| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01596/И |
| Дугаар | 138/ШШ2017/00049 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2017/00049
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4-р баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, ******* ******* овогт ын *******,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын баг гэх газарт оршин суух регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Б.*******, Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн охин ыг төрсөн эцэг Б.*******, эх Ц. нарт 2005 оны 6 сарын 09-ний өдөр үрчлүүлсэн юм. Тухайн үед би нөхөр ийн тэй гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охин маань одоо ч бидэнтэй хамт амьдарч байгаа тул өөрийн нэрээр овоглуулах хүсэлтэй байна. Иймд охин ыг 2005 оны 6 сарын 09-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.*******, Ц. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Охин Ш.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь 1962 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Одоо 54 настай. Зээ охин ыг 2005 оны 6 сарын 09-ний өдөр үрчилж авсан. Манай буриадын ёсонд нөхөрт гараагүй байхдаа хүүхэд гаргасан тохиолдолд гэртээ хүүхдээ үлдээдэг ёс заншилтай тул уг заншлыг дагасан юм. Үрчлэн авсан зээ охин төрсөн цагаасаа эхтэйгээ амьдарч байгаа. Бид нартай огт амьдарч байгаагүй. Иймд охин ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* нь охин Ш.ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
*******ийн ******* нь 2005 оны 4 сарын 19-ний өдөр охин Ш.ыг төрүүлсэн бөгөөд 2005 оны 6 сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эцэг ын *******, эх гийн нарт үрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, үрчилсний бүртгэлийн 0004039 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар батлагдаж байна.
Охин Ш. нь төрсөн цагаасаа одоог хүртэл төрсөн эх Ш.*******ийн асрамжинд өсөн хүмүүжиж байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар ын *******, гийн нарын 2005 оны 6 сарын 09-ний өдөр охин Ш.ыг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ