| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/01075/И |
| Дугаар | 130/ШШ2024/00314 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2024/00314
| 2024 03 26 | 130/ШШ2024/00314 |
|
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас *******, М овогт Х.П,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас *******, Б овогт Х.М,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, РД: *****, “К” ХХК (гүйцэтгэх захирал Х.М, утас ******)
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдан авахад дутуу 7,97 м2 талбайд илүү төлсөн 8,328,650 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.П, Х.М нар нь хариуцагч “К” ХХК-нд холбогдуулан “Орон сууц худалдан авахад дутуу 7,97 м2 талбайд илүү төлсөн 8,328,650 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Х.П, Х.М бид хоёр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар “К” ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит, А.Жамила-1 гудамж, К-20 айлын 108-р байрны 603 тоотоос 69.84м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Тухайн орон сууцанд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000564653 дугаартай гэрчилгээ авсан юм.
1.2.Уг орон сууцанд бид нар 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл амьдарч байгаад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Е.Ж-т 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдсан юм. Ингэхдээ орон сууцны нэг м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр үнэлж, 72 м.кв гэж худалсан юм.
1.3.Гэтэл иргэн Е.Ж-ээс биднийг хуурч мэхлэн орон сууцны м.кв-ыг зохиомлоор өсгөсөн гэж хуулийн байгууллагад гомдол гаргаснаар Х.П намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 142 шийтгэх тогтоолоор хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм. Одоо шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.П надаас 16,500,000 төгрөг гаргуулан хохирогч Е.Жт олгохоор болсон юм.
1.4. “К” ХХК нь уг орон сууцыг анх бидэнд худалдахад уг орон сууц нь 69.84 м.кв гэсэнд тухайн үед бид итгэж, нарийвчилсан хэмжилт хийгээгүй юм. Гэтэл уг орон сууцны бодит м.кв нь 61,8774 байсан байна. Ингээд 69,84 м.кв-аас бодит хэмжилтээр гарсан 61,87 м.кв-ыг хасахад 7,97 м.кв зөрүү гарч байна. Уг 7,97 м.кв-ын нэг бүрийн м.кв-ын үнэ 1,045,000 төгрөг гэж бодоход бидэнд 8,328,650 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж байна. Уг хохирлын мөнгө болох 8,328,650 төгрөгийг одоо “К” ХХК-аас нэхэмжилж байна. Учир нь, “К” ХХК нь бидэнд бодит байдалд 2 өрөө бүхий 61,87 м.кв орон сууц өгсөн байна. Энэ нь мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
1.5.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч “К” ХХК-аас орон сууцны зөрүү үнэ болох 8,326,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.П, Х.М бид хоёрт олгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
2.1.Манай компани нь барилга угсралтын ажлын чиглэлээр 1996 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. ******-од байрлах аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 16/08 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ҮЭ-ийн холбооны хуучин 1 давхар барилгыг буулгаж, “Ө” ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр үйлчилгээтэй 20 айлын орон сууцыг иргэдээс захиалга авч, ажил гүйцэтгэх гэрээний дагуу компанийн өөрийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж барилга байгууламжийг Улсын комиссын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/2019 тоот дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан ба орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөгөөр урьдчилан тогтоож захиалга өгсөн иргэдэд гүйцэтгэж хүлээлгэж өгч ажилласан.
2.2.2019 онд иргэн Х.С-ын захиалгаар энэхүү орон сууц баригдсан ба Х.С нь барилга баригдаж дууссаны дараа өөрийнхөө захиалгын эрхийг Х.Пт шилжүүлснээр “К” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр захиалгын гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн.
2.3.Нэхэмжлэгч Х.П нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх” 20/01 тоот гэрээг байгуулан тус барилгын 6-р давхрын 603 тоот 2 өрөө байрны 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөгөөр нийт үнийг 80,316,000 төгрөгөөр гүйцэтгүүлэн, байрны талбайд хэмжилт хийсэн тэмдэглэлтэй танилцаж, байрны лоож, тагтны хэсгийг оруулаад захиалгын гэрээний дагуу хүлээн авах сууцны нийт талбай нь 69,84 м.кв болохыг зөвшөөрч сууцны нийт талбайгаас агуулах /лоож/-д ногдох 6.984 м.кв талбайд үнийн хөнгөлөлт 6,984,000 төгрөгийг хөнгөлүүлэн тус байрыг 73,332,000 төгрөгөөр хэмээн орон сууц захиалгын гэрээний үнийг эцэслэн тохиролцсон ба тус сууцны ашигтай талбайг 69.84 м.кв-аар гэрээнд тусгаж өгөхийг хүссэн болно.
2.4.Захиалагч Х.П-ийн байрны гэрчилгээг 69.84 м.кв-аар гаргуулах, агуулахын 8.63 м.кв-аас тагтны 1.65 м.кв-ыг хассаны зөрүү 6.984 м.кв-ын үнийг байрны борлуулалтын үнээс хасаж өгөхийг хүссэн хүсэлтийг тухайн үед хүлээн авч гэрээгээр 6,984,000 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж (нотариатаар батлуулан) байрны орон сууц захиалан бариулах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн.
2.5.Иргэн Х.П-ийн байрны хэмжилтээр гарсан зөрүү гэх 7.97 м.кв зөрүү талбайн үнийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээгээр үнийн хөнгөлөлтөөр буюу тухайн талбайн хэмжээндээ гарсан зардлаар тооцож хүлээлгэж өгсөн. Энэ нь нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээр нотлогдож байна.
2.6.Мөн иргэн Х.П нь орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ (2020.04.17 №20/01)-ийн 2.2.-т зааснаар байрны үлдэгдэл төлбөр болох 51,332,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эцсийн байдлаар төлөх үүргээ биелүүлээгүй 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 155 хоног хугацаа хэтрүүлсний төлбөрт төлөх 3,978,230 төгрөгийг манайд төлөхөөр тооцоо нийлэн актад гарын үсэг зурсан боловч одоо хүртэл уг мөнгийг төлөөгүй болно.
2.7.Х.П манай компаниас нийтдээ 69.84 м.кв бүхий орон сууцны талбайгаас агуулах /лоож/-д ногдох 6.984 м.кв талбайг өөрөөр тохиролцож, өртөг бүхий үнээр хөнгөлүүлэн шилжүүлэн авч байсныг мэдсээр байж иргэн Жт 72 м.кв орон сууц хэмээн худал хэлж худалдсан асуудалд манай компани хариуцлага хүлээхгүй. Х.П нь энэ талаар өөрөө мэдэж байсан.
2.8.Иргэний хуулийн 343.1 дүгээр зүйлд зааснаар орон сууцыг захиалгаар гүйцэтгэж өгсөн манай компанитай холбоотой гэрээнээс үдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.
2.9.Мөн орон сууцны нийт талбайг тооцсон инженер Х.Сын дүгнэлт гаргасан ба Улсын комисс 69.84 м.кв хэмээн үзэж дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан юм. Ийм гэрчилгээ байсаар байхад орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй “О” ХХК-ийн хэмжилтээр 61.8774 м.кв гэж хэмжиж байгаа нь үндэслэлгүй байна.
2.10.Иймд нэхэмжлэгч Х.П, Х.М нарын байрны 7.97 м.кв-ын үнийн зөрүүд 8,236,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Х.Мгээс С.Ат 3 жилийн хугацаагаар олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19/24 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/142 тоот шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ГХЗ/158 тоот гүйцэтгэх хуудас, О ХХК-ийн захирлын гаргасан “******тоот иргэн Х.Пийн орон сууцны барилга” (хэмжилтийн зураг), Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон №000564659 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл”-ийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлийн 2640 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” (Үл хөдлөх хөрөнгө) зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0568 бүртгэлийн дугаартай “Үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Х.Мгээс С.Ат 3 жилийн хугацаагаар олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 114 дугаартай “Барилгын талбайг тооцсон тэмдэглэл”, “Баян-Өлгий, Өлгий сум, Үйлдвэрчний эвлэлтэй орон сууцны ...тоотын өрөө тасалгааны хэмжилтийн зураг М1:50”, “Орон сууцны төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийн акт”, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Байрны тодорхойлолт, тэмдэглэл” зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШЗ2024/00327 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 тоот албан бичгээр хүргүүлсэн Ү-0213009235 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэг дэх баримтууд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн банкны “ Кассын орлогын баримт №20201019759700247190-0”, К ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/107 тоот “Улсын бүртгэлийн хэлтэс”-т явуулсан албан бичиг, “К” ХХК-ийн “Кассын зарлагын ордер”, Баян-Өлгий аймгийн ГХБХБГазрын кадастрын мэргэжилтний 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Тодорхойлолт”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19/24 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, О ХХК-ийн ҮЭХолбоо К ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын 6-давхрын байгуулалт, гэрэл зураг 1 хуудас, Х.Мгийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Пийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Мын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон №000564659 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл”-ийн гэрчилгээ, Кингсий инженер энд консалтинг групп ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №2024/а2 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч Х.П, Х.М нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... “К” ХХК нь уг орон сууцыг анх бидэнд худалдахад уг орон сууц нь 69.84 м.кв гэсэнд тухайн үед бид итгэж, нарийвчилсан хэмжилт хийгээгүй юм. Гэтэл уг орон сууцны бодит м.кв нь 61,8774 байсан байна. Ингээд 69,84 м.кв-аас бодит хэмжилтээр гарсан 61,87 м.кв-ыг хасахад 7,97 м.кв зөрүү гарч байна. Уг 7,97 м.кв-ын нэг бүрийн м.кв-ын үнэ 1,045,000 төгрөг гэж бодоход бидэнд 8,328,650 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж байна. Уг хохирлын мөнгө болох 8,328,650 төгрөгийг одоо “К” ХХК-аас нэхэмжилж байна.
8.Хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Иргэн Х.Пийн байрны хэмжилтээр гарсан зөрүү гэх 7.97 м.кв зөрүү талбайн үнийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээгээр үнийн хөнгөлөлтөөр буюу тухайн талбайн хэмжээндээ гарсан зардлаар тооцож хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 343.1 дүгээр зүйлд зааснаар орон сууцыг захиалгаар гүйцэтгэж өгсөн манай компанитай холбоотой гэрээнээс үдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн орон сууцны нийт талбайг тооцсон инженер Х.Сын дүгнэлт гаргасан ба Улсын комисс 69.84 м.кв хэмээн үзэж дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан юм. Ийм гэрчилгээ байсаар байхад орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй “О” ХХК-ийн хэмжилтээр 61.8774 м.кв гэж хэмжиж байгаа нь үндэслэлгүй байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
9.1.Нэхэмжлэгч Х.П, Х.М нар нь хариуцагч “К” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ****** тоот К ХХК-ийн эзэмшлийн газарт “К” ХХК-ийн 100 хувийн хөрөнгөөр баригдах, үйлчилгээний 20 айлын орон сууцны барилгаас 69.84 м2 талбайтай 2 өрөө, хаалганы дугаар 603, дугаартай байрыг 1 м2-ыг 1,045,000 төгрөгөөр тооцож нийт 72,982,800 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож 19/24 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна.
Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Х.П, Х.М нар нь хоёр дахь удаа хариуцагч “К” ХХК-тай ****** тоот К ХХК-ийн эзэмшлийн газарт “К” ХХК-ийн 100 хувийн хөрөнгөөр баригдах, үйлчилгээний 20 айлын орон сууцны барилгаас 69.84 м2 талбайтай 2 өрөө, хаалганы дугаар 603, дугаартай байрыг 1 м2-ыг 1,050,000 төгрөгөөр тооцож нийт 73,332,800 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож 20/01 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна.
9.2.Талууд гэрээг “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас хохирсон гэж маргасан боловч энэхүү гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ бөгөөд талуудын хооронд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
“Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр хариуцагч “К” ХХК нь биет байдлын доголдолгүй сууцыг худалдан авагч нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нар нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.
9.3.Харин хариуцагч “К” ХХК нь худалдан авагч нарын өмчлөлд гэрээгээр тохирсон хэмжээнээс бага хэмжээтэй буюу доголдолтой сууц шилжүүлсэн талаар маргаан нэхэмжлэлийн шаардлагыг нотолж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “О” ХХК-ийн гаргасан “******тоот иргэн Х.Пийн орон сууцны барилга”-ын талбайд хэмжилт хийсэн дүгнэлтийг нэхэмжлэгч нар нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
9.4.Энэ дүгнэлтээр нэхэмжлэгч Х.П, Х.М нарын орон сууцны нийт талбайн хэмжээ нь 61.8774 м.кв болохыг тогтоосон ба хариуцагч энэ дүгнэлтийг үгүйсгэж шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Кингсий инженер энд консалтинг групп ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №2024/а2 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ээр нэхэмжлэгч Х.П, Х.М нарын орон сууцны нийт талбайн хэмжээ нь 63.23 м.кв болохыг тогтоосон ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй болно.
9.5.Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч нарын худалдаж авсан орон сууцны талбайн тоо, хэмжээ нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнд хүрээгүй буюу хариуцагч “К” ХХК-ийн худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байна.
9.6.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар нэхэмжлэгч нар гэрээгээр тохирсон сууцны талбайн хэмжээнээс дутуу м.кв-ыг гэрээ байгуулах үеийн үнэ буюу 1300000 төгрөгөөр тооцож хариуцагч К ХХК-аас буцаан гаргуулахаар шаардах эрх нь байна.
9.10.Худалдаж авсан эд хөрөнгийн талбайн хэмжилтийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “О” ХХК-ийн гаргасан “******тоот иргэн Х.Пийн орон сууцны барилга”-ын талбайд хэмжилт хийсэн дүгнэлт гарснаар уг эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мөн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нар байрныхаа талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн байна.
9.11.Гэхдээ нэхэмжлэгч нар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар сууцыг хүлээн авах үед мэдэх боломжтой байхад хүлээн авч, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон №000564659 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл”-ийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 тоот албан бичгээр хүргүүлсэн Ү-0213009235 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэг дэх баримтууд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн банкны “ Кассын орлогын баримт №20201019759700247190-0”, К ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/107 тоот “Улсын бүртгэлийн хэлтэс”-т явуулсан албан бичиг, “К” ХХК-ийн “Кассын зарлагын ордер”, Баян-Өлгий аймгийн ГХБХБГазрын кадастрын мэргэжилтний 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Тодорхойлолт”, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19/24 дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” зэрэг бичгийн нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
9.12.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/142 тоот шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ГХЗ/158 тоот гүйцэтгэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бүртгэлийн 2640 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” (Үл хөдлөх хөрөнгө) зэрэг бичгийн нотлох баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
10.Нэгэнт талууд гэрээндээ орон сууцны буюу үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нар худалдаж авсан орон сууцаа хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад хэмжилт хийлгэлгүй хүлээн авсан.
Тодруулбал, нэхэмжлэгч Х.П, Х.М нар худалдаж авсан орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар сууцыг хүлээн авах үед мэдэх боломжтой байхад хүлээн авч, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
11.Иймд нэгэнт талууд гэрээндээ худалдагдах үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нар худалдаж авсан орон сууцаа хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэгч Х.П, Х.М нарын хариуцагч “К” ХХК-аас орон сууц худалдан авахад дутуу 7,97 м2 талбайд илүү төлсөн 8,328,650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас орон сууц худалдан авахад дутуу 7,97 м2 талбайд илүү төлсөн 8,328,650 (найман сая гурван зуун хорин найман мянга зургаан зуун тавин) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.П, Х.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,200 (нэг зуун дөчин найман мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК