Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 135

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                

   Улсын яллагч                                   А.Ариунзаяа

   Хохирогч                                           С.Энхтуяа

   Хохирогчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг

                                                               Ж.Яринпил

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                П.Буманзаяа

                                                               Д.Даваасүрэн      

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар  оролцов. 

            Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан “Танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Боржигон овогт Баяраагийн Баяртогтох, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Догшин авирлаж, буюу бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай 10 хавтаст эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Үндсэн захиргаа: Монгол улсын харъяат, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1992 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сумын 2-р баг 3-6 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Баяртогтох/ РД:МО92122811/

 

            2.Үндсэн захиргаа: Монгол улсын харъяат, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1990 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд  боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р баг Бүүргийн 5-8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ананд овогт Батсуурийн Ганзориг  /РД:МО90102611/

            3. Үндсэн захиргаа: Монгол улсын харъяат, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1991 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд  боловсролтой, бетон раматурчин, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р баг Бүүргийн 1-3-4 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн /РД:МО91061713/

Холбогдсон хэргийн талаар:

 Яллагдагч Б.Баяртогтох нь урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж ял эдэлж байхдаа согтуугаар 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ амгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Л.Эрдэнэбилэгийн хамт явж бйасан. Т.Түвшинтөрийг илтэд хүндэтгэн хүч хэрэглэн зодож танхайрсан, Мөнх яллагдагч Б.Ганзориг,С.Дөлгөөн нар нь согтуугаар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 19-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Т,Түвшийнтөрийн хамт явж байсан Л.Эрдэнэбилэгийн илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт  дараах  нотлох  баримтуудыг  шинжлэн   судлав.Үүнд:

         1.Шүүгдэгч Б.Баяртогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....мэдүүлэг өгөхгүй гэв.

        2.Шүүгдэгч С.Дөлгөөний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Баяртогтох Шүүхийн шийдвэрийн тэр хавьд хайрга ачиж байхад нь би таараад  тамхи ойр зуурын юм авч өгсөн. Надад хэлэхдээ “найз нь орой чөлөө авбал уулзах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд чөлөө өгвөл болно шүү дээ” гэж хэлээд салцгаасан. Орой нь 20 цаг өнгөрөөгөөд над руу ярьсан. Тэгээд би машин олоод очсон. Очсон чинь Б.Баяртогтох ирчихсэн байсан. Тэгээд архи ууя гээд презрийн арын дэлгүүрээс 2 том пиво, 1 ширхэг 0.75 граммын архи авсан. Б.Баяртогтох гэр рүүгээ хариад ирье гэхээр нь Шаамар явсан, нилээн шөнө 00 цаг байх, Соёмбынд очоод гэрийнх гадаа юм ярьж суусан. Хоёр хүн явж байсан чинь Б.Баяртогтох “би очоод намайг таних уу гэж асууя” гээд явсан. Байж байтал маргалдах шиг болж байсан. Тэгээд би очоод хартал Б.Баяртогтох талийгаачтай хашааны наана зогсож байсан, харин Б.Ганзориг нөгөө хүнтэй нь маргалдаад байсан. Тэгээд маргаж Эрдэнэбилэгийг цохисон, дараа нь Эрдэнэбилэгээс уучлалт гуйгаад тал шил архи уугаад сууж байсан чинь үүрийн вагон дуугарч байхаар нь Б.Баяртогтохыг машин олоод сугадаад явсан. Эрдэнэбилэг ард үлдсэн. Энхээ ахыг дуудаад тэр хүний машинаар хүргээд ирэхэд гэгээ орж байсан. Тэгээд Б.Ганзориг машинд нь унтаж байхаар нь сэрээгээгүй унтуулчихаад харьсан гэв.

       3.Шүүгдэгч Б.Ганзоригийн шүүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....08 дугаар сарын 29-нд хот явах гээд вагонд суух гэж байсан. С.Дөлгөөн над руу “Б.Баяртогтох чөлөөгөөр гарч ирнэ гэнээ уулзъя” гэж ярьсан. Тэгээд би хот явахаа болиод уулзсан. Тухайн үед Түвшинтөрийг нас барсан гэж ерөөсөө бодоогүй гэв.

        4. Хохирогч С.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Энэ хэрэг 2012 оны 08 дугаар сарын 29-нөөс 2017 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө болсон. 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим манай хүү өвөөгөө суулгаж өгөх гэж яваад шүүгдэгч нартай таарсан байсан. Талийгаачийн хувьд архи уудаггүй, гадуур тэнэдэггүй, цэрэгт яваад ирчихсэн ногооны талбай, гэр хоёрын хооронд явдаг байсан болохоор би орж гарахад нь санаа зовдоггүй байсан. Ямар нэгэн байдлаар миний хүү шүүгдэгч нартай таараад амь насаа алдсан гэж үзэж байна. Шинжээчийн анхны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нас барснаас хойш 6-7 хоногийн дараагаар оршуулга болсон. 2017 оны 08 дугаар сарын 30-ны орой сумын цагдаа нас барсан зургийг нь аваад ирсэн гэв.

     5.Хохирогч Л.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“…2012.08.30-31-нд шилжих шөнө талийгаачтай /Түвшинбаяр/ вокзал дээр 21 цаг 30 минутын үед Улаанбаатар явах галт тэрэг явахад таараад хамт пиво уухаар ярилцаад том савтай 2 пиво уусан. Тэгээд явж байгаад Бадам-Очир, Шинэбаяр хоёртой таараад “Ганзам” дэлгүүрээс дахин 2 пиво авч 1-ийг нь уугаад 1 үлдэхээр нь талийгаач бид 2 талийгаачийн хашааны гадна очиж уусан. Нөгөө 2 вокзалын гадна үлдсэн байсан. Талийгаач тэр үед “ Би одоо пиво уучихсан согтуу байгаа юм  чинь гэртээ шууд орохгүй. Жоохон гадуур явж байгаад орно” гэж хэлээд надтай хамт явсан. Тэгээд бие засах гэж хэлээд “Соёмбо” дэлгүүрийн хашааны үзүүр хавьд бие засаад зогсож байхад нь Баяртогтох ирсэн юм. Тэгээд л Баяртогтох түүнийг “Чи намайг таних уу” гээд гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “Чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ганаа Дөлгөөнөө 2 ирээд намайг зодож эхэлсэн юм. Ганаа эхэлж ирээд дараа нь Дөлгөөнөө ирсэн. Тэгээд л бид нар зууралдаад анх Баяртогтохтой уулзсан газраас холдсон. Энэ хоорондуур Соёмбоо ирж салгаж байсан.....Анх Ганзориг над дээр ирээд миний толгой руу гараараа цохиод хажууд байсан гэрлийн шон руу түлхээд мөргүүлсэн юм. Дөлгөөнөө намайг хашаа руу шахаад нүүр рүү нь хамар хавьд 2-3 удаа цохьсон... Тэгээд нэг удаа мөргөсөн тэгэхэд л хамар их өвдөөд цус гарсан. Тэгэхэд л хамар маань хугарсан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1хх 30-34, 2хх 168, 241-242, 243-245, 4хх 145, 147/

  6.Гэрч М.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Шаамарт очоод Соёмбоогийн гэрт очиход нэг шил Ерөөл гаргаж өгсөн. Бид нар гараад дэлгүүрийн урд байшингаас нь холдолгүй машин замын хажууд сууцгаасан. Би малгайгаа Соёмбод мартсан байсан болохоор буцаж ороод малгайгаа аваад 2 зүсэм талх идчихээд гартал хашааны урд буланд хүмүүс маргалдаж байгаа бололтой чанга дуугарсан. Энэ үед Ганзориг тийшээ явж байгаа харагдсан. Түүний араас бас Дөлгөөнөө гүйгээд явсан. Тэгтэл ч зодоон болж байгаа бололтой чанга чанга дуугараад хүмүүс ноцолдох шиг болсон. Энэ үед харанхуй байсан болохоор тодорхой харагдахгүй байсан. Би Соёмбоо дээр очтол эд нарыг салгая гээд бас гүйгээд явсан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд хашааны буланд очтол нэг банди хашаа налаад сууж байсан. Би хашааны булан эргэтэл тэнд Ганзориг, Ээгий гэж бандитай зууралдчихсан байсан. Би очоод Ганзориг, Ээгий хоёрыг салгаад холдуулсан. Тэгсэн чинь Дөлгөөнөө бас Ээгийтэй зууралдаад авсан...Ганзориг Эрдэнэбилэг хоёрыг зодолдоод салсны дараа Дөлгөөнөө Эрдэнэбилэгтэй зодолдсон” гэх мэдүүлэг / 1хх 70-76, 2хх 178, 4хх 150, 165-166/

7.Гэрч Б.Соёмбын “....намайг гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн орчим Дөлгөөнөөгийн 99804272 дугаарын утаснаас миний утас руу дуудлага ирэхээр нь автал Баяртогтох би Шаамарт одоо танайд очиж цонхыг чинь нүднэ тэгэхээр гараад ирээрэй гэсэн. Тэгэээд удалгүй ойролцоогоор 5 минут орчимын дараа манай цонхыг нүдэхээр нь гартал Баяртогтох, Дөлгөөнөө, Ганаа, Баачка нар манай гадаа зогсож байсан. Тэгээд бид нар гараад манай гэрийн хажууд байдаг замын хажууд зогсож байгаад 0.75 граммын Ерөөл нэрийн архи гаргаад Ганаа, Дөлгөөнөө, Баяртогтох нар тэр архийг талд нь ортол уугаад байж байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан чинь Баяртогтох энэ хоёр  дээр очоод намайг таних нь уу үгүй юу үзнэ гээд байхаар нь би явуулахгүй яах гээд байгаа юм гэсэн чинь зугтаад тэр хоёр хүний ардаас гүйгээд явсан. Тэгэхээр нь би Ганааг араас нь очиж  ав наадах чинь аягүй бол зодоон цохион болно шүү гээд явуулсан. Баяртогтох тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашгирч байгаа сонсогдсон. Тэгсэн чинь Дөлгөөнөө бас араас нь очсон. Тэгсэн чинь удаагүй нөгөө Баачка бид хоёр яваад очтол Ганаагийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан, Түвшинтөрийн дээр Баяртогтох гараад суучихсан байдалтай Бачка бид хоёр салгасан... Тэгсэн Ганаа Ээгий зодоод салахгүй, бас Дөлгөөнөө Ээгийг зодоод байсан...Зодоон манай хашааны ертөнцийн зүгээр зүүн урд буланд болсон. Ундрам дэлгүүрийн чанх урд талд . Тэд нар манайд ирэхдээ Бачкагаас бусад нь архи ууж нилээд согтсон байдалтай 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр зодоон 03 цагийн орчим болсон байх” ...гэх мэдүүлэг

/1хх 49-54, 60-62, 2хх 176-177, 4хх 167-169, 9хх 139 хуудас/

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Л.Эрдэнэбилэгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, нүүр, хүзүү, хоолой, чих, цээж, дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, хаван гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнг үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.хөнгөн гэмтлийн зэрэг болно.

/1хх 172-173 дугаар хуудас/

9.Гэрч Х.Соёмбын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл фото зураг /4хх 121-125 дугаар хуудас/

10.Яллагдагч Ганзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл фото зураг /4хх 128-129/

11.Яллагдагч С.Дөлгөөний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /4-р хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/

12.Шүүгдэгч Б.Ганзоригийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Би гэрчээр өгсөн мэдүүлгүүд дээрээ болсон асуудлаа тодорхой ярьсан. Миний хувьд Дөлгөөнтэй хамт Эрдэнэбилэгийн эрх чөлөөнд халдаж зодсон маань үнэн. ... гэх мэдүүлэг

/4-р хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/.

13.Шүүгдэгч Б.Ганзоригийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Эрдэнэбилэг зогсож байсан ба надад хандаж “батга” Ганаа гэж өөдөөс юм хэлэхээр нь би уур хүрээд түүнийг барьж аваад гараараа 4-5 удаа нүүр орчим руу нь цохьсон. Дөлгөөн бас миний хажуугаар орж ирээд Эрдэнэбилэгийг салгаад байгаа юм уу яагаад байгаа юм зууралдаад байсан. Тэгснээ тэр хоёр нэг нэгийгээ ганц хоёр удаа цохиж байсан. Намайг Эрдэнэбилэгтэй зодолдож байхад Баяртогтох хаана байсныг мэдэхгүй. Соёмбоо “боль боль” гээд хажууд байж байгаа харагдсан. Би Эрдэнэбилэгтэй маргалдаж зодолдчихоод Соёмбын гэрийн үүдэн дээр очиход Баяртогтох бүр согтуу болчихсон газар хэвтэж байсан.....гэх мэдүүлэг

/4-р хавтаст хэргийн 247 дугаар хуудас/

14.Шүүгдэгч С.Дөлгөөний 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Намайг анх Эрдэнэбилэг Ганзориг хоёр дээр очиход Ганзориг дээшээ хараад газарт уначихсан, дээрээс нь Эрдэнэбилэг дарчихсан байсан. Би Ганзоригийг өмөөрөөд л Эрдэнэбилэгийг татаад 1 удаа өшиглөсөн. Одоо яг хаана нь өшиглөсөнөө санахгүй байна. Тэгээд түүнийг татаж босгож ирээд нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон. Эрдэнэбилэг ч энэ үед намайг барьж аваад зууралдаад газарт унасан. Тэгээд бид хоёр зууралдаад босоод унаад, салгаад дахин зууралдах зэргээр бужигналдаад ноцолдож байсан. Энэ хооронд бид нарыг Соёмбо, Батжаргал нар салгаж байсан.... гэх мэдүүлэг

/1-р хавтаст хэргийн 137 дугаар хуудас/.

15.Шүүгдэгч С.Дөлгөөний 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед гадаа харанхуй байсан болохоор Эрдэнэбилэгийг Ганзорийг цохиж байна гэж бодсон болохоос яг харж чадаагүй. Ганзориг Эрдэнэбилэг нар яагаад муудалцаж дээр доороо орсон байсныг би эхлээд мэдээгүй сүүлд нь харин ярьж байхад Ганзоригийг Эрдэнэбилэг эхэлж хэл амаар доромжилсон байсан юм байна лээ.....гэх мэдлүүлэг

/1-р хавтаст хэргийн 137 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Б.Баяртогтохын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн “....... гэх мэдүүлэг

/1-р хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/.

17.Шүүгдэгч Б.Баяртогтохын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Сүхбаатар суманд байхдаа 750 граммын Ерөөл архи 1 шил, 2 литрийн пиво 2-ыг уусан Шаамарт очоод  750 граммын Ерөөл архи 1 шилийг уусан. Талийгаач Эрдэнэбилэг хоёрыг явж байхад хамт Соёмбо, Батка, Ганзориг, Дөлгөөн нарт “Эд нар намайг таних нь уу үгүй юу” гэж хэлээд тэр хоёртой очиж уулзсан. Очоод тэд нартай мэнд ус мэдээд гар барьсан. Тэгээд зогсож байхад Эрдэнбилэг, Ганзориг нар муудалцаад зууралдаад зодолдсон. Тэгэхээр нь тэд нарыг салгаад Ганзоригийг аваад урагшаа явсан. Тэгээд Энхээ гэж айлд очоод машинаар нь Сүхбаатар сум руу хүргүүлсэн.....Би нэг ухаан орсон чинь талийгаач газар хэвтэж байсан. Би хажууд нь сууж байсан. Тэгээд талийгаачийг зүгээр үү гэж хэлээд гараараа хацар руу нь сэргээх зорилгоор 1 удаа алгадсан. Тэгсэн талийгаач босч ирээд хойшоо зам дагаад явсан. Энэ үед хажууд Соёмбо ямарч байсан ирчихсэн байсан. Бусад хүмүүс цаана хашааны хажууд байсан....гэх мэдүүлэг

/1-р хавтаст хэргийн 123-128 дугаар хуудас/

18.Шүүгдэгч Б.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /4-р хавтаст хэргийн 228, 242-245 дугаар хуудас, 8-р хавтаст хэргийн 106 дугаар хуудас/.

16.Шүүгдэгч С.Дөлгөөний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас. /8-р хавтаст хэргийн 107 дугаар хуудас/.                                                    

16.Шүүгдэгч Б.Баяртогтохын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас. /8-р хавтаст хэргийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Б.Баяртогтох, С.Дөлгөөн, Б.Ганзориг нарын гэм буруу,

эрүүл мэндэд учруулсан хохирлын талаар:

 

            Хохирогч Л.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“…2012.08.30-31-нд шилжих шөнө талийгаачтай /Түвшинбаяр/ вокзал дээр 21 цаг 30 минутын үед Улаанбаатар явах галт тэрэг явахад таараад хамт пиво уухаар ярилцаад том савтай 2 пиво уусан. Тэгээд явж байгаад Бадам-очир, Шинэбаяр хоёртой таараад “Ганзам” дэлгүүрээс дахин 2 пиво авч 1-ийг нь уугаад 1 үлдэхээр нь талийгаач бид 2 талийгаачийн хашааны гадна очиж уусан. Нөгөө 2 вокзалын гадна үлдсэн байсан. Талийгаач тэр үед “ Би одоо пиво уучихсан согтуу байгаа юм  чинь гэртээ шууд орохгүй. Жоохон гадуур явж байгаад орно” гэж хэлээд надтай хамт явсан. Тэгээд  бие засъя гэж хэлээд “Соёмбо” дэлгүүрийн хашааны үзүүр хавьд шээгээд зогсож байхад нь Баяртогтох ирсэн юм. Тэгээд л Баяртогтох түүнийг “Чи намайг таних уу” гээд гараараа зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “Чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ганаа, Дөлгөөнөө 2 ирээд намайг зодож эхэлсэн юм. Ганаа эхэлж ирээд дараа нь Дөлгөөнөө ирсэн. Тэгээд л бид нар зууралдаад анх Баяртогтохтой уулзсан газраас холдсон. Энэ хоорондуур Соёмбоо ирж салгаж байсан...Анх Ганзориг над дээр ирээд миний толгойруу гараараа цохиод хажууд байсан гэрлийн шон руу түлхээд мөргүүлсэн юм. Дөлгөөнөө намайг хашаа руу шахаад нүүр рүү хамар хавьд 2-3 удаа цохьсон... тэгээд нэг удаа мөргөсөн тэгэхэд л хамар их өвдөөд цус гарсан. Тэгэхэд л хамар маань хугарсан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1хх 30-34, 2хх 168, 241-242, 243-245, 4хх 145, 147/

     Хохирогч С.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Энэ хэрэг 2012 оны 08 дугаар сарын 29-нөөс 2017 оны 08 дугаар сарын 30-нд шилжих шөнө болсон. 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн орчим манай хүү өвөөгөө суулгаж өгөх гэж яваад шүүгдэгч нартай таарсан байсан. Талийгаачийн хувьд архи уудаггүй, гадуур тэнэдэггүй, цэрэгт яваад ирчихсэн ногооны талбай, гэр хоёрын хооронд явдаг байсан болохоор би орж гарахад нь санаа зовдоггүй байсан. Ямар нэгэн байдлаар миний хүү шүүгдэгч нартай таараад амь насаа алдсан гэж үзэж байна. Шинжээчийн анхны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нас барснаас хойш 6-7 хоногийн дараагаар оршуулга болсон. 2017 оны 08 дугаар сарын 30-ны орой сумын цагдаа нас барсан зургийг нь аваад ирсэн гэх мэдүүлэг,

Гэрч Б.Соёмбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“....намайг гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн орчим Дөлгөөнөөгийн 99804272 дугаарын утаснаас миний утасруу дуудлага ирэхээр нь автал Баяртогтох би Шаамарт одоо танайд очиж цонхыг чинь нүднэ тэгэхээр гараад ирээрэй гэсэн. Тэгэээд удалгүй ойролцоогоор 5 минут орчимын дараа манай цонхыг нүдэхээр нь гартал Баяртогтох, Дөлгөөнөө, Ганаа Баачка нар манай гадаа зогсож байсан. Тэгээд бид нар гараад манай гэрийн хажууд байдаг замын хажууд зогсож байгаад 0.75 граммын Ерөөл нэрийн архи гаргаад Ганаа, Дөлгөөнөө, Баяртогтох нар тэр архийг талд нь ортол уугаад байж байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан чинь Баяртогтох энэ хоёр  дээр очоод намайг таних нь уу үгүй юу үзнэ гээд байхаар нь би явуулахгүй яах гээд байгаан гэсэн чинь зугтаад тэр хоёр хүний ардаас гүйгээд явсан. Тэгэхээр нь би Ганааг араас нь очиж  ав наадах чинь аягүй бол зодоон цохион болно шүү гнээд явуулсан. Баяртогтох тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашгирч байгаа сонсогдсон. Тэгсэн чинь Дөлгөөнөө бас араас нь очсон. Тэгсэн чинь удаагүй нөгөө Баачка бид хоёр яваад очтол Ганаагийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан, Түвшинтөрийн дээр Баяртогтох гараад суучихсан байдалтай Бачка бид хоёр салгасан... Тэгсэн Ганаа Ээгий зодоод салахгүй, бас Дөлгөөнөө Ээгийг зодоод байсан...Зодоон манай хашааны ертөнцийн зүгээр зүүн урд буланд болсон. Ундрам дэлгүүрийн чанх урд талд . Тэд нар манайд ирэхдээ Бачкагаас бусад нь архи ууж нилээд согтсон бйадалтай 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр зодоон 03 цагийн орчим болсон байх” ...гэх мэдүүлэг

/1хх 49-54, 60-62, 2хх 176-177, 4хх 167-169, 9хх 139 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн:

1.Л.Эрдэнэбилэгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, нүүр, хүзүү, хоолой, чих, цээж, дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, хаван гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнг үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хөнгөн гэмтлийн зэрэг болно.....гэх дүгнэлт /1хх 172-173 дугаар хуудас/

Гэрч Ш.Шинэбаярын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 46-48-р ху/, С.Дөлгөөний гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 63-66-р ху/, Б.Ганзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 67-69-р ху/, М.Батжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 70-76-р ху/, Б.Дархансүхийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р ху/, Ж.Хүрэлтулгын гэрчээр өгсөн мэдлүүлэг /1-р хх-ийн 96-97-р ху/, О.Гансүх, Ж.Энхтөр нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, М.Батжаргал, Б.Ганзориг, М.Батжаргал, Б.Соёмбо нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 101-104-р ху/, Д.Нарангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн  104-105-р ху/, Шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 181-195-р ху/, /1-р хх-ийн 198-199-р ху/, 1-р хх-ийн 203-206-р ху/, 1-р хх-ийн 214-216-р ху/, гомдлыг хэсэгчилэн хангах тогтоол /2-р хх-ийн 216-р ху/, Улсын ерөнхий прокурорт гаргасан хохирогч С.Энтуяагийн гомдол /2-р хх-ийн 217-218-р ху/, Хохирогч Л.Эрдэнэбилэг, С.Энхтуяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл 2-р хх-ийн 244-246-р ху/, гэрч Х.Соёмбын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл фото зураг /4хх 121-125 дугаар хуудас/, Яллагдагч Ганзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл фото зураг /4хх 128-129/, яллагдагч С.Дөлгөөний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /4-р хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох бримтуудыг шинжлэн судлаж хэлэлцэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б. Ганзориг, С.Дөлгөөн нар нь бүлэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан “Догшин авирлаж, буюу бүлэглэж танхайрах”,  шүүгдэгч Б.Баяртогтох нь мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “танхайрах”  гэмт хэрэгт тус тус гэм буруутай нь тогтоогдож байгаа боловч 2017 оны 07 дугаар сарын 1-нээс эхлэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн ба шинэ хуулиар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  дахь хэсгүүдэд ялын хэмжээ нь 3-аас дээш 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байхад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялын хэмжээг 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон байгаа тул шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймээс Б.Ганзориг, С.Дөлгөөн нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг шинэ хуульд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Гэхдээ 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэргийг шинэ хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр, шүүгдэгч Б.Баяртогтоход 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг мөн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд энэ зүйл хэсгийг эрүүгийн хэрэгт тооцохгүй болсон тул тус тус шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймээс шүүгдэгч Б.Ганзориг, С.Дөлгөөн нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хэргийг прокурорын үйлдсэн яллах дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар болон ял, эрүүгийн хариуцлагын талаар өгсөн улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын  өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэх үндэслэлүүд мөн гэж үзлээ.  Шүүгдэгч нар нь   гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

    Иймд шүүгдэгч Б.Ганзориг, С.Дөлгөөн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв. 

Хохирогч Л.Эрдэнэбилэг хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Ганзориг, С.Дөлгөөн, Б.Баяртогтох нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэгт “...1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баяртогтох нь энэ хэргийн улмаас 2012 оны 11 сарын 16-ны өдрөөс сэжигтнээр, 2012 оны 11 сарын 26-наас 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 1290 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 07 сарын 25-ны өдөр хүртэл 53 хоног цагдан хорьсныг нэмж нийт 1343 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганзориг 2014 оны 05 сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2014 оны  05 сарын 05-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл сэжигтнээр, 2015 оны 09 сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл яллагдагчаар нийт 81 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 25-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хорьсныг нэмж нийт 103 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Дөлгөөн 2014 оны 05 сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2014 оны  05 сарын 05-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл сэжигтнээр нийт 13 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 25-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хорьсныг нэмж нийт 35 хоног тус тус  цагдан хоригдсон болохыг дурьдах, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан “адидас” бичиглэлтэй цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн кет 1 хос зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар  Боржигон овогт Баяраагийн Баяртогтоход 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр   Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь  хэсэгт заасан “Бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ганзориг, С.Дөлгөөн нарыг мөн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

5.Б.Ганзориг, С.Дөлгөөн нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөнхэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “адидас” гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн кет 1 хос зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах байранд шилжүүлсүгэй.

7. Б.Баяртогтох, С.Дөлгөөн, Б.Баяртогтох нараас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртогтох нь энэ хэргийн улмаас 2012 оны 11 сарын 16-ны өдрөөс сэжигтнээр, 2012 оны 11 сарын 26-наас 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 1290 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 07 сарын 25-ны өдөр хүртэл 53 хоног цагдан хорьсныг нэмж нийт 1343 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганзориг 2014 оны 05 сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2014 оны  05 сарын 05-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл сэжигтнээр, 2015 оны 09 сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл яллагдагчаар нийт 81 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 25-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хорьсныг нэмж нийт 103 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Дөлгөөн 2014 оны 05 сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2014 оны  05 сарын 05-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл сэжигтнээр нийт 13 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 25-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хорьсныг нэмж нийт 35 хоног тус тус  цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

8.Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.НАЦАГДОРЖ