Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2017/00050

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1-р баг, *******ын ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овог ын д холбогдох,

6000000 гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 29ий өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2016 оны 03 сард нөхрийн хамт ХААН банкнаас 6000000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад охин *******д түр өгсөн байсан. Хэрэгтэй үедээ буцаагаад авах нь амар гэж бид хоорондоо ярилцсан юм. Гэтэл охин *******тай хамт нэг дор наймаа эрхэлдэг нь банкны зээлээ хаагаад дахин зээл авах гэсэн юм гэж хэлээд 6000000 төгрөгөө зээлээч гэж гуйсан юм байна. ******* д итгээд маргааш нь буцаагаад аваад өгнө гэхээр нь 6000000 төгрөгөө зээлдүүлсэн. Гэрээг бичгээр байгуулаагүй, ямар нэгэн хүү авна гэж тохироогүй. Гэтэл нь өнөөг хүртэл мөнгийг маань эргүүлж өгсөнгүй. Манай охин эхлээд д мөнгөө зээлдүүлсэн тухайгаа бидэнд хэлээгүй, би мөнгөө эргүүлээд авъя гэхэд д зээлдүүлсэн мөнгөө аваагүй байна гэсэн. Тэгээд би тай уулзаад миний түр хадгалуулсан мөнгийг чамтай хамт ажилладаг найз болохоор охин маань чамд итгээд өгсөн байна. Уг мөнгө нь миний мөнгө байсан юм, мөнгөө авъя гэхэд банкнаас ядуурлыг бууруулах зээл олгож байгаа удахгүй бүтнэ би материалаа өгсөн гэсэн. Гэтэл ингэж 8 сар гаруйн хугацаанд банкнаас зээл бүтэхгүй байна гэж байхгүй юм. Янз бүрээр худал хэлээд байна. Иймд Б.аас 6000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь *******гаас 6000000 төгрөг зээлсэн нь үнэн. Банкнаас зээл нэмж авах гэсэн боломжгүй гэсэн хариу өгсөн. Одоогоор тодорхой орлогогүй, эрхэлж байсан бизнес маань амжилтгүй болоод мөнгийг өгөлгүй удсан нь үнэн. Биеийн байдал муу зүүн хөл сул бадайрлын байдалтай, анги хамт олон хуримтлал үүсгээд эмнэлгээр явуулж байгаа нь үнэн. Банкинд байшингаа алдах байдал дээр тулаад байгаа. Гэхдээ авсан 6000000 төгрөгөө 2017 онд багтаан хувааж төлөх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 6000000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Г.*******гаас 6000000 төгрөгийг банкны зээлээ хаагаад дахин зээл аваад өгье гэж хэлж авсан боловч одоо хүртэл 6000000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 6000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжилсэн 6000000 төгрөгийг хариуцагч ын төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 55475 төгрөг, хариуцагч Б.аас 55475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА