Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2018/00043

 

 

20******* 01 12 138/ШШ20*******/00043

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах, Дорнод аймгийн ******* ******* дэргэдэх *******02*******443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******- тоотод оршин суух, 8*******121473 регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Баривчлах байрны төлбөр *******1000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТДРХЙЛХ нь:

Дорнод аймаг дахь ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2017 оны 12 сарын 2*******-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн ******* баривчлах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих *******1000 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч . нь шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие нь цагдаагийн газарт 10 хоног баривчлагдсан нь үнэн. Баривчлах байрны төлбөр болох *******1000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 20******* оны сард багтаан төлж дуусгах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч . нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 2017 оны 12 сарын 2*******-ны өдрөөс 2018 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдан ******* ******* баривчлах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаар шийтгэвэр, 454 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч . нь баривчлах байрны төлбөр *******1000 төгрөгийг төлөөгүй болох нь ******* ******* нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч . нь баривчлах байрны төлбөр *******1000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр *******1000 төгрөгийг хариуцагч . бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч . нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА