Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00366

 

 

 

 

 

                   2024             04              09   

                                130/ШШ2024/00366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***************-т оршин суудаг, утас *********, У овогт К.Б;

Хариуцагч: --------------т оршин суудаг, утас *********, Т овогт Б.Ж;

Нэхэмжлэлийн шаардлага: 2,352,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч К.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен,

Хариуцагч Б.Ж,

Гэрч К.Х

Орчуулагч Т.Хуаныш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К.Б нь хариуцагч Б.Жт холбогдуулан 2,352,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие хариуцагч Б.Ж 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Казахстан Улсад автомашин гаргаж өгнө гэхээр 2000 ам.доллар буюу 5,853,000 төгрөгийг түүний эхнэр Х.Аийн **** дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн.

1.2.Тухайн үед Б.Ж нь надад “Таны автомашиныг Казахстан гаргаж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж байсан. Гэвч миний автомашиныг Б.Ж нь Казахстан улсад гаргаж чадаагүй. Уг мөнгөнөөс 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг Б.Жээс авч үлдсэн 2,352,000 төгрөгийг өгөөгүй учир шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон.

1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б.Жээс 2,352,000 төгрөг гаргуулан К.Б надад олгож өгнө үү гэсэн байна. 

2.Хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие 2023 оны хавар 5 дугаар сарын сүүлээр Солонго улсад үйлдвэрлэсэн “Хондай Соната” маркийн 2016 оны суудлын автомашиныг Казахстан улсад хүүхдүүдэд өгөхөөр Улаанбаатар хотод худалдан авсан юм. Улмаар ОХУ-ын Ташанта боомтоор Казахстан улс руу гаргах ийм тээврийн хэрэгслүүдийг гаргахгүй байгаа болохоор зуучлагчаар дамжуулан гаргахаар тохирсон юм.

2.2.Нэхэмжлэгч К.Б нь өөрийн эзэмшлийн “Тоуоtа Саmrу”  маркийн ***** улсын дугаартай суудлын автомашиныг надтай хамтарч Казахстан улс руу гаргахаар манай эхнэр Х.Аийн ХААН банк дахь **** тоот дансанд 1700 ам.доллар  буюу тухайн үеийн ханшаар 5,853,000 төгрөгийг шилжүүлсэн.

2.3.Миний бие уг мөнгийг өөрийнхтэйгөө нийлүүлэн бүгд 1,440,000 тенге (Казахстаны мөнгөн дэвсгэрт)-г Казахстан улсын Караганда мужийн Осакаровка хотод оршин суух миний хамаатан болох Тилеухабылын Ертай гэдэг хүний дансанд шилжүүлсэн. Т.Ертай нь уг мөнгийг Астана хотын Хоянды гэдэг газарт оршин суух Жийн дансанд бүрэн шилжүүлсэн байна.

2.4.Тохирсон ёсоор К.Б нь ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхний ээлжид ганцаараар нь гаргахаар 2023 оны 5 дугаар сарын өдөр дуудсан К.Бы төрсөн дүү нь болох К.Х гэдэг залуу уг машиныг жолоодож Ташантын гаальд шалгуулахдаа капот нь гацаж онгойхгүй байсан учир буцаасан байв.

Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр бид хоёрыг цуг гаргахаар дуудсан. Миний бие автомашиныг өөрөө жолоодож Цагааннуурын боомтод очиж, Хтай утсаар холбогдож “миний автомашины хөдөлгүүр доголдоод “Келин төбе” буюу Бугат сумын Улаантолгой багийн нутагт явж чадахгүй байна гэж хэлсэн.

Нэгэнт хил хаах цаг нь болж байгаа болохоор би ОХУ-ын Ташанта боомт орж, гаалиар шалгуулж цаашаа нэвтэрсэн. Ингэж хоёр ч удаа өөрсдийн буруугаас болж тээврийн хэрэгслээ гаргаж чадаагүй юм.

2.5.Намайг Казахстан улсад байх хугацаанд К.Б болон дүү нь болох К.Х нар байнга утсаар холбогдож байсан. К.Х нь “Би автомашиныг  намар нэг мөсөн гаргая, одоо ажилтай байна” гээд сүүлд хэлсэн.

2.6.Миний бие К.Бд машиныг чинь гаргаж өгнө, гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэж огт хэлээгүй. Зуучлагч болохоор нэг машиныг 2000 ам.доллар, хоёр машин бол 1700 ам.доллар-аар хилээр гаргаж өгнө гэсэн болохоор К.Б бид хоёр тохирч уг мөнгийг шилжүүлсэн юм.

2.7.Гэтэл одоо К.Б нь намайг гүтгэж байгаад би туйлын гомдолтой байна. Харин ч би хүнлэг чанар гаргасан. 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг уг хүнээс авч Бд шилжүүлж өгсөн юм.

2.8.Одоо үлдсэн 2,352,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Бидний мөнгө авсан залууг Ж (Ж ФБ хаяг нь, утас **********, эхнэр Ө.Ж утас ***********, хаяг нь: ***********, Нийт 11,322,000 төгрөгийг валютын арилжааны Ф гэдэг залуугийн ****** тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлж өгсөн юм.

Иймд  холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч К.Бы 2,352,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.   

3.Нэхэмжлэгч талаас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 229 дугаартай “Эвлэрүүлэн ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл”, Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг  бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч талаас Казахстан улс руу Каспи голд банк руу 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Т-д 40,000 тенге; 700,000 тенге; Э-д 40,000 тенге; 660,000 тенге   гуйвуулсан, Банкны дансны хуулга, Ж цахимаар харилцаж байсан  байдлын талаар 9 хуудас материал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч К.Б дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б.Ж 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Казахстан Улсад автомашин гаргаж өгнө гэхээр 2000 ам.доллар буюу 5,853,000 төгрөгийг түүний эхнэр Х.Аийн **** дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Тухайн үед Б.Ж нь надад “Таны автомашиныг Казахстан гаргаж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлж байсан. Гэвч миний автомашиныг Б.Ж нь Казахстан улсад гаргаж чадаагүй. Уг мөнгөнөөс 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг Б.Жээс авч үлдсэн 2,352,000 төгрөгийг өгөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

7.Хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч К.Б нь өөрийн эзэмшлийн “Тоуоtа Саmrу”  маркийн ***** улсын дугаартай суудлын автомашиныг надтай хамтарч Казахстан улс руу гаргахаар манай эхнэр Х.Аийн ХААН банк дахь **** тоот дансанд 1700 ам.доллар  буюу тухайн үеийн ханшаар 5,853,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тохирсон ёсоор К.Б нь  БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхний ээлжид ганцаараар нь гаргахаар 2023 оны 5 дугаар сарын өдөр дуудсан К.Бы төрсөн дүү нь болох К.Х гэдэг залуу уг машиныг жолоодож Ташантын гаальд шалгуулахдаа капот нь гацаж онгойхгүй байсан учир буцаасан байв.

Дараа нь 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр бид хоёрыг цуг гаргахаар дуудсан. Миний бие автомашиныг өөрөө жолоодож Цагааннуурын боомтод очиж, Хтай утсаар холбогдож “миний автомашины хөдөлгүүр доголдоод “Келин төбе” буюу Бугат сумын Улаантолгой багийн нутагт явж чадахгүй байна гэж хэлсэн. Ингэж хоёр ч удаа өөрсдийн буруугаас болж тээврийн хэрэгслээ гаргаж чадаагүй юм. Миний бие К.Бд машиныг чинь гаргаж өгнө, гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэж огт хэлээгүй. Гэтэл одоо К.Б нь намайг гүтгэж байгаад би туйлын гомдолтой байна. Харин ч би хүнлэг чанар гаргасан. 1000 ам.доллар буюу 3,500,000 төгрөгийг уг хүнээс авч Бд шилжүүлж өгсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Нэхэмжлэгч К.Б 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Казахстан Улс руу өөрийн эзэмшлийн “Тоуоtа Саmrу”  маркийн ***** улсын дугаартай суудлын автомашиныг “Ташанта”-ийн гаалиар гаргаж өгөхийг хүсэж хариуцагч Б.Жт 5,853,000 төгрөг шилжүүлсэн, Б.Ж нь Казахстан улсад оршин суудаг Ж гэгчтэй хилээс гаргаж өгөхөөр тохиролцож байсан нь түүний Жы-тай цахимаар харилцаж байсан байдлын талаарх 9 хуудас материалаар нотлогдож байгаа ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

8.2.Хариуцагч Б.Ж нь 5,835,000 төгрөгийг валютын ченж Фгийн данс руу шилжүүлсэн нь “Дансны хуулга”-аар, улмаар энэ мөнгийг валютын ченж Казахстан улсын “тенге”-д хөрвүүлэн  Казахстан улсын Каспи голд банкаар дамжуулан 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Тилеухабылд 40,000 тенге,  700,000 тенге, Т.Эртайд 40,000 тенге, 660,000 тенге гуйвуулсан болох нь нотлогдож байна. Үүнд мөн талууд маргаагүй болно.

8.3.Хариуцагч Б.Ж нь тохиролцсон ёсоор эхний ээлжид нэхэмжлэгчийн “Тоуоtа Саmrу” маркийн ***** улсын дугаартай суудлын автомашиныг товлосон хугацаанд хил дээр хүргэж өгөхөөр нэхэмжлэгчийн дүү (гэрч) К.Х жолоодож “Ташанта”-ийн гааль дээр машинаа шалгуулахад капот нь гацаж онгойхгүй байсан учир буцаасан байна.

Хоёр дахь удаа 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хариуцагч Б.Жийн өөрийн машинтай хамт цуг хилээр гаргахаар тохиролцсон боловч товлосон өдөр мөн нэхэмжлэгчийн Б.Х нэхэмжлэгчийн машиныг жолоодож явж байхад зам дээр машины хөдөлгүүр доголдож явж чадаагүй гэдэг нь гэрч К.Хы мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

8.4.Иймд хоёр ч удаа нэхэмжлэгч К.Бы эзэмшлийн “Тоуоtа Саmrу”  маркийн ***** улсын дугаартай суудлын автомашинд эвдрэл саатал гарснаар товлосон хугацаанд хариуцагч тээврийн хэрэгслээ гааль дээр бэлэн болгоогүйд хариуцагч Б.Жийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8.5.Гэхдээ хариуцагч Б.Ж нь 5,853,000 төгрөгөөс сайн дураар нэхэмжлэгчид 3,500,000 төгрөгийг буцааж өгсөн ба үлдсэн 2,352,000 төгрөгийг эс зөвшөөрч маргасан байна.

9.Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч К.Б, хариуцагч Б.Ж нарын хооронд зуучлалын гэрээ амаар байгуулагдсан байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ”.

Хариуцагч /зуучлагч/ Б.Ж нь гэрээгээр хүлээсэн зуучлагчийн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч /зуучлуулагч/ К.Быг Казахстан улсад оршин суудаг Жтэй холбож өгсөн бөгөөд зуучлагч Б.Жээс үл шалтгаалсан нөхцөл байдлын улмаас К.Бы эзэмшлийн “Тоуоtа Саmrу”  маркийн ***** улсын дугаартай суудлын автомашиныг гаалиар гаргаж чадаагүй юм байна.

10.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Жээс 2,352,000 (хоёр сая гурван зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,600 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох нь олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ж-ээс 2,352,000 (хоёр сая гурван зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,600 (тавин хоёр мянга зургаан зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК