| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0127/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2017-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 131
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Ариунзаяа
Хохирогч Г.Г*******
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Ш******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-нд С** аймаг С суманд төрсөн. 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 1, С** аймгийн С сумын *-р баг *-р хэсэг ** тоотод оршин суудаг. У төмөр замын харъяа Схбаатар депод машинист ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч******* овогт Э******* Ш******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ш******* нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С** аймгийн А** сумын Номт гэх нэртэй амралтын газар шалтгаангүйгээр хэрүүл маргаан өдөж Г.Г******* зүүн чихний дэлбэнг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ш*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би З** руу ажлаар явж ирчихээд С** аймгийн А**г суманд байрлах “Номт” гэх амралтын газарт Төмөр замчдын байр тэмдэглэж байгаа ажлын газрынхан дээрээ очсон. Тэнд очоод би архи уугаад нилээд согсон байсан. Тухайн үед би Г.Г*******тэй хальт тааралдснаа санаж байгаа юм. Нэг мэдэхэд би газар уначисан хэдэн хүмүүст зодуулж байсан. Г.Г чихийг хазсан талаар сайн санахгүй байна. Гэхдээ миний аманд чулуу шороо, бас нэг юм байсныг нулимж хаясан. Тухайн үед би юу болсныг сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг
Хохирогч Г.Г******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхнэрээ “Номт” гэх амралтын газраас авах гэж очсон. Тэгээд амралтын газрын бүжиглэдэг саадны хажууд Э.Ш таарсан. “Н ах чинь байгаа юу” гэж надаас асуухаар нь “би мэдэхгүй сая ажлаасаа буугаад эхнэрээ авах гээд ирчихсэн байна” гэж хэлсэн чинь “чи яахаараа ахыгаа мэддэгггүй юм бэ” гээд надтай маргаад тэгээд намайг цохиж чихнээс хазаж тасалсан. Би гомдолтой байна. У хот явж үзүүлсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Эмчилгээний зардөл болон замын зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг
Гэрч Г.С 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А** сумын Номт нэртэй амралтын газарт Төмөр замын баяраа тэмдэглэсэн юм. Тухайн өдөр манай нөхөр Г.Г******* нь ажилтай байж байгаад оройны 22 цагийн үед намайг авах гэж ирсэн юм. Тэгээд би нөхөртэйгөө тухайн амралтын газрын саадан дотор уулзаж байж байгаад гэрлүүгээ харих гээд би өөрийнхөө байрлаж байгаа гэрлүү будаа агшаагчийнхаа савыг авах гэж явсан юм. Тэр үед хүмүүс танай нөхөр хүнтэй зодолдоод байна гэхээр нь очоод харсан чинь манай нөхөр миний чихийг хазчихлаа гэхээр нь харсан чинь манай нөхөр Г.Г******* зүүн талын чихнийх нь доод талын үзүүр хэсгийг нь тас хазчихсан байсан. Тэгээд би нөхрийгөө салгаад нөхөртэйгөө гэрлүүгээ явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
Гэрч Ө.Д 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед би Номт амралтын газрын бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хүмүүс бужигналдаад байхаар нь яваад очсон чинь манай ажлын газрын залуу Г******* нь машинист Ш******* 2 зодолдсон байдалтай Г******* зүүн чихнээс нь цус гарсан, чихнийх нь доод хэсэг нь тасарсан байхгүй байсан. Тэр үед тэр хоёрыг хүмүүс салгаад Ш*******ыг дарга Д аваад явсан. Тэрнээс хойш Ш******* харагдаагүй. Харин Г******* С** аймгийн төв рүү эмнэлэг рүү явсан. Ийм л зүйл болсон. Надад тэр хоёр юунаас болж зодолдсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Гэрч Д.Э 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Энэ жил манай ажлын баяр 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Алтанбулаг сумын Номт гэх газар болсон. Энэ өдөр намайг амралтын газар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хүмүүс бужигналдаад байхаар нь яваад очсон чинь манай ажлын газрын залуу Г******* нь машинист Ш******* 2 зодолдсон байдалтай Г******* зүүн чихнээс нь цус гарсан, чихнийх нь доод хэсэг нь тасарсан байхгүй байсан. Тэр үед тэр хоёрыг хүмүүс салгаад Ш*******ыг дарга Д аваад явсан. Тэрнээс хойш Ш******* харагдаагүй. Харин Г******* Сэлэнгэ аймгийн төв рүү эмнэлэг рүү явсан. Ийм л зүйл болсон. Тэр хоёрыг юунаас болж зодолдсон талаар би Г*******эс асуухад тэр “Ш******* нь надтай тааралдаад манйа ах Н тэр пизда хаана байна гэсэн тэгэхээр нь би ахыгаа хаана байгааг хэлж мэдэхгүй байна ажлаасаа буугаад эхнэрээ авах гээд ирж байна гэсэн чинь чи яахаараа ахыгаа мэдэдгүй юм пизда минь гэхээр нь чи яахаараа хүнийг доромжлоод байгаа юм гэсэн чинь Ш******* Гг цохиод зодоон эхэлсэн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч Г.Э 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С** аймгийн А** сумын Номт гэх амралтын газар авсан гэртээ цай чанаад байж байхад гэрийн гадаа зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би өөртэйгөө цуг байсан З** гэх эмэгтэйг чи гараад хардаа гээд гаргасан. Тэгээд Зулаа гараад Депогийхон байна уу гадаа хүн алах гээд байна гээд орилохоор нь би гэрээс гараад харсан чинь Ш******* нь нэг залуутай зодолдож байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас нөгөө залууг нь таниагүй. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс гүйлдэж ирээд зодолдож байсан хоёрыг салгсан. Маргааш нь сонсохнээ Ш******* нь Г******* гэх залуутай зодолдож чихийг нь хазсан гэж хүмүүс ярьж байгааг нь сонссон. Ш******* нь архи уусан нилээн согтуу байсан. Харин Г******* архи уусан байсан талаар нь мэдэхгүй байна. Г******* эхнэр нь гээд нэг эмэгтэй манай нөхөр архи уугаагүй эрүүл байхад гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/
Гэрч Д.Н 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ш*******ай найзалж нөхөрлөөд 13 жил болж байна. Миний хувьд Э.Ш******* нь хүнд ямар нэгэн муу санаж гэм хор учруулаад байдаггүй, байгууллага хамт олондоо нэр хүндтэй сайн залуу байгаа юм. Э.Ш******* нь нэг их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Мэдээж хүн л болсон хойно баяр ёслолоор тодорхой хэмжээгээр хэрэглэдэг. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн зан авир гаргаад хүн амьтантай муудалдцаад байдаггүй. Манай найз надад хэлэхдээ би төмөр замын баяраар нэг хүнтэй маргалдсан гэж хэлж байсан. Би нэг их нарийн ширийн зүйл асуугаагүй хальт яриад л өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 274 дугаартай “......
1.Г.Г******* биед чихний дэлбэн зулгарч тасарсан шархтай, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 22 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №289 дугаартай “......
1.Э.Ш*******ын биед бугалга, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 38-39 дүгээр тал/
С сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал
Э.Ш*******ын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/
Э.Ш*******ын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Ш******* нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номт гэх нэртэй амралтын газар шалтгаангүйгээр хэрүүл маргаан өдөж Г.Г******* зүүн чихний дэлбэнг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Г.Г******* шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 9-10/, гэрч Г.С /хх11/, Ө.Д /хх13/, Д.Э /хх-ийн 14/, Н.Э /хх-ийн 15/, Д.Н /хх-ийн 16-17/ мэдүүлгүүд болон шинжээчийн 274 тоот дүгнэлт /хх21/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Г******* мэдүүлэг нь тухайн үед цуг байсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээч эмчийн нарын дүгнэлтүүдээр нотлогдож байх байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ш******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Э.Ш*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Ш******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ш*******ыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ш******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Хохирогчоос шүүх хуралдааны шатанд гаргаж ирүүлсэн замын зардлын баримтанд тулгуурлан 136000 төгрөгийг Э.Ш*******аас гаргуулан хохирогчид олгож, хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ч******* овогт Э******* Ш*******ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч******* овогт Э******* Ш*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Ш******* оногдуулсан торгуулын ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ны дотор төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Ш******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Э.Ш******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн иүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Э.Ш*******аас 136.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г*******д олгож, хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Ялтан Э.Ш******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ