| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00380/И |
| Дугаар | 138/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2024/00427
| 202******* оны 05 сарын 03 өдөр | Дугаар *******38/ШШ202*******/00*******27 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч .айгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын *******-р баг, ******* ******* оршин суух, утасны дугаартай, 870*******2779 регистрийн дугаартай, овогт
Нэхэмжлэлийн шаардлага “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 38******* 650 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ДРХЙХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “.... нь 2023 оны 07 дугаар сарын **************-ний 20 цагийн орчим Дорнод аймгийн аян-Уул сумын *******-р багт оршин суух .аатархүүгийн гэрт хохирогч .хагвадоржийн толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч .хагвадорж нь Дорнод аймаг дахь аян-Уул сумын эрүүл мэндийн төв, эмнэлэгт гэмтлийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 3 38******* 650 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 5*******3 дугаар зүйлийн 5*******3.*******-д “усдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******, ************** дүгээр зүйлийн **************.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд .гээс 3 38******* 650 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* өрийн сан банк дахь *******00900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэв.
Хариуцагч .аваасанжав нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие . нь ******* ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлэийн шаардлага 3 38******* 650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сард 500 000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Хүсэлтийг хүлээн авна уу гэв.
ҮНДЭСЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь хариуцагч . холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 38******* 650 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* ******* нэхэмжлэлийн шаардлага 3 38******* 650 төгрөгийг хариуцагч . нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч . нь Дорнод аймгийн ******* газрын “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 38******* 650 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖАХ нь:
*******. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 38******* 650 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч . нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч .гээс улсын тэмдэгтийн хураамжид 3******* 528 төгрөг /3 38******* 650 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 3******* 528 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ .АЙГАМАА