Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/02275

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/02275 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

***** УБЕ улсын дугаартай зүтгүүр болон ***** АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22 000 000 төгрөг гаргуулах үндсэн,

***** УБЕ улсын дугаартай зүтгүүр болон ***** АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг*******т шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У

хариуцагч Б.Х

гэрч Д.Ө

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* ХХК хариуцагч*******т холбогдуулан ***** УБЕ улсын дугаартай зүтгүүр болон ***** АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг,

хариуцагч******* ***** УБЕ улсын дугаартай зүтгүүр болон ***** АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, уг тээврийн хэрэгсэл болон чиргүүлийг*******т шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч******* ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ХХК нь******* УБЕ улсын дугаартай *********** арлын дугаартай ачааны ********* маркийн чирэгч зүтгүүр болон,******* АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслээ*******т 220 000 000 төгрөгөөр худалдахаар болсон ба төлбөр бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Ийнхүү төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хариуцагч*******т тээврийн хэрэгслийг түр шилжүүлэхдээ автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор 2022 оны 06 сарын 03-ны өдөр автомашин хүлээлцэх актыг үйлдсэн. Гэвч хариуцагч******* нь манай компанийн өмчлөлийн автомашины төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул хариуцагч*******аас авто машинаа буцааж авахаар удаа дараа холбогдоход удахгүй төлбөрийг төлж дуусгана, санаа зоволтгүй гэх мэтээр элдэв амлалт өгч, хойшлуулж ирсэн. Тодруулбал, хариуцагч******* нь автомашины мөнгийг өгнө, түр хүлээж бай гэх зэргээр янз бүрийн үл хөдлөх хөрөнгүүдийг санал болгож байсан. Үүнд Сонсголонгийн хажууд 1 га газар,******* ХХК-ийн байранд орон сууц, өөрийнхөө амьдарч байгаа байрыг хүртэл өгье гэж байсан. Сүүлдээ бетон зуурмагийн үйлдвэрээ зараад байр өгөхөөр нь тэр байрыг нь өгье зэргээр олон байр янзын байр, үл хөдлөх хөрөнгө санал болгож байсан хэрнээ яг орон сууцыг нь үзье гэхээр хариу өгөхгүй таг болчихдог. Дээрх үл хөдлөх хөрөнгийн алийг нь ч нэхэмжлэгч******* ХХК-д шилжүүлж өгөөгүй. Арга ядахдаа хариуцагч*******ыг цагдаад өгнө гэж хэлж байж өөрийн компанийн автомашинаа төлбөртэй хашаанд тавиулсан. Хэдий манай компанийн авто машин нь одоогоор Сонгинохайрхан дүүрэгт байрлах төлбөртэй хашаанд байгаа боловч түлхүүрийг нь хариуцагч******* эргүүлж өгөхгүй байгаа учраас тээврийн хэрэгслээ хөдөлгөж. ашиглаж чадахгүй байна. Иймд Иргэний хуулийн 112-р зүйлийн 112.2-т Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч*******аас******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн 3 ширхэг түлхүүрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хоёр. Мөн үүнээс гадна хариуцагч*******аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдолд 19 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Учир нь******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагч******* нь ямар ч төлбөргүйгээр ашиглаж, нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж тээврийн хэрэгсэлд элэгдэл хорогдол үүсгэсэн хэрнээ хууль ёсны өмчлөгч******* ХХК-д ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүй тээврийн хэрэгслийг буцааж өгвөл нэхэмжлэгчийн эрх ашиг бодитоор бүрэн сэргэхгүй гэж үзэж байна. Иймд******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл жил гаруй хугацаанд******* ХХК-ийн өмчлөлийн 220 000 000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг ямар ч төлбөргүйгээр ашиглаж элэгдүүлсэн байх тул энэ хугацаанд үүссэн элэгдэл хорогдлыг хохирол гэж үзэж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1-т Машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нэг жилийн хугацаанд ашиглахад үүсэх элэгдэл хорогдлыг 10 хувиар тооцно гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 10 хувь болох 22 000 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч******* ХХК-наас хариуцагч******* надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч******* би уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт нь бодит байдлаас зөрүүтэй, илт худал агуулгатай байна. Тухайлбал дээрх .гээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт худалдахдаа нэхэмжлэгч******* ХХК-ны захирал******* овгийн******* нь уг автомашинаа өөрийн багын найз******* гэгчид 3 өрөө байраар арилжиж өгсөн бөгөөд******* нь******* гэгчид уг тээврийн хэрэгсэл чиргүүлийн хамт бетон зуурмагаар солихоор тохиролцож улмаар миний бие******* гэх иргэнтэй наймаа хийж уг тээврийн хэрэгсэл, чиргүүлийн хамт худалдаж авсан. Ингэхдээ нийт үнэ нь 180.000.000 төгрөг байхаар тохиролцож дээрх мөнгөн дүнгээс 158.384.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Тухайн үед буюу 2022.05.31-ний өдөр******* би фэйсбүүк зарын дагуу /машин зарна/ маргааны зүйл болоод буй тээврийн хэрэгсэл, чиргүүлийг очиж үзсэн бөгөөд намайг очход******* болон******* ХХК-ны захиралын багын найз гэх******* хоёр байсан. Тэр хоёр надад машиныг үзүүлж, харуулаад үнэ хөлсөө ярьж тохирсон. Тухайн тээврийн 'хэрэгслийн гэрчилгээг үзхэд******* ХХК-ны эзэмшилд байсан бөгөөд энэ талаар асуухад******* нь болхоор би*******д бетон зуурмаг нийлүүлж оронд нь энэ машин, чиргүүлийг авч байгаа юм гэж хэлсэн.******* нь болхоор энэ машин, чиргүүл нь миний багын найзын******* ХХК-ны эзэмшилд байдаг бөгөөд найз маань миний БЗД-т баригдаж байгаа орон сууцнаас 3 өрөө байр авч уг автомашинаа надад арилжсан юмаа гэж хэлсэн. Улмаар чи энэ машин чиргүүлийн наймааг*******тай хий. Би*******гаас бетон зуурмагаа авна гэсэн. Ингээд би*******д тухайн өдрөө 40.000.000 төгрөгийг түүний нэр дээрх банкны дансруу шилжүүлсэн. Маргааш нь Эх үрсийн баяр /2022.06.01/ байсан тул уулзаж чадаагүй байж байгаад 2022.06.03-ны өдөр автомашин, чиргүүлээ хүлээн авахаар анх очиж үзсэн Баянхошууны хашаанд очход******* ХХК-ны захирал гэх өөрөө ирсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө өгч чвтомашины нэрээ шилжүүлэх гэтэл өнөөдөр нэр шилжүүлэхгүй манай найз**************гаас бетон зуурмагаа авч байж нэрээ шилжүүлнэ гэж хэлсэн тул өнөөдөртөө автомашинаа хүлээгээд авч бай гээд автомашин хүлээлцэх акт үй.пдэж надад хүлээлгэж өгсөн. Тус актыг өөрөө А4 бичгийн цаасан дээр гараар бичижхөндлөнгийн 2 гэрч байлцуулан үйлдсэн. Өөрөөр хэлбэл******* ХХК-ны захирал өөрөө уг наймаа хэлцлийг хүлээн зөвшөөрч автомашинаа хүлээлгэн өгсөний үндсэн дээр би*******д бэлэн мөнгө, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө оролцуулан нийт 158.384.000 төгрөгийг нь төлж барагдуулсан болно. Нэхэмжлэгч нь уг хэлцлийн өмнө өөрийн багын найз******* гэгчид дээрх автомашин, чиргүүлийн хамт өгч оронд нь өөрийн БЗД-ийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгаас 3 өрөө байр авахаар тохиролцон Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм билээ. Улмаар энэ гэрээний үндсэн дээр******* нь авсан автомашин, чиргүүлээ*******д өгч хариуд нь бетон зуурмаг авахаар тохиролцсон. Ингэж тохирсон тул******* нь дээрх автомашиныг худалдахаар фэйсбүүкт зар байршуулж зарын дагуу би очиж үзсэн юм. Анх очиж үзэх үед******* болон******* хоёр байсан бөгөөд дараа нь автомашинаа хүлээн авхад******* ХХК-ны захирал нь өөрөө автомашин, чиргүүлийн хамт хүлээлгэж өгөөд төлбөрийг*******д төлөөрэй гэж хэлсэн. Үгүй бол би юу гэж эзэн нь биш хаа хамаагүй хүнд 158.384.000 төгрөг төлөх билээ. Ингээд би*******д мөнгө болон эд хөрөнгө хэлбэрээр автомашины ,төлбөрийг төлж байсан боловч******* нь*******д нийлүүлэх ёстой бетон зуурмагаа нийлүүлээгүй юм байна лээ.******* нь*******гаас бетон зуурмагаа авч байж автомашины нэрээ шилжүүлнэ гээд байсан тул өдий хүртэл үргэлжилсэн. Одоо харин******* нь*******гаас бетон зуурмагаа авч чадаагүй тул өөрийн багын найзд автомашинаа буцаагаад ав, бетон зуурмаг аваагүй тулд 3 өрөө байр өгч чадахгүй гэдэг. Зүй нь бол нь автомашин, чиргүүлээ өгч авахаар тохирсон 3 өрөө байраа өөрийн найз*******ас шаардах эрхтэй. Харин******* нь******* гэгчтэй ярьж тохирсон бетон зуурмагаа шаардах эрхтэй. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа бөгөөд дунд нь ийнхүү намайг хохироож автомашин, чиргүүлийн хамт авахаар нэхэжмлэл гаргажээ. Эдгээр хүмүүсийн хоорондоо хийсэн гэрээ, хэлцэлд үндэслэн итгэж би уг автомашиныг, чиргүүлийн хамт худалдаж авсан. Анхнаасаа автомашин манай эзэмшлийнх учраас төлбөрөө надад төлөөрэй гэсэн бол би яалаа гэж*******д төлбөр төлөх билээ.******* ХХК- ны захирал болон түүний багын найз******* нар нь тухайн үед надаас төлбөр мөнгө юу ч нэхээгүй ба******* нь*******гаас бетон зуурмаг авна, нь*******ас 3 өрөө орон сууц авахаар тохирсон гэж байсан. Тйим ч учраас надад наймааг*******тай хий гэж зөвшөөрөл өгч хүсэл зоригоо илэрхийлсэн ба үүний үндсэн дээр*******тай ярилцаж автомашины үнийг 180 сая гэж тохирсон бөгөөд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө оролцуулахыг******* зөвшөөрч тохиролцсон юм. Гэтэл одоо болхоор анхнаасаа надтай наймаа хийсэн мэт нэхэмжпэл гаргаж 220 сая төгрөгөөр зарахаар тохирсон гэдэг нь ч худлаа. нь харин багын найз*******тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд автомашинаа 220 сая төгрөгөөр үнэлсэн юм билээ. Эдгээр үйл баримтуудыг нотлох бичгийн баримтуудыг хариу тайлбарын хамт шүүхэд гарган өгч байна. Энэхүү асуудлаар өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж байсан бөгөөд тухайн хэрэгт өөрийн нотлох баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн тул хэргийн материалаас хуулбарласан, шаардлага хангасан нотлох баримтуудыг хариу тайлбарын хамт хавсарган өгч байна.

4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр******* миний бие ачааны хөргүүртэй автомашин авах зорилгоор Фейсбүүк цахим орчин дахь зарын сайтаас цагаан өнгийн Волво маркын ачааны хөргүүртэй автомашин худалдана гэсэн зарын дагуу дугаарын утсаар******* гэх хүнтэй холбогдож уг тээврийн хэрэгслийг түүний хамт тухайн өдрөө СХД-ийн 7-р хороо буюу Баянхошууны гэр хороолол дахь нэгэн томоохон хашаанд байхад нь очиж үзсэн юм.Очиж үзэх үед******* болон******* нар байсан.******* гэгч нь энэ Волво маркийн хөргүүртэй ачааны автомашин нь манай найз болохын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юмаа. Би найздаа өөрийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансар орчимд баригдаж байгаа барилгаасаа байр буюу орон сууц өгөхөөр тохиролцсон юм. Оронд нь уг автомашинаа чиргүүлийн хамт надад өгч байгаа ба би уг машиныг*******д бетон зуурмагаар сольж авч байгаа юмаа гэж тайлбарлаж хэлсэн. Чи энэ машины наймааг*******тай хий. Уг автомашиныг зарж байгаа хүн нь******* юмаа. 3 хоногийн дараа машины эзэмшигч болох миний найз******* ХХК-ийн захирал хөдөөнөөс ирэхээр нэр шилжүүлж өгнө гэсэн. Ингээд би*******тай уг автомашиныг чиргүүлийн хамт 180 000 000 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба тухайн өдөр нийт 40 сая төгрөгийг*******д дансаар /дансны хуулгыг баримтаар хавсаргав/ шилжүүлсэн. Ингээд маргааш нь Олон улсын эх үрсийн баяр байсан тул 2022.06.03-ны өдөр автомашинаа хүлээн авахаар Баянхошуунд очтол машины эзэмшигч болох хариуцагч өөрөө ирсэн байсан. Ингээд би машины нэрийг шилжүүлж аваад үлдсэн мөнгөө өгнө гэж*******тай тохирсны дагуу нэрээ шилжүүлж авах гэтэл нэрээ өнөөдөр шилжүүлэхгүй******* /найз/ надад бетон зуурмагаа*******гаас авч байж шилжүүлнэ гэж хэлсэн. Харин намайг автомашинаа хүлээж аваад, унаад явж бай. Нэрийг нь удлаа гэхэд сарын дараа шилжүүлж өгнө гэсэн. Ингээд тус автомашины эзэмшигч тухайн өдрөө надад автомашиныг хүлээлгэн өгч автомашин хүлээлцэх акт үйлдэж өөрийн гараар бичиж, гарын үсэг зуран компанийн тамга дарж өгснийг нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан болно. Тухайн үед хөндлөнгийн гэрчээр иргэн, нар байлцаж гарын үсэг зурсан болно. Уг наймааг*******тай хийх үед уг автомашин******* ХХК-ний эзэмшлийн нэр дээр байсан бөгөөд тус компанийн захирал нь өөрөө наймаа хийхийг зөвшөөрч автомашинаа хүлээлгэн өгсний үндсэн дээр миний бие мөнгө болон эд хөрөнгөө оролцуулан шилжүүлэн өгсөн билээ. Автомашин тухайн үед 'Т&торын алдаа заасан доголдолтой байсан бөгөөд 20 км/ц-аас дээш хурд авахгүй байсан тул******* намайг засвар үйлчилгээг нь хийгээд худалдан авч байгаа үнийн дүнгээсээ хасаад тооцчихоо гэсэн тул тухайн өдрөө би өөрөөсөө 3 700 000 төгрөгийн төлбөр төлж засвар хийлгэсэн болно. Ингээд 2022.06.03-ны өдөр дахин 5 000 000 төгрөгийг*******гаас данс руу шилжүүлсэн. Мөн 2022.06.03-ны буюу тус өдрөөУНБ улсын дугаартай 2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн ************** арлын дугаартай, Сузуки Жимни маркийн туулах чадвар сайтай суудлын автомашиныг 25 000 000 төгрөгт тооцон*******гийн зөвшөөрсний дагууээс гэх хүнд худалдах худалдан авах гэрээ хийн шилжүүлж өгсөн. Үүний дараа 2022.06.17-ны өдөр би өөрийн нагац ахын өмчлөлийн ********Бэлх,  бүртгэл, гэрчилгээний дугаартай СБД-ийн 20-р хороо, Бэлх /*******, 119.3 м.кв хувийн сууцыг 45 000 000 төгрөгт тооцож,*******гийн зөвшөөрлөөрт худалдах, худалдан авах гэрээ хийн шилжүүлж өгсөн болно. Дараа нь 2022.08.03-ны өдөр*******гийн хаан банкны дугаартай данс руу мөн 2 000 000 төгрөг, 2023.03.03-нд******* өөрийн эхнэр Ундрахжаргалын хаан банзны дансаар 100 000 төгрөг, дараа нь би өөрийн эхнэрын данснаас 5 000 000 төгрөгийг*******гийн зөвшөөрснөөрын хаан банзны тоот дансанд тус тус шилжүүлсэн. Мөн 2023.04.02-ны өдөрУАК улсын дугаартай 2004 онд Япон улсад үйлдвэрлэсэн Infinity FX45 маркын суудлын автомашиныг 10 000 000 төгрөгт тооцон*******гийн зөвшөөрлөөрээс Уугангэрэл гэх хүнд худалдах худалдан авах гэрээ хийн шилжүүлсэн.

2022.08-р сардУБӨ улсын дугаартай 1995 онд Солонгос үйлдвэрлэсэн Hyundai Mighty маркийн цистерн зориулалтын 3 тн багтаамжтай автомашиныг 15 000 000 төгрөгт тооцон*******гийн зөвшөөрснөөр гэх хүнд шилжүүлэн өгсөн. 2023.05.25-нд******* нь өөрийн дансаар 300 000 төгрөг, 2023.05.26-нд 10 000 төгрөг, 2023.06.17-нд 184 000 төгрөг, 2023.06.20-нд 100 000 төгрөг, 2023.06.21-нд 200 000 төгрөг, 2023.06.22-нд 500 000 төгрөг болон тухайн өдөр гэх хүний 5030421993 дансаар дамжуулан 5 000 000 төгрөг 2023.06.26-нд 100 000 төгрөг, 2023.06.27-нд 20 000 төгрөг, 2023.06.28-нд 100 000 төгрөг, 2023.06.30-нд 50 000 төгрөг, дахинын дансаар 2023.07.01-нд 1 000 000 төгрөг, 2023.07.06-нд 20 000 төгрөг тус тус шилжүүлэн авсан болно. Мөн******* нь 2023.06- р сарын 13-нд Замын-Үүд явах хэрэгтэй байна ямар ч зардал мөнгө алга гээд надаас хэрэглээний 716 500 төгрөгийг цувуулж янз бүрийн байдлаар авч хэрэглэсэн. Ингээд миний бие тус Volvo маркийн автомашиныг худалдан авах гэж нийт дансаар 63 384 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин уг наймаанд оролцуулан******* тохиролцож түүний зөвшөөрсний дагуу 95 000 000 төгрөгт үл хөдлөх, автомашин оролцуулан өгсөн. Нийт 158 384 000 төгрөгийг Volvo машин болон түүний чиргүүлийн төлбөрт төлсөн байна. Гэтэл үүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч хариуцагч нь худалдсан автомашин, чиргүүлийн нэрийг шилжүүлэн өгөхгүй байгаа бөгөөд надаас машинаа буцааж авна гэх болсон. Иймд дээрх******* УБЕ улсын дугаартай Volvo зүтгүүр болон******* АР улсын дугаартай Kogel маркийн хөргүүртэй чиргүүлийн хамт нэхэмжлэгч******* миний эзэмшил өмчлөл мөн болохыг тогтоож******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү хэмээн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2022.06.03-наас хойш өнөөг хүртэл нэхэмжлэгч миний эзэмшил ашиглалтад байгаа бөгөөд холбогдох татвар, даатгал, үзлэг, оношилгоо зэрэг ашиглалт хамгаалалтыг бүрэн хариуцаж ирсэн болно. Дээрх хугацаанд миний бие уг тээврийн хэрэгслээр ОХУ-руу 4 удаа тээвэрлэлт хийсэн бөгөөд 2022.06.07-нд улс хооронд хил гаалиар нэвтрэх итгэмжлэлийг хариуцагч нь өөрөө хийж өгч байсан юм гэв.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний автомашиныг авъя гэж ирсэн*******т итгэж, тээврийн хэрэгслээ шилжүүлэхдээ автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор автомашин хүлээлцэх акт үйлдсэн. Төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд машиныг шилжүүлж өгнө гэж анхнаасаа хэлж тохирсон.******* нь надад автомашины мөнгийг өгнө, түр хүлээж бай гэсэн бөгөөд надад янз бүрийн үл хөдлөх хөрөнгүүдийг санал болгож байсан. Үүнд Сонсголонгийн хажууд 1 га газар.******* ХХК-ийн байранд орон сууц зэргийг санал болгож байсан энэ талаар бичсэн мессэж нь хүртэл байгаа. Яг орон сууцыг нь үзье гэхээр хариу өгөхгүй таг болчихдог. Дээрх үл хөдлөх хөрөнгийн алийг нь ч шилжүүлж өгөөгүй.*******аас би удаа дараа автомашины мөнгийг нэхэж байсан атал нэг ч төгрөг шилжүүлж өгөөгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Арга ядахдаа би*******ыг цагдаад өгнө гэж хэлж байж өөрийн автомашинаа хашаанд тавиулсан. Түлхүүрийг*******аас нэхэхэд одоог хүртэл өгөөгүй. Миний хувьд******* гэх хүнийг огт танихгүй, энэ хүмүүсийг хоорондоо хамааралтай хүмүүс гэж бодож байна. Машины төлбөрийг******* ньд өгсөн гээд байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас төлбөр төлсөн гэдэг нь эргэлзээтэй. Миний хувьд багийн найзоос Баянзүрх дүүрэгт барьж байгаа байрнаас 3 өрөө байр авахаар гэрээ хийсэн хэдий ч байр баригдаагүй, гэрээ хэрэгжээгүй. Энэ******* нь цемент нийлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Харин миний машиныг бусдад зарж, үндэслэлгүйгээр намайг хохироосон гэж үзэж байна. иймд******* болон******* нар нь миний автомашиныг залилан мэхлэх шинжтэй луйврын үйлдэл хийж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар Сонгинохайрханы шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хэрэгсэхгүй болгосон гэв.

6. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.06.03-ны өдрийн автомашин хүлээлцсэн акт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, техникийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, итгэмжлэл,*******тай харьцаж байсан мессеж болон чатны зураг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.04-ний өдрийн дугаар шийдвэр, төлбөрийн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-9, 56, 60-64, 66-70, 107-110/

7. Хариуцагчаас 2022.06.03-ны өдрийн автомашин хүлээлцсэн акт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, техникийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.06.07-ны өдрийн дугаар итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.06.03-ны өдрийн дугаар худалдах, худалдан авах гэрээ, техникийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.06.17-ны өдрийн дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 80-96/

8. Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчээрг асууж тэмдэглэлийг хавсаргасан ба болон******* нарын хоорондоо бичсэн гар утасны мессэж, фэйсбүүк мессэнжэрийг хэрэгт ирүүлснийг талууд маргаагүй тул шүүх үзлэг хийгээгүйг дурдаж, хэрэгт хавсаргасныг судалсан болно./хх-ийн 54-64, 111/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ автомашины үнийг төлөөгүй тул шилжүүлсэн гэрчилгээ, түлхүүрийг буцаан гаргуулна. Энэ хугацаанд ашигласнаас элэгдэл, хорогдол бий болсон, хохирол гаргуулна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч******* УБЕ улсын дугаартай Volvo зүтгүүр болон******* АР улсын дугаартай Kogel маркын хөргүүртэй чиргүүлийн хамт зарын дагуу худалдан авч, нийт 158 384 000 төгрөгийг Volvo машин болон түүний чиргүүлийн төлбөрт төлсөн. Гэтэл үүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч нь худалдсан автомашин, чиргүүлийн нэрийг шилжүүлэн өгөхгүй, машинаа буцаан буцааж авна гэх болсон. Иймд дээрх тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй этгээд болохоо тогтоолгож, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлэхийг хариуцагчид даалгуулна. гэж тайлбарлан сөрөг шаардлага гаргаж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрчгийн мэдүүлэг, талуудын хооронд харилцсан цахим чат зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох******* УБЕ улсын дугаартай Volvo.FH 460 маркийн зүтгүүр,******* АР улсын дугаартай, Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй чиргүүлийн өмчлөгчөөр******* ХХК бүртгэлтэй баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 88,89/

Нэхэмжлэгч Таван тансаг ХХК-ийн захирал нь өөрийн багийн найз гэх*******тай харилцан тохиролцож, түүний барьж байгаа барилгаас 3 өрөө байр худалдан авах, улмаар түүний төлбөрт өөрийн компанийн өмчлөлийн******* УБЕ улсын дугаартай Volvo.FH 460 маркийн зүтгүүр,******* АР улсын дугаартай, Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй чиргүүлийн хамтаар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Харин******* нь дээрх барилгыг барихад шаардлагатай цемент худалдан авахаар гэрчтай холбогдож, улмаар цементийн үнэд дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэн тооцохоор тохиролцжээ.

Харин нь дээрх тээврийн хэрэгслийг зарах зарыг фэйсбүүкт тавьж улмаар зарын дагуу хариуцагч******* холбогдож, тээврийн хэрэгслүүдийг авахаар Таван тансаг ХХК-ийн захирал,*******,,******* нар уулзаж, улмаар дээрх тээврийн хэрэгслийг 2022.06.03-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч*******т иргэн, нарыг байлцуулж, акт үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан автомашин хүлээлцэх актаар тогтоогдож байна./хх-ийн 5/

5. Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурьдаагүй хэдий ч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч*******, гэрч нар мэдүүлдэг ба талууд дээрх үйл баримтын талаар маргаангүй байна.

Хариуцагч******* нь 2022.06.03-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, улмаар уг тээврийн хэрэгслийг унаж, ашигласан үйл баримтын тухайд талууд маргаагүй байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүйгээс маргаан үүсч, улмаар уг тээврийн хэрэгслийг 2023 оны 8 сараас нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хураан авч, тээврийн хэрэгслийг төлбөртэй зогсоол тавиулсан үйл баримт тогтоогдсон.

Тодруулбал,******* ХХК болон нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ, нарын хооронд байгуулагдсан Цемент худалдах, худалдан авах гэрээ зэрэг нь хэрэгжээгүйгээс дээрх маргаан бүхий нөхцөл байдал үүссэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанчлан талууд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, тухайн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд хэргийн оролцогчийн тайлбар, мэдүүлэг нотлох баримтад тооцогдоно.

7. Нөгөөтэйгүүр, хариуцагч******* нь дээрх маргаан бүхий шаардлагын хүрээнд хариуцагчаард холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэлээр гаргаж маргасныг, тус шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 184/ШШ2024/00148 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагджээ./хх-ийн 66-70/

Шүүхийн дээрх шийдвэрт талуудын маргаан бүхий үйл баримтын талаар дүгнэж, ...нэхэмжлэгч******* нь хариуцагчаарыг тодорхойлж, шаардлага гаргасан нь, хариуцагч нь шаардах эрхгүй атлаа нэхэмжлэгчид холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. гэжээ.

8. Нэхэмжлэгчийн тухайд гэрээний нэг талыг хариуцагч******* гэж тодорхойлж, улмаар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, өмчлөлийн зүйлээ шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

9. Хариуцагч******* ньтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 158 384 000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдсан, гэрч энэ талаар мэдүүлэхдээ ... машины үнийг*******тай 180 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд уг төлбөрөөс 158 384 000 төгрөгийг мөнгөөр болон бартераар тооцож авсан. гэж мэдүүлсэн зэргээс хариуцагч******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргийг буюу үнийг төлөх арга, хэлбэрийг талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч******* ХХК нь маргаан бүхий тээврийн хэрэгслийгод гэрээний төлбөрт тооцон шилжүүлж, улмаар бусдад захиран зарцуулах эрхийг олгосон нь дээрх хуулийн зохицуулалтад харшлаагүй, талууд үүнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл******* ХХК болон******* нарын хооронд ямар нэг үүрэг хүлээсэн гэрээний харилцаа үүсээгүй, харин******* ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг өөр этгээдэд гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг тээврийн хэрэгслийг өөрийн биеэр хариуцагч*******т хүлээлгэн өгсөн зэргээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Талуудын хооронд хийгдсэн тохиролцоо, маргааны зүйл, талуудын хооронд үүссэн нөхцөл байдал зэргээс үзвэл******* ХХК нь хариуцагч*******ын худалдан авсан эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээс татгалзах үндэслэлгүй байна.

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.2-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан үндэслэлээр хариуцагч*******ыг тухайн эд хөрөнгийг авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.

Харин хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнийг төлж, тухайн хөрөнгийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсон ба энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан үндэслэлд хамаарч байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

11. Нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ***** УБЕ улсын дугаартай зүтгүүр болон ***** АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийг хариуцагч*******ын өмчлөлд шилжүүлж, бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгч******* ХХК-ийн хариуцагч*******аас ***** УБЕ улсын дугаартай зүтгүүр болон ***** АР улсын дугаартай хөргүүртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 150 төгрөгийг, хариуцагч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 057 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******т олгосугай.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ