| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/01038/И |
| Дугаар | 101/ШШ2023/03703 |
| Огноо | 2023-08-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/03703
2023 08 17 101/ШШ2023/03703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, тоот хаягт байрлах, М******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн хороо хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10959/01, 10959/03, 10959/04, 10959/04, 10959/05, 10959/06 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******ын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М*******" ХХК нь 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр барилгын засвар, гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж өнөөдөр барилгын тусгай зөвшөөрөлтэй компани болон өрөгжиж, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/10959 дугаар захирамжаар "М*******" ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, зам гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* байрны 6-9 болон 1 давхарт байрлалтай, давхар тус бүрд 568 м.кв талбайтай, давхар тус бүрд 12 ширхэг орон сууц, 1 давхрын 170 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг тус тус битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр "М******* ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа дараах байдлаар хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлж байна. Тухайлбал: 1. Дээрх захирамжид тус улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээний 6,7,8,9,11 давхарын тус бүр 568 м.кв талбайтай 12 орон сууцуудыг болон 170 м.кв талбайтай үйлчилгээний талбайг битүүмжлэх байтал тухайн хөрөнгийг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь шүүгчийн захирамжаар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, эрхээ хэтрүүлсэн нөхцөл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь тухайн захирамжид заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг бүрчлэн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлэлгүй барилгын захиран зарцуулах эрхийг бүхэлд нь түдгэлзүүлж улсын бүртгэлийн байгууллагад захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь тухайн шийдвэр гүйцэтгэх дээрх шүүгчийн захирамжаас хэтрүүлэн биелүүлсэн нь тогтоогдож байна. 2. ШШГТХ-д төлбөр төлөгч, төлбөр авагч гэсэн ойлголт л байдаг. Хуулийг шууд утгаар нь хэрэглэхээс биш тухайн ойлголтыг хооронд урвуулж хэрэглэх ойлголт эрх зүйн хувьд боломжгүй юм. Гэтэл дээрх эд хөрөнгө битүүмжлэх тухай тухай тогтоолууд нь ШШГТХ-ийн 49 зүйлд заасан үндэслэлийг би хэрэгжүүлж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Учир нь шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэний шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа төлбөр төлөгч, төлбөр авагч гэсэн нэр томъёоруу шилждэг. Харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад иргэний шүүхийн хариуцагчийг шууд төлбөр төлөгч гэж үзэж эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. 3. ШШГТХ-ийн 41 зүйлийн 41.3-т заасныг ноцтой зөрчиж дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг гаргажээ. Өөрөөр хэлбэл манай компанийн холбоо хамаарал бүхий ажилтнууд болох манай компанийн захирал болон холбогдох ажилтнуудаар хөндлөнгийн гэрчээр тус тогтоолд оролцуулсан нь ШШГТХ-ийн 41 зүйлийн 41.3-т заасныг ноцтой зөрчсөн байна. Хэдийгээр "М*******" ХХК нь шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээ авагдсан байгаа боловч компанийн өмчлөлийн барилгыг бүхэлд нь түдгэлзүүлж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасан Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно." гэсэнтэй нийцэхгүй байна. "М*******" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дүгээр зүйлий 8.1 хэсгийн 8.1.1, 8.1.4-д заасан хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтэх ажиллагаа явуулахыг хориглох тухай болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг 2022 оны 12 дугаар сары 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Н*******д гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4-166/1032 дугаартай албан бичгээр өгснийг надад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж өгсөн болно. Иргэний дээрх арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул "М******* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 "хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах;" мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 "Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно. гэж заасныг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10959/01, 10959/03, 10959/04, 10959/04, 10959/05, 10959/06 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Жич: Манай компани тус нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн *******.1-д заасны дагуу хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гаргасан боловч тус шүүхээс хэргийн харъяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хүлээн авахаас татгалзаж 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 01921 тоот захирамжийг гаргаж манай компанийн нэхэмжлэлийг буцаажээ. Иймд бид тухайн шүүхээс гаргасан захирамжид дурдсан алдааг арилган танай шүүхэд хандаж байгааг энд дурдах нь зүйтэй.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /13 334/, гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* байрны 6-9 болон 11 давхарт байрлалтай, давхар тус бүрд 568 мкв талбайтай, давхар тус бүрт 12 ширхэг орон сууц, 1 давхрын 170,55 мкв үйлчилгээний зориулалттай талбайг тус тус битүүмжлэхээр захирамжилжээ. 1. Захирамжийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/Ш32022/10959/01 тогтоолоор тус байрны 11 давхарын 12 ширхэг орон сууц, 101/W32022/10959/03 тогтоолоор 8 давхарын 12 ширхэг орон сууц, 101/L32022/10959/04 тогтоолоор 9 давхарын 12 ширхэг орон сууц, 101/L32022/10959/04 тогтоолоор 7 давхарын 12 ширхэг орон сууц, 101/W32022/10959/05 тогтоолоор 6 давхарын 12 ширхэг орон сууц, 101/Ш32022/10959/06 дугаартай тогтоолоор 1 давхарын үйлчилгээний зориулалттай талбайг тус тус битүүмжилсэн ба гүйцэтгэх захирал Г.Гт хадгалалт, хамгаалалтыг хариуцуулж гарын үсэг зуруулсан. 2. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэнийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10959/01, 10959/03, 10959/04, 10959/05, 10959/06 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.
3. Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 ноы 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/10959 дүгээр захирамжаар, нэхэмжлэгч Ж.Ганбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч М******* ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт М******* ХХК-иас Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, хотхоноос 74А болон орон сууцнаас өөрт ногдох орон сууц үйлчилгээ, зоорийн талбайг нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, Нарны зам гудамж, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* байрны 6-9 болон 11 дүгээр давхарт байрлалтай, давхар тус бүрд 568 м.кв талбайтай, давхар тус бүрд 12 ширхэг орон сууц, 1 давхрын 170,55 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг тус тус битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авчээ.
5. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/10959/166/1 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор, дээр дурьдсан үл хөдөх эд хөрөнгийг зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2022.05.10№4166/9797 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс уг үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх лавлагааг гэрчилгээний хамт гаргуулахаар лавлагаа хүсч, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй тухай хариуг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс 2022.05.20№8/813 дугаар албан бичгээр авсан байна.
6. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь М******* ХХК-ийн төлөөлөгч Г.Гийг байлцуулж, дор дурьдсан тогтоолуудаар үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ авч, тэмдэглэл үйлджээ:
6.1. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/10959/01 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 50 хувь гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, М******* ХХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 11 дүгээр давхрыг битүүмжилсэн,
6.2. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/10959/03 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******50 хувь гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, М******* ХХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 8 дугаар давхрыг битүүмжилсэн,
6.3. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/10959/04 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******50 хувь гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар орцны 9 давхрыг битүүмжилсэн,
6.4. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/10959/04 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******50 хувь гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, М******* ХХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 7 дугаар давхрын 11 орон сууцыг битүүмжилсэн,
6.5. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/10959/05 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******50 хувь гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, М******* ХХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 6 дугаар давхрыг битүүмжилсэн,
6.6. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/10959/06 дугаартай тогтоолоор, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, /13334/, гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******50 хувь гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, М******* ХХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхарт байрлах орц, үйлчилгээний зориулалттай талбайг битүүмжилсэн;
7. Хариуцагч дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хуулийн мөн зүйлд заасан төлбөр төлөгч гэсэн нэр томъёонд нэхэмжлэгчийг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
7.1. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно. гэж заасны дагуу битүүмжлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй.
8. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийхдээ, ...М******* ХХК-ийн төлөөлөгч Г.Гийг байлцуулсныг хөндлөнгийн гэрчээр орлцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг зөрчсөн... гэх нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй байна.
8.1. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд тухайлан заасан нөхцөл байдал үүсээгүй. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна. Гэж тухайлан заасан ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулаагүй буюу Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг биелүүлсэн байх бөгөөд битүүмжлэх ажиллагаанд тус компанийн төлөөлөл оролцсон гэж үзэхээр байна.
9. Тогтоол хүчингүй болгуулахаар шаардсан М******* ХХК-ийн гомдлын шаардлагад дурьдсанаар үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь битүүмжилсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10959/01, 10959/03, 10959/04, 10959/04, 10959/05, 10959/06 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 ноы 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/10959 дүгээр захирамжид заасны дагуу тодорхой үйлдэгдсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10959/01, 10959/03, 10959/04, 10959/04, 10959/05, 10959/06 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА