Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

 

Б.З, Б.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.З, Б.А нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЗ/1928 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаа 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 69 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Б.З, Б.А нарт холбогдох 1905037820086 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон

төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн;

           2. Боржигон

  • хэрэгсэхгүй болгож байсан;

1. Шүүгдэгч Б.З нь гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Атой бүлэглэн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй Б.Аын төрсөн дүү Б.Ар болон БНХАУ-ын иргэн Жиан Личуан /Jiang Liquan/ нарыг ашиглан гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчийн үүрэгтэйгээр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зохих зөвшөөрөлгүй Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоо орчим хүртэл 1208 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

  • улмаар 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоо орчим 5177 УБЗ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй хадгалсан,
  • мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Магнолиа” төвийн гадна Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 133.925 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/-д 1.860.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Зтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй өөрийн төрсөн дүү Б.Ар болон БНХАУ-ын иргэн Жиан Личуан /Jiang Liquan/ нарыг ашиглан гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зохих зөвшөөрөлгүй Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоо орчим хүртэл 1208 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

           - улмаар 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоо орчим 5177 УБЗ улсын дугаартай Тоёота Апьфард маркийн тээврийн хэрэгсэлд нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү" ургамлыг зохих зөвшөөрөлгүй хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг гарсан байдал, яаж үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн хангалттай тогтоож чадаагүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Тодруулбал:

1. Шүүгдэгч Б.Зыг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Магнолиа” төвийн гадна Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 133.925 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/-д 1.860.000 төгрөгөөр худалдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт худалдсан гэх ургамлын тоо, хэмжээг зөв бүрэн тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна.

Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалын хавсралтад уг ургамлын килограмм тутмын үнийг 50.000 төгрөг гэж тогтоосон байна.

Хэргийн 7-р хавтас 106 дугаар талд авагдсан уг дэрэвгэр жиргэрүү ургамлыг Б.Заас худалдан авсан гэх БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/ нь нэг килограммыг нь 60.000 төгрөгөөр тооцож 31 килограммыг худалдан авч, түүний Хаан банкны 5087157896 тоот дансанд 1.860.000 төгрөг шилжүүлсэн талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлжээ.

Түүнчлэн Б.Заас 133.925 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг 1.860.000 төгрөгөөр худалдан авсан гэх БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт “Ноён ширхэнцэг” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/ нь “Танан өлзий” ХХК-ийн хашаанд хадгалсан нийт 133.925 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг Б.Заас худалдан авсан нь нотлогдсон, “Ноён ширхэнцэг" ХХК нь Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 онд олгосон 8 тонн, дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл, 2018 онд олгосон 8 тн дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндсийг гадаад улсад гаргах зөвшөөрөлтэй байсан бөгөөд уг зөвшөөрлийг үндэслэн Сун Зи Жие /Sun Hi Jin/ нь дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан авсан нөхцөл байдал тогтоогдсон, Сун Зи Жие /Sun Hi Jin/ нь “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн хууль зүйн дүгнэлт нь шүүгдэгч Б.Зын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Магнолиа” төвийн гадна Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 133.925 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/-д 1.860.000 төгрөгөөр худалдсан гэх дүгнэлттэй тус тус хууль хэрэглээний хувьд өөр хоорондоо зөрчилдсөн, үйл баримтыг үгүйсгэсэн гэж үзэхээр байх тул уг асуудпыг нэг мөр нарийвчлан шалгаж тогтоосны эцэст зохих дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзэв.

  1. Мөн нэр бүхий 2 шүүгдэгчийн үйлдсэн гэх Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зохих зөвшөөрөлгүй Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоо орчим хүртэл 1208 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн:,

улмаар 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоо орчим 5177 УБЗ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй хадгалсан гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэх хэрэгт нийт 29 шуудай бүхий 463.5 килограмм модлог ургамлыг 1208 ОРО улсын дугаартай саарал өнгийн Истана загварын болон 5177 УБЗ улсын дугаартай хар өнгийн Альфард загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авч, битүүмжилсэн ба дээрх хураан авсан нийт 29 шуудай бүхий 463.5 килограмм модлог ургамлаас 500 граммыг шинжилгээ хийлгэх зорилгоор дээж болгон авсан талаар хэрэгт баримттай атал прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 5 дугаарт “Эд мөрийн баримтаар хураагдсан нийт шуудайны хамт 135 кг жинтэй дэрэвгэр жиргэрүү ургамал нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа гэж тэмдэглэгдсэн байгаа нь анх хураан авч, битүүмжилсэн 463.5 кг-аас даруй 300 гаруй килограммын зөрүүтэй байна.

Иймд “дэрэвгэр жиргэрүү” ургамлын дээрх жингийн зөрүү хэрхэн үүссэн эсэх асуудлаар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргуулах замаар нь тодруулан шалгах шаардлагатай бөгөөд ингэснээр гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээг бодитой тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

    3. Прокурорын хяналтын шатанд Б.А, Б.З нарт холбогдох эрүүгийн хэргээс тэдгээрийг 2019 оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс ховор ургамал болох 463.5 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэх үйлдэл холбогдлыг нотлогдоогүй үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06, 07 дугаартай тогтоолоор /хэргийн 8-р хавтас 126-131хх/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул нэр бүхий шүүгдэгч нар нь гэмт хэрэгт хамтран оролцож, зохих зөвшөөрөлгүйгээр дээрх ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” 463.5 килограммыг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, тээврийн хэрэгсэлд шилжүүлэн хадгалсан гэх үйлдэлд 463.5 килограмм ургамлыг хэн хэрхэн хаанаас түүж бэлтгэсэн эсэх, зохих зөвшөөрөлтэйгээр түүж бэлтгэсэн гэж үзвэл уг ургамлыг тээвэрлэх, хадгалахад хэрхэн хаанаас ямар эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авдаг эсэх асуудлыг нэр мөр шалгаж тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.

Дээрх байдлыг зайлшгүй шалган тогтоох нь гэмт хэрэг гарсан байдал болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтойгоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах шаардлагад нийцнэ гэж дүгнэн хэрэгт шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгдэгч Б.А, Б.З нарт холбогдох эрүүгийн 19050 3782 0086 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Б.А, Золжаргал нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн 19050 3782 0086 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 3 ширхгийг хэргийн хамт Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж, мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шуудайны хамт нийт 135 килограмм жинтэй “дэрэвгэр жиргэрүү” ургамал Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд, нийт 133.925 килограмм жинтэй “дэрэвгэр жиргэрүү” ургамал Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 2 дугаар гудамжны 4 тоот хашаанд байрлах гараашинд тус тус хадгалагдаж байгаа гэснийг дурдах нь зүйтэй. ...” гэж шийдвэрлэжээ.    

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж прокурор дүгнэсэн тул шүүгдэгч Б.З, Б.А нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Б.З нь БНХАУ-ын иргэн Сун Зи Жиед 133.925 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг 1.860.000 төгрөгөөр худалдсан болох нь Хаан банкны 5087157896 тоот дансны хуулга, Сун Зи Жие-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар тогтоосон үнийн дүнтэй харьцуулан дээр ургамлыг худалдан авсан байж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн БНХАУ-ын иргэн Сун Зи Жие нь “Ноён ширхэнцэг” ХХК-ий зөвшөөрлийг үндэслэн дээрх ургамлыг Б.Заас худалдан авсан болох нь нотлогдсон ба түүнийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ бүхий байх тул яллагдагчид ашигтайгаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг асуудлыг хэрхэн, ямар байдлаар нарийвчлан шалгаж тогтоох нь тодорхойгүй байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүйгээс Б.Заас ургамлыг дахин хураан авах явцад ургамлын жингийн зөрүү гарах, түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарахад нөлөөлсөн байх боловч дээрх ургамлын жингийн зөрүүг шинжээчийн дүгнэлтээр тогтоосноор хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.
  2. Иргэн Б.Ар болон БНХАУ-ын иргэн Жиан Личуан /Jiang Liquan/ нар нь 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхэд дэмжпэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, гэмт хэргийн сэдэл, зорилго хангалттай нотлогдохгүй байх тул ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй ба зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн гэх үйлдэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЗ/1928 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.З Хятад улсын иргэнд 31 кг ургамал худалдсан болохоо зөвшөөрдөг. Гэтэл яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Зын худалдсан ургамалыг 133 кг болгоод яллах дүгнэлт үйлдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.З 1.860.000 төгрөгөөр 31 кг ургамал худалдсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Хятад улсын иргэн мэдүүлэхдээ “хураагдсан 133 кг ургамлыг бүгдийг нь Б.Заас авсан” гэж хэлээд зөрүү үүсгэдэг. Үүнийг шалгаж тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.З, Б.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Шүүгчийн захирамжид заасан гэмт хэрэг гарсан байдал болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой:

  • шүүгдэгч Б.Зын “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Магнолиа” төвийн гадна Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 133.925 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/-д 1.860.000 төгрөгөөр худалдсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийн худалдсан гэх ургамлын тоо, хэмжээг зөв бүрэн тогтоох,
  • Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 463.5 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг тээвэрлэсэн,  хадгалсан гэх үйлдэлд холбогдуулан хураан авч, битүүмжилсэн нийт 29 шуудай бүхий 463.5 килограмм модлог ургамлаас 500 граммыг шинжилгээ хийлгэх зорилгоор дээж болгон авсан байхад шүүхэд хэргийг ирүүлэхдээ “...135 кг жинтэй дэрэвгэр жиргэрүү ургамал нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа...” гэсэн байх тул  анх хураан авч, битүүмжилсэн 463.5 кг-аас 300 гаруй килограммын зөрүүтэй болсон “дэрэвгэр жиргэрүү” ургамлын дээрх жингийн зөрүү хэрхэн үүссэн эсэх асуудлыг мөрдөн шалгаж, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээг бодитой тогтоох,  
  • 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, тээврийн хэрэгсэлд шилжүүлэн хадгалсан 463.5 килограмм ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг хэн, хэрхэн, хаанаас түүж бэлтгэсэн эсэх, зохих зөвшөөрөлтэйгээр түүж бэлтгэсэн гэж үзвэл уг ургамлыг тээвэрлэх, хадгалахад хэрхэн хаанаас ямар эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авдаг эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэхээр буцаасан анхан шатны дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүхийн “...БНХАУ-ын иргэн Сун Зи Жие нь “Ноён ширхэнцэг” ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэн дэрэвгэр жиргэрүү гэх эрх ургамлыг Б.Заас худалдан авсан болох нь нотлогдсон ба түүнийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ бүхий байна гэж прокурор Сун Зи Жиед холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт нь шүүгдэгч Б.Зын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Магнолиа” төвийн гадна Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн ховор ургамал болох нийт 133.925 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүй БНХАУ-ын иргэн Сун Зи Жие /Sun Hi Jin/-д 1.860.000 төгрөгөөр худалдсан гэх дүгнэлттэй тус тус хууль хэрэглээний хувьд өөр хоорондоо зөрчилдсөн, үйл баримтыг үгүйсгэсэн гэж үзэхээр байх тул уг асуудпыг нэг мөр нарийвчлан шалгаж тогтоосны эцэст зохих дүгнэлтийг хийх нь зүйтэй...” гэж үзсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зохих зөвшөөрөлгүйгээр, ...ховор ургамлыг худалдан авсан...” үйлдлийг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинж болгон заасан байх тул зохих зөвшөөрөлгүй атлаа тус ургамлыг худалдан авсан Сун Зи Жиегийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иймд прокурор Н.Гэрэлмаагийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЗ/1928 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 69 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ