Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0610

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Р**** Р*** СӨХ СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох Р**** Р*** СӨХ СӨХ-ийн баруун талын хашааг буулгаж, харуулын байрыг зайлуулж, Ю*********-иар зам тавих боломж олгосон үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамж Р**** Р*** СӨХ 16 дугаар байрны СӨХ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль зөрчсөн ажиллагааны талаар гаргасан нэхэмжлэлийн мөрөөр арга хэмжээ авч зөрчлөө арилган Засаг даргын захирамж гарч хажуу талын байрны Амбасодр ресиденси Ю***********г ХХК-тай орц гарц хаасан асуудлаа тохирсон тул нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц********* нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р**** Р*** СӨХ СӨХ нь Р**** Р*** СӨХ СӨХ-ийн баруун талын хашааг буулгаж, харуулын байрыг зайлуулж, Ю*********-иар зам тавих боломж олгосон үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР