Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00001/И |
Дугаар | 141/ШШ2024/00058 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 141/ШШ2024/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч С.А /цахим/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э /цахим/,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.А /цахим/,
Гэрч Т.А, С.Г, Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Хүрэн морь овогт С.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч .......... аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төвд холбогдох .............. аймгийн ............... сумын эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.А нь 2015 онд ............. сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилд орсон. Гэтэл Эрүүл мэндийн төвийн дарга Б.Анамайг өмнө нь 2, 3 удаа ажлаас халах, сануулах арга хэмжээ авах, сар улирлын цалин, урамшуулал байнга хасдаг, автомашин эвдрэх бүрт шаардлагатай сэлбэгийг хувиасаа гаргаж зохицуул гэж тулган шаардаж машины эвдрэл бүрийг алдаа дутагдал гаргасан мэтээр жолооч над дээр тохдог. Сүүлийн байгууллагын машины эвдрэл болох 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарч шаардлагатай сэлбэг болох зүрх араа, хос шарик, дөртэй арьс зэргийг шинээр авхуулах хүсэлт гаргахад машин чинь байнга эвдэрч байх юм, бэлэн байдлаа хангаж ажиллаж чадаагүй чамайг ажлаас хална, сэлбэгээ өөрөө авч 2-3 хоногийн дотор эвдрэлийг зас гэсэн шаардлага тавьсан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр машин эвдрэлтэй, сэлбэг ирээгүй байхад дуудлагад яв гэсэн шахалт үзүүлсэн. Мөн тэр өдөр миний дуудлагад явах хуваарь биш байсан. Ингээд Завхан аймгийн .............. сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ......... дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг хүлээлгэн өгсөн. Гэхдээ ажлаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулж өгөөгүй тул 2023 оны 07-р сарын 24-ний өдөр бичиг хэргийн ажилтан Ё-оос өөрөө очиж авсан. Миний хувьд ажлын хариуцлага алдаж, яаралтай бэлэн байдлыг хангаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон дотоод дүрэм журмыг биелүүлээгүй тохиолдол байхгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.2.4 дэх мэдээ тайлан, хариутай албан бичгийг хугацаанд нь холбогдох газар нь ирүүлээгүй, 5.2.7 дахь Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, 5.2.18 дахь Байгууллагын дотоод журам, хууль тогтоомжид зааснаар Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох бусад ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг тус тус зөрчсөн зүйлгүй бөгөөд дээрх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд жолоочийн ажил эгүүлэн томилуулах, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: ...Нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 07 дугаар сарын 23-нд тушаалаа гардаж аваад хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан. Шүүх хөдөлмөрийн маргаан таслах сумын 3 талт хороонд ханд гэсэн. Сумын маргаан таслах комисст хандаад тэмдэглэлийг авч шүүхэд хуульд заасан хугацаанд хандсан. Иймд хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан гэдэг асуудлыг яриад байна. Энэ нь анх тушаал гаргахдаа яригдсан асуудал. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн ур чадвар тэнцэхгүй гэдэг байдлаар тушаал гарсан. Ажилдаа тэнхэхгүй учраас шаардлага хүргүүлсэн, шаардлага хүргүүлээд хийгээгүй учраас чөлөөлсөн гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэргэжлийн ур чадвартаа тэнцэхгүй бол дүгнэлт гаргуулах ёстой. Тийм учраас хэрэгт авагдсан баримтаар С.А нь ажилдаа тэнцэхгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Ажлын цаг тасалсан асуудал яригдаж байна. Хэзээ тасалсан гэдэг нь тодорхойгүй. Цагийн бүртгэлийг дутуу бүртгэсэн. 2023 оны 05 дугаар сарын 5, 7, 8, 9, 17, 20-28, 06 дугаар сарын 4-8, 10, 11, 15, 17 ,18, 24 бүртгээгүй. Тэгэхээр үүнийг С.А-ийг тасалсан гэж үзэх үү. Ирцийн бүртгэл дээр С.А-ийг яаж үзэх вэ, тасалсан гэж үзэх юм уу, чөлөөтэй гэж үзэх юм уу гэдэг асуудал байна. Анхан шатны баримтыг дутуу бүртгэж байна. Ийм дутуу баримтуудыг үндэслэж яаж цалин олгодог вэ. Бүртгэлийг харахаар тасалсан гэж үзэхээргүй байна. Ажлаас чөлөөлөх талаар С.А-д хандах хэрэгтэй. С.А-ээс тайлбар авах хэрэгтэй, баримтуудыг үзүүлэх хэрэгтэй, дараа нь сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй. Тайлан, мэдээ гэдэг чинь дотогшоо чиглэсэн ажил биш, гадагшаа гаргадаг ажил. Ганц жолоочийг тайлангаа өгөөгүйг буруу гэж үзэж байна. Өнөөдөр хариуцагч талаас техникийн шинжтэй алдаа гэж байна. Хэргийн материалд авагдсан баримтаар ажилдаа тэнцэхгүй гэдэг байдлаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Жолооч С.А нь ажлын хариуцлага удаа дараа алдсан. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан учраас ажлаас чөлөөлөх арга хэмжээг авсан. Тухайн хүнд он гарсны дараа шаардлагатай сэлбэг хэрэгслийг тухайн үед нь гаргаж өгч байсан. Сул зогсолтын цалин мөнгийг ч гэсэн тухайн үед нь өгч байсан. Бид нар машин тэрэг явахгүй болохоор техникийн комиссоор оруулаад шаардлагатай сэлбэг хэрэгслийг авч өгчхөөд байтал ахиад эвдрэл гэмтэл гарлаа гэсэн. Мэдээж техникийн комисс машин тэргийг бүрэн гүйцэт үнэлээд шаардлагатай сэлбэг хэрэгслийг гаргаж өгсөн гэж ойлгож байгаа. Бүх сэлбэг хэрэгслийг хангалттай гаргаад өгчхөөд байхад нэг сар ч хүрэхгүй буюу 10 орчим хоноод дахиад сэлбэг хэрэгсэл нэхэмжилж, машин эвдрээд байгаа нь өөртэй нь холбоотой гэж үзэж байна. Мөн тухайн ажилтан ажилдаа ирдэггүй. Хөдөлмөрийн гэрээн дээр 8 цагаар ажиллана гэсэн байгаа. 2 жолоочийг манайх ээлжинд хуваарилдаг. Тэгэхээр 30 хоногийн 15 хоногт нь ажиллаж байгаа асуудал үүсээд байгаа. Тухайн өдөр ажлын 8 цагаар дуудлага ирвэл хэн ч явах боломжтой. Зарим тохиолдолд заавал ээлж харгалзах шаардлагагүй. Тухайн өдрийг эзэнжүүлэх байдлаар ээлжийг тавьдаг. Тухайн өдөр дуудлага гарахад нөгөө жолооч явах боломжгүй байна гэх үед миний амралтын өдөр, миний эрхийн өдөр гэсэн асуудал үүсчхээд байгаа. Тэгэхээр ноцтой зөрчил гэдэг үүднээсээ тухайн хүн дандаа шалтаг шалтгаан хэлээд, ажил төрөлдөө ирдэггүй, олон нийтийн ажил үйлчилгээнд оролцдоггүй, сургалт сурталчилгаа, олон нийтийн хуралд оролцсон юм байхгүй. Энэ байдлаараа мэдээ мэдээллээс хоцронги байдаг. Ийм учраас тухайн хүнийг шаардлагатай заагдсан заалт журмынхаа дагуу ажлаас чөлөөлсөн.
Ажилдаа үнэхээр хариуцлагагүй, ажлын байран дээр байдаггүй. Энд тэнд мод хийгээд явчихдаг, араас нь утасдаад дуудаж байсан тохиолдлууд байгаа. Хугацааны хувьд өмнө, хойно янз янз л байгаа байх. Цагийн бүртгэлд бүртгэгдээгүй. Бүртгэлийг манай нярав бүртгэж байсан. Яг тухайн үед нярав бүртгээд, цагийг нь тооцоод явж байгаа. Өглөө, орой бүртгэдэг. Дуудлага болон томилолтоор явсан хүнийг бүртгэдэг. Ингэхээр тухайн хүн өөрөө ирдэггүй, бүртгүүлдэггүй асуудал зөндөө гарсан. 5 дугаар сард бүртгүүлээгүй байсан. Машин түргэнийхээ эвдрэл гэмтлээ засдаг гээд байгаа. Тэгвэл 5 сард яагаад манай эх баригчийн машиныг засаж өгсөн хэр нь байгууллагын машиныг засаагүй. Машиныг цаг хугацаанд нь оношилгоонд оруулаагүй, 4 сард орох байсан байхгүй. Машины татварыг хийгээрэй гээд өөрт нь мөнгийг нь гаргаад өгчхөөд байхад хийгээгүй. Татвар оношилгоонд орохгүй болохоор энд тэнд явахаар цагдаа үзэхээрээ торгууль тавьдаг. Хувийн торгууль гарчихсан зүйлүүд байгаа. 40, 50 мянган төгрөгөөр хэд хэдэн удаа торгуулчихсан асуудлууд байгаа. Тэгээд энэ асуудлуудыг ерөөсөө шийдээгүй. Байгууллагын машин он хуучин тэрэг үү гэхээр үгүй, 2018 оны тэрэг. Машиныг дөнгөж аваад тэр өдөр нь банкийг нь цоолсон байсан. С.А-ийн гаргасан зөрчлүүдийн ажилчдын хурлын тэмдэглэл, удирдлагын багийн хурлын тэмдэглэлийг өгсөн. Хурал орж байхад С.А-д ирдэггүй. Манайх дотоод хурал ордог тогтсон өдөртэй. Тэр нь 7 хоног болгоны 4 дэх өдөр. Яалт ч байхгүй дуудлагад явчихсан ч байдаг юм уу, сургалт сурталчилгаа, дуудлагад гэдгээр нь бүртгэдэг. Байгууллагын ажлаас ерөнхийдөө хөндий байгаад байдаг. Машин эвдэрсэн, сэлбэг захиалах, машин засварлах хооронд үндсэндээ 2 сар орчим болсон. Энэ хугацааны цалинг чинь өгсөн... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Тухайн нэхэмжлэгчид ажил сайруулах талаар удаа дараа мэдэгдэл өгсөн. Цагаа бүртгүүлээгүй, хурал зөвлөгөөнд ордоггүй, аргаа бараад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалд техникийн шинжтэй алдааг бүхэлд нь хүчингүй болгох баримт биш, хөдөлмөрийн шинжтэй алдаа биш, тухайн хүний зөрчлийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгээр ажлаас чөлөөлсөн. 3 үндэслэл, хавтаст хэрэгт энэ талаар үгүйсгэсэн 1 ч баримт байхгүй байна. мэргэжил ур чадвар тэнцэхгүй гэсэн заалтаар авсан нь мэтгэлцэж болно. 5,2,4 5,2,11 3 үндэслэл авсан байгаа. Үүнийг үгүйсгэсэн ямар ч баримтгүй . Тэр заалтыг аваагүй, тэр нь мэргэжил ур чадвараа тэнцэхгүй гэсэн байгаа. Тушаал дээр мэргэжил ур чадвараа тэнцэхгүй гэж байхгүй. Маргааны үйл баримтыг тогтоох боломжтой. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан. 2 буюу түүнээс дээш ажил тасалсан. Ээлжгүй үед дууддаг, дарамталдаг ажил биш. Ажлын 8 цагаар ажилладаг гэж байна. Өөрийнхөө хөдөлмөрийн гэрээн дээр тайлбарласан. Ямар ялгаатай гэдэг асуудал яригдаж байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа 24 24 яаг байх юм бол хөдөлмөрийн гэрээн дээр тусгасан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд 40 цаг 8, 13, 14 цагийн хооронд гэж байгаа. Өдрийн дотоод журам ажил амралтын хувиар гэхэд бүх үйл байгаа. Долоо хоногийн 40 8 , 13 14 хөдөлмөрийн нөхцөл хэвийн гээд зааж өгсөн. Жолооч 17 цагаас хойш алсын дуудлагад явсан тохиолдолд илүү цагийн хөлс бодуулдаг гэж байгаа. Ажлын бус цагаар ажиллуулбал илүү цаг бодуулдаг. Ийм ажлын байртай ажил олгогчийн төлөөлөгчөөс асуулт асуусан. Дуудлагад явсан хойгуур ажилдаа ирэхгүй , ажлын цагаараа байх ёстой гээд заасан. Сүүлийн маш их маргаан гарсан. Үндсэн шаардлага байгаа. Ажлын байрны байршил байгаа. Их-Уул сумын төв гээд заагаад өгсөн. Гол нөхцлөө биелүүлэхгүй байна.
Тасалсантай холбоотой асуудал байна. Хувийн таарамжгүй харилцаатай байж болно. Гүррагчаа гэх хүн 3-6 сар хүртэл бүртгэсэн гэж тайлбарлаад байна. нэхэм ө таныг гарын үсэг байхгүй байна гэж байна. Цагийн бүртгэлийг харуулахад мөн байна гэж хэлсэн. Ажилодаа ирээгүй учраас бүртгэдэггүй, хоосон орхидог гэж байна. дуудлагад явсан, засвараа хйиж байгаа бол журнал дээр тэмдэглэдэг гэж байгаа. Эдгээр баримтууд байхгүй байгаа бол 22-26 хаана байсан бэ тэрийгээ тодруулаачээ. Тодруулах гэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн. Сэлбэг авсан, машинаа зассан тэр талаар тайлбараа хэлэхгүй байна. Хувийн харилцааны асуудал чухал юм уу, төрийн байгууллагын асуудал чухал уу, нөгөө ээлжийн жолооч залхсан байна. нойргүй, ээлжгүй хэдэн өдөр ажилласан гэж байна. Жолоо барина гэдэг нь кило заалттай , эргээд төсвийн байгууллага эргээд мөнгө гаргаж байгаа. Төсвийн байгууллага төсөвтэйгөө уялдах ёстой. Алтанцэцэг гэх хүнд сар бүрийн 10-ны дотор замын хуудсаа гаргаж өгөх ёстой гэж байна. өгсөн асуудал байхгйү бйана. Машин хүлээлгэж өгсөн асуудал нь 07 дугаар сард байгаа. Тэрийг нэхэмжлэгч яриад байна. Удаа дараа буюу 4 5 6 дугаар сард 3 хоногоос дээш тасалсан нь ноцтой зөрчлийг гаргасан учраас шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийн үйлдэл нь байгууллагын хэийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа. 2-3 удаа хуралдсан. Хувийн таарамжгүй харилцаа гэж байна. Гэтэл ийм зөрчил гаргасан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Байгууллагад 2 жолооч байгаа. Нэгийг нь
Тушаал гаргасан байна. хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Т.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Жолооч С.А-ийн надад өгсөн жолоочийн тооцооны хуудас байгаа. Жолоочийн тооцооны хуудсыг шүүгээд үзэхэд 3 дугаар сараас хойш милийн заалтгүй, 5 дугаар сард жолоочийн тооцооны хуудас өгөөгүй. Ажлаа 7 дугаар сард өгсөн мөртлөө хойноос нь 2, 3 удаа залгаж байж тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн тооцооныхоо хуудсыг авсан. Жолооч С.А нь машины бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Цаг тухай бүр бэлэн байх ёстой. Шаардлагатай зүйлийг нь авч өгдөг. С.А-ийг 2023 оны 5 дугаар сард ажил тасалж байсан эсэхийг сайн санахгүй байна. Цагийн бүртгэл дээр байгаа байх. Заримдаа ажилдаа ирдэггүй. Ажилдаа ирээгүй тохиолдолд бүртгэдэггүй. Жолоочийн тайлан мэдээ гэж жолоочийн тооцооны хуудсыг хэлнэ. Жолоочийн тооцооны хуудсыг сар бүрийн 10-ны дотор өгөх ёстой. Энэ тайлангаас шатахууны тайланг гаргадаг. Жолооч замын хуудаснаас өөр улирлын тайлан гаргаж өгч болно. Удирдлагын зөвлөлийн хурлаар С.А-д ажлаа сайжруул гэсэн үүрэг даалгавар 2-3 удаа өгч байсан. Үүрэг даалгаврыг С.А биелүүлж байгаа эсэхийг би үнэлдэггүй, дарга үнэлдэг. Тухайн жолооч бэлэн байдлаа хангаж ажиллаагүй, ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх. С.А-ийн хэрэг шүүхэд явж байгаа учраас хэрэгтэй байж магадгүй гээд хариуцагчаар дамжуулж тодорхойлолт би өгсөн. Ирцийн бүртгэлийг чөлөөтэй, тасалсан, өвчтэй талаар үсэг тавиад бүртгэдэг. Тухайн хүнийг хэзээ ирэхийг нь мэдэхгүй учраас хоосон үлдээдэг. 09 цагт ажил эхэлж байгаа, тухайн хүнийг 09 цагт ирээгүй учраас тасалсан гэж үзээд Т үсэг тавьчих юм бол анхан шатны бүртгэлийг засварлах боломжгүй нөхцөл үүсдэг. Тухайн өдрөө хараад ирэхгүй бол шалтгааныг нь мэдээд тэмдэглэдэг. Тийм учраас хоосон үлдээдэг. С.А-ийг ажил тасалсан эсэхийг цагийг бүртгэж байсан ажилтан мэдэж байгаа. Тухайн үед цагийн тооцоог хэн түүж өгдөг байсныг сайн мэдэхгүй байна. Тухайн машин дээр техникийн комиссын дүгнэлт гарсан. Дүгнэлтийнхээ дагуу машинаа засварлаад сар хүрэхгүй хугацаанд эвдрэл гарсан. С.А-д 2023 оны ээлжийн амралтаа 4 билүү, 5 дугаар сард авсан. 6, 7 сард Авирмэдэд цалинг олгосон, ажил тасалсан хоногийг хасаж олгосон эсэхийг санахгүй байна. Цагийн бүртгэлийг үндэслэж цалин бодогддог. Жолоочийн тооцооны хуудсыг шатахууны тайланд ашигладаг... гэв.
Гэрч С.Г нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...С.А ажил тасалж байсан. Тухайн үед цагийн бүртгэлийг бүртгэж байсан. Ирсэн өдрийг нь ирсэн, ирээгүй өдрийг ирээгүй гэдгээр нь бүртгэж байсан. С.А-эй 2 өдөр аж ахуйн ажиал хийсэн. Би ирцийг 3, 4, 5, 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүртгэж байсан. Ажилдаа ирээгүй тохиолдолд ирцийг бүртгэдэггүй. Ирцийн бүртгэлд өөрийнхөө гарын үсгийг зурсан санагдаж байна. Хамт олны хурлын шийдвэрээр би цагийн бүртгэл бүртгэсэн... гэв.
Гэрч Д.Т нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2023 оны 07 дугаар сарын 01-06-ны өдрийг хүртэл С.А д ямар шалтгааны улмаас ээлжид яваагүй талаар мэдэхгүй байна. Манайх ажлын 8 цагаар ажилладаг. Ажлын бус цагаар илүү цаг бодуулдаг. С.А-ийн хувьд ажилдаа ирэхдээ цагаа барьдаггүй асуудал байдаг. Жолоочийн хувьд тухайн машиныхаа бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. С.А-ийн оронд дуудлагад их олон удаа явж байсан. С.А-ийн тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн учраас дуудлагад явдаггүй байсан. Зарим тохиолдолд 10-20 хоног тээврийн хэрэгслээ ашиглалтад оруулахгүй тохиолдол байсан. Миний хувьд ажил олгогчийн зүгээс тээврийн хэрэгслийн сэлбэгийг нэхэмжлэхэд гаргаж өгөөгүй тохиолдол байхгүй. Одоо С.А-ийн унаж байсан машин ажиллахгүй байгаа. Учир нь шалтгаан. Ирцийг үүдэнд байгаа жижүүр бүртгэдэг. 2023 оны 04, 05, 06 дугаар сард ирцийг хэн бүртгэж байсныг мэдэхгүй байна. Ирцийн бүртгэлтэй танилцаж байсан. Бүртгэл дээр чөлөөтэй, тасалсан бүртгэл хийдэг. Дуудлагад явахад өглөө 10, 11 гээд ирэх тохиолдол байдаг. Зарим тохиолдолд бүтэн өдөр эмчилгээ хийгээд ирэхгүй тохиолдол байдаг. Энэ тохиолдолд журнал дээр бүртгэдэг. Холын дуудлагад ээлжилж явдаг. Дуудлагад яваад хэдэн цагт ирсэн хамаагүй маргааш өглөө ажилдаа ирж цагаа бүртгүүлдэг. Дуудлагад явсан журналын бүртгэлийг сувилагчаар ажиллаж байгаа ажилтан бүртгэдэг. Тээврийн хэрэгсэл саатсан тохиолдолд нөгөө жолооч нь машинтайгаа явдаг. Тээврийн хэрэгслийг солих асуудал байдаггүй. С.А-ийн машины бөгс эвдэрсэн нь үнэн... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Завхан аймгийн ........... сумын Эрүүл мэндийн төвийн даргын тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Завхан аймгийн ............ сумын Засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн ................. сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Завхан аймгийн ................. сумын Засаг даргын тамгын газарт гаргасан өргөдөл,
Хариуцагч талаас шүүхэд: Хариу тайлбар, ............... сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын хурал, удирдлагын багийн хурлын хурлын тэмдэглэл, С.А-ийн ............ сумын Эрүүл мэндийн төвд гаргасан хүсэлтүүд, жолоочийн тооцооны хуудас 2 хуудас, Завхан аймгийн ............. сумын Эрүүл мэндийн төв ажил сайжруулах тухай, тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудас, дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргасан тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт, цагийн бүртгэл, хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн хуулбар, Хөдөлмөрийн дотоод журам тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр гэрч Т.А, С.Г, Д.Т нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байна.
Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Завхан аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан Завхан аймгийн .......... сумын эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж тайлан мэдээг цагт нь гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан. Байгууллагын дотоод журам, хууль тогтоомжид зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох бусад ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.3-т заасан хуанлийн нэг сарын хугацаанд ажлын 3 өдөр ба түүнээс дээш өдөртэй тэнцэх хугацаагаар ажил тасалсан, мөн зүйлийн 8.4.7-т заасан удирдах албан тушаалтан болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, томилогдсон ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан... гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч С.А нь Завхан аймгийн ............ сумын эрүүл жолоочоор ажиллаж байсан болох нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 11-14/, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт /хх 6/ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ...С.А гээд ажилдаа ирсэн цаг 9 цаг 10 минут, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 00 минут, завсарласан 13 цаг 00 минут, завсарлаад ирсэн 14 цаг 00 минут, тарсан 18 цаг 00 минут, ажилласан цаг 8 цаг, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 8 цаг 50 минут, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 00 минут, 18 цаг 00 минут, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 09 цаг 00 минут, 18 цаг 00 минут, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 00 минут, 18 цаг 00 минут, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 00 минут, 18 цаг 00 минут, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 00 минут, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 09 цаг 00 минут... гэсэн цагийн бүртгэл,
2023 оны 06 дугаар сарын ...С.А гээд 9, 12,13,14,15 ээлжийн амралттай, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирсэн цаг 9 цаг 20 минут тарсан 18 цаг 00 минут, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 09 цаг 20 минут, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 9 цаг 00 минут аймаг явсан, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 09 цаг 30 минут, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг 30 минут, 18 цаг 00 минут, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 10 минут, 18 цаг 05 минут, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 11 минут, 18 цаг 00 минут, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 08 цаг 10 минут, 18 цаг 04 минут, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08 цаг 58 минут, 18 цаг 05 минут, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 54 минут... гэсэн цагийн бүртгэлийн хуулбар,
Хөдөлмөрийн дотоод журмын ...8 дугаар зүйлийн 8.3.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах, 8.4.3-т хуанлин нэг сарын хугацаанд ажлын 3 өдөр бас түүнээс дээш өдөртэй тэнцэх хугацаагаар ажил тасалсан, 8.4.7-д удирдах албан тушаалтан болон шууд удирдлагын өгсөн үүрэг даалгавар, томилогдсон ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй... гэсэн
Хариуцагч тал нь шүүх хуралдаанд ...Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь аудитын 11 тоот дүгнэлтээр тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж маргасан байх боловч хэрэгт авагдсан Л.Л-ийг ажлаас халах тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/33 тоот захирамж нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч С.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоож,
2. Хариуцагч Завхан аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч С.А-ийн ажилгүй байсан хугацааны цалин 8,585,808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
3. Хариуцагч Завхан аймгийн .......... сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 8,585,808 төгрөгөөс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж,
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Завхан аймгийн .............. сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 153,323 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,
6. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд, оролцогч Завхан аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг анхан шатны шүүхээр дамжуулж гаргах эрхтэй болохыг дурд
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ