Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 131/шш2018/00759

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 хүүхдийн амрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож 2009 оны 07 дугаар сарын 24-ний төрсөн охин *******, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ******* нарыг эх Ж.*******ын асрамжид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Нацагюм, 2007 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Балжинням нарыг эцэг Ц.*******ийн амрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Нацагюм, 2007 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Балжинням нарт 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эх Ж.*******аас, 2009 оны 07 дугаар сарын 24-ний төрсөн охин *******, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ******* нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ц.*******өөс  тус тус гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ботготой ингэ 10 нийт 20 толгой, торомтой ингэ 10 нийт 20 толгой, 5 настай тэмээ 10 толгой, 2 настай тэмээ 3 толгой, 3 настай тэмээ 3 толгой, 4 настай тэмээ 4 толгой нийт 60 толгой тэмээ, мөн мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхэг /ширэн гөлөм, гуулин дөрөө, 6 ширхэг мөнгөн даруулга/зэрэг эд хөрөнгийг авч, дээрхи хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ц.******* тэмээг бүрэн цуглуулж, Ж.******* өөрийн зардлаар биечлэн очиж авахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Сайннямбууд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг Ц.*******, эх Ж.*******  нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 150/70200+482950/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 241 475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ц.******* нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамж 61 688 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГАНТУЯА