Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00025/И |
Дугаар | 138/ШШ2018/00031 |
Огноо | 2018-01-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2018/00031
2018 01 05 138/ШШ2018/00031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.анчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны ******* тоотод оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын -р баг *******-р байрны тоотод оршин суух, 512061 регистрийн дугаартай, овогт т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 2 сарын 20-ны өдөр .т сарын 20 хувийн хүүтэй 400.000 төгрөгийг харилцан ярилцаж зээлүүлсэн юм. Өнөөдрийг хүртэл бүрэн мөнгөө өгөхгүй байна. Нийт 1.200.000 төгрөгнөөс 150.000 төгрөгийг нэг удаа өгсөн. Одоо үлдэгдэл 1.050.000 .ээс төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч . шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие .*******ын нэхэмжлэлийг уншиж танилцлаа. .*******аас 20 хувийн хүүтэй 400.000 төгрөгийг 2017 онд авсан. Миний бие 2017 оноос бие өвдөж 4 сарын *******-нд үе солиулах хагалгаанд орсон. Үе солиулах хагалгаанд 8.000.000 төгрөгийн төлбөр төлсөн. Үндсэн мөнгөний хүүг өгч байсан боловч сүүлдээ өгч чадаагүй. Иймд 2018 оны 2 сарын 15-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг төлнө гэжээ.
Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: .******* миний бие .т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч миний бие 50.000 төгрөгөөс татгалзаж байгаа бөгөөд хариуцагч . нь үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. . нь 2018 оны 2 сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 4 сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус төлөхөөр болсон. ид энэ асуудлаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .******* нь хариуцагч .т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч . нь нэхэмжлэгч .*******аас 2017 оны 2 сарын 20-ны өдөр сарын 20 хувийн хүүтэй 400.000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч .******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.050.000 төгрөгийн 50.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч . бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч . нь нэхэмжлэгч .*******т зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .ээс улсын тэмдэгтийн хураамжид 14.275 төгрөг, ******* сумын татварын албаны 5422*******614 тоот данснаас 14.875 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮЧ С.АНЧИМЭ