Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2024/00463

 

 

 

 

 

оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ/00463

Дорнод аймаг

 

                       *******эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

           татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би, нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******.*******д холбогдох “Эцэг тогтоох, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ *******Ь:

*******эхэмжлэгч *******.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******.******* бид 2 2*******8 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн ба манайд амьдрах болсон. Миний бие 2 хүүхэдтэй амьдарч эхэлсэн ба ******* бид хоёрын дундаас ******* оны *******-р сарын *******-нд охин *******-*******, оны *******-р сарын -нд охин нар төрсөн. *******.******* архи, дарс хэрэглэх үедээ надад хүч хэрэглэж, зодож, удаа дараа цагдаад өгч, уучлалт гуйн буруугаа хүлээгээд дахиад тэгэхгүй гэж амладаг. Би ч гомдолгүй гээд л өнгөрөөдөг. Ажил төрөл хийгээд бас болж бүтэж, салж сарнихгүй гэж би хичээж, ******* ч эхэндээ цалингаа буухаар гэр орондоо зарцуулдаг байсан. Гэрт байнга хэрүүлтэй, миний 2 хүүг гадуурхан, ад үздэг. Хаяадаа цохиод авдаг. Салъя, яв зайл гэхээр яваад л согтуу ирээд агсам тавина, ална, хядна гэнэ. Хүүхдүүд минь ч айж, айдас түгшүүртэй байж найз нөхөд, хүн амьтан бидний хэрүүл тэмцэл, миний зовлонг мэддэг болохоор салаач гэж л байдаг. ******* хэрэг зөрчилд холбогдож явсан, зан төлөв муутай. Гэвч үр хүүхдээ, амьдралаа бодож бүтээж бүтэн авч үлдэх гэж, засрах байх гэж итгэж уучилж олон удаа доромжлол, хүч хэрэглэж, гэмтэл учруулсан хэргийг нь өнгөрөөсөн. Өөрөө хүүхэнтэй зууралдаж, орооцолдоно. *******амайг ор үндэсгүй хардана. Одоо тэсэхгүй боллоо. ******* үр хүүхэд, хань ижлээ гэх халамж анхааралгүй, хүүхэд өвдөж зовход хайхардаггүй, ирдэг ч үгүй зугтаадаг. Аймагт л энд тэнд найз нөхөд нийлдэг эр, эм нөхдүүдтэйгээ хоног өнгөрөөдөг болсон. Иймд охин *******-*******, нарын эцэг мөн болохыг тогтоолгон, хүүхдийн асрамж тогтоон, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Ү*******ДЭСЛЭХ *******Ь:


            *******эхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******д холбогдуулан Эцэг тогтоох, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар нэмэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******.******* нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

*******эхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМ*******ЛАХ *******Ь:

1.  *******.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******.*******д холбогдох “Эцэг тогтоох, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨ*******ХИЙ ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА