Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2017/00052

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Ш.д холбогдох 2400000 төгрөг гаргуулах тухай Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг 20******* оны 12 сарын 0*******ий өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖЮ700*******11 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие Ш.д Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр -ийн ******* дүгээр байрны 0******* тоот 1 өрөөг 2014 оны 12 сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлсэн. Бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ ёсоор Ш. нь надад сар бүр 150000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ш. нь түрээсээ эхэндээ төлж байсан боловч хамгийн сүүлд 2015 оны 5 сард түрээсээ төлөөд түүнээс хойш түрээсийн төлбөр төлөөгүй. Надад гэрээ ёсоор түрээсээ төлөхгүй байсан учир байраа суллахыг шаардсан. Намайг шаардсаны дагуу Ш. нь 20******* оны сарын 01-ний өдөр өрөөг сулласан. Гэрээ ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох ёстой хэдий ч би алданги нэхэмжлэхгүй, зөвхөн түрээсийн мөнгөө нэхэмжилнэ. Ш. нь 2015 оны ******* сараас эхлээд 20******* оны ******* сарын дуустал хугацаа буюу ******* сарын төлбөрөө төлөөгүй. Гэрээ ёсоор 1 сарын түрээсийн төлбөр маань 150000 төгрөг буюу ******* сард нийт 2400000 төгрөгийг Ш.гаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

иуцагч Дорнод аймгийн ******* сумын дугаар баг ний тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн , нэхэмжлэгч Ч.******* нар нь эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2400000 төгрөгөөс *******07800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ш. нь үлдэг 17*******2200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ш.д холбогдуулан 2400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ш. нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2400000 төгрөгөөс *******07800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ш. нь үлдэг 17*******2200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нөхцлүүдийг харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2400000 төгрөгөөс *******07800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ш. нь үлдэг 17*******2200 төгрөг/Нэг сая долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуу/-ийг нэхэмжлэгчид төлөх тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53350 төгрөгөөс 2**************75 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2**************75 төгрөг, хариуцагч Ш.гаас 21812 төгрөг 50 мөнгө/17*******2200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43*******25 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН