Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0954

 

 

     2023         12           08                                    128/ШШ2023/0954

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н*******ид холбогдуулан гаргасан ““Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н*******ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “А*******” ХХК-ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Ш.Н******* миний бие 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 94 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.С*******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөоч, хялбаршуулах аргаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н*******ид холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н*******ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “А*******” ХХК-ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргажээ.

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н*******ид холбогдуулан гаргасан ““Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Н*******ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “А*******” ХХК-ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ