Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00036/И |
Дугаар | 141/ШШ2024/00055 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 141/ШШ2024/00055
2024 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 141/ШШ2024/00055 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........... аймгийн .............. сумын .............. багт оршин суух хаягтай Б овогт А.Н-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие .......... аймгийн ............. сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл, ......... аймгийн .......... сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, ......... аймгийн .......... сумын Хотгойд ББХ Хоршоонд дэлгүүрийн худалдагчаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч А.Н нь ........ аймгийн ..........сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл, .......... аймгийн ............. сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Завхан аймгийн Нөмрөг сумын Хотгойд ББХ Хоршоонд худалдагчаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь:
........ сум дахь ахуй үйлчилгээний төвөөс 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр А.Н-д нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ..............сум дахь ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр курст сургуульд явах болсон тул оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ...........сумын худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрийн худалдагчаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Системд өөрчлөлт орсон тул дэвтрийг хааж, ажлаас чөлөөлөв ...гэсэн бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...А.Н эмэгтэй, РД:............, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, Худалдаа бэлтгэл ангид худалдагч ажилтай, ажилд орсон 1988 он, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн... гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
............. аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...эхнэр А.Н, Хэрэглээний хоршооны худалдагч ажилчин, нөхөр Ч.Н, хоршоолсон ард, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ний өдөр бүртгэсэн... гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн .............. дугаартай ......... аймгийн ........... сумын Худалдаа бэлтгэл анги, Хэрэглээний хоршоо гэсэн нэрээр Улсын бүртгэлийн архивт нотлох баримт байдаггүй болно. ........ сумын Хотгойд ББХ Хоршоо 80411 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдэж, 1998 онд татан буугдсан байна... гэсэн лавлагаа,
1990 онд .......... сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан худалдагч Н, Э, О нарын хамт авхуулсан гэрэл зураг,
1990 онд Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүр доторх худалдагч Н, Л, үйлчлэгч Ө нарын хамт авхуулсан гэрэл зураг,
Гэрч Н.Т-ийн ...А.Н бид хоёр 10-р ангиа төгсөөд 1987 оны 07 дугаар сард .......... аймгийн ........сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. Тэгээд А.Н нь 1987 оныхоо 09 дүгээр сард Худалдаа бэлтгэлийн техник мэргэжлийн сургуульд худалдаагчаар суралцахаар явж байсан. Тэгээд сургуулиа төгсөж ирээд 1988 онд .........аймгийн .......... сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Би дэлгүүрт орж өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн авдаг байсан учраас тус сумын дэлгүүрт А.Н-г худлалдагчаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм... гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Э-ийн ...Тухайн үед ........... аймгийн ............ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хамтын тооцоотой дэлгүүр гэж байхад би ахлах худалдагчаар ажиллаж байсан. Тэгэхэд А.Н нь 1988 оны 02 дугаар сард худалдагчаар анх ажилд орж байсан. Тэр үед дэлгүүрт 5 худалдагч ажилладаг нэг нь ахалж ажилладаг байсан. Тэгээд 1990 онд намайг өөр ажил руу шилжихэд А.Н нь тэндээ худалдагчаар ажиллаад үлдсэн. Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 онд Хотгойд хоршоо болж байсан. Хоршооны дарга нь Я, Ш нар ажиллаж байгаад сүүлд Б даргаар ажиллах болсон. А.Н-тай 1994 оны намар захиргаа дээр таарахад тэндээ худалдагчаараа ажиллаж байгаа талаараа хэлж байсан. Тийм учраас би А.Н-г 1988 оноос 1994 оныг дуустал худалдагчаар ажиллаж байсан талаар нь мэддэг юм... гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ......... дугаартай ...А.Н нь 1987 оны 02 дугаар сараас 1987 оны 09 дүгээр сар хүртэл ................ сумын Нийтийн ахуй үйлчилгээнд, 1988 оны 02 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал .......... сумын Худалдаа бэлтгэлийн анги, Хотгойд хоршоонд ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Дээрх байгууллагуудын баримт нь манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна... гэсэн лавлагаа нь тухайн байгууллагуудыг архивт баримтаа өгөөгүй болохыг,
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн .......... регистрийн дугаартай Б овогт А.Н нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй... тухай тодорхойлолт нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд ял шийтгүүлж байгаагүй болохыг тус тус нотолж байна.
Иймд нэхэмжлэгч А.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт А.Н-г .......... аймгийн ......... сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл,
.......... аймгийн ......... сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл,
......... аймгийн ........... сумын Хотгойд ББХ Хоршоонд худалдагчаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ