| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0015/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2017-10-03 |
| Зүйл хэсэг | 145.2., 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 133
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа, М.Гансүх, Р.Атарцэцэг, Д.Даваасүрэн, А.Мөнхбат нарыг оролцуулав.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Пүрэвийн Болдбаатарт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар П.Нэрнэмэх, Х.Болдбаатар, Г.Төрмөнх, Л.Өлзийсайхан нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 201518000390 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг 5-р хэсэг 010 оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Пүрэвийн Болдбаатар, /РД: МХ-83091411/
2.Монгол улсын иргэн, 1977 оны 03-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймаг Шаамар сумын 34-р тоочигт П.Нарангэрэл гэх дүүгийндээ амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Хишиг тэргүүн овогт Пүрэвдаваагийн Нэрнэмэх, /РД: МЮ-77031890/
3.Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 11-нд өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг 02-р хэсэг 24 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Хүрэлбаатарын Болдбаатар /РД:МЮ-78101177/
4.Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 17-ны Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 2 дугаар баг 04 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй Харцай овогт Ган-Эрдэнийн Төрмөнх, /РД: ГИ-84021719/
5.Монгол Улсын иргэн, 1954 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Завхан аймаг Нөмрөг суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 8 дугаар баг 1 дүгээр хэсэг, 086 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Хоёр шарга овогт Лхамсүрэнгийн Өлзийсайхан, /РД: МП-54121878/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.Нэрнэмэх нь: П.Болдбаатар, Г.Төрмөнх, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын малын өвөлжөөнөөс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үнээ тус тус хулгайлан М.Пүрэвжавт 1600000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Болдбаатар нь: П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 11 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын адаг гэх газраас иргэн Б.Амарсанаагийн хашаанаас 8 тооны ямаа, 5 тооны хонь хулгайлан Б.Амарсанаад 1710000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрээс 2015 оны 12 сарын 01-ний өдөр иргэн Б.Баттөрийн хар шүдлэн үхэр, улаан халзан бяруу зэргийг хулгайлан Б.Баттөрд 850000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Атар гэх газраас 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө А.Түмэн-Одын улаан халзан гунжин үхрийн хулгайлан А.Түмэн-Одод 800000 төгрөгний хохирол учруулсан,
-П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн Д.Бат-Өлзийгийн өмчлөлийн улаан халзан үнээг 2015 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хулгайлан Д.Бат- Өлзийд 800000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Төрмөнх нь: П.Нэрнэмэх, П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын малын өвөлжөөнөөс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үнээ тус тус хулгайлан М.Пүрэвжавт 1600000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Болдбаатар нь: Б.Цогтбаатар, Д.Отгонцогт нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гацуурт ХХК-ний хашаанаас 2015 оны 07 сарын сүүлээр гагнуурын аппарат хулгайлан Ганцуурт ХХК-д 350000 төгрөгний хохирол учруулсан,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Нарийн шүрэн гэх газраас 2015 оны 09 дүгээр сарын 14-15 ны хооронд 13,37 м3 мод бэлтгэн байгаль орчинд 1.105.030 төгрөгний хохирол учруулсан,
- Г.Төрмөнх, П.Нэрнэмэх, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын малын өвөлжөөнөөс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үнээ тус тус хулгайлан М.Пүрэвжавт 1600000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатар, Х.Болдбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Атар гэх газраас 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө А.Түмэн-Одын улаан халзан гунжин үхрийн хулгайлан А.Түмэн-Одод 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Шүрэн гэх газраас Б.Гүррагчаагийн эрээн алаг хязаалан насны үхэр хулгайлан Б.Гүррагчаад 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатртай бүлэглэн 2015 оны 07 сарын 18-ны орчим Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Шүрэн гэх газраас Ж.Энх-Амгалангийн улаан хүрэн зүсмийн үхэр хулгайлан, Ж.Энх-Амгаланд 1000000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Ё.Атарсайханы эрээн зүсмийн үхрийг 2015 оны 07 дугаар сарын сүүлээр хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатар, Д.Отгонцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Н.Цэдэнпүрэвийн хашаанаас 10 тооны хонь 8 тооны ямаа хулгайлан Н.Цэдэнпүрэвт 1460000 төгрөгний хохирол учруулсан,
- Х.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 11 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын адаг гэх газраас иргэн Б.Амарсанаагийн хашаанаас 8 тооны ямаа, 5 тооны хонь хулгайлан Б.Амарсанаад 1710000 төгрөгний хохирол учруулсан,
- Х.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрээс 2015 оны 12 сарын 01-ний өдөр иргэн Б.Баттөрийн хар шүдлэн үхэр, улаан халзан бяруу зэргийг хулгайлан Б.Баттөрд 850000 төгрөгний хохирол учруулсан,
- Л.Өлзийсайхан, Д.Отгонцогт нартай бүлэглэн Л.Өлзийсайханы тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2015 оны 07 сарын 13-ны өдөр С.Янжмаагийн 3 тооны хонь, улаан халзан эр үхэр хулгайлан С.Янжмаад 1450000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р баг Оргих гэх газраас 2015 оны 12 сарын 01-ний өдөр Ц.Батчулууны улаан халзан зүсмийн гунжин үхрийг хулгайлан Ц.Батчулуунд 700000 төгрөгний хохирол учруулсан,
- 2015 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилджих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан К.Хэрлэнгийн улаан халзан зүсмийн эр үхрийг хулгайлан түүнд 1000000 төгрөгний хохирол учруулсан,
- Х.Болдбаатар Б.Цогтбаатар нартай бүлэглэн Д.Бат-Өлзийгийн өмчлөлийн улаан халзан үнээг 2015 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө хулгайлан Д.Бат-Өлзийд 800000 төгрөгийн хохирол учруулсан,
- Л.Өлзийсайхантай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг оршин суух 2015 оны 09 сарын 10-наас 20-ны хооронд Ц.Жаргалсайханы улаан зүсмийн гунжийг хулгайлан Ц.Жаргалсайханд 500000 төгрөгний хохирол учруулсан,
- Л.Өлзийсайхантай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг нутаг дэвсгэрээс 2015 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд П.Мөнх-Очирын улаан зүсмийн гунжийг хулгайлан П.Мөнх-Очирт 500000 төгрөгний хохирол учруулсан,
- 2015 оны 08 сарын эхээр Бүтээлийн нуур ХХК-ний хашаанаас 2 ширхэг зил 130 машины дугуй, үйлчилгээ хийж байсан 20 литрийн савтай солидол, хар өнгийн хайрцагтай түлхүүр багаж хулгайлан, Б.Атарсайханд 470800 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Өлзийсайхан нь: П.Болдбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг оршин суух 2015 оны 09 сарын 10-наас 20-ны хооронд Ц.Жаргалсайханы улаан зүсмийн гунжийг хулгайлан Ц.Жаргалсайханд 500000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг нутаг дэвсгэрээс 2015 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд П.Мөнх-Очирын улаан зүсмийн гунжийг хулгайлан П.Мөнх-Очирт 500000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатар, Д.Отгонцогт нартай бүлэглэн Л.Өлзийсайханы тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2015 оны 07 сарын 13-ны өдөр С.Янжмаагийн 3 тооны хонь улаан халзан эр үхэр хулгайлан С.Янжмаад 1450000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
Шүүгдэгч П.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө Дулаанхаан тосгоны Баттөрийн бэлчээрт бэлчиж явсан хар шүдлэн үхэр бяруу 2-ыг авсан. Дараа нь манай найз бид хоёр Цагааннуур руу мал олж ирье гээд явахдаа замаасаа сумын төвөөс Төрмөнхийг аваад гэрийнхээ баруун талд бэлчиж байсан 2 үхэр авсан. Авч ирээд Өлзий ахыг авчихаач гээд өгсөн, дараа нь Цогтбаатар Х.Болдбаатартай Булган аймгийн Атараас Түмэн-Одын улаан халзан гунж авсан. Дараа нь Цогтбаатартай Энх-Амгалангийн улаан халзан үхрийг авч 1 сая төгрөгний хохирол учруулсан. 2016 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Цэдэнпүрэвийн хашаанаас Б.Цогтбаатартай 8 ямаа 10 хонь авсан. Амарсанаагийн хашаанаас 1 ямаа 5 хонь авсан, Шаамараас 11.27-нд шүдлэн үнээ улаан бяруу авсан. Үүнийг буцаагаад өгсөн, Бат -Өлзийгийн үнээг авсан. Янжмаа гэдэг айлаас хонь, үхэр хулгайлж аваагүй. Янжмаагийнх хоньгүй гэж эзэн нь өөрөө хэлсэн. Гэхдээ төлбөрийн хагасыг төлсөн. Батчулууныхаас авсан. Хэрлэнгийн улаан халзангийн үхрийн хохирлыг төлсөн. Цогтбаатар Өлзий ах хоёртой Ерөө явж Жаргалсайхан, Мөнх-Очир 2-ын малыг хар замын ар талаас авсан нь үнэн, харин “Зил 130” машины дугуй масло гэх мэт зүйлсийг би аваагүй. Дулаанхаанаас Хүдэр явахдаа 1 гахай 6 хонийг мөнгөөр нь худалдаж авсан. 2015 оны 06 дугаар сарын 12-нд бэлтгээд тавьсан хуучирсан модыг уулнаас буулгаж Цагааннуур суманд гэртээ авчирсан. Би мод бэлтгээгүй юм бэлтгэсэн мод авчирсан. Намайг 09 сард модонд явсан гээд бичсэн байсан. Би 09 дүгээр сард блокоор хашаа бариад байж байсан....” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Х.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Амарсанаагийн хашаанаас 8 ямаа, 5 хонь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Атар гэх газраас хар шүдлэн үхэр, улаан халзан бяруу авсан. Түмэн-Одын улаан халзан үхэр авсан гэдгээ зөвшөөрч байна. Бат-Өлзий, Баттөрийнхөөс авсан малыг хүлээн зөвшөөрч байна.....” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Л.Өлзийсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өнгөрсөн жил 2 удаа машин эвдэрсэн ойрхон яваад өгөөч гэж хэлсэн. Тэрэнд нь л хамт явж өгсөн.Тэрнээс биш би хулгай хийгээгүй. Янжмаа гэдэг айлаас хонь үхэр авахад би яваагүй..” гэх мэдүүлэг
Шүүгдэгч П.Нэрнэмэхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Пүрэвжав гэх айлаас 2 үхэр хулгайлахад хамт явсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Г.Төрмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.... 2015 оны 12 дугаар сарын 2-нд Оргих гэдэг газраас Пүрэвжав гуайн 2 үхрийг авахад би цуг явсан ......” гэх мэдүүлэг
Хохирогч Н.Цэдэнпүрэвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай хашаатай хониноос 10 хонь 8 ямаа хулгайд алдагдсан...2015 оны 11 сарын сүүлээр манай хашаатай байсан хониноос 2 хонь, 3 ямаа хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 114 дүгээр тал/
Хохиргч Н.Цэдэнпүрэвийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 115 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 59 дүгээр тал/
Хохирогч Ц.Мөнхтөрийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Пүрэв гэх айлын хашаанд задгай өрсөн палк болон өвсөн доор нуусан мод байхаар нь би аймгийн цагдаагаас ирсэн хүмүүстэй үзлэг хийгээд маргааш нь буюу 2015 оны 10 сарын 27-ны өдөр Нарийн шүрэн гэх газар луу ахиад унагаасан байсан модонд очиж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 78 дугаар тал/
Мод бэлтгэх эрхийн бичиг /7-р хх-ийн 48 дугаар тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 96-108 дугаар тал/
Хохирогч Д.Түмэн-Одын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бүдүүн халзан улаан үнээ алдсан...” гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 101 дүгээр тал /
Хохирогч Д.Түмэн-Одын алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1- хх-ийн 102 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 120 дугаар тал/
Хохирогч Д.Бат-Өлзийгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 1 тооны улаан халзан зүстэй тугалсан бүдүүрч байгаа гунжин үнээ алдагдсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 104-105 дугаар тал/
Хохирогч Д.Бат-Өлзийгийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 106 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 98 дугаар тал/
Хохирогч Б.Гүррагчаагийн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 07 сарын 19-ний үед байх өдрийг нь санахгүй байна манай үхрүүд гэрийн гадаа байсан ба өглөө босч ирээд үхрээ бүртгэхэд манай эрээн алаг хязаалан үхэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 117 дугаар тал/
Хохирогч Б.Гүррагчаагийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 118 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 90 дүгээр тал/
Хохирогч Ц.Батчулууны 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 сарын сүүлээр шиг санаж байна...Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих газарт хувиараа мал маллаж амьдардаг...Би өөрийн малаа 2015.12.01-ний өдөр бүртгэхэд улаан халзан зүсмийн хязаалан гунжин үхэр алга болсон....” гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 120 дугаар тал/
Хохирогч Ц.Батчулууны алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 121 дүгээр тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 84 дүгээр тал/
Хохирогч Ё.Атарсайханы 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 07 сарын сүүлээр шиг санаж байна. Яг хугацааг нь санахгүй байна...Эрээн алаг хязаалан насны эр үхэр алга болсон байсан ...” гэх мэдүүлэг. / хх-ийн 123 дугаар тал/
Хохирогч Ё.Атарсайханы алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 124 дүгээр тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 112 дугаар тал/
Хохирогч Б.Атарсайханы 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сарын эхээр Бүтээлийн нуур ХХК-ний хашаанаас 2 ширхэг зил 130 маркийн тээврийн хэрэгслийн дугуй, үйлчилгээ хийж байсан 20 литрийн савтай солидол, хар өнгийн хайрцагтай түлхүүр багаж хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169 дүгээр тал/
Хохирогч Б.Атарсайханы алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 170 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 78 дугаар тал/
Хохирогч Ц.Жаргалсайханы 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 10-аас 20-ны хооронд хадлангаа хийхээр хөдөө явсан хойгуур манай намаржаанаас буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт гэх газраас манай 1 тооны үхэр алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195 дугаар тал/
Хохирогч Ц.Жаргалсайханы алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 197 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 131 дүгээр тал/
Хохирогч П.Мөнх-Очирын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 15-20-ны хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нарийн хөндийн ам гэх газраас өөрийн 1 тооны үхрийг алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199 дүгээр тал/
Хохирогч Ж.Энх-Амгалангийн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 07 дугаар сарын 18-ны үед би өдрийг нь санахгүй байна. Ингээд орой үхэр ирэхэд бүртгэхэд улаан хүрэн зүсмийн халзан духтай шар үхэр алга болсон...” гэх мэдүүлэг. / хх-ийн 126 дугаар тал/
Хохирогч Ж.Энх-Амгалангийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 127 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 63-р тал/
Хохирогч М.Пүрэвжавын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манай гэрийн баруун талд байдаг өвөлжөөнд хашаатай байсан үхэрнүүдээс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үхэр хулгайд алдсан...” гэх мэдүүлэг. / хх-ийн 129 дүгээр тал/
Хохирогч М.Пүрэвжавын алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 130 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 74 дүгээр тал/
Хохирогч Б.Амарсанаагийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед байх өдрийг нь санахгүй байна. Манай гэрийн гадаа задгай хашаагүй хонь ямаануудаас 8 ямаа, 5 хонь хулгайд алдсан...” гэх мэдүүлэг. / хх-ийн 132 дугаар тал/
Хохирогч Б.Амарсанаагийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 133 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /4-р хх-ийн 149 дүгээр тал/
Хохирогч Б.Баттөрийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дундаа жижиг сартай хар шүдлэн эм бяруу гэртээ ирээгүй 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132 дугаар тал/
Хохирогч Б.Баттөрийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 136 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 124 дүгээр тал/
Хохирогч К.Хэрлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зуслан дээрээсээ 1 тооны үхрээ хулгайд алдсан. Манай Цагааннуур сумын Нарангийн даваа гэх газраас үхрээ алдсан...” гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 158-159 дүгээр тал/
Хохирогч К.Хэрлэнгийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 160 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 92 дугаар тал/
Хохирогч С.Янжмаагийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өглөө 06 цагийн үед үхэр адуугаа бэлчээрт гаргасан. Тэр оройдоо бэлчээртээ явсан мал ирээгүй...шар зүсмийн 1 тооны үхэр, 3 тооны хонь алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 162 дугаар тал/
Хохирогч С.Янжмаагийн алдагдсан гэх малын үнэлгээ тогтоосон баримт /1-р хх-ийн 163 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний хуудас /5-р хх-ийн 118 дугаар тал/
Гэрч П.Ууганбаярын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......П.Болдбаатар, П.Одгэрэл нар нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг 2015 онд олгоогүй. П.Одгэрэл нь “Баянбүрд” ойн нөхөрлөлийн ахлагчийн хувьд 100м3 түлшний нарс мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. П.Болдбаатар нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208 дугаар тал/
Гэрч Ц.Отгонцэнгэлийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байх П.Болдбаатар “Нарийн шүрэнд” миний бэлтгэсэн мод байгаа та манай аав Пүрэвтэй цуг ачилцаад манай өвөлжөө болох 7-р бригад дээр буулгаад өг гэсэн. Ингээд “Нарийн шүрэн”-ийн хойшоо “Баянбүрд” нөхөрлөлийн амнаас хойд талд байрлах аманд их олон моднууд бэлтгээд овоолсон байсан. Ингээд би П.Болдбаатарын аавтай цуг тэр модыг ачаад “Баянбүрд”-ийн амралт дээр буулгаад би амралт дээрээ үлдсэн. Тэгээд тэр моднуудыг П.Болдбаатар ачаад явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216 дугаар тал/
Гэрч Б.Гансүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Түмэн-Од ах манай хашаанд байсан улаан халзан үнээ алга болсон байна гэж ярьж байсан. Тухайн үед ойр орчмын айлуудаар үхрээ хайгаад яваад байсан бөгөөд түүнээс хойш одоог хүртэл олоогүй байна.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246 дугаар тал/
Гэрч Б.Сарантуяагийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдан байцаалтын шатанд өгсөн: “.....2015 оны 11 дүгээр сарын 28-ны үед байх манай хажуу айлын залуу болох Д.Бат-Өлзий өвөлжөөнөөсөө улаан халзан гунжин үхэр алга болсон гэж ярьж байсан. Тухайн үед үхэрээ хайгаад багийн айлуудын үхэр дунд хайгаад явж байсан ба одоо болтол олоогүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249 дугаар тал /
Гэрч Ц.Баянбаатар 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... үгүй энэ хүнд хэрэглээний модны зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205 дугаар тал /
Гэрч Ч.Баярсүрэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.. манайх нөхөрлөл, аж ахуйн нэгжид хүсэлтийн дагуу өгдөг. Болдбаатар бол аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-208 хуудас/
Гэрч И. Наранбаатарын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн өгсөн “... 2011 онд байгалийн үзэгдлээр их хэмжээний мод унасан. Гэвч тухайн моднуудыг тэр үед нь иргэд аж ахуйн нэгж нөхөрлөлд өгч дуусгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217-219 дүгээр тал /
Гэрч Ч.Жаргалсайханы 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 онд ойн нөхөрлөлүүдэд 1003м түлээний модыг цэвэрлэгээний журмаар бэлтгэхээр эрх олгогдсон. Тэрнээс өөрөөр ямар нэгэн мод бэлтгэх, тээвэрлэлттэй холбоотой нөхөрлөлүүдэд эрх зөвшөөрөл олгогдоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220 дугаар тал /
Гэрч Х.Төмөр-Очирын 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Пүрэвсүрэн рүү яриад мод зүсүүлэхээр ярьцгаагаад манай няраваар зүсүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 221-222 дугаар тал /
Гэрч Х.Пүрэвсүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би нэг ширхэг палкыг 1500 төгрөгөөр тооцоод 100 гаран палк гарсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224 дүгээр тал /
Гэрч Х.Болдбаатарын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ингээд 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр Цагааннуур сумын нуурын урд талаас 4 портер хадсан бухал өвсөө татсан. Тэрний дараа нарийн шүрэн гэх газарт очоод уулнаас бэлдсэн моднуудыг ачаад 2 удаа Цагааннуур сумын төв рүү татаж авчирсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226 дугаар тал /
Гэрч Х.Хишигдоржийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын сүүлээр Цагааннуур сумруу Шүрэнгийн голоос мод хийж байна гэж манай дүү хэлсэн. Тэр модоо Шүрэнгийн голоос Цагааннуур луу татаж байтал портер нь эвдэрчихлээ гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227 дугаар тал /
Гэрч Т. Баярбатын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ингээд Баянбүрд амралтан дээр тэр өдөр нь цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229 дугаар тал /
Гэрч Н.Баярсайханы 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орчим байх Д. Түмэн-Од гэрийнхээ өвөлжөөнөөсөө улаан халзан бүдүүн үнээ алга болчихлоо гэж ярьсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247 дугаар тал /
Гэрч М.Оюунцэцэгийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой манайх хашаанд хашаатай байсан улаан халзан гунжин үхэр хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 250 дугаар тал /
Гэр Д.Нарантуяагийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 7 дугаар сарын сүүлээр бэлчээр дээрээс эрээн алаг зүстэй хязаалан шар буюу эр үхэрээ алдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36 дугаар тал/
Гэрч Ч. Бямбаагийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өгсөн “... манай нутгийн К. Хэрлэн, Ж. Энх-Амгалан нартай таарсан чинь үхэр алдчихсан гэчихсэн 2-лаа хамт мотоцикльтой явж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 32 дугаар тал/
Гэрч Б. Ууганбатын мөрдөн байцаалтын шатан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “... Жаргалсайхан ах 2015 оны 9-р сарын 20-ны үед өөрийн малнаас улаан зүстэй баруун зүүн чих нь цуулбар имтэй шүдлэн гунжаа алдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79 дүгээр тал/
Гэрч Г.Пүрэвбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “... манай найз Ууганбатын ах Жаргалсайхан, Мөнх-Очир нарын мал алдагдсан гээд намайг төвийн малтай айлуудаар хамт яваад өгөөч гээд гуйхаар нь би хамт явж хайлцсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80 дугаар тал/
Гэрч Ж. Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “.. манай аав Жаргалсайхан 2015 оны 9-р сарын 20-ны үед өөрийн нэг тооны үхрээ алдсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81 дүгээр тал/
Гэрч Ц.Нэргүйгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын сүүлээр манай дүү Д.Найрамдалын улаан халзан ухан дуу 4-5 удаа тугалсан сувиа үнээ алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2 дугаар тал/
Гэрч Д.Жамбаагийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......П.Болдбаатарыг сайн мэдэхгүй. Өлзийсайхан над дээр ирээд мал тавих гэсэн юм таргалуулж байгаад зарах гэж байгаа юм харах хүн нь байгаа танд гай болохгүй гээд Портер машинтай П.Болдбаатар, П.Нэрнэмэх нарыг дагуулж ирээд П.Нэрнэмэхээр хариулуулна гээд нэг улаан халзан гуна, эрээн гунж, нэг эрээн гунж, улаан халзан хоёрыг авчирсан ба эдгээр үхэр нь П.Болдбаатарын үхэр гэж байсан....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Д.Оюунчимэдийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Би П.Болдбаатар буюу Шогноог танина. Манайд 2014 оноос эхэлж ажилласан. 2015 оны эхнээс П.Болдбаатар буюу Шогноо хааяадаа мах нийлүүлэх болсон. Тэр үеэс л мэдэх болсон. ......Шогноогоос мал аваад байдгийг нь мэднэ. Шогноо манайд мал зарахдаа зах зээлийн ханшаа харж байгаад зардаг. Бид нар ч мөн адил бөөний үнэ болон ашгаа харж худалдаж авдаг. Тэрнээс манайд мал зарахдаа хямдхан өгөөд байдаг зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч Б.Найдансүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Манай найз Атарсайхан 2015 оны 07 дугаар сарын үеэр компаний хашаанаасаа 2 ширхэг машины дугуй хулгайд алдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 26 дугаар тал/
Гэрч Ц.Төгсболдын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2015 оны 07 дугаар сарын 21 билүү 22-ны өдөр манайхтай ойрхон байдаг манай нутгийн К.Хэрлэн, Ж.Энх-Амгалан нартай таарсан чинь үхэр алдчихсан гэчихсэн хоёулаа мотоциклтой явж байсан. Тухайн үед К.Хэрлэн, Энх-Амгалан нар 2-лаа нэг нэг тооны үхэр алдсан гээд хайгаад явж байсан. Хоёулаа улаан халзан зүстэй, соёолон эр үхэрээ алдсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Ч.Батсайханы 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....П.Болдбаатар нь 2015 оны хавар өвс дуусах үеэр нэг үхэр сарын хугацаатай тэжээгээд өгөөч бэлчээрт явуулахгүй хашаандаа тэжээгээд өг миний зав болохүй юм. Ус зөөврийн болохоор хэцүү байна. Танд өвс тэжээлийг нь өгнөө гээд улаан халзан зүсмийн шүдлэн гэмээр эр үхэр манайд тууж авч ирсэн.....” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 60 дугаар тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 10-17 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-22 дугаар тал/
Х.Болдбаатарын гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 30-32 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34-45 дугаар тал/
П.Од-Эрдэнэ, Ц.Пүрэв нарын гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийж, хурааж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 48-50 дугаар тал/
Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 51-62 дугаар тал/
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 63-65 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 67 дугаар тал/
Эд хөрөнгийн /Портер, Приус машин/ үнэлгээ тогтоосон баримт /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 71, 73-74 дүгээр тал/
Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18-04-003/43 дугаартай дүгнэлтэнд:
Хууль бус мод бэлтгэлийн тухай
Хар: Шинжээч М. Ганболдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан №06 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, гэвч сайтар нягтлан үзэхэд иргэн П. Болдбаатарт холбогдох мод, модон материалын эзэлхүүнийг нарийвчлан зөв гаргасан боловч нэгтгэж дүгнэхдээ тоо хэмжээг андуурч тавьсан ба хэргийн материалд байх фото зураг болон таксацын бичлэгээс үзэхэд моднууд нь хурай мод байх тул экологи-эдийн засгийн үнэлгээг нойтон модоор тооцох нь оновчгүй зэргээс шалтгаалж модны экологи-эдийн засгийн үнэлгээг дор дахин тооцож гаргав. Үүнд:
Нийтдээ 3-аас 16 метрийн урттай 76м3 бөөрөнхий мод гуалин, 3метрийн урттай 13,37 м3 зүсмэл материалын /бүгд 89,3м3 мод, модон материал/ болсон бөгөөд БОАЖСайдын 2009 оны 394 тоот экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 12 дугаарт 3 дугаар мужийн ойн бүх төрлийн хэрэглээний хуурай модны үнэлгээг 28,500 төгрөгөөр тооцохоор заасан бөгөөд үүнийг үндэслэн тооцох нь 76м3 бөөрөнхий мод, гуалингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 76*1,8*28500=3,898,800 төгрөг, 13,37м3 зүсмэл материалын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 13,37*2,9*28500=1,105,030 төгрөг тус тус болсон ба нийт 5,003,830 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход иргэн П. Болдбаатарт /П. Одгэрэл/ холбогдох хууль бусаар бэлтгэсэн модны хохиролын үнэлгээ нь бүгд 15,011,490 төгрөг болов.
Иргэн П. Болдбаатар нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод тээвэрлэж, хадгалсан зөрчил гаргасан нь Монгол улсын ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Байгалийн нөөц ашиглашны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.
Аст: Тухайн моднуудыг шинж байдлаар хэзээ бэлтгэснийг нь тогтоох боломжтой эсэх?, хэрэв боломжтой бол цаг хугацааг нь тогтоох?
Хар: Хэзээ бэлтгэсэн эсэхийг нь иодорхойлох боломжгүй
Хар: Иргэн П.Болдбаатарын бэлтгэсэн модны хавтаст хэрэгт байгаа солбилцолыг google болон Arc map 10 программ ашиглан гаргахад тус бэлтгэсэн мод нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Нарийн шүрэн Мараатын амд буюу тус сумын ойн сангийн 90 дүгээр хэсэглэлийн 9 дүгээр ялгаралд 2,27 га талбайд мод бэлтгэсэн байна.
Иргэн П. Болдбаатарын бэлтгэсэн газрын буюу 90 дүгээр хэсэглэлийн 9 дүгээр ялгаралд бэлтгэсэн модны нөөцийг форест программ ашиглан 2009онд гүйцэтгэсэн ой зохион байгуулалтын материал ашиглан таксацын үзүүлэлтийг гаргаж тулгаж харахад тус хэсэглэлийн ялгарал нь 76-85 хувьд нь нарс зонхилсон хусан ой байсан бөгөөд 2009 онд түймэрт өртсөн үзүүлэлттэй. Хөрсний хэв шинж нь ялзмаг, чандруулаг улиралын цэвдэгт дунд нохойн хошуу, тавилгана. Газар зүйн байрлал нь баруун өмнөд 21 градусын налуутай. Шилмүүст төрлийн модны дундаж нас нь 120, навчит төрлийн модны дундаж нас нь 40, дундаж голч нь нарс 26 см, хус 14см, өндөр нарс 15м, хус 14м, өтгөрөл 0.4, 1га-н нөөц 90 шоо метр, нийт нөөц 4590 шоо метр, хатсан модны нөөц 510 шоо метр байна гэсэн үзүүлэлтэй байна.
Захирамжаар 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх тус ойд явуулах үйл ажиллагааг хориглосон Аймгийн засаг даргын захирамж гарч байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А440 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд ойд явуулах үйл ажиллагааг албан ёсоор нээсэн байна.
Жич: /БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаал Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжууд, болон мод бэлтгэсэн талбайн ойн тархалтын зураг, таксацын бичлэг зэргийг хавсаргав...” гэх дүгнэлт /7-р хх-ийн 79-89 дүгээр тал/
Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн 17/16 дугаар магадлагаанд:
1.П.Болдбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан.
2.П.Болдбаатар нь удамшлын сэтгэцийн өвчингүй болно.
3.Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.....” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 93 дугаар тал/
Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай “.....
1.Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Цогтбаатарын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан 4 ширхэг тээврийн хэрэгслийн мөр нь яллагдагч П.Болдбаатарын эзэмшлийн 93-23 СЭА улсын дугаартай цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйны хээтэй хоорондоо ерөнхий онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна....” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 99-106 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 52 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 61 дүгээр тал/
Шүүгдэгч Х.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 64 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 76 дугаар тал/
Шүүгдэгч Л.Өлзийсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 77 дугаар тал/
Шүүгдэгч П.Нэрнэмэхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 87 дугаар тал/
Шүүгдэгч П.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 100 дугаар тал/
Төрийн банк, Хаан банк, Голомт банкны дансны хуулга /4 дүгээр хх-ийн 6-66 дугаар тал/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд /4 дүгээр хх-ийн 138-151 дүгээр тал/
ТОЗ 8 маркийн бууг таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хх-ийн 212-216 дугаар тал/
Хохирогч Ц.Мөнхтөрийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин байцаасан тэмдэглэлд: “...Тухайн үед Нарийн шүрэн гэх газраас буюу П.Одгэрэлийн эзэмшлийн Баянбүрд хамтын эзэмшлийн нөхөрлөлийн талбайгаас галын түлээний мод 50 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг Одгэрэлд хийж өгсөн юм нөхөрлөлийн ахлагч нь Одгэрэл учир эзэмшлийн талбайгаас нь мод бэлтгүүлэхийг зөвшөөрсөн гоожин бичиж өгсөн юм. Уг гоожингоор мод бэлтгэхдээ хэрэглээний мод бэлтгэсэн байсан миний хувьд хэрэглээний мод бэлтгэсэн талаар нь огт мэдээгүй байсан юм. Гэтэл аймгаас цагдаа нар ирээд шалгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/
Мод бэлтгэх эрхийн бичиг, мөнгө тушаасан баримтууд /хх-ийн 48-51 дүгээр тал/
Хохирогч М.Пүрэвжавыг 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин байцаасан тэмдэглэлд: “...2015 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас буюу өвөлжөө дотроосоо ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй 2 тооны үхэр хулгайд алдсан. Манай өвөлжөөнөөс аваад хөтлөөд явсан байсан үхрийг чирч авч явсан мөр цасан дээр үүссэн байсан. Үүнийг цагдаа нар ирээд баримтжуулаад явсан. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг маань барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/
Гэрч Н.Одгэрэлийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2015 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө малын өвөлжөөнөөсөө ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй 2 тооны үхрийг хулгайд алдсан. Үхрийг өвөлжөөнөөс барьж хөтлөөд чирээд авч явсан байсан. Манай гэрээс зүүн тийш хонхор газар руу авч яваад машинд ачаад явсан байсан машины мөр нь байсан юм. Үхэр алдсаны дараагаар 2-3 хоногийн дараа цагдаа манай үхрийг хулгайлж авсан хүнийг дагуулан ирээд зураг авч байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/
Гэрч Н.Сайнзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оноос эхлэн малчид малчны тамга тэмдэгтэй болсон. Тэмдэг дээр малчны нэр, регистрийн дугаар, харъяа аймаг сумын нэр зэрэг тэмдэглээстэй байдаг юм. Мал худалдан авч борлуулдаг хүмүүс малчдаас мал худалдан аваад, худалдан авсан тухай бичиг малчнаар хийлгэж тамга тэмдэгээр нь баталгаажуулж уг бичгээ малын эмчид үзүүлж гарал үүслийн бичиг авч малаа зүсээр нь үзүүлж шалгуулаад гарын үсэг зуруулж тамга даруулж баталгаажуулна. Мөн хөдөө аж ахуйн тасаг, багийн засаг даргаар баталгаажуулж малаа шалгуулж гарын үсэг, тамга даруулаад хамгийн сүүлд цагдаа дээр ирж авч яваа мал, машин техник, жолоочийг бүртгүүлж малын зураг авч, цагдаа гарын үсэг зурж тэмдэг дарснаар уг гарал үүслийн гэрчилгээ баталгаажиж өөр аймаг, сум руу малыг тээвэрлэж явах боломжтой болдог. Малын эмчийн хувьд малыг өвчтэй эсэх, малын махыг хүн амын хэрэгцээнд хэрэглэж болох эсэхийг шалгадаг. Хөдөө аж ахуйн тасгийн дарга нь авч яваа мал нь тухайн малчны мал мөн эсэхийг нягталж шалгаад баталгаажуулж гарын үсэг тамга дардаг юм. Цагааннуур сумын малчдын малын тоо зүс бүгдээрээ хөдөө аж ахуйн тасаг дээр бүртгэлтэй байдаг. Багийн засаг дарга авч яваа мал нь тухайн малчны мал мөн эсэхийг нягталж үздэг. Цагдаа болохоор гарал үүслийг үндэслээд бүртгэлд авч зурагжуулж баталгаажуулах үүрэгтэй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар тал/
Гэрч Б.Бадамын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн бйацаалтын шатанд өгсөн: “...2015 оноос эхлэн малчид малчны тамга тэмдэгтэй болсон. Тэмдэг дээр малчны нэр, регистрийн дугаар, харъяа аймаг сумын нэр зэрэг тэмдэглээстэй байдаг юм. Мал худалдан авч борлуулдаг хүмүүс малчдаас мал худалдан аваад, худалдан авсан тухай бичиг малчнаар хийлгэж тамга тэмдэгээр нь баталгаажуулж уг бичгээ малын эмчид үзүүлж гарал үүслийн бичиг авч малаа зүсээр нь үзүүлж шалгуулаад гарын үсэг зуруулж тамга даруулж баталгаажуулна. Мөн хөдөө аж ахуйн тасаг, багийн засаг даргаар баталгаажуулж малаа шалгуулж гарын үсэг, тамга даруулаад хамгийн сүүлд цагдаа дээр ирж авч яваа мал, машин техник, жолоочийг бүртгүүлж малын зураг авч, цагдаа гарын үсэг зурж тэмдэг дарснаар уг гарал үүслийн гэрчилгээ баталгаажиж өөр аймаг, сум руу малыг тээвэрлэж явах боломжтой болдог. Малын эмчийн хувьд малыг өвчтэй эсэх, малын махыг хүн амын хэрэгцээнд хэрэглэж болох эсэхийг шалгадаг. Хөдөө аж ахуйн тасгийн дарга нь авч яваа мал нь тухайн малчны мал мөн эсэхийг нягталж шалгаад баталгаажуулж гарын үсэг тамга дардаг юм. Цагааннуур сумын малчдын малын тоо зүс бүгдээрээ хөдөө аж ахуйн тасаг дээр бүртгэлтэй байдаг. Багийн засаг дарга авч яваа мал нь тухайн малчны мал мөн эсэхийг нягталж үздэг. Цагдаа болохоор гарал үүслийг үндэслээд бүртгэлд авч зурагжуулж баталгаажуулах үүрэгтэй юм. Эдгээр хүмүүс нягталж баталгаажуулснаар малыг өөр аймаг руу тээвэрлэж авч явах боломжтой. Энэ утгаараа малын хулгайн гэмт хэрэг болон, өвчтэй малын мах заруулахгүй байхаас сэргийлж байгаа гэж хэлж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 64/16 тоот магадлагаанд
“1.Б.Цогтбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадваргүй байсан болно.
2.Төрсөн эцэг Баттуяа нь сэтгэцийн өвчний улмаас Сэлэнгэ аймгийн НЭ-ийн сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг болно.
3.4 Б.Цогтбаатар нь өвчний олон улсын 10 ангиллын 5-р бүлгийн Ө70.8 код бүхий сэтгэцийн өвчтэй тул эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй бөгөөд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/
Амбулаториор эмчлүүлэгчийн картны хуулбар /хх-ийн 66-71 дүгээр тал/
2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №18-04-003/43 дугаартай “Хууль бус мод бэлтгэлийн тухай” бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, хавсралтуудын хамт /хх-ийн 79-90 дүгээр тал/
Шүүгдэгч П.Болдбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 95 дугаар тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрхийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 96-112 дугаар тал/
Хохирогч С.Янжмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..малын А дансанд үхэрнүүд бүртгээстэй байгаа харин хонь миний нэр дээр бүртгэгдээгүй байсан юм. Би цөөхөн хэдхэн идшэнд хэрэглэх хоньтой байсан учир малын А дансанд бүртгүүлээгүй юм. Айлын хонинд нийлүүлсэн байсан. Айлын хонинууд дундаас миний 3 тооны эр бүдүүн хонийг хулгайч нар авсан байсан мөн үхрийг маань авсан байсан. Би өөрийн хэдэн тооны үхэр, хонийг айлын маланд нийлүүлсэн байсан юм одоо ч гэсэн үхрээ айлын маланд нийлүүлсэн маллуулж байгаа цөөхөн хэдхэн тооны мал учир өөрөө малладаггүй юм. Миний нэр дээр хэдхэн тооны үхэр бүртгэлтэй байдаг. Хохиролын мөнгөнөөс 500.000 орчим мянган төгрөгийг хулгай хийсэн хүмүүсээс өгсөн байгаа үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа. Үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. Хохиролыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 11 дүгээр тал/
Иргэний хариуцагч Д.Цэрэнхандын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Б.Цогтбаатарын 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтанбулаг суманд төрсөн эхээс 5-уулаа айлын 2 дахь хүүхэд дээрээ нэг эгчтэй, доороо 3 дүүтэй юм. Миний хүү бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж сургуульд сурч байгаад 3 дугаар ангиасаа гарч дахин сураагүй бичиг үсэг мэдэхгүй бага насандаа их айлаар тэнэдэг хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хүний үгэнд оромтгой цоо эрүүл саруул биш өөрийн гэсэн бодолгүй хүндээ, иймдээ ч одоо хүртэл хүнтэй суугаагүй энд тэнд айл хунарт туслаад өөрийгөө болгоод явдаг юм. Одоо Найрамдалд айлын мал маллаад байж байгаа, малд их хайртай хүн юм. Адуунд их хайртай адуутай айлд байх гээд байдаг юм...” гэх тайлбар /8-р хх-ийн 16 дугаар тал/
Иргэний хариуцагч Д.Гэрэлцогтын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Д.Отгонцогт нь 1973 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн эхээс 9-үүлээ эцэг, эх маань нас барсан, одоо 6-уулаа байна, 2 маань нас баран. Д.Отгонцогт нь айлын бага хүүхэд юм. Би доороосоо 2 дахь юм, дээрээ 2 ах, 5 эгчтэй юм. 3 эгч маань нас бараад удаж байна. Д.Отгонцогт эхнэр хүүхэдгүй ганц бие надад туслаад манайд байдаг юм. Д.Отгонцогт амьдрах өөрийн гэсэн чадамжгүй хүний хараанд байхгүй бол буруу зөрүү зүйл хийчихгээд байдаг хүний үгээр хүн юм. Иймдээ ч хүний үгэнд ороод хэрэгт холбогдсон байх. Тэрнээс хулгай хийхийг мэдэхгүй бага наснаасаа л сэтгэцийн өөрчлөлтэй байсан. Иймдээ ч одоо болтол эхнэр хүүхэдгүй ганц бие явж байгаа юм...”гэх тайлбар /8-р хх-ийн 19 дүгээр тал/
Яллагдагч Х.Болдбаатарыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл: “...Булган аймгийн Атар гэх газраас 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 2 тооны үхэр Д.Болдбаатар, Цогтбаатар нарын хамтаар хулгай хийж авсан эхний 1 тооны үхрийг өвөлжөөнөөс нь авсан ба үхрийг машиндаа ачаад явж байхад замд үхэрнүүд бэлчиж харагдсан. Ингээд бэлчээрээс үхэрнүүд дундаас 1 үхрийг сонгож барьж аваад машин дээрээ ачаад аваад явсан. Үүнээс өөрөөр Булган аймгийн Сэлэнгэ сум, Атар гэх газраас хар бяруу, удаан шүдлэн үхэр хулгай хийж аваад П.Болдбаатарын малд аваачиж нийлүүлсэн гэж мэдүүлээд байсан чинь уг 2 тооны үхрийг Дулаанхан тосгоноос авсан юм байна лээ үүнийг би хольж хутгаад буруу зөрүү мэдүүлсэн байна лээ. Одоо яг санаад үнэн зөвөөр нь ярьж байна. Намайг прокурор яллахдаа миний үйлдээгүй хэргүүдийг үйлдсэн гэж тулгаж байсан. Би өөрийн хийгээгүй хэргээ хэлье. Н.Цэдэнпүрэв гэх айлынхаас 2 удаагийн үйлдлээр хонь, ямаа хулгай авч байгаагүй намайг хамт явсан гэж гүтгэсэн. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Найрамдал гэх айлын улаан халзан зүсмийн үхрийг хулгай хийж аваагүй Булган аймаг руу 1 удаа явж 2 тооны үхэр авсан өөрөөр явж байгаагүй юм. Уг 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна миний үйлдээгүй хэрэг шүү дээ. Б.Амарсанаагийхаас бол 8 ямаа, 5 хонийг хулгай хийж авсан энэ талаар өмнөх мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Надад сонсгож байгаа 7 үйлдлийн 4 үйлдэл хэргийг хүлээн зөвшөөрч байгаа харин 3 үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг 3 үйлдлийг сайтар тогтоон хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” /8-р хх-ийн 21 дүгээр тал/
Яллагдагч Г.Төрмөнхийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл: “...Би Булган аймгийн Атар гэх газар руу явж мал хулгай хийж авч байсан талаараа өмнөх байцаалтандаа тодорхой ярьж өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж шийдэгдсэн байгаа. Өршөөлөөс хойших цаг хугацаанд Булган аймгийн Атар гэх газраас мал хулгай хийсэн үйлдэл байхгүй. Надад нэмж ярих зүйл байна. 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын 2 тооны үхрийг П.Болдбаатартай бүлэглэн хулгайлан авсан зүйл байхгүй ээ П.Болдбаатар намайг хамт явсан гэж худлаа яриад байгаа юм. Би уг айлынхруу хамт явж үхэр хулгай хийсэн зүйл байхгүй. Оргих гэх газраас Донов гэх хөгшиний үхрээс П.Болдбаатартай хамтаар хулгай хийж авч байсан юм. Үүнийгээ хүлээж өршөөлд хамрагдсан байгаа уг үйлдэлтэй холбоотой намайг андуурч хамт явсан гэж мэдүүлээд байгаа байх гэж бодож байна. Би үнэхээр хамт яваагүй шүү дээ, үүнийг сайтар шалгаж өгөөч гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 22 дугаар тал/
Яллагдагч П.Болдбаатарыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл: “...Би энэ талаар тодорхой яръяа: Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу 2 удаа Л.Өлзийсайхан, Б.Отгонцогт нарын хамтаар явсан юм үүнийгээ хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан. Харин С.Янжмаа гэх айлынхаас үхэр, хонь хулгайлж аваагүй юм. Ерөө сумын 2 айлын нэг айлыг нь С.Янжмаа гэх айлынхантай ойрхон байсан юм байна лээ. Ингээд С.Янжмаа гэх айлынхтай хольж хутгаад буруу зөрүү ярьсан юм шиг байна, үүнийг саяханаас сайтар бодож үзээд мэдлээ. Би Ерөө сум руу 2 удаа л явсан 3 удаа бол яваагүй ингэхээр нэг айл нь илүүдээд байгаа юм Янжмаа гэдэг айлынхаас үхэр, хонь аваагүй би 2 удаа явахдаа нэг нэг үхэр авсан тэрнээс хонь давхар авсан зүйл байхгүй. С.Янжмаа гэдэг хүн нэг үхэр 3 хонь алдсан гээд байгаа юм ингэхээр би аваагүй болж таараад байна миний үхэр авсан айлтай С.Янжмаагийнх ойрхон зусаж таараад хольж хутгаад байна. Би мөн Жавхлант сум руу огт яваагүй очиж ч үзээгүй сум юм...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 24 дүгээр тал/
Яллагдагч П.Болдбаатарыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин байцаасан тэмдэглэл: “... Х.Болдбаатар уг 3 үйлдэл бүхий хулгайд надтай явсан зүйл байхгүй би энэ талаар өмнөх байцаалтандаа хэлсэн шүү дээ. Д.Найрамдал гэх айлынхаас би үхэр ерөөсөө хулгай хийж аваагүй шүү дээ. Уг үйлдэл ямар учраас гарч ирээд шалгагдаад байгааг гайхаж байна. Хүмүүс малаа алдсан гэхээр нь над дээр тохоод байна гэж ойлгож байна. Би Цэдэнпүрэвийнхээс нэг л удаа 10 хонь, 8 ямаа хулгайлсан шүү дээ уг хонь, ямааг авч яваад цагдаа нарт баригдсан тухайн үед Б.Отгонцогт, Д.Цогтбаатар нартай явж байгаад Шаамар сумын гүүрэн дээр цагдаа нарт баригдсан юм . Н.Цэдэнпүрэв гэх айлынхаас 2 хонь, 3 ямаа хулгай хийж авсан зүйл байхгүй шүү дээ гэтэл намайг авсан гээд үйлдэл нэмээд байна. Х.Болдбаатартай хамт явсан үйлдлүүдийг би өмнөх мэдүүлэгтэй нэг бүрчлэн мэдүүлсэн байгаа. Би мөн Жавхлант сум руу явж мал хулгай хийгээгүй, Ерөө сум руу 2 удаа л явсан Янжмаа гэх айлын үхэрийг аваагүй болж таараад байна. Энэ асуудлыг шалгуулж ялгааг нь гаргуулмаар байна.../8-р хх-ийн 14 дүгээр тал/
Яллагдагч Л.Өлзийсайханыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу 2 удаа л П.Болдбаатартай Б.Отгонцогт нарын хамтаар миний 79-67 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго автомашинтай явсан учир нь надаас П.Болдбаатар миний автомашин эвдэрчихээд байна, та машинаараа яваад өгөөч хүнээс мал авах гэж байгаа юм аваад өөрт чинь зарчихъя гайгүй өгнө өө харин та яваад өг гэж хэлэхээр нь хямдхан шиг худалдаад авчихъя гэж бодоод туслаад өөрийн автомашинаараа явж өгсөн юм. 2015 оны 09 дүгээр сарын дундуур нэг яваад дараа нь 10 дугаар сарын дундуур нэг явсан. Хүдэр сум руу бол ерөөсөө яваагүй мөн Жавхлант сум руу огт яваагүй намайг яваагүй талаар шүүх хурал дээр П.Болдбаатар хэлсэн байгаа намайг гүтгээд хамт явсан гээд байгаа юм. Миний хувьд Ерөө сум руу 2 удаа явсан маань үнэн гэхдээ хлгай хийх зорилгоор яваагүй хүнээс мал авах гэж байгаа юм гэж хэлэхээр нь тусалж явж өгсөн ба би 2 үхэрийг тус бүр нь 500.000 төгрөгөөр худалдсан авсан санаатайгаар хулгай хийх зорилгоор явж малыг нь хямдхан худалдсан авсан зүйл байхгүй. П.Болдбаатар л намайг хулгайн мал гэдгийг нь мэдсэн гэж худлаа яриад байгаа юм. П.Болдбаатар сая болсон шүүх хурал дээр намайг хулгайн мал гэдгийг нь мэдээгүй гэж гуйж авч явсан талаараа хэлсэн байгаа. Иймд энэ талаар П.Болдбаатараас дахин сайтар тодруулж өгөхийг хүсье ...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 25 дугаар тал/
Яллагдагч П.Болдбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа үйлдлүүдийг нэг бүрчлэн уншиж танилцлаа уг үйлдлүүдээс дараах 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Ё.Атарсайханы эрээн зүсмийн үхрийг 2015 оны 07 дугаар сарын сүүлээр хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг айлынхаас эрээн зүсмийн үхэр хулгайлж аваагүй юм. Гэвч намайг авсан гээд байсан учир хохирлыг нь төлчихсөн байгаа энэ үйлдлийг би өөрөөсөө хасуулмаар байна.
-Л.Өлзийсайхан, Д.Отгонцогт нартай бүлэглэн Л.Өлзийсайханы тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр С.Янжмаагийн 3 тооны хонь, улаан халзан эр үхэр хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Хүдэр сум руу яваагүй, Ерөө сум руу явж 2 айлын үхэр хулгайлж авсан юм. Ингэхээр С.Янжмаагийнхаас үхэр, хонь авсан байж таарахгүй байна. Мөн С.Янжмаа нь надад ярихдаа би хоньгүй гэж байсан. Иймд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна энэ үйлдлийг надаас хасаж өгнө үү гэж хүсэж байна.
-2015 оны 08 дугаар сарын эхээр Бүтээлийн нуур ХХК-ны хашаанаас 2 ширхэг зил 130 машины дугуй, үйлчилгээ хийж байсан 20 литрийн савтай сольдол, хар өнгийн хайрцагтай түлхүүр багаж хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг компаниас огт хулгай хийж байгаагүй иймд үүнийг өөрөөсөө хасуулмаар байна.
-Мөн модны асуудал дээр нэг зүйл хэлмээр байна. Намайг мод хэтрүүлэн бэлтгэсэн гэж буруутгаж байгаа гэж би бодож байгаа. Би зохих зөвшөөрлөө авсан эзэмшлийн ойгоос зөвшөөрлийн дагуу мод бэлтгэсэн гэдгээ хэлмээр байна. Мөн бэлтгээд хаясан байсан модыг зөвшөөрлийн бичиг авч байж тээвэрлэсэн байгаа үүнийг шүүх хурал дээр авч үзнэ гэж найдаж байна. Манай нөхөрлөл 50 куб мод бэлтгэх зөвшөөрөлтэй юм үүнээс 13 куб модыг бэлтгэсэн байгаа. Би зохих журмын дагуу мод бэлтгээгүй байлаа гэхэд энэ нь гэмт хэрэг биш зөрчлийн шинжтэй асуудал гэж бодож байна. Миний хувьд 2 метр 50 см урттайгаар тайрч бэлтгэсэн маань буруу болчихоод байна. Үүнийг зөрчил болгож өгөөчээ гэж хүсэж байна. Надад сонсгож байгаа бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. өөрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 3 үйлдлээ ярьж хэллээ, мөн өөрийн санаа бодлоо хэллээ. Одоо дахин нэмэх хасаж хэлэх, шалгуулах зүйл алга байна...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 123-124 дүгээр тал/
Хохирогч нарын гомдол саналгүй хохирол барагдсан гэх тодорхойлолтууд /6-р хх-ийн 209-220 дугаар тал/
Хохирол төлсөн баримтууд /7-р хх-ийн 210-213 дугаар тал/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч П.Нэрнэмэх нь П.Болдбаатар, Г.Төрмөнх, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын малын өвөлжөөнөөс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үнээ тус тус хулгайлан М.Пүрэвжавт 1600000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Болдбаатар нь П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 11 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын адаг гэх газраас иргэн Б.Амарсанаагийн хашаанаас 8 тооны ямаа, 5 тооны хонь хулгайлан Б.Амарсанаад 1710000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрээс 2015 оны 12 сарын 01-ний өдөр иргэн Б.Баттөрийн хар шүдлэн үхэр, улаан халзан бяруу зэргийг хулгайлан Б.Баттөрд 850000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Атар гэх газраас 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө А.Түмэн-Одын улаан халзан гунжин үхрийн хулгайлан А.Түмэн-Одод 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Атар гэх газраас 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн Д.Бат-Өлзийгийн өмчлөлийн улаан халзан үнээг хулгайлан Д.Бат-Өлзийд 800000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Төрмөнх нь П.Нэрнэмэх, П.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын малын өвөлжөөнөөс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үнээ тус тус хулгайлан М.Пүрэвжавт 1600000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Болдбаатар нь - Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Нарийн шүрэн гэх газраас 2015 оны 09 дүгээр сарын 14-15 ны хооронд 13,37 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 1.105.030 төгрөгний хохирол учруулсан,
-Б.Цогтбаатар, Д.Отгонцогт нартай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гацуурт ХХК-ний хашаанаас 2015 оны 07 сарын сүүлээр гагнуурын аппарат хулгайлан Ганцуурт ХХК-д 350000 төгрөгний хохирол учруулсан,
- Г.Төрмөнх, П.Нэрнэмэх, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих гэх газраас М.Пүрэвжавын малын өвөлжөөнөөс ягаан зүсмийн мухар эвэртэй үнээ, улаан халзан зүсмийн хумбан эвэртэй үнээ тус тус хулгайлан М.Пүрэвжавт 1600000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатар, Х.Болдбаатар нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Атар гэх газраас 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө А.Түмэн-Одын улаан халзан гунжин үхрийн хулгайлан А.Түмэн-Одод 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Атар гэх газраас 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Х.Болдбаатар Б.Цогтбаатар нартай бүлэглэн Д.Бат-Өлзийгийн өмчлөлийн улаан халзан үнээг хулгайлан Д.Бат-Өлзийд 800000 төгрөгийн хохирол учруулсан,
- Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Шүрэн гэх газраас Б.Гүррагчаагийн эрээн алаг хязаалан насны үхэр хулгайлан Б.Гүррагчаад 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатртай бүлэглэн 2015 оны 07 сарын 18-ны орчим Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Шүрэн гэх газраас Ж.Энх-Амгалангийн улаан хүрэн зүсмийн үхэр хулгайлан, Ж.Энх-Амгаланд 1000000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Ё.Атарсайханы эрээн зүсмийн үхрийг 2015 оны 07 дугаар сарын сүүлээр хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатар, Д.Отгонцогт нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэн Н.Цэдэнпүрэвийн хашаанаас 10 тооны хонь 8 тооны ямаа хулгайлан Н.Цэдэнпүрэвт 1460000 төгрөгний хохирол учруулсан,
- Х.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 11 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргихын адаг гэх газраас иргэн Б.Амарсанаагийн хашаанаас 8 тооны ямаа, 5 тооны хонь хулгайлан Б.Амарсанаад 1710000 төгрөгний хохирол учруулсан,
- Х.Болдбаатар, Б.Цогтбаатар нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрээс 2015 оны 12 сарын 01-ний өдөр иргэн Б.Баттөрийн хар шүдлэн үхэр, улаан халзан бяруу зэргийг хулгайлан Б.Баттөрд 850000 төгрөгний хохирол учруулсан,
- Б.Цогтбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р баг Оргих гэх газраас 2015 оны 12 сарын 01-ний өдөр Ц.Батчулууны улаан халзан зүсмийн гунжин үхрийг хулгайлан Ц.Батчулуунд 700000 төгрөгний хохирол учруулсан,
- 2015 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилджих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан К.Хэрлэнгийн улаан халзан зүсмийн эр үхрийг хулгайлан түүнд 1000000 төгрөгний хохирол учруулсан,
- Л.Өлзийсайхантай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг оршин суух 2015 оны 09 сарын 10-наас 20-ны хооронд Ц.Жаргалсайханы улаан зүсмийн гунжийг хулгайлан Ц.Жаргалсайханд 500000 төгрөгний хохирол учруулсан,
- Л.Өлзийсайхантай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг нутаг дэвсгэрээс 2015 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд П.Мөнх-Очирын улаан зүсмийн гунжийг хулгайлан П.Мөнх-Очирт 500000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Өлзийсайхан нь П.Болдбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг оршин суух 2015 оны 09 сарын 10-наас 20-ны хооронд Ц.Жаргалсайханы улаан зүсмийн гунжийг хулгайлан Ц.Жаргалсайханд 500000 төгрөгний хохирол учруулсан,
- П.Болдбаатартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг нутаг дэвсгэрээс 2015 оны 10 сарын 15-наас 20-ны хооронд П.Мөнх-Очирын улаан зүсмийн гунжийг хулгайлан П.Мөнх-Очирт 500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрүүдийг дээрх шүүгдэгч нар үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч М.Пүрэвжав, Б.Амарсанаа, Б.Баттөр, А.Түмэн-Од, Б.Гүррагчаа, Ж.Энх-Амгалан, Ё.Атарсайхан, Н.Цэдэнпүрэв, Ц.Батчулуун, К.Хэрлэн, Ц.Жаргалсайхан, П.Мөнх-Очир нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн, гэрч П.Ууганбаярын /1хх-ийн 208/, Ц.Отгонцэнгэлийн /1хх-ийн 215-216/, Ц.Баянбаатарын /1хх-ийн 205/, Ч.Баярсүрэнгийн /1хх-ийн 206-208/, И.Наранбаатарын /1хх-ийн 217-219/, Ч.Жаргалсайханы /1хх-ийн 220/, Х.Пүрэвсүрэнгийн /1хх-ийн 224/, Х.Төмөр-Очирын 221-222/, Х.Болдбаатарын /1хх-ийн 226/, Б.Гансүхийн /1хх-ийн 246/, Б.Сарантуяагийн /1хх-ийн 249/, Н.Баярсайханы /1хх-ийн 247/, М.Оюунцэцэгийн /1хх-ийн 250/, Д.Нарантуяагийн /2хх-ийн 35-36/, Ч.Бямбаагийн /2хх-ийн 79/, Г.Пүрэвбаатарын /2хх-ийн 80/, Ж.Цэцэгмаагийн /2хх-ийн 81/, Ц.Нэргүйн /2хх-ийн 2 тал/, Д.Жамбаагийн /2хх-ийн 19-20/, Д.Оюунчимэдийн /2хх-ийн 22-23/, Ц.Төгсболдын /2хх-ийн 31/, Н.Одгэрэлийн /2хх-ийн 54-55/, Н.Зоригоогийн /7хх-ийн 56/, Н.Сайнзаяагийн /7хх-ийн 57/, Б.Бадамын /7хх-ийн 58/ мэдүүлгүүд, Шинжээчдийн 18-04-003/43 тоот дүгнэлт /7хх-ийн 79-89/, шинжээчийн 19 тоот дүгнэлт /2хх-ийн 99-106/ болон Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 10-17 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-22 дугаар тал/, Х.Болдбаатарын гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 30-32 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34-45 дугаар тал/, П.Од-Эрдэнэ, Ц.Пүрэв нарын гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж, хурааж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 48-50 дугаар тал/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 51-62 дугаар тал/, Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 63-65 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 67 дугаар тал/, Эд хөрөнгийн /Портер, Приус машин/ үнэлгээ тогтоосон баримт /1 дүгээр хх-ийн 68-69 дүгээр тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 71, 73-74 дүгээр тал/, алдагдсан гэх малын үнэлгээнүүд, хохирол төлөгдсөн талаарх хохирогч нарын гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.
Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүд болон дээрх баримтуудаар П.Нэрнэмэх нь 1 удаагийн үйлдлээр, Х.Болдбаатар нь 4 удаагийн үйлдлээр, П.Болдбаатар нь 14 удаагийн үйлдлээр, Г.Төрмөнх нь 1 удаагийн үйлдлээр, Л.Өлзийсайхан нь 2 удаагийн үйлдлээр тус тус “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг, шүүгдэгч П.Болдбаатар нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Нарийн шүрэн гэх газраас 2015 оны 09 дүгээр сарын 14-15 ны хооронд 13,37 м3 мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 1.105.030 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогчид, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчдийн дүгнэлтүүд болон бичгийн чанартай нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үзэв.
Харин шүүгдэгч П.Болдбаатар нь 2015 оны 08 сарын эхээр Бүтээлийн нуур ХХК-ний хашаанаас 2 ширхэг зил 130 машины дугуй, үйлчилгээ хийж байсан 20 литрийн савтай солидол, хар өнгийн хайрцагтай түлхүүр багаж хулгайлан, Б.Атарсайханд 470800 төгрөгний хохирол учруулсан, Л.Өлзийсайхан Д.Отгонцогт нартай бүлэглэн Л.Өлзийсайханы тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2015 оны 07 сарын 13-ны өдөр С.Янжмаагийн 3 тооны хонь, улаан халзан эр үхэр хулгайлан С.Янжмаад 1450000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Өлзийсайхан нь П.Болбаатар Д.Отгонцогт нартай бүлэглэн Л.Өлзийсайханы тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2015 оны 07 сарын 13-ны өдөр С.Янжмаагийн 3 тооны хонь, улаан халзан эр үхэр хулгайлан С.Янжмаад 1450000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд холбогдох бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Янжмаа, Б.Атарсайхан нар мал, эд зүйлээ алдсан талаар мэдүүлж байх боловч П.Болдбаатар, Л.Өлзийсайхан нар уг мал, эд зүйлийг авсан гэх шууд болон шууд бусаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийг дээрх үйлдэл холбогдлуудад гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Нэрнэмэх, Г.Төрмөнх, Л.Өлзийсайхан, Х.Болдбаатар, П.Болдбаатар нарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, шүүгдэгч П.Болдбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Өлзийсайхан болон түүний өмгөөлөгчөөс би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, өөрийн машинаар үхрүүдийг тээвэрлэн авчирч туслалцаа үзүүлсэн гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч энэ нь гэрч Н.Зоригоо, Н.Сайнзаяа, Б.Бадам нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж, оройн цагаар Ерөө, Хүдэр сумдын айлаас очиж үхэр ачиж Сүхбаатар суманд тээвэрлэн авчирч өөрөө худалдан авч байгаа үйлдэл нь хулгайн гэмт хэрэгт идэвхтэй хамтран оролцсон байдлыг нотлож байна гэж шүүх үзэв.
Учир нь аймгийн төвөөс алслагдсан сумын малчин өрхөөс үхэр хонь гэх мэтийн мал худалдан авсан нөхцөлд сумын төв орж уг малчны гарын үсэг дардастай бичиг баримтыг үндэслэн сумын Хөдөө аж ахуйн тасаг, малын эмч, хэсгийн төлөөлөгч гэх мэт эрх бүхий албан тушаалтнуудад бүртгүүлэн өөр аймаг сум руу тээвэрлэн явж, цаашид зарах, борлуулах эрх олгосон гарал үүслийн гэрчилгээг авч мөн өөрөө мал, мах худалдан авахдаа энэ эрх бүхий бичиг баримттай малыг худалдан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байдал нь мал хулгайлах гэмт хэрэгт оролцсон байдлыг нотлож байна.
Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч П.Нэрнэмэх, Г.Төрмөнх, Л.Өлзийсайхан, Х.Болдбаатар нарт Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг нь “....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох,.......эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д “....бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэж тэднийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч П.Болдбаатарын тухайд Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг нь “....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох,.......эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д “....бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хуучин буюу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Мөн шүүгдэгч П.Болдбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон энэ зүйлд зааснаар түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Болдбаатар түүний өмгөөлөгч нараас 2015 оны 09 дүгээр сард уг модыг бэлтгэж тээвэрлээгүй гэсэн тайлбар дүгнэлт гаргаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч П.Ууганбаатар, Ц.Отгонцэнгэл, Ц.Баянбаатар, Ч.Баярсүрэн, И.Наранбаатар, Х.Пүрэвсүрэн, Х.Төмөр-Очир, Х.Болдбаатар нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж 09 дүгээр сард модыг тээвэрлэн авчирсан байдал нотлогдсон байна.
Иймээс шүүгдэгч П.Нэрнэмэх, Г.Төрмөнх, Х.Болдбаатар, Л.Өлзийсайхан нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “...Мал хулгайлах” гэмт хэрэгт, шүүгдэгч П.Болдбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “ бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэгт, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “ Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.Пүрэвжав, Б.Амарсанаа, Б.Баттөр, А.Түмэн-Од, Б.Гүррагчаа, Ж.Энх-Амгалан, Ё.Атарсайхан, Н.Цэдэнпүрэв, Ц.Батчулуун, К.Хэрлэн, Ц.Жаргалсайхан, П.Мөнх-Очир нарын шүүхэд гаргаж ирүүлсэн тодорхойлолт мэдүүлэг болох хохирол нөхөн төлсөн талаарх банкны орлогын баримт зэрэгт тулгуурлан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Булган аймгийн Сэлэнгэ сумын хохирогч Д.Бат-Өлзийд төлөгдөөгүй үлдсэн 266.700 төгрөгийн хохирлыг уг гэмт хэргийг үйлдэхэд П.Болдбаатар, Х.Болдбаатар нарын хамт хамтран оролцсон Б.Цогтбаатарын хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Улаанбургас гэх газарт оршин суух Сартуул овогт Дансрангийн Цэрэнхандаас /МА57061208/ гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч П.Нэрнэмэх, Г.Төрмөнх, Х.Болдбаатар, Л.Өлзийсайхан нарт хуулинд заасан хорих ялыг оногдуулж шүүгдэгч нар нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, ар гэрийн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, ар гэрийн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.Болдбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар түүний эд хөрөнгийг хураахгүйгээр хуулинд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, олон удаагийн давтан үйлдэлтэй, энэ гэмт хэрэгт сэтгэцийн өвчтэй хэрэг хариуцах чадваргүй, ар гэрийн амьдрал хүнд түүнд туслалцаа үзүүлэн амьдарч байсан хүмүүсийг татан оролцуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхээр тогтов.
Мөн шүүгдэгч П.Болдбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хуулинд заасанд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Болдбаатарын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 244, П.Нэрнэмэхийн 130, Х.Болбаатарын 48, Г.Төрмөнхийн 14, Л.Өлзийсайханы 03 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэг, малын бүртгэлийн дэвтэр 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 83.13 м куб нарсан модыг улсын орлого болгож, битүүмжлэн ирүүлсэн 93-13 СЭҮ улсын дугаартай тоёота приус, 93-23 СЭҮ улсын дугаартай портер маркийн машинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй тул хэний өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь нотлогдоогүй байх тул улсын орлого болгох эсэх асуудлыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд дээрх 2 тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, харин 37-79 СЭА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь мөрдөн байцаалтын шатанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар баг 02 дугаар хэсэг Салхитын 155 тоотод оршин суугч Б.Алтангэрэлийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдсон байх тул машиныг битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ болох 1.500.000 төгрөгийг уг тээврийн хэрэгслийг ашиглан үйлдсэн хамтран оролцогч шүүгдэгч П.Болдбаатар, Л.Өлзийсайхан нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Нэрнэмэх, Х.Болдбаатар, Г.Төрмөнх, Л.Өлзийсайхан нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч П.Болдбаатар Бүтээлийн нуур ХХК-ий хашаанаас 2 ширхэг зил 130 машины дугуй, үйлчилгээ хийж байсан 20 литрийн савтай солидол, хар өнгийн хайрцагтай түлхүүр багаж хулгайлан, Б.Атарсайханд 470800 төгрөгний хохирол учруулсан, шүүдэгч П.Болдбаатар, Л.Өлзийсайхан Д.Отгонцогт нар бүлэглэн Л.Өлзийсайханы тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2015 оны 07 сарын 13-ны өдөр С.Янжмаагийн 3 тооны хонь улаан халзан эр үхэр хулгайлан С.Янжмаад 1450000 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Пүрэвийн Болдбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “ бусдын эд хөрөнгийн бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт, шүүгдэгч Хишиг тэргүүн овогт Пүрэвдаваагийн Нэрнэмэх, Боржигон овогт Хүрэлбаатарын Болдбаатар, Харцай овогт Ган-Эрдэнийн Төрмөнх, Хоёр шарга овогт Лхамсүрэнгийн Өлзийсайхан нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Болдбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 04 сарын хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Болдбаатарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хишиг тэргүүн овогт Пүрэвдаваагийн Нэрнэмэхэд 02 жилийн хорих ял, Боржигон овогт Хүрэлбаатарын Болдбаатарт 02 жилийн хорих ял, Харцай овогт Ган-Эрдэнийн Төрмөнхөд 02 жилийн хорих ял, Хоёр шарга овогт Лхамсүрэнгийн Өлзийсайханд 02 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ялтан П.Болдбаатарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 05 сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Болдбаатарын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 244, П.Нэрнэмэхийн 130, Х.Болбаатарын 48, Г.Төрмөнхийн 14, Л.Өлзийсайханы 03 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-1 ширхэг, малын бүртгэлийн дэвтэр 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Улаанбургас гэх газарт оршин суух Сартуул овогт Дансрангийн Цэрэнхандаас /МА57061208/ 266.700 төгрөг гаргуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн хохирогч Д.Бат-Өлзийд олгож, П.Болдбаатар, Х.Болдбаатар, П.Нэрнэмэх, Л.Өлзийсайхан, Г.Төрмөнх нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
9.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 83.13 м куб нарсан модыг улсын орлого болгож, битүүмжлэн ирүүлсэн 93-13 СЭҮ улсын дугаартай тоёота приус, 93-23 СЭҮ улсын дугаартай портер маркийн, 37-79 СЭА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж 37-79 СЭА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар баг 02 дугаар хэсэг Салхитын 155 тоотод оршин суугч Б.Алтангэрэлд буцаан олгож, түүний үнэ болох 1.500.000 төгрөгийг П.Болдбаатар, Л.Өлзийсайхан нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 750.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан П.Нэрнэмэх, Х.Болдбаатар, Г.Төрмөнх, Л.Өлзийсайхан нарт тус тус оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
11.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан П.Нэрнэмэх, Х.Болдбаатар, Г.Төрмөнх, Л.Өлзийсайхан нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
13.Ялтан П.Болдбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, П.Нэрнэмэх, Х.Болдбаатар, Л.Өлзийсайхан, Г.Төрмөнх нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ