Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2018/00045

 

0*******8 0******* ******* *******8/ШШ0*******8/0004*******

 

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* *******-******* тоотод оршин суух, *******790*******0**************7 регистрийн дугаартай, ******* овогт ******* ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг -******* тоотод оршин суух, 740**************07******* регистрийн дугаартай, овогт т холбогдох

 

9*******0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 0*******7 оны ************** сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* миний бие Б.тай дугаар т хамт ажилладаг. Бид ажлын хамт олны хувьд нэг нэгэндээ тус дэм болж явдаг. Би 0************** оны сард Б. ах руу ярьж хүнээс мөнгө авах ёстой юм. Машинаараа яваад өгөөч гэж гуйсан юм. Б. ах удалгүй ирж бид хоёр хамт нөгөө айлдаа очиход нөхөр , эхнэр нар нь хоёр найзын хамт гэртээ архи ууж байсан. Би мөнгөө авч чадалгүй үл ойлголцох шалтгаанаас болж хоорондоо муудалцах үед Б. ах ын толгойг чулуугаар цохиод хагалсан юм. Ингээд энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эвлэрч хохиролд *******00.000 төгрөг нэхэмжилснийг би авах ётсой мөнгөө цайруулан авахгүйгээр болж, харин ах надад бага багаар төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл ах одоог болтол надад *******00000 төгрөгөө өгөхгүй байна. Мөн 0************** оны 4 сард, 0************** оны 7 сард тус тус Гялс ББСБ-аас мөнгө зээлж авахад ах хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, тухай бүрдээ *******00000 төгрөг буюу нийт 00000 төгрөгийг надаас зээлж авсан. 0*******7 оны ******* сарын 9-ний өдөр ийн хамт олноороо аймгийн гэх газар руу амралт, зугаалгаар явсан юм. Орой нь бид наргиж цэнгэсний дараа унтаж байхад ах майхны гаднаас намайг дуудахад нь би гараагүй юм. Намайг гарч ирсэнгүй гэх шалтгаанаар намайг зодож баруун чихний ээмэг сэт татаж, чихийг минь сэтэлсэн. Тухайн үед хамт олон маань болсон зүйлийг мэдсэн, харсан тул дараа нь надаас уучлалт гуйсан. Хүний нутагт явж байсан тул гомдол санал гаргаагүй юм. Тэр үед чихийг минь оёулж, хэвийн байдалд нь оруулж өгнө гэж хэлсэн. Хамт олон маань ч гэсэн ойлгуулж хэлсэн. Гэтэл одоог хүртэл чихийг минь оёулах мөнгө өгөлдөө гэхэд өгнө өө л гэж хэлээд өгдөггүй. Манай аймагт хувийн эмнэлэгт *******0000 төгрөгөөр чихийг минь оёно гэсэн. Иймд Б. нь удаа дараа надад хохирол учруулах болон, надаас зээлсэн мөнгийг нийтэд нь бодож үзэхэд 9*******0000 төгрөг болж байна. Уг мөнгийг байнга хэлж, нэхэхэд өгнө өө л гэж хэлээд өгдөггүй учир би Б.аас 9*******0000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх асуудлыг минь хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би иргэн ын өргөдөлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг хохирлыг өөрийн боломжоор сар сардаа хувааж төлөх боломжтой байна. Ирэх сараас сар бүр *******00000 төгрөгөөр төлж байгаад 4 сард үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төлж дуусгах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Б.аас 9*******0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд ханджээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн талаар маргаагүй бөгөөд О.д нийтдээ 9*******0000 төгрөгийн төлбөр төлөх ёстой, уг төлбөрөө одоо болтол өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

 

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч О.ын нэхэмжилсэн 9*******0000 төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7*******, ******* дугаар зүйлийн *******.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Нэхэмжлэгч О.ын нэхэмжилсэн 9*******0000 төгрөг /есөн зуун тавин мянган/-ийг хариуцагч Б. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос **************7******* төгрөг, хариуцагч Б.аас **************7******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА