Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01864

 

 

 

 

 

 

 

2024 05 03 181/ШШ2024/01864

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 

 

Хариуцагч: -д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 900,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: с нь б-тай 2011 оны 12 сарын 23-ны өдрийн БУ-76/2011 тоот Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэхээр болсон. Уг гэрээг 2018 оны 10 сарын 13-ны өдрийн б-тай байгуулсан Гэрээний сунгалт-аар 2019 оны 10 сарын 31-ны өдөр болгон ажил гүйцэтгэж дуусах хугацааг тогтоожээ. э нь с-тай 2019 оны 03 сарын 25-ны өдөр 2019/03 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж Дундговь аймгийн төвд халхын дуулалт жүжгийн театрын барилгын төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Улмаар уг гэрээг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам баталгаажуулж, 2019 оны 09 сарын 09-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ"-ний 2-т гүйцэтгэгч с-иас захиалагчид 2019 он 09 сарын 07-ны өдрийн 09/36 тоот албан тоотоор ирүүлсэн хүсэлт, тус гүйцэтгэгчээс э-д олгосон итгэмжлэл, талуудын хамтран ажиллах гэрээ нь энэхүү гэрээ байгуулах үндэслэл болно хэмээн тодорхойлж ажлын гүйцэтгэлийн төлбөрийг э-ийн Голомт банкны данснуудаар шууд хүлээн авахаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улмаар Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас э-д олгосон 11/2019 тоот Барилгын ажил эхлэх, зөвшөөрлийн гэрчилгээний дагуу манай компани нь Дундговь аймаг дахь дуулалт театрын барилгын газар шороо, үндсэн карказын ажилд нийт 900.000.000 төгрөгийн зардал бүхий ажил гүйцэтгэсэн. 2011.12.23-ны БУ-76/2011 тоот гэрээний 13 дугаар зүйлд заасны дагуу Барилгын угсралтын санхүүжилтийг гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлнэ 2019.03.25-ны 2019/03 тоот гэрээний 2.2-д Гүйцэтгэгчийн тухайн сарын ажлын гүйцэтгэл хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн акт баримтыг үндэслэн гэрээний дүнгийн гүйцэтгэлд ноогдох хувийг захиалагч тал гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон хугацаанд олгоно гэж заасны дагуу Ерөнхий гүйцэтгэгч с болон захиалагч Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд дээрх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг шаардаж хэд хэдэн уулзалт хийсэн боловч ямар нэгэн амжилтад хүрэлгүй гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авч чадалгүй өнөөдрийг хүрээд байна. 2020 онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж шинээр байгуулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Соёлын яам салж дангаар байгуулагдсан. Тус яаманд манай компани 2020 оны 08 сарын 18-ны 08/20 тоот албан бичгээр дээрх төлбөрийг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх хариу өгөөгүй. бамнаас 2019 оны гүйцэтгэлийг хүлээн авч, тухайн төлбөрийг шилжүүлэн өгөөгүйн улмаас 2020 онд ажил гүйцэтгэх төсөв хөрөнгөгүй болж улмаар барилгын ажил зогссон. Иймд манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 900.000.000 төгрөгийг Соёлын яам болон с-аас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өнгө үү гэжээ.

 

2. Хариуцагч с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд тухайн үед Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулаад ажил эхлүүлсэн. Энэ хугацаанд нийт 2,5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 2019 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, сунгахаас өмнө с 1,5 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байсан. Ажлыг с хийхдээ эхэлж хайрга, бетон, дайрга хөдөө орон нутгаас тээвэрлэхээр өртөг өндөр байсан тул хайрга дайрганы үйлдвэр эндээ байгуулъя гээд өөрийнхөө хөрөнгөөр бетон зуурмагийн үйлдвэр байгуулаад цутгалтын ажил хийсэн. Барилгын хийцийн хувьд маш онцлог, нарийн технологийн хүрээнд баригдах ёстой. Орж байгаа бетон арматур нь өндөр шаардлага хангасан барилга хийгээд явж байсан. Улмаар санхүүжилт олгогдоогүй, үнийн өсөлт зэрэг асуудлаас болоод 2019 оны гэрээ байгуулагдах хүртэл ямар нэгэн ажил хийгдээгүй зогссон. Чанарын шаардлага, стандарт хангаж байгаа юу, энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой бетон, ил гарсан арматур төмөр зэрэг нь үргэлжлүүлээд барилгын ажил хийгдэх боломжтой эсэх дээр хөндлөнгийн тусгай зөвшөөрөлтэй маш нарийн лабораторийн шинжилгээ хийгдээд уг ажил эхэлсэн. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээ, ажил хийсэн дээр маргадаггүй, харин хийсэн ажил, гүйцэтгэлийн цар хүрээгээ тодорхойлоод, энэ ажил чанарын шаардлага хангасан эсэхийг зөвхөн с захирал, Эв компанийн захирал нийлээд бид хоёр ийм ажил хийсэн, чанарын шаардлага хангасан гээд инженерүүд нь тойрч сууж байгаад шинжээчид хангасан гэхээр хангасан болчихдог зүйл биш. Энэ хугацаанд тухайн орон нутгийн барилга хот, байгуулалтын газар давхар хяналт тавьдаг, тэр хяналт тавьж байгаа инженерүүд нь тухайн гүйцэтгэл хүлээж авсан гэх баримтуудыг давхар хянаад 2019 оны нэмэлт гэрээгээр Эв констракшн ийм ажил хийсэн үгүйг баталгаажуулна. Уг баталгаажуулалт хийгдсэний дараа соёлын яам дээр буюу төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох ажлын хэсэг хүлээж аваад санхүүжилт олгогдох, ийм процесс явагдах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Яг ямар ажил хийснээ тодорхой болгох ёстой. Анхны 6,5 тэрбумын төсөв яагаад ч хүрэхгүй юм байна гэдэг дээр санал нэгдээд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай болсон. Гэтэл өнөөдөр 10 тэрбум төгрөг ч хүрэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Хийсэн ажил нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай гарч чадахгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу 900,000,000 төгрөгт ямар байдлаар хэдий хэмжээний ажил хийсэн бэ? Тэр нь нотлогдохгүй байгаа учраас захиалагч хүлээж аваагүй. Манай зүгээс 10 ширхэг багана цутгасан, гэхдээ энэ багана бол зөвхөн ил харагдаж байгаа хэсэг нь түүнээс доош өнөөдрийг хүртэл маш олон ажил хийгдсэн. 5 метрийн гүнтэй бетон цутгаж, арматур зангидсан. Хэрэв нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаар шийдлээ гэхэд энэ барилга үндсэндээ 1 барилга. Зөвхөн с 2,3 сар ажилласан хэсгийг 900,000,000 саяар үнэлчихдэг, 2,5 тэрбум төгрөгийн талыг нь ердөө 2 сар хийсэн ажилд өгөхөөр цаана нь үндсэн маргаан буюу Соёлын яамтай хянагдаж байгаа маргаан дахиж хэлэлцэгдэнэ. Үндсэн зургаар харж байгаа хэн ямар ажил хийсэн, чанарын шаардлага хангасан болон чанарын шаардлага хангасан эсэх дээр үндсэн ажлаа дүгнүүлээд, ялгааг заагийг нь үндсэн зургаа харж байгаад шийдэх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 900 000 000 төгрөг снаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм. Учир нь Соёлын яам болон э-ийн хооронд ажил гүйцэтгэх аливаа гэрээ байгуулагдаагүй. Дундговь аймгийн Төв халх" дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь б /хуучнаар/ ба с-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр БУ-76/2011 дугаартай байгуулагдсан. Харин 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр б ба гүйцэтгэгч с-ийн хооронд Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулан, гэрээт ажлыг гүйцэтгэгч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгах үүрэг бүхий өөрчлөлт оруулсан. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр б ба Суурь ХХК-ийн хооронд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Сүүлд байгуулагдсан хоёр гэрээ нь анхны үндсэн гэрээний БУ-76/2011 дугаартай байгуулагдсан. Өмнөх хуулийн заалт болон эдгээр гэрээгээр дурдагдсан барилгын ажлын захиалагч нь Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам (эрх хүлээн авагч Соёлын яам) харин гүйцэтгэгч нь с байхаар талууд хүлээн зөвшөөрөн баталгаажуулсан юм. Энэ захиалагч буюу тухайн нэршлээр Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны захиалгатай Дундговь аймгийн Төв халхын дуулалт театр барих барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэгч с-тай байгуулж, төсвийг 6,471,938,972 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож уг ажил эхэлсэн. Тухайн үед анхны гэрээгээр гүйцэтгэгч с нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж хүлээлгэх үүрэг хүлээж хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний дараа 2018 оны 10 сарын 16-ны өдөр тухайн үеийн нэрээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, с хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр гүйцэтгэгч с 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гэхэд тухайн гэрээт ажлыг хийж гүйцэтгэж дуусгах үүрэг хүлээсэн байдаг. Үүнээс хойш гэрээний үндсэн хугацаанд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Боловсрол, Соёл шинжлэх ухаан спортын яам с хооронд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ Эв констракшн болон с хооронд байгуулагдсан л гэрээ. Тухайн үед с-иас ирсэн албан бичигт туслан гүйцэтгэгч э хооронд байгуулсан гэрээ байгаа, эдгээрийг үндэслэж нэмэлт гэрээ хийсэн. Үүнд с-ийн хүсэлт байгаа санхүүгийн үйл ажиллагаа хүндэрсэн учраас бид нар энэ компанийн дансаар санхүүжилт авах сонирхолтой байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ хүсэлтийг харгалзаж үзээд гэрээнд зөвхөн хүлээн авагчийн регистр, дансны дугаарт л өөрчлөлт оруулсан. Харин үндсэн гэрээнд гүйцэтгэгч Эв констракшны нэрийг нэмсэн зүйл байхгүй. Маргаад байгаа гэрээ нь э болон с хоорондын гэрээ бөгөөд соёлын яамд хамааралгүй.

э нь Соёлын яамтай гэрээ хийсэн этгээд бус гагцхүү с-ийн туслан гүйцэтгэгч, харин с нь Соёлын яамны өмнө хариуцлага хүлээх гүйцэтгэгч юм. Иймд с нь Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ э-ийг туслан гүйцэтгэгчээр авч гэрээ хийсэн үйл баримт илэрхий байна. Иймд "с туслан гүйцэтгэгч э-д төлбөр төлөх үүрэг хүлээх юм. э-ийн зүгээс 2019 оны 09 сарын 09-ний өдрийн Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах БУ-76/2011 дугаартай гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа Соёлын яаманд хамаатуулахаар хичээж оролдсон нь с-ийг төлбөр төлөх найдваргүй, эрсдэлтэйд тооцон Соёлын яамыг өөрийн гэрээнд татан оролцуулах гэсэн эрх зүйн бус энгийн ухамсраар хандсан нь харагдана. с-ийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №09/36 дугаартай албан бичиг ирүүлсэн байдаг. Түүнд Манай компанийн дотоод санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театрын барилга угсралтын дуусаагүй ажлын санхүүжилтийг бид э-ийн харилцагч банкаар дамжуулан авахаар харилцан тохирч гэрээ байгуулсан. Иймд манай компанийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай байгуулсан гэрээнд дээрх агуулгаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна." гэсэн байдаг. Энэ хүсэлт, нөхцөл байдлыг харгалзан захиалагчийн зүгээс зөвхөн ажлын хөлсийг хүлээн авах этгээдийн регистрийн дугаар болон харилцагч банкны дансны дугаарыг өөрчлөхийг зөвшөөрөн энэ тухай өөрчлөлт хийсэн гэрээ талуудын хооронд байгуулагдсан юм. Үүнийг э Соёлын яамнаас ажлын хөлс шаардах эрх үүссэн гэж ташаа ойлгож болохгүй. Учир нь тухайн албан бичигт ...дээрх барилгын ажилтай холбоотой санхүүжилт, төсөв, акт, баримтыг бүрдүүлж гарын үсэг зурах итгэмжлэлийг тус компанид олгосон..." гэсэн байх боловч энэ тухай гэрээний өөрчлөлтөд захиалагч хүлээн зөвшөөрч өөрчлөлт оруулаагүй билээ. Эдгээрээс харахад э нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө гэрээний дагуу захиалагч с-иас шаардах хууль зүйн илтэд тодорхой үйл, баримт байх тул нэхэмжлэлийн шаардлагын санд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

а/ Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, э-ийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №2019/03 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /баримтын шаардлага хангаагүй/, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээ, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /57 хуудас хэвлэмэл зургууд/, 2019.08.27-ны өдрийн Х.Чинболдоос С.Батсуурьт олгосон итгэмжлэл, 2021.03.26-ны өдрийн №445 дугаартай итгэмжлэл, 2019.05.10-ны өдрийн №БУАТГ/2019/01 дугаартай Барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ, Говьтарвас ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар хувь/, Л.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Батзулын иргэний үнэмлэхийн хуулбар, Ситимент ХХК болон э нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, 2019.05.01-ний өдрийн №1/19, №2/19, №3/19, №4/19 дугаар Автомашин түрээслэх тухай гэрээ, Ачаа тээвэрлэлтийн гэрээ, 2019.05.29-ний өдөр, 2019.08.12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнүүд, гараар бичсэн тооцооны баримт, зарлагын баримтууд хх-3-217-250, хх-4-1-8, Дундговь аймгийн Мандалговь хотод баригдах Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлын төсвийн баримтууд /нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь хх-4-10-97/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

б/ Хариуцагч с-иас: №07/01, №4/02 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022.12.15-ны өдрийн нэхэмжлэх, 2014.02.27-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж байгаа ТХДЖТеатрын барилгын явцад хийсэн аудитын тайлан, Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлын гэрээний хугацаа сунгах, гүйцэтгэл баталгаажуулах хурлын тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

в/ Хариуцагч снаас: №1/1010 дугаар итгэмжлэл, с-ийн 2018.10.08-ны өдрийн №28/10 албан бичиг, 2019.09.07-ны өдрийн №09/36 албан бичиг, МХЕГ-ийн 2022.06.16-ны өдрийн №07/1811 албан бичиг, Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын угсралтын ажлын төлөв байдалд хийсэн шалгалтын танилцуулга 2021.10.19, Сангийн сайдын 2022.09.26-ны өдрийн №3/2475 дугаар албан бичиг, №03/4941 дугаар албан бичиг, Соёлын сайдын 2022.06.30-ны өдрийн №3/1723, тооцооны баримт, 2020.02.08-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлын гэрээний хугацаа сунгах, гүйцэтгэл баталгаажуулах хурлын тэмдэглэл, с-ийн 2019.08.27-ны өдрийн №08/34 дугаар хүсэлт, 2019.08.27-ны өдрийн итгэмжлэл, э-ийн 2019.08.27-ны өдрийн №19/61 дугаар хүсэлт, 2019.03.24-ний өдрийн Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.11.07-ны өдрийн Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлын гэрээний хугацаа сунгах, гүйцэтгэл баталгаажуулах хурлын тэмдэглэл, 2011.12.23-ны өдрийн №БУ-76/2011 дугаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлын гэрээ, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2021.03.31-ний өдрийн 181/ШЗ2021/04178 дугаартай шүүгчийн захирамж, снаас Эрүүгийн цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, Эрүүгийн цагдаагийн албаны 2021.10.04-ний өдрийн албан тоот, Соёлын яамны №3/2145, №9/5212, №3/1723, с-ийн №34/2022 дугаартай албан бичиг, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл, Монгол улсын Олон улсын Арбитрын 2021.11.23-ны өдрийн тогтоол зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгчийн захирамжаар:2022.12.14-ний өдрийн №628 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2024.01.12-ны өдрийн №Б/5 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан, шинжээчийн дүгнэлтийг гаргахад хавсаргасан баримтууд/2 дугаар хавтаст хэргийн 160 дугаар талаас 250 дугаар хуудас хүртэл, 3 дугаар хавтаст хэргийн 164 дүгээр тал хүртэл, мөн 3 дугаар хавтаст хэргийн 165 дугаар талаас 169 дүгээр тал хүртэлх шинжээчийн дүгнэлт гаргахад нэхэмжлэгчийн хийгдсэн зарим ажлын эх баримтууд/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч э нь хариуцагч с, санд холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ с нь б 2011 оны 12 сарын 23-ны өдрийн БУ-76/2011 тоот Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, барилга угсралтын ажлын гүйцэтгэхээр болсон. Уг гэрээг б байгуулсан 2018 оны 10 сарын 13-ны өдрийн Гэрээний сунгалт-аар 2019 оны 10 сарын 31-ний өдөр болгон, ажил гүйцэтгэж дуусах хугацааг тогтоосон. Улмаар э нь с-тай 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 2019/03 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж Дундговь аймгийн төвд халхын дуулалт жүжгийн театрын барилгын төмөр бетон угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсныг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам баталгаажуулан 2019 оны 09 сарын 09-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ"-г байгуулсан. Уг өөрчлөлтөөр ажлын гүйцэтгэлийн төлбөрийг э нь шууд хүлээн авахаар тохирсны дагуу Дундговь аймаг дахь дуулалт театрын барилгын газар шороо, үндсэн карказын ажилд нийт 900,000,000 төгрөгийн зардал бүхий ажлыг гүйцэтгэсэн. 2011.12.23-ны өдрийн БУ-76/2011 тоот гэрээний 13 дугаар зүйлд зааснаар Барилгын угсралтын санхүүжилтийг гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлнэ гэж, 2019.03.25-ны 2019/03 тоот гэрээний 2.2-д Гүйцэтгэгчийн тухайн сарын ажлын гүйцэтгэл хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн акт баримтыг үндэслэн гэрээний дүнгийн гүйцэтгэлд ноогдох хувийг захиалагч тал гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон хугацаанд олгоно гэсний дагуу Ерөнхий гүйцэтгэгч с болон захиалагч Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд дээрх ажлын гүйцэтгэлийн төлбөрийг шаардсан боловч гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авч чадаагүй. 2020 онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Соёлын яам салж дангаар байгуулагдсан. Тус яаманд төлбөрийг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх хариу өгөөгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2019 оны гүйцэтгэлийг хүлээн авч, тухайн төлбөрийг шилжүүлэн өгөөгүй улмаас 2020 онд ажил гүйцэтгэх төсөв хөрөнгөгүй болж, улмаар барилгын ажил зогссон. Иймд манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт 900,000,000 төгрөгийг Соёлын яам болон с-иас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч с нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхой бус, учир нь хэдэн төгрөгийн ямар ажил хийсэн талаар талууд тооцоо нийлж ажлыг хүлээлгэж өгөөгүйгээс гадна, тухайн хийсэн ажлын гүйцэтгэл нь зохих стандарт норм, чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй байгаа тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргажээ.

 

4. Хариуцагч с нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Соёлын яам болон э-ийн хооронд ажил гүйцэтгэх аливаа гэрээ огт байгуулагдаагүй. Харин Соёлын яам болон с-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дундговь аймгийн Төв халх" дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ба с-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан, улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулан, гэрээт ажлыг гүйцэтгэгч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгахаар гэрээнд өөрчлөлт оруулсан. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр б ба с-ийн хооронд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Ажлыг с нь 6,471,938,972 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж хүлээлгэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээг сунгаж с 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ажлыг хийж дуусгах үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөрийг с-иас гаргуулах нь үндэслэлтэй. с нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаа хүндэрсэн учраас туслан гүйцэтгэгчийн дансаар санхүүжилт авах сонирхолтой гэснийг харгалзан үзэж, гэрээнд зөвхөн хүлээн авагчийн регистр, дансны дугаарыг э болгон өөрчилсөн, харин гүйцэтгэгч э-ийн нэрийг нэмсэн зүйл байхгүй. Маргаж буй гэрээ нь э болон с хоорондын гэрээ бөгөөд Соёлын яамд хамааралгүй. э нь Соёлын яамтай гэрээ хийсэн этгээд бус гагцхүү с-ийн туслан гүйцэтгэгч, харин с нь Соёлын яамны өмнө хариуцлага хүлээх гүйцэтгэгч юм. Иймд "с туслан гүйцэтгэгч э-д төлбөр төлөх үүрэг хүлээх бөгөөд захиалагчид хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6. Нэхэмжлэгч с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.

а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр гүйцэтгэгч нь Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 7 тэрбум төгрөгт багтаан гүйцэтгэх, барилга угсралтын ажлыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гүйцэтгэж, бүрэн ашиглалтанд оруулах, улсын комисст хүлээлгэн өгөхөөр, мөн барилга угсралтын ажлыг гэрээний 13 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэхээр гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-2-47-48/

7. Нэхэмжлэгч с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 440,000,000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000,000 төгрөг, нийт 2,040,000,000 төгрөгийн санхүүжилтийг Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын Соёл урлагийн хөрөнгө оруулалт, их засвар гэсэн утгатайгаар Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэгч с-д шилжүүлжээ. /хх-1-208-209/

8. Гэвч с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-гээр тохирсон үүргээ биелүүлээгүй буюу барилга угсралтын ажлыг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гүйцэтгэж, бүрэн ашиглалтанд оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг биелэгдээгүй, ажил гүйцэтгэх гэрээнд заасан төсвөөс илүү зардал гарсан гэх үндэслэлээр тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй орхигдуулжээ.

а/ Үүний улмаас Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил удаан хугацаагаар буюу 2018 оныг хүртэл зогсмол байдалд шилжсэн боловч захиалагч, гүйцэтгэгч тал нь гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар хэн алин нь ямар нэгэн дорвитой арга хэмжээг аваагүй байна.

9. Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу с гэрээг байгуулсан 2011 оноос хойш 2018 оныг хүртэл нийт 2,040,000,000 төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авснаас хойш 700,000,000 төгрөгийн ажил үүргийг тус гэрээний дагуу гүйцэтгэсэн талаар дурдаж, с-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №28/10 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах хүсэлтийг захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлж байжээ. /хх-1-200/

а/ Тодруулбал, дээр дурдсан албан бичигт Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг гүйцэтгэхээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БУ-79/2011 дугаар гэрээг байгуулан ажиллаж байна. Голомт банкаар 2012 онд баталгаа гаргуулж, 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч үүнээс 700 сая төгрөгийн ажил гүйцэтгэж, одоогоор 1,3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэх дутуу байна. Тус компани нь бетон зуурмагийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр барилга угсралтын дутуу ажлыг өөрийн 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нөхөн гүйцэтгэх хүсэлтэй байгаа тул дээрх гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгнө үү гэж дурджээ.

10. Иймд с нь Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу улсын төсвөөс хүлээн авсан 2,040,000,000 төгрөгийн санхүүжилтээс гэрээний ажил, үүрэгт 700 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн, харин үлдэгдэл 1,340,000,000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан эсэх асуудал нь тодорхойгүй гэх үндэслэл болох бөгөөд энэ талаар баримтаар нотлогдоогүй байна.

11. Улмаар с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-гээр тохирсон ажлыг бусдаар туслан гүйцэтгүүлэх зорилгоор э-тай харилцан тохирч, э болон с нарын хооронд 2019.03.25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.

а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын төмөр бетон карказын ажлыг харилцан тохиролцож батлагдсан төсөвт багтаан хийж гүйцэтгэх, гэрээний нийт дүн 5,000,000,000 төгрөг байхаар, Захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн гэрээний дагуу төлбөр тооцоог барагдуулах, гэрээний хугацааг 24 сар байх, гэрээт ажлын өртөг 5 тэрбум төгрөгөөс урьдчилгаа 10 хувьд ногдох 500 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор гүйцэтгэгчид шилжүүлэхээр гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-9/

12. с болон э-иар ийнхүү Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зорилгоор харилцан тохиролцсон тул с-ийн зүгээс ажлаа үргэлжлүүлэх, үүнд туслан гүйцэтгэгч оролцуулах болсон талаарх хүсэл зоригоо захиалагчид гаргасныг нь үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон с-ийн хооронд №БУ-76/2011 Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгах гэрээ-г 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, төсвөөс авсан хөрөнгийн үлдэгдэл 1,3 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн гүйцэтгэхтэй холбогдуулан гэрээний хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгажээ. /хх-12, 38/

13. Нэхэмжлэгч э нь с-тай байгуулсан гэрээний хүрээнд ажлыг гүйцэтгэж, тухайн мөнгөн хөрөнгийн гүйцэтгэлийг төсвөөс авах боломжтой гэж үзэн, с-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2019 оны 07 дугаар сараас мөн оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд с-ийн хийж гүйцэтгэж байгаад 2012 онд дутуу орхисон /700 сая төгрөгөөр гүйцэтгэсэн/ дуулалт театрын барилгын ажлыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №11/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-нд үндэслэн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байна. /хх-17/

14. Нэгэнт э нь цаашид дуулалт театрын барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр с-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, мөн улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг шууд өөртөө хүлээн авах зорилготой байсан тул с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний санхүүжилт хүлээн авах зохицуулалтад өөрчлөлт оруулах саналыг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №09/36 албан бичгээр захиалагчид гаргажээ.

а/ Энэхүү саналыг захиалагч хүлээн авч, с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2018.10.16-ний өдрийн БУ-76/2011 гэрээний хүлээн авагч с-ийн банкны харилцах дансны дугааруудыг э-ийн эзэмшлийн банкны харилцах дансны дугааруудаар өөрчилжээ. /хх-14/

15. с нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-гээр хүлээсэн захиалагч, гүйцэтгэгч нарын эрх, үүрэгт, мөн гүйцэтгэх ажлын цар хүрээ, санхүүжилт зэрэг ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлд заасан үндсэн асуудалд өөрчлөлт оруулсан, гүйцэтгэгчийг өөрчилсөн, буюу эрх үүрэг шилжсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул тухайн Ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохирсон гүйцэтгэгч, захиалагчийн эрх, үүрэг хэвээр үлджээ.

16. э болон с нарын хооронд 2019.03.25-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд дуулалт театрын дутуу орхигдсон ажлыг өөрийн хөрөнгөөр э үргэлжлүүлэн, тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн асуудлаар талууд маргаагүй байна.

17. Гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбогдуулан, улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө болон ажил гүйцэтгэх гэрээний дараагийн санхүүжилтийг шууд э-д шилжүүлснээр үлдэгдэл ажлыг гүйцэтгэх зорилготой байсан боловч с-д төсвөөс шилжүүлсэн 2,040,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг захиалагчид гаргаж өгөөгүй, мөн төслийн гүйцэтгэлийг захиалагчаар хянан баталгаажуулж чадаагүйн улмаас дараагийн санхүүжилтийг төсвөөс олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн үйл баримт тогтоогджээ. /хх-210/

а/ Тодруулбал, снаас с-д хандан 2021.09.22-ны өдрийн 3/2145 албан бичгээр ...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор барилга угсралтын ажлыг дуусгаж, санхүүжилтээ бүрэн авахыг анхааруулж, улмаар гүйцэтгэлийг ирүүлэхдээ хугацаа удааширсан шалтгаан, мэдээллийг давхар ирүүлэх гэж, Сангийн яамнаас с-д хандан 2021.09.15-ны өдрийн 9/5212 албан бичгээр ...танай компани хэрэгжүүлж байгаа төслийнхөө гүйцэтгэлийг гаргаж, захиалагч байгууллагаараа хянан баталгаажуулан Сангийн яаманд ирүүлж, тус яамны зөвшөөрлөөр үлдэгдэл санхүүжилтийг чөлөөлж дуусгах арга хэмжээг авах, хэрэв ажлаа гүйцэтгэхгүй төслийг удаашруулах, санхүүжилтийг тогтоолоор заасан хугацаанд чөлөөлж дуусгахгүй байх, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжүүлэх тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагу арга хэмжээ авахыг анхааруулан, барьцаа хөрөнгийн данс дахь үлдэгдэл санхүүжилтийг чөлөөлөхгүй байгаа шалтгаан, мэдээллийг давхар ирүүлэхийг сануулж байжээ. /хх-2-62-64/

18. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй нь холбогдуулан с-д төсвөөс шилжүүлсэн 2,040,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг захиалагчид гаргаж өгөөгүй, мөн төслийн гүйцэтгэлийг захиалагчаар хянан баталгаажуулж чадаагүйн улмаас дараагийн санхүүжилтийг хүлээн авах боломжгүй болсноор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон с, мөн с болон э-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Дундговь аймгийн дуулалт театрын барилгын ажил цаашид үргэлжлэх боломжгүй, нэхэмжлэгч э, хариуцагч с, Соёлын яамны хооронд маргаан үүсэх шалтгаан, үндэслэл болжээ.

19. Нэхэмжлэгч э нь с-ийн хүсэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон с нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг хүлээн авах гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, э болсон, улмаар захиалагчийн гэрээнд заасан ажлын зарим хэсгийг э гүйцэтгэсэн тул тухайн ажил хийсэн хэмжээгээр захиалагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр ажлын гүйцэтгэлийн төлбөрийг одоогийн Соёлын яам хариуцах ёстой гэж маргасан нэхэмжлэгч шүүх хуралдаанд боловч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон э нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний дагуу снаас гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй.

20. Түүнчлэн Соёлын яам болон э нарын хооронд гэрээний үүргийн харилцаа болон хуулиар үүсэх үүргийн харилцаа үүсээгүйгээс гадна Соёлын яам бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Соёлын яамнаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар шаардах эрхгүй юм.

21. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд хөрөнгөжигч нь тухайн хөрөнгийг олж авсан байх, эд хөрөнгө олж авсан этгээдийн өөрийнх нь эд хөрөнгө нь олж авсан хөрөнгийн хэмжээгээр нэмэгдсэн байх, бусдын зардлаар эд хөрөнгийг олж авах зэрэг нь үндсэн нөхцөл болох боловч Соёлын яам нь тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр с-д 2,040,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс с нь 700 сая төгрөгийн ажил үүрэг, гүйцэтгэсэн, харин 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажлын гүйцэтгэл дутуу, улмаар с болон э нарын хооронд ажилд гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ажил үүргийг хийж гүйцэтгэсэн байх тул гэрээний дагуу шаардлага гаргах эрхийн зохицуулалт үйлчилнэ.

22. э нь, с болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд санхүүжилтийг шилжүүлэн авах этгээдийг сольсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь Соёлын яамыг гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж маргасан боловч с-ийн дотоод санхүүгийн асуудлаас шалтгаалан үндсэн гэрээнд заасан дансны дугаарыг өөрчлүүлэх хүсэлтийн дагуу гэрээнд зөвхөн уг үндэслэлээр өөрчлөлт оруулсныг Ерөнхий захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг бүхэлд нь өөрчилсөн, гэрээний тал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

23. Иймд нэхэмжлэгч э нь с-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг буюу өөрийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг Иргэний хуулийн 343 дугаар зүйл, 492 дугаар зүйлд заасан хэм хэмжээний хүрээнд снаас шаардах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

24. Нэхэмжлэгч э болон с нарын хооронд 2019.03.25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын барилгын төмөр бетон карказын ажлыг харилцан тохиролцож батлагдсан төсөвт багтаан хийж гүйцэтгэх, гэрээний нийт дүн 5,000,000,000 төгрөг байхаар, Захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн гэрээний дагуу төлбөр тооцоог барагдуулах, гэрээний хугацааг гэрээг байгуулснаар 24 сар байх, гэрээт ажлын өртөг 5 тэрбум төгрөгөөс урьдчилгаа 10 хувьд ногдох 500 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор гүйцэтгэгчид шилжүүлэхээр тус тус гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсонтой холбоотойгоор зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

25. с нь э-ийн гүйцэтгэсэн ажлын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн гүйцэтгэх ёстой үүрэгт хамаарна.

26. Захиалагч с болон гүйцэтгэгч Эв констаркшн ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Дундговь аймгийн дуулалт театрын дутуу гүйцэтгэсэн барилга угсралтын ажил байсан, с-ийн хийж гүйцэтгэж байсан суурь, карказ угсралтын ажлыг э үргэлжлүүлэн гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, ийнхүү гүйцэтгэхдээ хэдэн төгрөгийн ажлыг ямар түвшинд гүйцэтгэсэн талаар маргагчдын хэн алин нь хөдөлбөргүй тогтоогдох баримтаар нотлоогүй, өөр өөрсдийн ажлын гүйцэтгэлийн талаар буюу хэдэн төгрөгийн ажил үүргийг хэн гүйцэтгэсэн, ямар үе шатнаас эхлүүлэн э нь тухайн ажлыг үргэлжүүлэн гүйцэтгэсэн талаар тодорхой баримтыг шүүхэд гаргаагүй байна.

27. Түүнчлэн захиалагч, гүйцэтгэгч талуудын хийсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хэдэн төгрөгийн ажил үүрэг тус бүр гүйцэтгэснийг тогтооход ач холбогдол бүхий баримтыг тогтоолгох зорилгоор шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэл болжээ.

28. э нь с-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу зөвхөн өөрийн хөрөнгө, санхүүжилтээр барилгын ажлыг 2019 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн үйл баримтын хувьд хариуцагч с нь маргаагүй боловч, уг ажлыг захиалагчид хүлээлгэж өгөөгүй, тухайн гүйцэтгэсэн ажил нь зохих стандарт, чанарын шаарлагад нийцсэн эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийн ажил үүрэг гүйцэтгэснийг үндэслэлтэй тогтоосны дараа талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг бодитоор дүгнэх ёстой гэж маргасан боловч э нь өөрийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг с-иас шаардах эрхтэй гэж дүгнэв.

29. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр ажил гүйцэтгэгч шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.

30. Хариуцагч с нь э-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болох 500,000,000 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр ажил үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болох бөгөөд мөн нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг с хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 351.1.3-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болно.

31. э нь с-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 24 сарын хугацаа нэгэнт дуусгавар болсон, мөн 2019.07-2019.10 дугаар сарын хооронд э ажил гүйцэтгэсэн, гэрээгээр тохирсон санхүүжилт нь олгогдоогүйн улмаас өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил нь хязгаарлагдах үндэслэл болж, цаашид ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нь нэгэнт илэрхий үйл баримт болсон байхад гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хүлээн авах үүргээ с гүйцэтгээгүй байна.

32. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан, дээр дурдсанаар санхүүгийн хязгаарлалт тогтоогдсон ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч даруй хүлээн аваагүй нь захиалагчийн хариуцлагад хамаарах тул э нь хийсэн ажлын гүйцэтгэлийг с-д хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

33. Нэгэнт тухайн ажил хийгдсэн цаг хугацаанд ажлын доголдол, чанарын асуудлаар хүлээн авах үүргээ захиалагч нь биелүүлээгүй атлаа дутуу баригдсан барилгын чанарын асуудлаар элэгдэл хоргодол бий болсны дараа дахин дүгнэлт гаргуулах нь ач холбогдолгүй юм.

34. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар томилогдсон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хэмжээгээр нэхэмжлэгч э-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс, өртгийг тооцон хариуцагч с-иас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал,

а/ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан хүргүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022.06.16-ны өдрийн 07/1311 дугаартай албан бичигт хавсаргасан Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын угсралтын ажлын төлөв байдалд хийсэн шалгалтын танилцуулга /2021.10.19/-ад тусгагдсанаар ажлын хэсгийн шалгалтыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр газар дээр нь гүйцэтгэсэн, шалгалтад с-ийн захирал Х.Чинзориг, э-ийн холбогдох, инженер техникийн ажилчид, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хяналт хариуцсан мэргэжилтнүүд оролцсон, барилгын угсралтын ажлын төлөв байдлыг газар дээр нь шалгасан үйл баримт тогтоогджээ.

б/ Уг танилцуулгын Дөрөв дэх хэсгийн 6-д 2013 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл барилгын угсралтын ажил зогссон. Тухайн үеийн байдлаар барилгын угсралтын ажлын явц 10 хувьтай байсан байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 1,600 м.куб бетоны ажил 14,000 м.куб газар шорооны ажил гүйцэтгэсэн мэдээлэл байна. Бетоны ажилд 200 тн арматур хэрэглэсэн... талаар дурдсан, үүнээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд уг ажлыг э гүйцэтгэсэн эсэх асуудлаар маргаагүй, /хх-202-207/

в/ Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлын гэрээний хугацаа сунгах, гүйцэтгэл баталгаажуулах хурлын 2019.11.07-ны өдрийн тэмдэглэл-д с-ийн захирал Х.Чинболд нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 1,600 м.куб бетоны ажил, 200 тн арматур, 14,000 м.куб газар шорооны ажил хийсэн... талаар тусгагдсан, /хх1-43-46/

г/ Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажлын гэрээний хугацаа сунгах, гүйцэтгэл баталгаажуулах хурлын 2020.02.08-ны өдрийн тэмдэглэл-д с-ийн захирал Х.Чинболдын хэлсэн үгэнд ...барилгын ажил 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажил үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд 1600 м.куб бетонон ажил, 600 тн арматур, 14,000 м.куб газар шорооны ажил хийсэн талаар дурдагдсан, /хх-2-31/

д/ Хариуцагч с-ийн захирал Х.Чинболдын тайлагнасан энэхүү ажил үүрэгт хамаарах хугацаа болон гүйцэтгэсэн ажлын цар хүрээ зэрэг нь с-э-ийн нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр хийсэн Эв коснтракшн ХХК-ийн ажил үүрэгт хамаарч буй, уг асуудлаар маргаагүй тул э нь өөрийн хөрөнгөөр ажил, үүрэг гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

35. Түүнчлэн зохигч гүйцэтгэсэн ажлын чанар, доголдол, ажлын хэмжээ, зэрэг асуудлаар маргасантай холбоотойгоор с-иас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ. Шинжээч нь э-ийн гүйцэтгэсэн ажил үүрэгт хамаарах төсвийн зардлын хэмжээг тогтоохдоо гүйцэтгэсэн ажлын гарсан зардал болон бусад баримтыг харьцуулан дүгнэжээ. /хх-1-112, хх-1-138, хх-2-160-248, 3 дугаар хавтас бүхэлдээ, хх-4-1-8/

36. Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь э-ийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд дүгнэлт гаргасан болох нь тогтоогджээ.

а/ Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгийн байдлыг бодитоор үзэж танилцахдаа үзлэгт, нэхэмжлэгч э-ийн захирал Б.Тамир, Зөвлөх С.Батсуурь, геодезийн инженер Д.Ганболд, хариуцагч с-ийн барилга хариуцсан инженер Р.Бямбарагчаа, барилгын даамал Т.Мөнхбат, хариуцагч Соёлын яам-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер А.Балжинням, Д.Батчимэг, Барилгын хөгжлийн төв-ийн ахлах инженер С.Сүхтуяа, хяналтын инженер Г.Билгүүн, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын газар харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилга байгууламжийн хэлтсийн дарга Э.Энхмэнд нарыг байлцуулжээ. /хх-1-144/

б/ Шинжээчийн дүгнэлтэд, .... Театрын барилгын ажлыг 2012 онд эхэлж, санхүүжилт байхгүйн улмаас 2013-2018 онд барилгын ажил хийгдээгүй, 2019 онд барилгын ажлыг үргэлжүүлэн хийхээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, с, э нарын хооронд гэрээ байгуулсан, барилгын ажлын нийт дүн 10,543,799,735/арван тэрбум таван зуун дөчин гурван гурван сая долоон зуун ерэн есөн мянга долоон зуун гучин таван/ төгрөг болсон, э нь с-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Барилгын ажил гүйцэтгэх 2019/03 дугаартай гэрээг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан, гэрээгээр гүйцэтгэгч э халхын дуулалт жүжгийн театрын барилгын төмөр бетон карказын ажлыг 5,000,000,000/таван тэрбум/ төгрөгөөр хийхээр тохирсон, /хх-1-144/

... Гэрээт ажлыг гүйцэтгэхийн тулд э нь цамхагт кран суурилуулах, түр барилга байгууламж барих/ажилчдын сууц г.м/, барилгын талбайн түр сашаа барих, с-ийн зуурмагийн үйлдвэрийг засварлаж ажиллуулах, бетон зуурмаг тээвэрлэх машин механизмыг засварлаж хэвийн болгох зэрэг бэлтгэл ажлыг хийсэн, /хх-1-145/

... э нь өөрийн зардлаар барилгын төмөр бетон суурь угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн, с нь Боловсрол соёл шинжлэх ухааны яам-аас ажлын гүйцэтгэл гаргаж санхүүжилт аваагүй, э нь с-иас санхүүжилт аваагүй, Гүйцэтгэлийн баталгаанд мөнгө байршуулж тэр хэмжээгээр урьдчилгаа авсан, /хх-1-145/

... Барилгын зураг 2009 онд хийгдэж мөн ондоо улсын экспертиз хийлгэж баталгаажуулжээ. Зургийн дагуу хийгдсэн эсэх талаар маргалдаагүй, с нь барилгын газар шорооны ажил болон театрын тайз хэсгийн барилгын суурь, зоорийн давхрын багана цутгах ажлыг, э нь театрын үүд үзэгчдийн хэсгийн барилгын суурь, тайз хэсгийн дутуу байсан баганан суурь, зоорийн давхрын төмөр бетон багана цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн, /хх-1-145/

... Хийсэн ажлын талаар: Маргалдагч талуудыг байлцуулан барилгын ажилтай танилцсан, Барилгын ажлын явцын хяналтыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын газар харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилга байгууламжийн хэлтсийн дарга Э.Энхмэнд хийж баталгаажуулж байсан, мөн барилгын далд ажлын актад хяналт тавьж байсан, э нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж ажилласан бөгөөд бичиг баримтыг ерөнхий гүйцэтгэгч талд хүлээлгэн өгсөн, энэ талаар с-ийн төлөөлөгч маргалдахгүй, /хх-1-146/

с-иас ил, далд ажлын акт ирүүлсэн, Барилгыг барих явцад аймгийн зүгээс хяналт тавьж байсан, ажлын тоо хэмжээг баталгаажуулж байсан тул маргалдагч талууд барилгад хийсэн ажлын тоо хэмжээний талаар маргахгүй байна гэж тус тус дүгнэгджээ. /хх-1-146/

37. Түүнчлэн Шинжээчийн дүгнэлтэд: Барилгад э нь дараах ажлыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

-Барилга эхлэх зөвшөөрөл авсан.-Барилгын ажлын талбай бэлтгэсэн.-Барилгын талбайн түр хашаа барьсан.-Барилгын талбайд цахилгаан хангамж хийсэн. -Барилгын талбайд цамхаг кран угсарч суурилуулсан. - Газар шорооны ажил, барилгын суурийн нүх ухах ажлыг хийсэн. -Ухсан хөрсийг зайлуулсан. -Суурийн талбайг тэгшилж нягтруулж бэлтгэсэн. -Барилгын баганан суурь цутгасан. -Барилгын шугаман суурь цутгасан. -Суурийн дам нуруу цутгасан. -Зоорийн давхарга бетон шал цутгасан. -Суурийн нүх буцааж чигжиж булсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. /хх-1-147/

Барилгын ажлын технологийн горимыг хянаж байсан, үе шатны болон далд ажлын актанд захиалагчийн зүгээс хяналт тавьж байсан байна. Үе шатны актад захиалагч зөвшөөрч гарын үсэг зурж байжээ. Барилгад хэрэглэсэн материалын чанарыг тухай бүрд лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байсан, бүх бичиг баримтыг с-д өгснийг с үүнийг хүлээн зөвшөөрч байв./хх-1-148/

Барилгын ажлыг цааш нь үргэлжлүүлэх боломжтой. Барилгын сууринд хийсэн арматурыг цэвэрлээд үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой энэ талаар маргалдагч талууд санал нэгтэй байв. Барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн э нь ямар ч санхүүжилт авалгүйгээр ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Барилгын ажлын талбай бэлтгэх, хашаа барих, барилгад шаардлагатай цамхагт кран суурилуулах, хайрганы карьер байгуулах, зуурмагийн үйлдвэр засварлаж хэвийн болгох, зэрэг ажлуудыг Суурь болон э хийжээ. Барилгын талбайд э нь өөрийн компанийн 20 орчим хүмүүсээ ажиллуулж байсныг с болон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын газар харилцаа, барилга хот байгуулалтын газар-ын барилга байгууламжийн хэлтсийн дарга Э.Энхмэнд нар хүлээн зөвшөөрч байв./хх-1-149-150/

э-ийн хийсэн ажлын тоо хэмжээг тодорхойлохын тулд э-ийн хийсэн ажлыг барилгын байгуулалтын зураг, барилга бүтээцийн зурагтай тулгаж шалгасан. Хийсэн ажлын тоо, материалын хэмжээг барилгын зураг дээрээс түүвэрлэх зэргээр хийжээ гэж дүгнэжээ. /хх-1-150/

38. Улмаар Эд констракшн ХХК-ийн хийсэн барилгын угсралтын ажлын төсөвт өртгийг 2019 оны буюу ажил гүйцэтгэсэн тухайн цаг хугацааны байдлаар гаргаж тооцсоноор 820,260,070 төгрөг гэж тус тус дүгнэсэн байна./ Шинжээчийн дүгнэлтийн Дөрөв. Дүгнэлт 2.1/ /хх-1-154/

39. Шинжээчийн дүгнэлтийг гаргахад захиалагч гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч талууд хамт тухайн газарт байлцсан, Хөрөнгийн үнэлгээний төвийг төлөөлж, захирал нь биечлэн газар дээр нь үзлэг хийсэн үйл баримт шинжээч Ж.Уртнасангийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн э-иас гаргаж өгсөн зардлын болон бусад баримтуудад үндэслэн хийгдсэн ажлын цар хүрээг талуудын төлөөллийг байлцуулсны үндсэн дээр баталгаажуулж шинжээчийн дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

40. Талууд ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажлын талаар харилцан тооцоо нийлэх эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, гүйцэтгэсэн ажлын цар хүрээ, ажлын гүйцэтгэлийг шууд дүгнэж баримтаар баталгаажуулаагүй, төсвийн зардлыг хэрэгт цугларсан буюу шинжээчээс нөхөн ирүүлсэн зардлын задаргаа баримтын хүрээнд шууд тооцоолох боломжгүй байгаа тохиолдолд шинжээчийн дүгнэлтэд үндэслэн э-ийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг 820,260,070 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

41. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчийг төлөөлж, үнэлгээ гаргасан Ж.Уртнасанг гэрчээр шүүх хуралдаанд асуулгах явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас шинжээчийн дүгнэлтийн хавсралт хэсэг, дүгнэлт гаргахад тооцсон төсвийг шүүхэд дутуу ирүүлсэн болох нь тогтоогдсон, улмаар шинжээчийн дүгнэлтийн бүрдэл хэсгийг дутуу ирүүлсэнтэй холбоотойгоор зөрчлийг арилгуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, холбогдох зөрчлийг арилгасан буюу шинжээчийн дүгнэлтийн дутуу хэсгийг хавтаст хэрэгт дахин бүрдүүлсний үндсэн дээр шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлсэн болохыг дурдав. /хх-2-160, 3 дугаар хавтас бүхэлдээ, хх-4-1-8/

42. Иймд э болон с нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт э-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 820,260,070 төгрөгийг с-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,739,930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 352 дугаар зүйлийн 352.5.1-т заасныг баримтлан хариуцагч с-иас 820,260,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,739,930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч санд холбогдох, э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,657,960 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч с-иас 4,259,250.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч э-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД