Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2022/03404/И |
Дугаар | 101/ШШ2024/01361 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/01361
2024 03 12 | 101/ШШ2024/01361 |
| |
| |||
| |||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э-ийн гаргасан,
Хариуцагч: Д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие хариуцагч ******* орон нутгийн хөтөлбөрт “*******”-ээр ажилладаг байсан. Гэтэл хариуцагч тал намайг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр ажлаас халсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 тоот магадлал, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын дээд шүүхийн 001/XT2021/00344 тоот тогтоолоор намайг буцаа ажилд минь эгүүлэн тогтоосон.
Ажил олгогч надтай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, урьдын адил сарын 1,624,000.00 төгрөгийн цалин олгосон ба Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбоотойгоор ажил олгогч бүх ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ч надтай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй.
Гэтэл надтай адилхан “*******” ажил, албан тушаалд ажиллаж буй бусад ажилтнуудын сарын цалин 2,313,000.00 төгрөгийн цалин хөлс авч байхад харин миний цалин хөлсийг 1,624,000.00 төгрөг байсныг 1,674,000.00 болгож 50,000.00 төгрөгөөр нэмсэн. Ажил олгогч нь намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж томилогдсон учир ганцхан миний цалин хөлсийг ижил төрлийн албан тушаалтай ажилчдаас даруй 639,000.00 төгрөгөөр бага тогтоож олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Намайг 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл 1,624,000.00 төгрөгийн цалинтай ажиллаж байх хугацаанд надтай ижил төрлийн ажил, тушаалтай хүмүүс 2,313,406.00 төгрөгийн цалин хөлс авч байсан тул үүний зөрүү 689,406.00 төгрөгийг 11 сараар үржүүлэн 7,583,466.00 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 1,674,000.00 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд үүний зөрүү 639,406.00 төгрөгийг 3 сараар үржүүлж 1,918,218.00 төгрөг, түүнчлэн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарыг дуустал 1,624,000.00 төгрөгийн цалин хөлс авч байсан бөгөөд ижил төрлийн ажил, тушаалтай хүмүүс цалин хөлс 2,385,000.00 төгрөг болж нэмэгдсэн учир зөрүү 761,000.00 төгрөгийг 7 сараар үржүүлж 5,327,000.00 төгрөг, нийт 15,162,000.00 төгрөг болно.
Иймд, хариуцагчаас надад дутуу олгосон цалин хөлс 15,162,000.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд “*******” ******* байгууллага нь ******* харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээгээр цалинг тохиролцсон. Ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг бүрэн, цаг тухайд нь олгож байгаа бөгөөд 1,674,000.00 төгрөгөөр цалинжуулж байгаа нь хуульд харшлаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй манай холбогдох гурав дахь хэргийг хянан шийдвэрлэж байна. Уг хэрэг маргааны хүрээнд өмнөх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор цалин хөлстэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн тул дахин маргах ёсгүй. Өөрөөр хэлбэл, бид 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ******* ажилд нь эгүүлэн авсан ба тус өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэрийн дагуу өгсөн.
Нэхэмжлэлд 15,162,000 төгрөгийн хугацааг 2020 оны 10 дугаар сараас гэж тодорхойлж байна. Гэтэл шүүхийн шийдвэрээр 2021 оны 7 дугаар сар хүртэл нэхэмжлэгчийн цалин хөлсийг шийдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй маргаан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гомдол гаргах эрхтэй” гэж заасан.
Тэгэхээр хуулийн зохицуулалтыг тайлбарлавал ажлаас халсан, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан гэдэг маргааныг нэг сарын дотор нэхэмжлэл гаргадаг бусад маргааныг 3 сарын дотор нэхэмжлэл гаргах байдлаар шийдвэрлүүлдэг хуулийн хугацааг тодорхойлж өгсөн. Шинээр мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т мөн адил энэхүү хугацааг тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд уг асуудлыг огт хөндөөгүй, маргаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр талууд цалин хөлс, эрх, үүргээ тохиролцон гэрээ байгуулсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тушаал гараад нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг 1,624,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Бид хөдөлмөрийн эрхийн хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа тийм учир бусад ажилтан албан хаагчидтай ижил байна гэх зарчим яг энэ тохиолдолд шууд хэрэглэгдэхгүй.
Нэхэмжлэгч ******* хувьд аймагт хамгийн ойрхон нэг сумын хүүхдийн хөтөлбөрийг хариуцаад ажилладаг бол бусад ид 2-3 сум хариуцаж ажилладаг. Тэгэхээр цалин хөлс тогтооход ажилтны хариуцаж байгаа ажлын цар хүрээ болон ажлын ачаалал гэх зэрэг ялгаатай. Тийм учир нэгдүгээрт, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, гэрээгээр тохирсон цалин хөлсийг бүрэн олгосон, хоёрдугаарт, маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, гуравдугаарт, цалин хөлсийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. ******* үндэсний захирлын 2020.09.10-ны 198/20 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,
2. Гэрч асуусан тэмдэглэл,
3. Үзлэг хийсэн тэмдэглэл,
4. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023.05.25-ны өдрийн 02/1110 тоот тайлбар,
5. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023.06.29-ний өдрийн 357 тоот албан бичиг,
6. ******* ******* аймаг дахь салбарын ажилтнуудын 2019-2022 онуудын нийгмийн даатгалын тайлан
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тоот тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,142,872.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна /х.х-ийн 10-21 хуудас/.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/04031 тоот шийдвэрээр хариуцагч ******* байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 28,420,875.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ /х.х-ийн 235-238 хуудас/.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны хууль/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч ******* байгууллага нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан гэж дүгнэв.
Түүнчлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үзвэл ажил мэргэжлийн ангилал гэсэн дугаартай ажилтнуудын цалин хөлстэй нэхэмжлэгч ******* цалин хөлсийг харьцуулахад тэдгээрээс бага байгаа боловч заавал ижил байх ёстой гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, хариуцагч ******* захирлын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 198/20 тоот тушаалаар зайлшгүй тохиолдолд, онцгой нөхцөлд ажилтны цалин хөлсийг цалингийн шатлалын хэмжээнээс илүү, аль эсхүл бага дүнгээр тогтоож болохыг журамласан ба нэхэмжлэгчийн маргаж байгаа гэсэн дугаараар илэрхийлсэн ажилтнуудын цалин хөлс нэгэн адил бус бас өөр, өөр байна.
Тухайлбал, ажилтан 2019 онд 981,000.00 төгрөг, 1,288,000.00 төгрөг, 1,300,000.00 төгрөг, 1,262,000.00 төгрөгийн цалин хөлс авсан бол нэхэмжлэгч 766,037.00 төгрөгийн цалин хөлс авчээ. Мөн 2020 онд 1,246,000.00 төгрөг, 1,113,411.00 төгрөг, 1,365,000.00 төгрөг, 1,500,247.00 төгрөгийн цалин хөлс авсан бол гэрч 1,352,000.00 төгрөг, зарим тохиолдолд 1,615,800.00 төгрөгийн цалин хөлс авчээ. Үүний дараа эдгээр хүмүүсийн цалин хөлсийг 2021 онд 2,313,000.00 төгрөг болгосон байна /х.х-ийн 167-233 хуудас/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана” гээд 49.1.1-д “ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг” гэж заасан. Тодруулбал, ажилтан мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар гагцхүү ажил олгогчийн баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд хэрэгт ажил, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод авагдаагүй байх тул ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүссэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай хэрэг маргааны хүрээнд нэхэмжлэгч ******* цалин хөлсийг гэсэн нэртэй ажил, албан тушаал эрхэлдэг хүмүүстэй адил цалин хөлсний хэмжээг тогтоогоогүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тодорхойлсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР