Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0541

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Э**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан, НХААГ/******* шалгаруулалтын дугаартай Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2020 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл-5, Багц №51 Эхо оношлогоо болон лабораторийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн тухайд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/******* тоот манай компанийн тендерээс татгалзаж буй шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/******* тоотоор тендерийн хугацаа дууссантай холбоотой, НХААГ/******* дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасан онцгой журмаар шууд гэрээ байгуулах аргаар 2020.07.09-2020.07.22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэр гаргасныг илт хууль бус актад тооцуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/******* тоот шийдвэрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасан онцгой журмаар шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулахгүй байхыг даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э**** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Э**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Б******д холбогдох НХААГ/******* тендер шалгаруулалтын дугаартай Багц №51 Эхо оношлогоо, лабораторийн хэрэгслийн тендерийн хэрэг маргаанд нэхэмжлэгч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Э**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э**** ХХК ньНийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан, НХААГ/******* шалгаруулалтын дугаартай Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2020 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл-5, Багц №51 Эхо оношлогоо болон лабораторийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн тухайд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/******* тоот манай компанийн тендерээс татгалзаж буй шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/******* тоотоор тендерийн хугацаа дууссантай холбоотой, НХААГ/******* дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасан онцгой журмаар шууд гэрээ байгуулах аргаар 2020.07.09-2020.07.22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэр гаргасныг илт хууль бус актад тооцуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/******* тоот шийдвэрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасан онцгой журмаар шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулахгүй байхыг даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР