Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017         10            17                                                    159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Сүхбаатарын Олзвой, Хатагин овогт Төмөргарьдын Отгонбаатар, Шувуухай овогт Жодовын Эрдэнэ-Учрал нарт холбогдох эрүүгийн 201711000033 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1978 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 5-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 05 сарын 03-ны өдрийн 62 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 06 сарын 09-ний өдрийн 61 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2991 дүгээр тогтоолоор 1 жил 03 сар 08 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 22-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 04 сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, Адуучин овогт Сүхбаатарын Олзвой /РД: ЖН 78072574/

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1986 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, хувиараа хот хооронд хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, охины хамт амьдардаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Сансар”-ын 2-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 07 сарын 04-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж 2006 оны 07 сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасаж Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 01-ний өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар 07 сар 04 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 сарын 25-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 05 сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, Хатагин овогт Төмөргарьдын Отгонбаатар, /РД:ЖБ 86012671/

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1986 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Пунцагдаржаа чой хорлон хийдэд нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Хивс”-ний 5 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Шувуухай овогт Жодовын Эрдэнэ-Учрал, /РД:ЖЙ 86053178/

Шүүгдэгч С.Олзвой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Ж.Эрдэнэ-Учрал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Отгонбаатар, С.Олзвой нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шєнє Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 тєгрєгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Отгонбаатар нь С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж 18 тооны хонь, 15 тооны ямааг дээрэмдэж 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Сүхбаатарын Олзвой шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 01 сарын 18-ны өдөр Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар бид гурав Ж.Эрдэнэ-Учралын ахыг хүргэж өгөхөөр хөдөө явсан.  Ж.Эрдэнэ-Учрал ахаасаа хэдэн хонь, ямаа авах гэсэн боловч ах нь өгөөгүй. Тэгээд аймагт ирээд нэг ямааг нь айлд буулгаж өгөөд Т.Отгонбаатар ах явсан. Ж.Эрдэнэ-Учрал ах бид 2 нэг шил архи уусан. Тэгээд Ж.Эрдэнэ-Учрал ах хөдөө ахынд нь байдаг өөрийн эзэмшлийн хониноос хоёр гурвыг авахаар явах гэсэн юм цуг яваач гэсэн. Тэгээд бид хоёр 8-9 цагийн үед Т.Отгонбаатар ахад хэлээд Т.Отгонбаатар ах зөвшөөрч бид гурав хөдөө явсан. Гүүр гараад машин явахаа больсон. Шөнө болж сүүлдээ хаана яваагаа мэдэхгүй болсон. Т.Отгонбаатар машин явах боломжгүй боллоо гэхэд Ж.Эрдэнэ-Учрал ах манайхтай ойролцоо ирсэн юм шиг байна гээд Ж.Эрдэнэ-Учрал ах бид хоёр машинаас буугаад явсан. Тэгсэн нохой хуцахад Ж.Эрдэнэ-Учрал ах энэ манайх мөн байна гээд айл руу очсон. Очоод Ж.Эрдэнэ-Учрал ах би өөрийнхөө малыг авч байгаа юм чинь ахад хэлэхгүй авна гээд хэдэн хонь аваад явсан. Тэгээд машин дээр ирээд таван хонийг нядалж аваад хөдлөх гэсэн чинь машин цасанд суугаад хөдлөхгүй байсан. Машинаа цаснаас гаргах гээд холхинуулаад байж байтал цаанаас гэрэл гарч ирсэн. Бид нар хүн ирлээ, ахад чинь хэлчих юм бишүү гэж байтал цаанаас нэг хүн хүрээд ирсэн. Ж.Эрдэнэ-Учрал бид хоёр машинаас бууж очоод гар хөлийг нь боогоод машинд хийсэн. Тэгээд аймаг орж ажилласан хонио буулгачихаад тэр хүнийг аймгийн баруунтаа буулгаж орхиод бид гурав салцгаасан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэв.

Шүүгдэгч Төмөргарьдын Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 1 сарын 18-ны өдөр 14 цагт намайг Дорнод аймгийн 6 дугаар багийн нутаг дэвсгэр Авто тээврийн бирж гэх газар Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 52-02 дугаартай Истана маркийн автомашинтай зогсож байхад Ж.Эрдэнэ-Учрал над руу залгаад “манай ах хөдөөнөөс портертой орж ирсэн юм портер нь замдаа цасанд суугаад эвдрээд ирлээ. Цуг яваад өгөөч” гэж хэлсэн. Би тэр өдөр хот руу явахгүй бол цуг яваад өгье гэж хэлсэн. Өдөр болоход Ж.Эрдэнэ-Учрал дахин залгаад мал дээр хүнгүй орхисон ах явахгүй бол болохгүй байна. Цуг яваад өгөөч гэсэн. Эхлээд Ж.Эрдэнэ-Учрал надад 20000 төгрөгний түлш хийе гэж хэлэхэд нь би 20000 төгрөгний түлш хаанаа ч хүрэхгүй нэм гэж хэлээд 25000 төгрөг болгосон. Учир нь тэр өдөр цаг агаар муу цас ихтэй байсан. Тэгээд би Ж.Эрдэнэ-Учралаар заалгуулаад ахыг нь Хивсний тэнд хорооллын айлаас авсан. Ах нь малын тэжээлээ машинд хийж суугаад зам зааж тэнд энд цастай байсан гэж зааж, газарчилж явсан. Аймгаас гарахад Хан-Уулын тийшээ модон гүүрээр гарч явсан. Зам бол хүндрэлтэй би арай гэж явж ахыг нь хүргэж өгч тэжээл энэ тэрийг нь буулгасан. Тэгээд ах нь авгайдаа хүнд өгөх юм гээд нэг төлөг надаар буцааж хүргүүлсэн. Би тэр үед цагаан сар дөхөж байгаа гээд 1 төлгийг 50000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд орой аймагт орж ирээд Хивсний хороололд би Ж.Эрдэнэ-Учрал, С.Олзвой хоёрыг хүнд өгүүлсэн ямаатай нь цуг буулгаж өгсөн. Цаашаа явж би Зангиатад байдаг ахындаа очоод авсан хонио буулгасан. Би Мянгатын 32-т охинтойгоо цуг байр түрээслэдэг байсан. Тэгээд түрээсийнхээ байранд байхад Ж.Эрдэнэ-Учрал ирээд дахиад яваад өгөөч гэж гуйхад нь би зам муухай байна гэхэд Ж.Эрдэнэ-Учрал  чиний машин замд арай дээр явах юм байна цуг яваад өгөөч. Би харин эхнэр хүүхдэдээ хоолны мах авахаар явах гэсэн юм гэхэд нь би өдөр авч болоогүй юм уу? гэхэд өдөр ах өгсөнгүй. Одоо харин дахиад гуйгаад үзье гэсэн. Тэгээд би явахдаа үхрийн жим дагаад нурсан байшингийн тэрүүгээр явсан. Ирэхдээ тогоотой айлын тэрүүгээр үхрийн жим дагаж ирсэн. Тэгээд сүүлдээ газрын баримжаагүй болж машин цасанд суухаар нь би энэнээс цаашаа машин явахгүй юм байна буцаад явья гэж хэлсэн. Ж.Эрдэнэ-Учрал бууж зам харсанаа одоо ойрхон байгаа байх чи тэгвэл машиндаа байж бай гээд С.Олзвойтой цуг цаашаа алхаад явсан. Удалгүй ирэхдээ 5 хонь аваад ирсэн. Ирсэн хониноос нь би гаргалцаж өгсөн. Машин муухай болгочихно гээд би өөрөө машин руу ачсан. Тэгж байтал  гэрэл гарлаа гэхэд хөдөлсөн. Дөнгөж хөдлөөд эргэтэл цасны ховилд машин суучихсан. Тэгээд Ж.Эрдэнэ-Учрал, С.Олзвой хоёр гарч машин түрж байтал хохирогч гэх энэ хүн ирсэн. Ж.Эрдэнэ-Учрал, С.Олзвой хоёр хохирогчийг дараад авсан. Эргээд аймаг явах замд бүгд айж сандарсан байдалтай ирсэн. Тэгээд би Ж.Эрдэнэ-Учрал, С.Олзвой хоёрыг буулгаж өгөөд гэртээ харьсан. Маргааш нь цагдаагийн газраас намайг дуудсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

Шүүгдэгч Жодовын Эрдэнэ-Учрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 18-нд Т.Отгонбаатарыг утсаар дуудаж ахыгаа хүргэж өгөхөөр явсан. Эхлээд явахад манай ахыг хүргэж өгөөд тэндээс нэг ямаа аваад, Т.Отгонбаатар нэг хонь аваад явсан. Тэр үед би ахаас 2-3 хонь өгөөч гэж гуйхад ах дурамжхан өгөөгүй юм. Өдөр ахыг хүргэж өгчихөөд аймагт ирээд жаахан архи уусан. Тэгээд ах руу эргэж очоод уурлаж, маргаж байгаад ч хамаагүй авья гэж бодоод Т.Отгонбаатар руу очсон. Т.Отгонбаатартай уулзаад “хамт яваад өгөөч, ахаас мал авмаар байна” гэсэн чинь за тэгье, хамаагүй гэж хэлсэн. Гэхдээ надаас өдөр авахгүй яасан юм бэ? гэхэд нь би өдөр ах өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд С.Олзвойг утсаар дуудсан “цас ихтэй байна цуг яваад өгөөч” гэж дуудсан. С.Олзвойг ирэхээр нь цуг авч явсан. Замд явж байтал машин цасанд суугаад Т.Отгонбаатар машин явж болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад газрын багцаа харна гээд С.Олзвойг дуудаж цуг явж байтал нохой дуугарсан. Нохойн чимээгээр нь багцаалдаад яваад очсон. Хохирогчийнх ахынхтай их төстэй хашаа нь баруун талдаа гэр нь зүүн талдаа байсан. Очоод малын хашаанаас хонь, ямаа нийлсэн 20 орчим мал гаргасан. Тэр дундаас 5 хонийг нь бариад бусад хонийг нь гэр рүү нь үргээсэн. Барьсан 5 хонио Т.Отгонбаатарт өгсөн. Т.Отгонбаатар хонины амийг тасалж гаргасан. Тэгээд машиндаа хийчихээд хөдлөөд явж байтал машин дахин цасанд суугаад цаснаас машинаа гаргах гээд ухаад байж байтал гэрэл тусаад хүн ирсэн. Тухайн үед би юу гэж бодсон юм тэр хүнийг С.Олзвой бид 2 барьж аваад Т.Отгонбаатарыг дуудаж хүлээд машиндаа хийсэн. Машинаа цаснаас гаргаад цаашаа хөдлөөд явсан. Тэгээд хулгай хийсэн гэдгээ машин хөдөлсөн хойно мэдсэн. Хохирогч Н.Мягмарсүрэнг би таних юм. Манай хөдөө гэртээ ойрхон байдаг болохоор танина. Яриаг нь сонсоод байсан чинь Н.Мягмарсүрэнгийн хонь болж таараад Н.Мягмарсүрэнг хүлсэн болж таарсан. Тэгээд хулгайн хонь байна яахуу хулгай хийчихлээ гэж сандралдаад аймаг руу махыг нь авч ороод яах вэ? гээд урагшаа зам дагуу буулгаад хаясан. Аймагт ороод Н.Мягмарсүрэнгийн хүлээсийг нь тайлаад буулгасан. Тэгээд харьсан. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан гэв.

Хохирогч Нямсүрэнгийн Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг очиход бүх хонь гадаа байсан. Манай хүргэн ах гэрийн ар доороос малыг минь цуглуулсан юм байна лээ. Тал хонь нь эдгээр хүмүүсийн хонь нядалсан газарт байсан юм байна лээ. Би яагаад гучаад хонь алга болсон гэж мэдээд байна вэ? гэхээр өмнө манайх бой хийгээд хонио тоолсон байсан юм. Эдгээр хүмүүс нь намайг хүлээд машины ард хийх үед нэг юм тулаад байсан. Тэгэхээр нь би манай хонийг ард овоолоод ачаад хийсэн байна гэж бодоод байгаа юм. Мөн манай хашаа чулуугаар өрсөн хашаа байдаг бол эдний андуурсан гээд байгаа ахынх нь хашаа нь модон хашаатай айл байдаг юм. Тийм болохоор нь манайхаас хулгайлсан гэж үзээд байна. Одоо бол надад гомдол санал байхгүй. Би эдгээр хүмүүсээс авах юмаа бол авсан. Т.Отгонбаатар манайд хохирлоо өгөхөөр ирэхдээ охиноо дагуулж очсон. Би өөрөө 4 хүүхэдтэй болохоор Т.Отгонбаатарыг үнэнээ хэлж байна гэж ойлгосон. Адилхан нялх нойтон хүүхэдтэй болохоор гомдол санал гэж яваад яахав гэж бодсон гэв.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 1 сарын 27-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд:

1.Зураг 12-д харуулсан тээврийн хэрэгслийн мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Зураг 12 дугаартай зурагт харуулсан тээврийн хэрэгслийн мөр нь 52-02 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөрийн хээтэй өргөн болон хээний хэмжээтэй тохирч байна” гэжээ. /1-р хавтас 54/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 25 тоот дүгнэлтэд:

1.Зураг 8-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Зураг 8 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь иргэн С.Олзвойгоос хураан авсан шаргал өнгийн гутлын улны мөртэй өлмийн урт, өлмийн өргөн болон өлмийн хээний хэмжээтэй тохирч байна” гэжээ. /1-р хавтас 61/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 4 сарын 05-ны өдрийн  08 тоот дүгнэлтэд:

1.Н.Мягмарсүрэнгийн биед нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хавтас 194/

 Хэрэгт цугларсан бичмэл бусад нотлох баримтууд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-12/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 13, 30-31/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-33, 36-37, 189-190/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 15-16, 23-25, 34-35/

Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 17, 26, 43-44/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-22/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 14-15, 27-29/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 38, 188/

Яаралтай тусламжийн хуудас /1-р хавтас 59/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 107-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нотлох баримтууд:

Шүүгдэгч Сүхбаатарын Олзвой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн хоттой хониноос 18 тооны хонь, 15 тооны ямааг хулгайлж, бусдад 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч Жодовын Эрдэнэ-Учрал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Отгонбаатар, С.Олзвой нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шєнє Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн хоттой хониноос 18 тооны хонь, 15 тооны ямааг хулгайлж, бусдад  3840000 тєгрєгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг ,

Шүүгдэгч Төмөргарьдийн Отгонбаатар нь С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Ухаа хошуу" гэх газарт Истана маркийн 52-02 улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн хоттой хониноос 18 тооны хонь, 15 тооны ямааг хулгайлж, бусдад 3840000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Олзвойгийн өгсөн “Очоод Ж.Эрдэнэ-Учрал ах би өөрийнхөө малыг авч байгаа юм чинь ахад хэлэхгүй авна гээд хэдэн хонь аваад явсан. Тэгээд машин дээр ирээд таван хонийг нядалж аваад хөдлөх гэсэн чинь машин цасанд суугаад хөдлөхгүй байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Учралын өгсөн “Очоод малын хашаанаас хонь, ямаа нийлсэн 20 орчим мал гаргасан. Тэр дундаас 5 хонийг нь бариад бусад хонийг нь гэр рүү нь үргээсэн. Барьсан 5 хонио Т.Отгонбаатарт өгсөн. Т.Отгонбаатар хонины амийг тасалж гаргасан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Отгонбаатарын өгсөн “Ж.Эрдэнэ-Учрал бууж зам харсанаа одоо ойрхон байгаа байх чи тэгвэл машиндаа байж бай гээд С.Олзвойтой цуг цаашаа алхаад явсан. Удалгүй ирэхдээ 5 хонь аваад ирсэн. Ирсэн хониноос нь би гаргалцаж өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч Н.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “гэрээсээ хойд зүгт 200-300 метрийн зайд явж байтал нэг машин зогсож байгаа харагдсан, тухайн үед манай эхнэр аймгийн төвөөс ирнэ гэж байсан, мөн манай найз истана маркийн машинтай учир найзыгаа эхнэрийг маань хүргэж ирсэн байна, тэгээд цасанд суучихсан байна гэж бодоод өөдөөс нь гүйгээд очтол гурван залуу тонгойгоод нүүрээ харуулахгүй, нэг нь миний өөдөөс ирээд, нөгөө хоёр нь хажуу тал руу тойрсон” гэх мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-12/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 13, 30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-33, 36-37, 189-190/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 18-22/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 38, 188/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Олзвой, Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхитэй үйлдлийг ойлгоно” гэжээ.

     Довтолсон гэдгийг “бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн /араас нь цохих, хоолой боох гэх мэт/ өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг” ойлгодог.

     Гэтэл хэргийн материалаас харахад яллагдагч С.Олзвой, Т.Отгонбаатар, Ж.Эрдэнэ-Учрал нар нь хохирогч Н.Мягмарсүрэнгийн хоттой хонины хашааны хаалгыг нь онгойлгоод 20 гаруй хонь, ямаа хулгайлаад гэрээс нь тууж машиныхаа зогсож байсан газарт аваачиж 5-6 хонь нядалж байхад нь хохирогч Н.Мягмарсүрэнг ирэхэд нь зүс царайгаа нуун далдалж, газар унагаж, гар хөлийг хүлж, нүүрийг таглаж юмаар ороогоод машиндаа авч явж, аймгийн төвийн ойролцоо буулгаж хаясан үйлдэл нь хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэний дараа хохирогчийг ямар ч шалтаг, шалтгаангүйгээр бүлэглэн хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулжээ.

     Энэ нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийн гол шинж болох хохирогчийн хонь, ямааг өөрийн эзэмшилд авахын тулд  хохирогч руу эхлээд хүч хэрэглэж довтлоогүй, хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож байна. Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь  дээрдэж байна. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь яллагдагчаар татаагүй тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах хугацаа өнгөрсөн зэрэг байдлуудыг харгалзан хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүхийн шатанд хохирогч Н.Мягмарсүрэнд 3840000 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн өвлийн гутал 1 ширхэгийг шүүгдэгч Олзвойд, цэнхэр өнгийн бүсийг шүүгдэгч Отгонбаатарт, хуванцар савыг хохирогч Н.Мягмарсүрэнд тус тус буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий ногоон зүсмийн үнээ 1 толгой, 300000 төгрөгний үнэ бүхий хар халзан тугал 1 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч С.Олзвойгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс АН 7843585 серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Учралын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий, 73-85 ДОР улсын дугаартай, Daewoo kalos маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4500000 төгрөгний үнэ бүхий 52-02 УБХ улсын дугаартай, Стана маркийн машин нь иргэн Т.Тунгалагийн эзэмшлийн машин мөн болох нь гэрч Т.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 52-02 УНХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 02 дугаар сард худалдаж авсан. Т.Отгонбаатар нь 2016 оны 12 сараас эхлэн миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьж Дорнод-Улаанбаатар хоёрын хооронд хүн тээвэрт явдаг юм” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 4500000 төгрөгний үнэ бүхий 52-02 УБХ улсын дугаартай, Стана маркийн машиныг хураах албадлагын арга хэмжээ авахгүйгээр жинхэнэ эзэмшигч Т.Тунгалагт буцаан олгож, шүүгдэгч Т.Отгонбаатарын ЖБ86012671 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар, шүүгдэгч С.Олзвойн ЖН78072574 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Учралын ЖЙ86053178 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч С.Олзвой, Т.Отгонбаатар нар өмнө нь удаа, дараа хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан, шүүгдэгч нарын “хохирогчийг алаад цасанд булчихья, хавар гарч ирнэ” гэж ярилцаж байсан зэрэг хувийн зан байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарын эдлэх ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сүхбаатарын Олзвой, Төмөргарьдийн Отгонбаатар, Жодовын Эрдэнэ-Учрал нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Адуучин овогт Сүхбаатарын Олзвой, Хатагин овогт Төмөргарьдын Отгонбаатар, Шувуухай овогт Жодовын Эрдэнэ-Учрал нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Олзвой, Төмөргарьдийн Отгонбаатар Жодовын Эрдэнэ-Учрал нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нарын тус бүрийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Отгонбаатарын  ЖБ86012671 тоот  регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар, шүүгдэгч С.Олзвойн ЖН78072574 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Учралын ЖЙ86053178 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн өвлийн гутал 1 ширхэгийг шүүгдэгч Олзвойд, цэнхэр өнгийн бүсийг шүүгдэгч Отгонбаатарт, хуванцар савыг хохирогч Н.Мягмарсүрэнд  тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаатарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий ногоон зүсмийн үнээ 1 толгой, 300000 төгрөгний үнэ бүхий хар халзан тугал 1 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч С.Олзвойгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс АН 7843585 серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч Ж.Эрдэнэ-Учралын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий, 73-85 ДОР улсын дугаартай, Daewoo kalos маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн учир гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 4500000 төгрөгний үнэ бүхий 52-02 УБХ улсын дугаартай, Стана маркийн машиныг эзэмшигч Т.Тунгалагт буцаан олгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Т.Отгонбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түтгэлзэхийг мэдэгсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                             Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ