Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00434

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 0******* өдөр

Дугаар 138/ШШ2024/00434

Дорнод аймаг

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******гийн **************-р байрны ******* тоотод оршин суух, “******* *******” ХК-ийн Дорнод салбарт ******* ******* ажилтай, 8718*******7 регистрийн дугаартай, 990240*******9 утасны дугаартай овогт гэв.         

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын -р баг, ын -р гудамжны тоотод оршин суух, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, регистрийн дугаартай, 9*******1181 утасны дугаартай, Юншөөбуу овогт

           Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч ., хариуцагч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

        Нэхэмжлэгч . нь хариуцагч .ад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлосон. Үүнд:

        1. Миний бие . нь нөхөр .тай анх 2005 онд танилцаж, оны сарын 04-ний өдөр батлуулсан. Бид дундаасаа 3 хүүтэй бөгөөд том хүү эцэнсанаа оны 08 сарын 12-ны өдөр, хүү , нар 20 оны 05 сарын 24-ний өдөр тус тус төрсөн. . нь хамт амьдрах үеэс архи уудаг байсан бөгөөд үүнээс болж бидний дунд гэр бүлийн маргаан үүсдэг байсан. Энэ байдал нь хэдэн жил өөрчдөгдөхгүй байсан учир бид хоёр 2011 оноос 2012 оны үед бүтэн 1 жил тусдаа амьдарсан. Үүний дараа хүүхдээ бодоод буцаж хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед нь дахиж архи дарс уухгүй, үр хүүхэд, амьдралаа бодъё гэж ярьдаг байсан. 20 онд 2 ихэр хүү маань төрсөн. Гэвч ын архи уух байдал багасаагүй. Архи уусан үедээ намайг зоддог болсон. Нэг удаа хутга барьж дайрсан ч удаа байгаа. Архи ууж гэрт ирсэн шөнө бүр би унтаж чаддаггүй, маргааш нь ажлаа хийж чадахаа больж ядаргаанд орсон. Сүүлд нь 2022 оны 01 сард Улаанбаатар хот руу олон хоногоор сураггүй алга болсон. Ер нь архины асуудал гэр бүлийн харилцаанд маш ноцтой болж ирсэн учир архины эмчилгээ хийлгэхээр болсон. Гурван удаа архины эмчилгээ хийлгэсэн боловч тодорхой хугацаанд уухгүй байж байгаад буцаад архи уудаг байсан. нь архи уусан үедээ олон хоногоор алга болж гэр бүл, үр хүүхэддээ нөмөр нөөлөг болох үүргээ биелүүлэхгүй үнэхээр хэцүү байдаг байсан. Би хамтын амьдрал, үр хүүхдээ бодож олон жил тэсэж, тэмцэж ирсэн. Хань нөхрөө засах гэж их хичээж ирсэн боловч нэгэнт дийлэхээ больсон учир гэрлэлтээ цуцлуулахаар шийдээд байна. Одоо миний хувьд цаашид тай хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул түүнээс гэрлэлтээ цуцлуулж, гурван хүү эцэнсанаа, , нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүдийнхээ сурах, хүмүүжих үйл явцад бүхий л анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Иймд ., . бидний гэрлэлтийг цуцалж, хүү эцэнсанаа, , нарыг . миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

         2. Хариуцагч . шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие . нь .гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

         3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, “ ” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.

            4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

       1.  Нэхэмжлэгч .  нь хариуцагч .ад  холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

       2.  Гэрлэгчид нь 2005 онд танилцан оны дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж  гэрлэлтээ албан ёсоор Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн дугаарт албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба хамт амьдрах хугацаанд оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.эцэнсанаа, 20 оны 0*******-р сарын 17-ны өдөр ихэр хөвгүүд Э., Э. нар төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 

       3.  Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахаас гадна бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах ******* засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн эрх үүргийг гэр бүлийн дотор адил тэгш хүлээдэг.

        4.  Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа бие биеэ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах гэх мэтээр гэрийн  дотор таарамжгүй харьцаа бий болсноор 2022 оноос эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэл сонирхолгүй, энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг хэн алин нь гаргаагүй, мөн тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.

        5. Иймд тэдэнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулах нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      *******.  Нэхэмжлэгч ., хариуцагч . нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү Э.эцэнсанаа, Э., Э. нарыг  эхийнх нь асрамжинд үлдээхээр, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

       7.  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж хүүхдийн эрхийг хамгаалсан байхаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай ба гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдол тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

       8. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байх талаар хуулинд тус тус заажээ.

        Дээрх хуулиар олгосон эрх үүргийн дагуу эцэг, эх хэн алин нь хүүхдийнхээ цаашдын хүмүүжил, төлөвшилт, сурч боловсроход оролцох, анхаарах үүрэг нь хэвээр байгаа болно.

           9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч  .Тунгалатуяа нь  70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч .аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 132 дугаар зүйлийн 132.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1-д зааснаар нэхэмжлэгч 8718*******7 регистрийн дугаартай, овогт , хариуцагч регистрийн дугаартай, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Зохигчид нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч .аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .д олгосугай.

         4. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Дөлгөөнд даалгасугай.

          5. Гэр бүлийн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдсугай.

         *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                   

                         ДАРГАЛАГ, ШҮҮГ                      Т.БАЙГАЛМАА