Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2023/00039/И |
Дугаар | 141/ШШ2024/00065 |
Огноо | 2024-05-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2024/00065
2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 141/ШШ2024/00065 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М /цахим/,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “А” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч “Т.А” ХХК-нд холбогдох 16,190.594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий, хариуцагч “Т.А” ХХК-ний 17,386,638 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “А” ХХК нь Завхан аймгийн ............ суманд байрлах “Т.А” ХХК-ний захирал С.Д эм зүйч Б.Б нартай харилцан тохиролцон эм бараа нийлүүлсэн. Гэтэл “” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нийлүүлсэн эм барааны үлдэгдэл төлбөр болох 10,166,632 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд "Т.А” ХХК-иас 10,166,632 төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг 6,023,962 төгрөгөөр ихэсгэсэн байна. Учир нь манайх компани санхүүгийн баримтад шинжилгээ хийгээд Т.А-ийг дутуу төлсөн байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа. Ихэсгэж байгаа шаардлагад тохирсон хэмжээгээ улсын тэмдэгтийн хураамжид 111,333 төгрөг төлсөн байна. Энэ талаарх баримтуудыг шүүх рүү явуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Манай зүгээс 92,449,131 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “Т.А” ХХК-нд нийлүүлсэн. Тухайн үед нарийвчилж тооцоогүй байсан. Тэр ч утгаараа 10 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нарийн тооцож үзээд 6,023,962 төгрөгийг нэхэмжлээгүй үлдээсэн байна гэж үзсэн. Ийм учраас хариуцагч “Т.А” ХХК-иас нийт 16,190,594 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч “Т.А” ХХК-ийн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 7 дугаар сарыг дуусгаад худалдан авалт тасарсан. Үл ойлголцлын улмаас 2-3 сараар тасарсан. Худалдан авалтыг 10, 11 сард 3-4 падааны хэмжээнд нэмсэн. Монфогоос 6 сая төгрөгийн машин оролцуулсны дараа эднийхээс 800,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр буюу бага дүнтэйгээр 2-3 сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Тамга, тэмдгээ дарсан гэдэгт нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон гэдгийг хэрэгтэй танилцахад ойлгосон. Шинэ жилийн арга хэмжээний үеэр ажил төрөл их байх үед эмийн сан дээр Д.А гэх хүний төрсөн ах нь гээд нэг хүн гэнэтхэн орой 8-9 цагийн үед ороод ирэхээр нь би компанийнхаа тооцоог өөрөө бодож явдаг учраас эхнэртэйгээ нийлнэ, данс тооцоог нь тулгана, зарлагын баримтуудыг чинь тулгана, тэгж байж тооцоо нийлсэн акт дээр чинь гарынхаа үсгийг зуръя гэдэг байдлаар хүсэлт тавьсан. Гэтэл А бид нар ч гэсэн шинэ жилийнхээ үйл ажиллагааг тэмдэглэмээр байна. Бусадтайгаа тооцоо нийлж тулгамаар байна. Та нар баримжаагаар 10 гээд бичээд өгчхөөч гээд байхаар нь тооцоо нийлсэн баримтад 10 саяыг төлнө гэж бичсэн. Эмийн санг манай эхнэр ажиллуулдаг. А манай эхнэр 2 их сургуулийн нэг төгсөлтийн ангийн хүүхдүүд учраас тэгж хандсан. А өөрөө эхний ээлжид хоёулаа ийм байдлаар тамга тэмдэг, гарын үсгээ зурчихъя. Би цаашаа хүмүүстэйгээ ойлголцлын байдлаар яръя. Он гарч байгаад эргүүлээд наад зарлагын баримт, тооцоо нийлсэн актыг чинь хоёулаа нягтлаад зураад тооцоод бүх дүнгээ гаргая гээд ярихаар нь тэр хүнд итгэж байгаа, олон жил болсон харилцаа, эхнэрийн нэр хүндийг бодож тэгээд биччих гэхээр нь гарын үсгээ зурсан. Гэтэл он гараад дөнгөж 1-2 сар болов уу, үгүй юу шууд шүүхэд хандсан. Тэгэхдээ дараа нь бодож байхад тооцоо нийлсэн актыг бичүүлдэг зорилго нь шүүх дэх бодол агуулсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурах нөхцөл байдал яг ийм процесстой өрнөсөн. Тийм учраас тэр үнийн дүнгээр хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбараа хэлж байна. Манайд Б бид хоёрын данснаас гарсан жагсаалтаар 59,128,000 төгрөг болчхоод байгаа. Гэтэл манайх 76 сая төгрөгийн төлөлт хийсэн байна гэж гарч байгаа. Тэгвэл Улаанбаатараас явахдаа бэлнээр худалдан авалт хийж байсан, АТМ-ээс худалдан авалт хийж байсан. Бас АТМ-ээс шууд шилжүүлчихдэг зардал гарсан. Үүнтэй холбогдуулан манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэнэ гэж харж байна. 16 сая төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. А гэдэг хүн БТТС гэдэг компаниар манайхтай бүтэн жил харилцсан. Тэгээд он гарсан чинь А болчихсон. Энэ удаагийн нэхэмжлэл дээр зөвхөн А-г төлөөлж нэхэмжилж байна гэж ойлголоо. Б компаниа оролцуулахгүй юм уу гэсэн чинь хамааралгүй, оролцуулахгүй гэж хэлсэн.А манай компани хоёрын хооронд яг ийм мөнгөний өгөх өгцөө байхгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжилж байгаа 16 сая төгрөгийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй. 16,190,594 төгрөгийн үнийн дүнтэй барааг А гэдэг нэртэй компаниас аваагүй...” гэжээ.
Хариуцагч “Т.А” ХХК-ийн төлөөлөгч С.Д нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хугацаа дууссан эм бараа, падааныг энэ компани өдөр тутам, сар тутам, захиалга хийх тутам дундуур нь шахаж явуулдаг нөхцөл байдлыг дотоод хяналтынхаа үнэлгээгээр илрүүлсэн. Энэ дээр юу байдаг вэ гэхээр 5-6 нэр төрлийн тарианууд байдаг. Захиалга өгөх падаан болгон дээр бага багаар шингээгээд явуулдаг. Жишээлбэл баримт дээр нь хавсаргачихсан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 30-нд хугацаа нь дууссан эм тариаг тэр оныхоо 04 дүгээр сарын 14-нд өгч байх жишээтэй. Бүр жилийн дараа, нөгөөдхөө жоохон хэмжээгээр явуулдаг. Хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд нь борлогдоод яваад байдаг. Нөгөө талаасаа бид нар хугацаа дууссан эмийн жагсаалт шүүлт гээд үзэхээр улирал тутам хаягдаад яваад байдаг. Бид нар юу гэж боддог вэ гэхээр өөр хүмүүс эмийн суулгадаг учраас зарахгүй байсаар байгаад хугацааг нь дуусгачихлаа гэж боддог. Нийтдээ хугацаа дууссан эмийн 2,866,467 төгрөг орчим дүнтэй барааг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 14 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн үндэслэл нь зарлагын баримт, үнийн дүн байж байна. Ингээд А гэсэн нэртэй бүх падаануудын нэгийг нь ч үлдээлгүй тулгахад 14 сая төгрөгөөр зөрж байгаа. Тийм учраас бид нар зөрүү 14,520,171 төгрөг нийт 17,386,638 төгрөгийг нэхэмжилж байна....” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан баримтаар энэ компани нь нийтдээ манай компаниас 92 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Үүнээс 76 орчим сая төгрөгийн төлөлтийг хийсэн. Эдгээрийн талаар тооцоогоо хийгээд хэрэгт нотлох баримтаар өгчихсөн гэж байгаа. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Харин эсрэгээрээ танай компани манай компанид өр төлбөртэй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Манай компани танай компанид өртэй байсан бол танайх яагаад нэхэмжлээгүй болох. Хугацаа дууссан эмийн талаар буцаагаад хариу мэдэгдээд асуудлыг зохицуулах боломж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль бус гэж үзэж байна. А гэдэг компани хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан, үүнээсээ хэдэн төгрөг өгсөн талаар ярих хэрэгтэй байна. Тэр талаар ерөөсөө ярихгүй байна. Тооцооны үлдэгдлийн баталгаанаас хойш ийм төлөлт хийсэн эсэх талаар баримт ирүүлээгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: “А” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, А ХХК-ний дүрмийн хуулбар, А ХХК-ний 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын падаан, ХААН банкны А ХХК-ний .............. тоот дансны хуулга, ХААН банкны Б.Ш-ийн .............. тоот дансны хуулга, ХААН банкны Д.А-ийн .................. тоот дансны хуулга, ХААН банкны Д.А, А.А нарын ................ тоот дансны хуулга, бараа материалын зарлагын баримтын товчоо, орлогын падаан,
Хариуцагч талаас шүүхэд: “Т.А” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Т.А” ХХК-ний дотоод хяналтын дүгнэлт, Б ХХК, Т.А ХХК-ний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, “Б” ХХК-ний зарлагын 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын падаанууд, “А” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зарлагын падаанууд,Т.А-ний захирлын ажилд томилох тухай тушаал, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,С.Д-ын ХААН банкны ............... тоот дансны хуулга, Төрийн банкны “Т.А” ХХК-ний ................тоот дансны хуулга, ХААН банкны Б.Б-ийн .................тоот дансны хуулга,Т.А ХХК-ний 2021 онд худалдан авалтын жагсаалт, Төлбөрийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баримтууд, А ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын падаанууд тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Хариуцагч талын хүсэлтээр гэрч Б.Г-ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байна.
Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т.А” ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 10,166,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд анх гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг 6,023,962 төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Хариуцагч “Т.А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаатай холбогдуулан нэмж гаргах нотлох баримт байхгүй. Шүүх хуралдаанд тайлбарыг гаргана гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Хариуцагч “Т.А” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин шүүх хуралдаанд “.. ...........манай компани хоёрын хооронд 16 сая төгрөгийн тооцоо байхгүй учраас нэхэмжилж байгаа 16 сая төгрөгийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй. 16,190,594 төгрөгийн үнийн дүнтэй барааг .............гэдэг нэртэй компаниас аваагүй...” гэж тайлбарлаж маргажээ.
Нэхэмжлэгч “А” ХХК-ийг Д.А төлөөлөх эрхтэй, хариуцагч “Т.А” ХХК-ийн С.Д төлөөлөх эрхтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч “А” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.М-ыг оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуульд нийцсэн байна.
Уг итгэмжлэлд Т.М-д нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгосон байх тул тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй байна.
“А” ХХК-ний захирал Д.А нь “Т.А” ХХК-ний захирал С.Д, түүний эхнэр Б.Б нартай харилцан тохиолцож эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэхээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний талаар талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзлээ.
Талуудын хооронд гэрээний дагуу худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнийг төлөөгүй гэх маргаан үүсжээ.
Нэхэмжлэгч “А" ХХК нь хариуцагч “Т.А” ХХК-иас эм, эмнэлгийн хэрэгслийн бараа нийлүүлсний үнийн үлдэгдэл 16,190,594 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Т.А” ХХК-нд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 92,449,138 төгрөгийн эм эмнэлгийн бараа нийлүүлсэн болох нь нэхэмжлэгч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын падааны баримтуудаар нотлогдож байна. Тодруулбал:
“...2021.02.01-ны өдөр 2,835,382 төгрөг, 2,143,333.50 төгрөг, 2021.02.10-ны өдөр 1,590,490 төгрөг, 227,112.50 төгрөг, 2021.03.03-ны өдөр 3,928,724.30 төгрөг, 3,118,836.50 төгрөг, 2021.03.15-ны өдөр 2,236,928.20 төгрөг, 2,131,870 төгрөг, 2021.03.31-ний өдөр 1,356,434.90 төгрөг, 1,082,522.20 төгрөг, 2021.04.07-ны өдөр 2,867,895.60 төгрөг, 2,432,440 төгрөг, 2021.04.22-ны өдөр 3,109,776 төгрөг, 2021.04.23-ны өдөр 255,700 төгрөг, 3,528,478.20 төгрөг, 2021.05.01-ний өдөр 986,013 төгрөг, 2,085,773.20 төгрөг, 2021.05.03-ны өдөр 1,670,940 төгрөг, 2021.05.06-ны өдөр 508,000 төгрөг, 135,450 төгрөг, 2021.05.14-ний өдөр 1,676,559.50 төгрөг, 2021.05.15-ны өдөр 754,765 төгрөг, 2021.05.17-ны өдөр 1,656,178.52 төгрөг, 2021.05.21-ний өдөр 104,800 төгрөг, 2021.05.24-ний өдөр 1,532,689 төгрөг, 2021.05.25-ны өдөр 3,852,073.20 төгрөг, 2021.06.07-ны өдөр 1,178,040 төгрөг, 880,658 төгрөг, 2021.06.11-ний өдөр 1,281,840 төгрөг, 642,870 төгрөг, 2021.06.21-ний өдөр 1,062,280 төгрөг, 2021.06.22-ны өдөр 2,286,021 төгрөг, 2021.06.30-ны өдөр 1,059,510 төгрөг, 1,652,645 төгрөг, 2021.07.01-ний өдөр 299,460 төгрөг, 2021.07.05-ны өдөр 1,374,270.70 төгрөг, 2021.07.06-ны өдөр 2,124,190 төгрөг, 2021.07.15-ны өдөр 1,607,974.40 төгрөг, 2021.07.16-ны өдөр 2,490,450 төгрөг, 2021.07.23-ны өдөр 1,664,157.60 төгрөг, 2021.07.24-ний өдөр 297,050 төгрөг, 2021.08.02-ны өдөр 1,889,415 төгрөг, 2021.08.03-ны өдөр 3,080,480 төгрөг, 2021.08.19-ний өдөр 1,906,720 төгрөг, 2021.08.20-ны өдөр 4,314,475 төгрөг, 2021.09.03-ны өдөр 2,992,079 төгрөг, 2021.09.06-ны өдөр 3,325,410 төгрөг, 2021.09.23-ны өдөр 2,997,806 төгрөг, 2021.09.24-ний өдөр 1,088,780 төгрөг, 2021.10.26-ны өдөр 854,610 төгрөг, 2021.10.27-ны өдөр 1,000,020 төгрөг, 2021.11.04-ний өдөр 227,950 төгрөг, 2021.11.05-ны өдөр 1,057,810 төгрөг...” гэсэн зарлагын падаануудаар нотлогдож байна.
Мөн хариуцагч “Т.А” ХХК-ний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “А” ХХК-ний тэмдэг дарж баталгаажуулсан зарлагын падааны хуулбаруудаар давхар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:
“...2021.02.01-ний өдөр 2,144,683.50 төгрөг, 2021.02.10-ны өдөр 1,590,490 төгрөг, 2021.03.03-ны өдөр 3,046,506.50 төгрөг, 2021.03.15-ны өдөр 2,236,928.20 төгрөг, 2021.03.31-ний өдөр 1,082,522.20 төгрөг, 2021.04.07-ны өдөр 2,405,540 төгрөг, 2021.04.22-ны өдөр 3,109,776 төгрөг, 2021.05.15-ны өдөр 754,765 төгрөг, 2021.06.07-ны өдөр 880,658 төгрөг, 2021.06.11-ний өдөр 642,870 төгрөг, 2021.06.30-ны өдөр 1,059,510 төгрөг, 2021.06.30-ны өдөр 1,652,645 төгрөг, 2021.07.15-ны өдөр 1,607,974.40 төгрөг, 2021.07.16-ны өдөр 2,490,450 төгрөг, 2021.07.24-ний өдөр 764,147.76 төгрөг, 2021.10.27-ны өдөр 1,000,020 төгрөг, 2021.10.26-ны өдөр 854,610 төгрөг,
2021.02.01-ний өдөр 2,838,382 төгрөг, 2021.02.10-ны өдөр 227,112.50 төгрөг, 2021.03.15-ны өдөр 2,131,870 төгрөг, 2021.04.07-ны өдөр 969,995 төгрөг, 2021.04.23-ны өдөр 3,528,478 төгрөг, 255,700 төгрөг, 2021.05.01-ний өдөр 2,083,773 төгрөг, 2021.05.14-ний өдөр 1,676,559 төгрөг, 2021.05.21-ний өдөр 44,800 төгрөг, 2021.05.21-ний өдөр 104,800 төгрөг, 2021.05.24-ний өдөр 1,532,689 төгрөг, 2021.05.25-ны өдөр 3,852,073 төгрөг, 2021.06.07-ны өдөр 1,178,040 төгрөг, 2021.06.11-ний өдөр 1,281,840 төгрөг, 2021.06.21-ний өдөр 1,062,280 төгрөг, 2021.06.22-ны өдөр 2,286,021 төгрөг, 2021.07.01-ний өдөр 299,460 төгрөг, 2021.07.05-ны өдөр 1,374,270 төгрөг, 2021.07.06-ны өдөр 2,124,190 төгрөг, 2021.07.23-ны өдөр 1,664,157 төгрөг, 2021.11.05-ны өдөр 1,057,810 төгрөг...” гэсэн зарлагын падаанаар нотлогдож байна.
2. Хариуагч “Т.А” ХХК-ний төлөөлөгч С.Д нь 8, 9 саруудад “А” ХХК-иас эм, бараа аваагүй гэж маргаж байгаа боловч түүний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “...борлуулагч А .........., худалдан авагч Т.А 3498905, 2021.02.28-ны өдөр бүгд үнэ 4,428,872 төгрөг, 2021.03.31-ний өдөр бүгд үнэ 7,417,029 төгрөг, 2021.04.30-ны өдөр бүгд үнэ 6,652,074 төгрөг, 2021.05.31-ний өдөр бүгд үнэ 5,000,000 төгрөг 2021.06.30-ны өдөр бүгд үнэ 4,745,901 төгрөг, 2021.07.31-ний өдөр бүгд үнэ 5,211,150 төгрөг, 2021.08.31-ний өдөр бүгд үнэ 7,394,955 төгрөг,2021.09.30-ний өдөр бүгд үнэ 10,404,075 төгрөг, 2021.11.30-ны өдөр бүгд үнэ 1,285,760 төгрөг...” гэсэн төлбөрийн баримтаар,
Мөн хариуцагч Т.А ХХК-ний 2021 онд худалдан авалтын “... А ............ 2021.11.04 нийт дүн 1,285,760 төгрөг, 2021.09.30 нийт дүн 10,404,075 төгрөг, 2021.08.31 нийт дүн 7,394,955 төгрөг, 2021.07.31 нийт дүн 5,211,150 төгрөг, 2021.06.30 нийт дүн 4,745,901 төгрөг, 2021.05.31 нийт дүн 5,000,000 төгрөг, 2021.04.30 нийт дүн 6,652,074 төгрөг, 2021.03.31 нийт дүн 7,417,029 төгрөг, 2021.02.28 нийт дүн 4,428,872 төгрөг...” гэсэн жагсаалтаар тус тус үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл “А” ХХК нь 2021 оны 8, 9 дугаар сард эм бараа нийлүүлсэн болох нь хариуцагч “Т.А” ХХК-ний хэрэгт нотлох баримтаар хавсаргасан төлбөрийн баримт, худалдан авалтын жагсаалтаар тус тус давхар нотлогдож байна.
3. Б.Б нь “Т.А” ХХК-д эм зүйчээр ажилладаг болох нь Завхан аймгийн ............ сумын “Т.А” ХХК-ний захирлын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалаар, “Т.А” ХХК-ний захирал С.Д, эм зүйч Б.Б нар нь эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
4. Хариуцагч “Т.А” ХХК нь нэхэмжлэгч “Аюуртун” ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 76,048,544 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нараас хэрэгт нотлох баримтаар хавсаргасан банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч “А" ХХК-ний ХААН банкны ...................тоот депозит дансны хуулгад .....................тоот данснаас ............-аас 2021.07.20-нд 2,850,000 төгрөг, 2021.07.22-нд 1,750,000 төгрөг, 2021.07.23-нд 1,000,000 төгрөг нийт 5,600,000 төгрөг.
Б.Ш-ийн ХААН банкны ...............тоот депозит дансны хуулгад 5502151421 тоот данснаас Т.А 2021.07.05-нд 2,300,000 төгрөг,
Д.А-ийн ХААН банкны ................тоот депозит дансны хуулгад .............. данснаас Т.А-аас 2021.06.21-нд 3,000,000 төгрөг, 2021.08.02-нд 2,200,000 төгрөг, 2021.08.16-нд 2,000,000 төгрөг, 2021.08.20-нд 1,700,000 төгрөг, 2021.08.31-нд 3,000,000 төгрөг, 2021.09.03-нд 1,500,000 төгрөг, 2021.09.18-нд 1,000,000 төгрөг, 2021.09.21-нд 1,000,000 төгрөг, 2021.09.24-нд 1,000,000 төгрөг, 2021.10.04-нд 500,000 төгрөг, 2021.11.01-нд 950,000 төгрөг, 2021.11.03-нд 680,000 төгрөг,
..............тоот данснаас Т.А-аас 2022.05.18-нд 800,000 төгрөг нийт 19,330,000 төгрөг.
Д.А, А.А нарын ХААН банкны ..................тоот депозит дансны хуулгад ..............тоот данснаас Т.А-с 2021.02.01-нд 1,700,000 төгрөг, 2021.02.09-нд 1,138,500 төгрөг, 2021.02.09-нд 1,500,000 төгрөг, 2021.03.03-нд 2,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2021.03.09-нд 928,724 төгрөг, 2021.03.11-нд 500,000 төгрөг, 2021.03.15-нд 1,500,000 төгрөг, 2021.08.18-нд 1,000,000 төгрөг, 2021.03.23-нд 1,131,870 төгрөг, 2021.03.29-нд 1,000,000 төгрөг, 2021.03.31-нд 750,000 төгрөг, 2021.04.02-нд 606,450 төгрөг, 2021.04.05-нд 1,000,000 төгрөг, 2021.04.06-нд 695,000 төгрөг, 2021.04.07-нд 1,500,000 төгрөг, 2021.04.10-нд 1,368,000 төгрөг, 2021.04.28-нд 8,500,000 төгрөг, 2021.05.10-нд 5,000,000 төгрөг, 2021.05.17-нд 4,500,000 төгрөг, 2021.05.24-нд 4,000,000 төгрөг, 2021.06.02-нд 2,000,000 төгрөг, 2021.06.10-нд 3,000,000 төгрөг, 2021.06.11-нд 2,000,000 төгрөг нийт 48,818,544 төгрөг гэсэн хуулгаар тус тус тогтоогдож байна.
Мөн хариуцагч С.Д-ын ХААН банкны ...............тоот депозит дансны хуулгад .............тоот дансанд Т.А-аас 2022.12.27-нд 500,000 төгрөг, 2022.05.18-нд 800,000 төгрөг нийт 1,300,000 төгрөг,
“ТА” ХХК-ний Төрийн банкны ................... тоот депозит дансны хуулгад ................. тоот дансанд Т А-аас 2021.09.14-нд 1,000,000 төгрөг,
Б.Б-ийн ХААН банкны ...........тоот депозит дансны хуулгад ................тоот дансанд Т.А-аас 2021.02.01-нд 1,700,000 төгрөг, 2021.02.09-нд 1,138,500 төгрөг, 2021.02.09-нд 1,500,000 төгрөг, 2021.03.03-нд 2,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2021.03.09-нд 928,724 төгрөг, 2021.03.11-нд 500,000 төгрөг, 2021.03.15-нд 1,500,000 төгрөг, 2021.08.18-нд 1,000,000 төгрөг, 2021.03.23-нд 1,131,870 төгрөг, 2021.03.29-нд 1,000,000 төгрөг, 2021.03.31-нд 750,000 төгрөг, 2021.04.02-нд 606,450 төгрөг, 2021.04.05-нд 1,000,000 төгрөг, 2021.04.06-нд 695,000 төгрөг, 2021.04.07-нд 1,500,000 төгрөг, 2021.04.10-нд 1,368,000 төгрөг, 2021.04.28-нд 8,500,000 төгрөг, 2021.05.10-нд 5,000,000 төгрөг, 2021.05.17-нд 4,500,000 төгрөг, 2021.05.24-нд 4,000,000 төгрөг, 2021.06.02-нд 2,000,000 төгрөг, 2021.06.10-нд 3,000,000 төгрөг, 2021.06.11-нд 2,000,000 төгрөг,
................ тоот дансанд Т.А-аас 2021.06.21-нд 3,000,000 төгрөг, 2021.08.02-нд 2,200,000 төгрөг, 2021.08.16-нд 2,000,000 төгрөг, 2021.08.20-нд 1,700,000 төгрөг, 2021.08.31-нд 3,000,000 төгрөг, 2021.09.03-нд 1,500,000 төгрөг, 2021.09.18-нд 1,000,000 төгрөг, 2021.09.21-нд 1,000,000 төгрөг, 2021.09.24-нд 1,000,000 төгрөг, 2021.10.04-нд 500,000, 2021.11.01-нд 950,000 төгрөг, 2021.11.03-нд 680,000 төгрөг
............... тоот дансанд Т.А-аас 2021.07.05-нд 2,300,000 төгрөг,
.................тоот дансанд Т.А-аас 2021.07.20-нд 2,850,000 төгрөг, 2021.07.22-нд 1,750,000 төгрөг, 2021.07.23-нд 1,000,000 төгрөг нийт 73,748,544 гэсэн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
5. Хариуцагч “ТА” ХХК-ний төлөөлөгч С.Д-ын “...А ХХК-иас эм эмнэлгийн бараа худалдан авсны үнэнд М компанид машин зарсан үнийн үлдэлдэг 6 сая төгрөг төлсөн. Миний ойлгосноор Монфа компаниас эм тариа авсан гэдэг. Тиймээс учраас 6 сая төгрөг хасагдах ёстой...” гэсэн тайлбар нь “гэрч Б.Г-ын “...Ойролцоогоор 2 жил болж байгаа учраас би огноог нь сайн санахгүй байна. Т.А ХХК нь манай М ХХК-д өр төлбөртэй байсан. Энэ төлбөрөө төлөхгүй их удсан. Тэгээд төлбөртөө машин тэрэг өгөхөөр тохироод машиныг нь би аваад өөрийн компанийн тооцоог хаагаад зөрүү 6,000,000 орчим төгрөгийн эм барааг А ХХК-д өгсөн. А ХХК-д Т.А ХХК нь бас өр төлбөртэй байсан учраас зөрүүг нь авахаар болсон юм. Энэ явдал нь 2021 оны 11 дүгээр сард болсон санагдаж байна. Тухайн үед А ХХК-д бол эм барааг падаанаар өгч байсан. Тэндээс хугацааг нь харах боломжтой...” гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгч А ХХК-ний “...гүйлгээний утга Г-аас нийлүүлэгч Т.А ХХК, утас .......... , эмийн жагсаалт бүхий нийт 6,140,000 төгрөг...” гэсэн цахимаар ирүүлсэн орлогын падааны хуулбараар тус тус нотлогдож байна.
Иймд “Т.А” ХХК-ийг “А” ХХК-нд 6,140,000 төгрөгийн эм бараа худалдсан авсны төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Т.А ХХК-нд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 92,449,138 төгрөгийн эм бараа нийлүүлсэн болох нь талуудын хавтаст хэрэгт авагдсан зарлагын падааны хуулбар, төлбөрийн баримтын хуулбараар,
Хариуцагч “Т.А” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-нд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 76,048,544+6,140,000=82,180,594 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны дипозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ний 16,190,594 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас “Т.А” ХХК-ний төлсөн 5,922,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Т.А” ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас 10,268,534 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч “Т.А” ХХК-ний 17,386,638 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч “Т.А” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй атлаа, нэхэмжлэгчид холбогдуулан нийт 17,386,638 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч “Т.А” ХХК нь 17,386,638 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Аюуртун” ХХК нь хугацаа дууссан эм бараа нийлүүлсэн, зарим эм, тариа падаанаас дутуу ирдэг, “Т.А ХХК нь “А” ХХК-д илүү төлбөр төлсөн гэж тайлбарлах боловч түүний тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл “А” ХХК нь хугацаа дууссан, дутуу эм тариа нийлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Мөн Т.Аз ХХК нь “А” ХХК-нд илүү төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ талуудын дансны хуулга болон тайлбараар нийт 76,048,544+6,140,000=82,180,594 төгрөгийг төлбөрийг төлсөн болох нотлогдож байна.
Иймд хариуцагч “Т.А” ХХК-ний 17,386,638 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлд дурдсан “...хугацаа дууссан эм бараа нийлүүлсэн, зарим эм, тариа падаанаас дутуу ирсэн, илүү төлбөр төлсөн..” гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч “Т.А” ХХК-ний 17,386,638 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч “А” ХХК-ний нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.А” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 10,268,534 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 179,247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 291,363 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ний 16,190,594 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 5,922,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т.А” ХХК-иас 10,268,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч “Т.А” ХХК-ний 17,386,638 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,949 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,363 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.А” ХХК-иас 179,247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ