Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 308

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хамба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.О-нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч А.О-ний цагдан хоригдсон 25 хоногийг торгох ялын 375 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч, торгох ялыг 225 000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 201714000071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар уутнууд 4 ширхэг, цагаан 1, шаргал өнгийн метал үсний боолт, хоёр ширхэг үс, 2 ширхэг хар өнгийн даавуу мэт зүйлийн тасархай, бичгийн цаасны тасархай, тамхины иш, цэнхэр өнгийн гудас, саарал өнгийн хөнжил, ногоон өнгийн хөнжил, цэцэгний зурагтай нимгэн даавуу, дугуй хээтэй хөндөлн судалтай ягаан хөнжил, саарал өнгийн дэр, орны бүтээлэг, цэцгэн хээтэй нимгэн даавуу, улаан ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, эмэгтэй хүний цасны гутал, улаан шонхор гэсэн бичигтэй тамхины иш, шилэн аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС