Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 0608

 

 

                                                                  

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Ц.З

улсын яллагч: М.Э

шүүгдэгч нарын  өмгөөлөгч : Ц.М

шүүгдэгч: Д.Ч, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.,146 дугаар зүйлийн 146.2,147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Д Ч, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зэаасан гэмт хэрэгт С цагаан хариад овогт Б Г  тус тус холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Д Ч, 199  оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 7, эцэг, эх, эгч дүү нарын хамт  Баянзүрх  дүүргийн  дүгээр хороо Баянзүрхийн  дүгээр гудамжны   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:98110412,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С цагаан овогт Б Г, 1998  оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр тээш зөөгч ажилтай,  ам бүл 5, ах, эгч, дүү нарын  хамт  Баянзүрх  дүүргийн   дүгээр хороо Консулын  тоотод түр  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:98090719,

 

Холбогдсон хэргийн талаар:

 Д.Ч нь Н.М бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 122 дугаар цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй иргэн Б.А, Г.Т нарын корекс маркийн 2 ширхэг унадаг дугуйг булааж зугтаан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ч нь Н.М, Н.А нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 25-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 6-н буудалд байх Элбэг хүнсний дэлгүүрийн худалдагчийн анхаарлыг сарниулан лангууны ард байсан бэлэн мөнгө 280.000 төгрөг хулгайлсан,

Д.Ч нь Б.Г, Н.М нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор иргэн Т.Ж гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн,

 Б.Г нь Д.Ч, Н.М нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор иргэн Т.Ж гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Д.Ч   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

   Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

         Шүүгдэгч Д.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Өнгөрсөн оны 8 дугаар сард найзууд болох Г М 2 намайг бөөндөө 13 дугаар хороолол орсон. Ингээд 129 дүгээр цэцэрлэгийн хашаанд 4, 5 хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглоход М Г 2 “тэр хүүхэд утастай байна дээрэмдчихье” гэхээр нь би “яах гээд байгаа юм лай явъя” гэхэд М надад чи ядахдаа хүн харж бай гэхээр нь би цэцэрлэгийн хашааны хаалганы гадна талд модны хажуу талд хүн хараад зогссон. Ингээд М Г 2 юм үзүүлье гээд 3 билүү 4 хүүхдийг модны араар аваад орсон. Би дунд нь нэг удаа тэд нар дээр очиход М хумсны хутга гартаа барьчихсан энэ хумсны хутгаар хумсаа авч болно. өөр яаж болох вэ? Гэхээр нь би буцаж гараад байж байтал М Г 2 нөгөө хүүхдүүдийн гутлыг нь тайлуулаад мод руу шидсэн. Ингээд би хараад зогсож байгаад харахад Г М 2 гүйгээд гараад ирэхээр нь би тэр чигтээ зугтаасан. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. Ингээд би гэртээ ирчихээд өөдөөс нь очъё гээд гэрээрээс гараад Нарантуул зах руу алхахад М Г 2 Нарантуул захаас гарч ирсэн. Би тэр 2-той уулзахад М халааснаасаа  мөнгө гаргаж ирээд “утсыг нь 45.000 төгрөгөөр зарчихлаа” гээд надад 10.000 төгрөг өгөхөөр нь би авсан. 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10-11 цагын хооронд гэртээ байхад М ганцаараа ирээд явъя гэхээр нь хаачих юм бэ? Гэж асуухад “13 дугаар хороолол оръё” гэхээр нь би өөдөөс нь ус авна амжихгүй” гэхэд чи араас хүрээд ирээрэй бараг таарна. Би Г хоносон ПС дээр очоод аваад ирье. 129 дүгээр цэцэрлэг дээр хүлээж байя гэж хэлээд яваад өгсөн. Ингээд би 11 цагийн үед худаг онгойгоод усаа авчихаад 129 дүгээр цэцэрлэгийн хашаанд очиход тэд нар байгаагүй. Ингээд би тэндээсээ хөдлөөд 54 дүгээр суруулийн цаахан талд байрладаг 122 дугаар цэцэрлэг дээр очиход Г М нар 2 дугуйтай хүүхэдтэй явж байсан. Би гүйж очоод М мэндлээд байж байтал Г дэлгүүр орлоо гээд салсан. Ингээд бид нар бөөндөө 122 дугаар цэцэрлэг ороод байж байтал Г ирсэн. М надад хэлэхдээ “Г чи энд байж бай хоёулаа уралдаадхъя” гэж хэлээд тэр 2 хүүхдийг аваад уралдаж байгаад буцааж өгсөн. Ингээл М чиний дугуй чинь ёстой гоё юм байна шдээ талбай орчихоод ирье гэж хэлэхэд нөгөө хүүхэд нь “үгүй үгүй танихгүй юм чинь” гэхэд М Г хоёр 00 цаг гэхэд хүрээд ирнэ. чи унуулаад явуулчих тэгэх үү? Гэж хэлсэн. Надад тусдаа М хэлэхдээ “чи яваад гэрийнхээ тэнд байж бай. Бид 2 дугуйг нь аваад очъё” гэж хэлэхээр нь би салаад цэцэрлэгийн хашаанаас дөнгөж гарахад Г М 2 араас тэр 2 залуугийн унадаг дугуйг унаад хажуу талаар явсан. ингээд би шууд гэрийнхээ тийшээ очоод гудмаар ороод явж байтал өөдөөс Г М 2 дугуйтай ирж байсан. Тэр 2 дугуй хар ба цагаан өнгийн дугуйнууд байсан” гэжээ. /хх-ийн 83-84 тал/

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр М, Х гэж М хойд ээжийх нь хүү бид 3 хүнтэй уулзчихаад явж байсан юм. Тэгтэл 6-н буудалд байх нэг дэлгүүрт ороод ширхэгийн тамхи асуугаад байхгүй гээд бид 3 гарсан. Тэгээд зам уруудаад алхаж байтал М энэ дэлгүүрийн орлогыг авчихвал их амархан юм байна гэсэн. Тэгэхээр нь Х бид 2 яах юм бэ гэхэд М та хоёр зүгээр танихгүй юм шиг ороод үсний будаг асуучих гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 танихгүй хүн шиг ороод худалдагч гэх эмэгтэй хүнээс үсний будаг асуусан. Тэгээд тэрийг үзий энийг үзий гэж будагнууд авч үзэж байх үед М лангууных нь араар ороод мөнгийг нь авсан. Тэгсэн чинь худалдагч нь мэдээд цаагуураа гарч ирэх гэсэн тэгэхээр нь бид 3 гарч зугтаагаад буудал дээр ирээд нэг автобусанд суусан. Тэгээд 2 буудал яваад бууж шууд таксинд суусан. Мөнгийг М л мэдэж байсан ба ундаа тамхи аваад ПС тоглоод дуусгасан. Би бэлэн нэг ч төгрөг аваагүй. М авсан мөнгө нь 140.000 төгрөг байсан. 100.000 төгрөгийг нь М аваад үлдсэнийг нь Х авсан. Би тухайн үед шар өнгийн кeууjрртик, жинсэн өмд, цагаан пүүзтэй явсан. М хар гуталтай, хажуудаа халаастай ногоон өнгийн өмдтэй, улбар шар өнгийн хар оруулгатай куртиктэй байсан. Х хар куртиктэй, хар өмдтэй, хар Адидас пүүзтэй саравчтай малгайтай байсан гэжээ. /хх-ийн 167/

    Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 08 дугаар сард байхаа яг өдрийг нь санахгүй байна. Н М, Д Ч гэж найз нартайгаа хамт 129 дүгээр цэцэрлэг дотор тоглож байсан юм. бид 3 тухай дээрэмдүүлсэн хүүхэдтэй хамт хөл бөмбөг тоглож байсан юм, тэгээд М тэр 2 хүүхдэд утас байна, утсыг нь аваад ПС тоглъё гэж хэлсэн. Тэгээд Ч бид 2 яах юм бэ гэсэн боловч М энэ хүүхдийн утсыг  нь авчихъя гэж хэлээд тэгээд бид 3 тэр 2 хүүхэд дээр очоод Ч М 2-н нэг нь хумсны хутга гаргаж ирээд М хумсны хутгаар сүрдүүлээд нэг хүүхдээс нь хар өнгийн гар утас авсан. Мэдрэгчтэй жижигхэн гар утас байсан. Утсыг нь авчихаад бид 3 тэр 2 хүүхдийн гутлыг нь тайлуулаад модны цаашаагаа шидээд тэгээд тэндээсээ зугтаасан. Шууд Нарантуул зах ороод гар утсыг нь 10.000 төгрөгөөр явуулын хүнд зараад мөнгөөр нь юм авч идээд пс тоглоод дуусгасан…Би бол хараад зогсож байсан ба М айлгаад гар утсыг нь аваад тэгээд явъя гэсэн чинь М “гутлыг нь тайлуулаад холбоод үдчих” гэсэн тэгээд тэр хүүхдүүд гутлаа тайлахад нь гутлуудыг нь үдээсээр холбож үдээд бутны цаагуур шидээд тэр хүүхдүүд хэсэг сууж байгаарай гэж хэлээд бид 3 явцгаасан… гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/

    Т.Ж, Д.Ч нараас асууж авсан тайлбарууд /хх-н 53-56/

    Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/хх-н 57-58/

          Өсвөр насны  хохирогч Т.Ж  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   ...  Би 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 119 дүгээр цэцэрлэгийн талбай дээр найз Э, Д нарын хамт хөлбөмбөг тоглож байхад 16-17 насны нэг нь саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц, нэг нь бор футволктой, нэг нь адидасын цамц өмдтэй 3 хүүхэд ирээд эхлээд гар утас байна уу гэж асуусан. Тэгэхээр нь бид гурав утас байхгүй гэхэд бор футволктой нь манай 7 настай дүүг зодсон 3 хүүхэд мөн байна, итгэхгүй бол очоод хар, дагаад яв нүд нь хөхөрсөн байгаа гэхэд Д очиж харъя гээд дагаж явахад бид гуравыг бутан дунд оруулаад саарал өнгийн юүдэнтэй цамцтай хүүхэд нь хумсны хутга гаргаж ирээд үүнийг юу болохыг мэдэж байна уу гэхэд бор футволктой нь жинхэнэ хутгаа гаргахгүй юм уу гэхэд саарал юүдэнтэй цамцтай нь яахын бэ гэсэн. Тэгээд намайг саарал цамцтай нь нэгжээд миний хар өнгийн Take маркийн гар утсыг авсан. Адидасын хослолтой нь Э, бор Футволктой нь Д нэгжсэн. Э, Д нарт утас байгаагүй. Тэгээд бид гурвын гутлыг тайлуулаад 20 тоолоод яваарай, цагдаад хэлж болохгүй, ээж, аавдаа хэлж болохгүй гээд явсан. Тэгээд бид гурав 20 тоолоод гутлаа өмсөөд гэр лүүгээ орж аав, ээждээ хэлээд гарч хайсан боловч олоогүй. /хх-н 59-65/

     Эд зүйлийн үнэлгээ: Таке маркийн гар утас: 80.000 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 66/         

   Өсвөр насны гэрч  О.Э  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2014 оны 08 дугаар сарын эхээр найзууд болох Ж, Д нарын хамтаар 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор байдаг хөлбөмбөгийн талбай дээр байрлах бутан дунд аваачаад дундаж биетэй хүүхэд нь та нар утасаа гаргаж ир гээд Ж нэгжихэд Ж халааснаас гар утас болон хумсны хутганы хуурай гарч ирсэн. Ингээд дундаж биетэй хүүхэд нь Ж уг хутгаа тулгаад бид нарыг гутлаа тайл гэхээр нь бид нар өмсөж байсан гутлаа тайлахад үдээсээр нь хооронд нь зангидаад бут руу шидээд “та нар хорь тоолсоны дараа явж болно. Утсаа орой 20 цагт ирж аваарай ” гэж хэлэхээр нь бид нар хорь тоолчоод бутнаас гарахад тэр хүүхдүүд байхгүй байсан.  /хх-н 67/

          Гэрч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 09.00 цаг өнгөрөөгөөд манай хүү А дугуйгаа аваад гарсан. Тэгээд өдөр 14.00 цагт гэртээ орж ирсэн. Манай хүүхэд найзтайгаа тоглож байхад 15-16 орчим насны хоёр хүүхэд ирээд манай дүүг та хоёр зодсон байна та хоёрыг зодсоныг цэцэрлэгийн манаач харсан байна та хоёрыг очиж нүүрэлдүүлнэ гээд 122 дугаар цэцэрлэгрүү дагуулаад явсан байсан. Тэгээд цэцэрлэгийн хойд талд аваачиж сүрдүүлж байгаад бид 2-ын дугуйг аваад явчихлаа гээд орж ирсэн. Тэгээд тэр хавиар явж үзсэн бас хорооны цагдаа дээр очсон чинь байхгүй байсан ба харих гээд явж байх замдаа Жас булаг нэртэй дэлгүүрийн урдуур өнгөрсөн чинь уг дэлгүүрийн урд камер байхаар нь та хоёр энүүгээр явсан уу гэхэд явсан гэсэн тэгэхээр нь дэлгүүрт ороод камерийг нь шүүж өгөөч гэж гуйсан чинь мэддэг хүн нь орой ирнэ гэхээр нь хүлээж байгаад хүнийг нь ирэхээр нь шүүлгэтэл 11.16 цагийн орчимд дээрэмдсэн 2 хүүхэдтэй манай 2 хүүхэд явж байсан нь бичигдсэн байсан. Манай хүү А хар өнгийн Корекс нэртэй 7 араатай дугуйтай ба 300.000 төгрөгөөр худалдаж аваад нэг сар болох гэж байна. Хүүхдийнхээ дугуйг 300.000 төгрөгөөр үнэлнэ. Найз Т нь цагаан өнгийн корекс нэртэй 7 араатай дугуйтай байсан ба 320.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн гэжээ. /хх-н 100/

          Өсвөр насны гэрч  Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  .. Би 2014 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөөрөөд дугуйгаа аваад гэрээсээ гарсан юм. Тэгээд найз Т хамт байрныхаа хажуу талын 84-р сургуулийн хашаан дотор дугуйгаа унаад тоглож байсан чинь 15-16 насны хоёр хүүхэд ирээд манай хоёр дүүг зодсон байна, зодсоныг нь манай аав буюу цэцэрлэгийн манаач харсан байна, та хоёрыг  мөн эсэхийг аавтайгаа нүүрэлдүүлнэ, хэрэв та хоёр мөн бол аавтай минь учраа олоорой, биш бол явж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр дугуугаа унаад тэр хоёр хүүхдийг дагаад 122 дугаар цэцэрлэгийн баруун талд ирсэн, тэгснээ манай аав дэлгүүр орсон юм шиг байна, түр зуур хүлээчих гэж хэлээд байж байснаа тэр хавьд нь яг бид нарыг харсан камер байсан ба тэрнээс жоохон холдож байснаа бид та хоёрын дугуйг чинь дээрэмдэнэ, энэ хавьд байгаа хүмүүст хэлэх юм бол ална шүү, та хоёр гутлаа тайл гутлыг чинь дээрэмдэхгүй, хол шидчихээд явна гэж хэлсэн ба бид хоёр гутлаа тайлаад өгсөн чинь гуталнуудыг минь аваад хол шидчихсэн. Тэгснээ орой 20 цаг гээд 12 дугаар байрны гадаа уулзъя гэж хэлэхээр нь бид хоёр гэрээсээ гарч чадахгүй гэсэн чинь тэгүүл нэг цагийн дараа хүрээд ирье гээд унадаг дугуйнуудыг минь унаад яваад өгсөн ба бид хоёр тэндээ 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь 14 цагийн үед гэр гэртээ орсон ба би гэртээ ороод ээждээ болсон явдлаа хэлсэн, тэгээд ээжтэй хамт тэр хавиар хайсан ба “Жас булаг” нэртэй дэлгүүрийн урд камер байгааг мэдээд ээж, эгч, найз Т хамт орж үзсэн чинь камер дээр бид хоёрыг дээрэмдсэн хүүхдүүд харагдаж байсан. ... Би хар өнгийн “корекс” нэртэй 7 араатай дугуйтай ба 300.000 төгрөгөөр аав, ээж хоёр худалдаж авч өгсөн ба одоо нэг сар болох гэж байна, би дугуйтай 300.000 төгрөгөөр үнэлнэ. Манай найз Т бас цагаан өнгийн “корекс” нэртэй 7 араатай дугуйтөй бөгөөд хүнд хэлвэл ална гэсэн гэжээ.  /хх-н 101/

Өсвөр насны гэрч  Г.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... Би 2014 оны 08 дугаар сарын 12-ны өглөө дугуйгаа аваад гэрээсээ гарсан юм, тэгээд найз А хамт байрныхаа хажуу талын 84 дүгээр сургуулийн хашаан дотор дугуйгаа унаад тоглож байсан чинв 15-16 насны хоёр хүүхэд ирээд манай  дүүг хоёр хүүхэд зодсон байна, зодсоныг нь манай аав буюу цэцэрлэгийн манаач харсан байна, та хоёрыг мөн эсэхийг аавтайгаа нүүрэлдүүлнэ, хэрэв та 2 мөн бол аавтай минь учраа олоорой, биш бол явж болно гэж хэлсэн, тэгэхээр нь бид 2 дугуйгаа унаад тэр 2 хүүхдийг дагаад 122 дугаар цэцэрлэгийн баруун талд ирсэн, тэгснээ манай аав дэлгүүр орсон юм шиг байна түр зуур хүлээчих гэж хэлээд байснаа тэр хавьд нь яг бид 2-г харсан камер байсан ба та 2 дугуйгаа бидэнд өг гэж хэлсэн ба өгөхгүй гэж хэлсэн чинь тэгвэл булааж авна шүү гэсэн, тэгэхээр нь бид 2 айгаад дугуйгаа өгчихсөн, бид 2-г гутлаа тайлаад өг гэсэн ба бид 2 гутлаа тайлсан чинь хол шидчихээд яваад өгсөн, тэгснээ орой 20 цаг гээд 12-р байрны гадаа уулзъя гэж хэлэхээр нь бид 2 гэрээсээ гарч чадахгүй гэсэн чинь тэгвэл 18 цагт гэсэн ба бид 2 бас л чадахгүй гэж хэлсэн чинь тэгвэл 1 цагийн дараа хүрээд ирье гээд унадаг дугуйнуудыг минь унаад яваад өгсөн ба бид 2 тэндээ 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь гэртээ орж ирсэн ба гэрт манай өвөө С байсан ба болсон явдлын талаар хэлээд өвөөтэй хамт тэр хавиар хайгаад олоогүй…Би цагаан өнгийн “корекс” нэртэй 7 араатай дугуйтай бөгөөд уг дугуйг 320.000 төгрөгөөр аав худалдаж авч өгсөн. Би уг дугуйгаа 320.000 төгрөгөөр үнэлнэ… гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/

          Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 104-106/

          Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 107-108/

           Өсвөр насны хохирогч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “би 2014 оны 08 сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд дугуйгаа аваад гэрээсээ гарсан юм, тэгээд найз Т хамт байрныхаа хажуу талын 84-р сургуулийн хашаан дотор дугуйгаа унаад тоглож байсан чиньь 13-16 насны 2 хүүхэд ирээд манай дүүг хоёр хүүхэд зодсон байна, зодсоныг нь манай аав буюу цэцэрлэгийн манаач харсан байна, та 2-г мөн эсэхийг аавтайгаа нүүрэлдүүлнэ, хэрэв та 2 мөн бол аавтай минь учраа олоорой, биш бол явж болно гэж хэлсэн, тэгэхээр нь бид 2 дугуйгаа унаад тэр 2 хүүхдийг дагаад 122-р цэцэрлэгийн баруун талд ирсэн, тэгснээ манай аав дэлгүүр орсон юм шиг байна, түр зуур хүлээчих гэж хэлээд байж байснаа, тэр хавьд нь яг бид нарыг харсан камер байсан ба тэрнээс жоохон холдож байснаа бид 2 та 2-н дугуйг чинь авна, та 2 гутлаа тайл гутлын чинь авахгүй хол шидчихээд явна гэж хэлсэн ба бид 2 гутлаа тайлаад өгсөн чинь гуталнуудыг минь аваад хол шидчихсэн, тэгснээ орой 20 цаг гээд 12-р байрны гадаа уулзъя гэж хэлэхээр нь бид 2 гэрээсээ гарч чадахгүй гэж хэлсэн чинь тэгвэл 18 цагт гэсэн ба бид 2 бас л чадахгүй гэж хэлсэн чинь тэгвэл 1 цагийн дараа хүрээд ирье гээд унадаг дугуйнуудыг минь унаад зугтаагаад яваад өгсөн ба бид 2 тэндээ 2 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь 14 цагийн үед гэр гэртээ орсон ба би гэртээ ороод болсон явдлаа хэлсэн, тэгээд ээжтэй хамт тэр хавиар хайсан ба “Жас булаг” нэртэй дэлгүүрийн урд камер байгааг мэдээд ээж, эгч, найз, Төгөлдөртэй хамт орж үзсэн чинь камер дээр бид 2-г дээрэмдсэн хүүхдүүд харагдаж байсан…Би хар өнгийн “корекс” нэртэй 7 араатай дугуйтай ба 300.000 төгрөгөөр манай өвөө надад худалдаж авч өгсөн. Манай найз Т бас цагаан өнгийн өнгийн “корекс” нэртэй 7 араатай дугуйтай бөгөөд намайг авсанаас хойш худалдаж авсан” гэжээ. /хх-ийн 113 тал/ /хх-н 109-114/

          Корекс маркийн хар өнгийн унадаг дугуй  300.000 төгрөгний үнэтэй гэж үнэлжээ. /хх-н 115, 123/

          Өсвөр насны хохирогч Г.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2014 оны 8 дугаар сарын 12-ны өглөө дугуйгаа аваад гэрээсээ гарсан. Тэгээд найз А хамт байрныхаа хажуу талын 84 дүгээр сургуулийн хашаан дотор дугуйгаа унаад тоглож байсан чинь 13-16 орчим насны 2 хүүхэд ирээд манай дүүг хоёр хүүхэд зодсон байна зодсоныг нь манай аав буюу цэцэрлэгийн манаач харсан байна та хоёрыг мөн эсэхийг аавтайгаа нүүрэлдүүлж мэдмээр байна хэрэв та 2 мөн бол аавтай учраа ол биш бол явж болно гээд бид 2-ыг дугуйгаа унаад дагаад яв гэсэн. Тэгээд тэр хоёрыг дагаад 122 дугаар цэцэрлэгийн баруун талд ирсэн. Тэгснээ манай аав дэлгүүр орсон юм шиг байна түр зуур хүлээчих гэсэн. Тэгээд тэр хоёр бид нарыг харсан камераас холдож байгаад та хоёр дугуйгаа бидэнд өг гэсэн. Өгөхгүй гэсэн чинь тэгвэл булааж авна шүү гэсэн. Тэгэхээр нь бид хоёр дугуйгаа өгчихсөн. Мөн бид хоёрыг гутлаа тайлаад өг гэсэн. Бид хоёр гутлаа тайлаад өгтөл хол шидчихээд яваад өгсөн. Тэгснээ орой 20.00 цаг гээд 12 дугаар байрны гадаа уулзий гэхээр нь бид хоёр гэрээсээ гарч чадахгүй ш дээ гэхэд тэгвэл 18.00 цагт уулзий гэсэн. Бид хоёр мөн чадахгүй гэхэд тэгвэл 1 цагийн дараа уулзий гээд дугуй унаад яваад өгсөн. Бид хоёр хүлээгээд ирээгүй. Тэгээд гэртээ ороод өвөөд хэлсэн. Миний дугуй цагаан өнгийн корекс нэртэй 7 араатай дугуй юм. Би 320.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Дугуйгаа авмаар байна гэжээ.  /хх-н 117-122/

          Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 33-537 тоотод байрлах Вест Эдий ХХК-ний Элбэг хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 10.00 цагт нээгээд үйл ажиллагаа явуулж байтал 19.47 цагийн орчимд гаднаас үл таних 3 хүн орж ирээд бор өнгөтэй үсний будаг байгаа юу гэж асуугаад байхгүй гэж хэлсэн чинь гурвуулаа гараад явсан. Тэгээд удалгүй дахин орж ирээд шар өнгөтэй үсний будаг байна уу гэхээр нь би будгаа үзүүлэх гээд хоёр хүнтэй нь яриад байж байтал нэг залуу нь гадагшаа гараад гүйчихсэн. Гэтэл нөгөө надтай ярьж байсан хоёр залуу мөн араас нь гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би хажуугийн дэлгүүр рүү ороод худалдагч Г гэх ахад манай дэлгүүрт 3 залуу орж ирээд савтай мөнгө аваад зугтаачихлаа гэж хэлэхэд Ганзориг ах тэр гурвын араас гүйсэн. Г ах эргэж орж ирээд гүйцсэнгүй их хурдан гүйдэг юм байна гэсэн. Манай дэлгүүр хяналтын 3 камертай. Би тэр 3 залуугийн нэгийг зүс харж байсан юм байлаа. Тэр залуучууд 16-19 орчим настай байсан. Надад нийт 320.000 төгрөг байсан  гэжээ.  /хх-н 146/

          Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 148-149/

           Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 150-151/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 152/

           Хохирогчоор тооцох тогтоол байцаасан тэмдэглэл/хх-н 153-156/

           Гэрч Э.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 01 сарын 25-ны өдөр би 7-н буудлын Элбэг хүнсний дэлгүүрийн хойд талын мини маркет дэлгүүртээ худалдагчаар зогсож байтал харанхуй болчихсон байхад 20 цагийн орчимд манай эхнэрийн дүү Э эхнэр А нь гаднаас их сандарсан байдалтай орж ирээд хайрцагтай мөнгө аваад зугтаачихлаа гэхээр нь хаашаа гэтэл урагшаа гэж хэлсэн тэгэхээр нь би гараад л урагшаа гүйсэн. Тэр үед нэлээн харанхуй байсан болохоор хүмүүсийн царай зүс харагдахааргүй байсан, тэгээд намайг гартал үүдэн дээр баахан хүмүүс тийшээ зугтаачихлаа гээд урагшаа заахаар нь урагшаа гүйж явсан хүний араас нь би хөөж гүйсэн чинь тэр хүн хурдан гүйсээр би хөөж гүйцээгүй юм. Тэгээд би буцаж орж ирээд А юу болсон бэ гэтэл 3 залуу манай дэлгүүрт орж ирээд 2 залуу нь толгой эргүүлээд тэр хооронд нь нэг залуу нь лангуу руу орж хайрцагтай мөнгийг өвөртлөөд гараад гүйсэн тэгээд би сандраад мөнгө байгаа хайрцгаа үзтэл байхгүй байсан тэр хооронд тэр 3 залуу гарч зугтаасан тэгээд би сандраад орж ирлээ гэж хэлсэн юм. Намайг гарахад бол 3 залуу гүйж харагдаагүй. Би нэг л хүний араас хөөж гүйсэн тэгтэл хүн хулгай хийсэн хүн биш байсан, тэр 3 хулгайчийн араас хөөж гүйсэн хүн байсан. Тэр хүн бол манай тэрүүгээр хааяа явж архи уудаг хүн байсан, тэгээд би хулгайлаагүй гээд байхаар нь би итгээгүй өнгөрсөн, гэхдээ камерийн бичлэгээр бол 3 өөр залуу байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153/ /хх-н 157-158/

           Гэрч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2012 оны 5 сараас хойш Элбэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаа юм, ихэвчлэн манай эхнэр А нь худалдагчаар ажилладаг, би зарим тохиолдолд оройн цагаар ажилладаг юм...Би тэр өдөр гадуур ажилтай явсан, манай эхнэр А ганцаараа худалдагчаар ажиллаж байсан юм. тэр орой манай эхнэрийг дэлгүүртээ зогсож байхад нь 3-н залуу гаднаас орж ирээд үсний будаг авъя гэж хэлээд баахан үзэж байгаад гарахдаа нэг нь дэлгүүрийн хайрцагтай орлогын мөнгийг хулгайлаад гарсан байсан, би яг тэр үед байгаагүй ч манай эхнэр А надад утсаар хэлж мэдэгдээ би яваад очсон юм...Манай Элбэг хүнсний дэлгүүр нийтдээ 6 камертай, дотор талдаа 2, гаднаа 4 камертай байдаг юм. Манай камерийн бичлэгүүд 14-18 орчим хоног бичлэгээ хадгалдаг юм. Дэлгүүрийн доторх хяналтын камерийн бичлэгийг би өөрөө цагдаа нарт хуулбарлаж өгсөн, харин гаднах камерийн бичлэгийг хуулбарлаж өгөөгүй юм. Учир нь гадна камерийн бичлэг дээр хүний царай огт тод харагдахгүй, харанхуй учраас аль зүг рүү зугтсан бэ гэдэг нь харагддаг юм. Тэгээд би өөрөө гадна камераа шүүгээд үзэхэд манай дэлгүүрээс хулгай хийсэн 3 залуу гурвуулаа урагшаа 5-н буудал руу гүйж зугтаж харагдсан байдаг юм. Гэхдээ уг камерийн бичлэг одоо байхгүй устчихсан байгаа юм...Би 3-н залуугийн нэг залууг нь урьд нь харж байсан санагдаж байна, манайхаар үйлчлүүлж байсан юмуу тэр орчимд тааралдсан юмуу сайн санахгүй байна. Тэр залуу бол барагцаалбал 18-22 орчим насны 165 см өндөртэй, духруугаа унжсан үстэй, малгайтай болохоор үснийх нь өнгийг хараагүй, малгайных нь завсраар урдуур нь үс нь унжсан байдалтай байсан, энэ залууг би одоо харвал уг нь танина, 7-н буудал орчмоо явдаг байж магадгүй гэж бодож байна. Тэр залуу манайхаар орж ирж хулгай хийхдээ улаан хар өнгийн алаг куртиктэй, хар ноосон малгайтай орж ирсэн нь камерийн бичлэг дээр харагддаг бөгөөд энэ залуу хайрцагтай мөнгийг аваад куртикны дотор талаар хийгээд гардаг юм. Харин нөгөө 2 залууг нь өмнө нь би харж байгаагүй юм шиг санагдаж байна. Тэр улаан куртиктэй залуугаа бодвол илүү өндөр 170 гаруй см орчим өндөр нуруутай ойролцоо насны залуучууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 тал/

           Гэрч Г.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ч айлын бага бөгөөд 1998 онд төрсөн, аавыг нь танихгүй нэг л удаа харж байсан юм. Ээжийх нь нэрийг мартсан байна. Ч нь ээжээсээ 2-уулаа бөгөөд дээрээ нэг төрсөн эгчтэй, тэрийг нь Номин гэдэг, гэр нь цайз 16-д байдаг бөгөөд доороо 3-н дүүтэй тэр 3 нь хойд аавынх нь дагавар хүүхдүүд байгаа юм. Хойд аавыг нь бол харж л байсан болохоос сайн мэдэхгүй. Ч бага нас нь бол Ч манай арын гудамжинд 8-н настай байхдаа л нүүж ирсэн байх тэгээд Ч тэндээ байж байгаад М гэж хуушуур зардаг  байсан хүүхэдтэй нийлээд нэг хэсэг алга болж байгаад буцаад гараад ирсэн юм. Уг нь бол гайгүй хүүхэд байгаа юм...Ч нь ямар ч байсан 69-р сургуульд сурж байсан болохыг нь мэдэж байна. Их олон сургууль дамжсан, боловсролын бичиг баримтгүй байгаа юм. Гэхдээ бичиг үсэг мэддэг...Олон авъяастай, дуулахаас бусад нь бүгд байгаа...Зан аашийн хувьд гайгүй, элдэв буруу муухай зангүй, хааяа жаахан новшроод байдаг юм гэхдээ дажгүй хүн байгаа юм” гэжээ. /хх-ийн 172-173 тал/

         Гэрч  Э.Л  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 онд Ч Цагаан хуаран хотхоны сагсны шийдэн дээр анх танилцаж байсан ба сагс тоглож байгаад танилцсан тэрнээс хойш мэднэ. чингис нь гэртээ байдаг ба гэртээ дүүгээ хараад байж байгаа тухайн үед танилцах үед Нарантуул зах дээр лангуун дээр зогсдог байсан ба бид нар оройдоо нийлж хааяа пс тоглодог юм. Сайн найзууд байгаа юм...Ч нь айлын бага бөгөөд ахындаа амьдардаг бөгөөд одоогоор Чулуун-Овоонд байгаа. Бага насных нь талаар сайн мэдэхгүй, аав нь тусдаа эхнэртэй, ээж нь бас өөр хүнтэй суугаад тусдаа амьдардаг гэсэн” гэжээ. /хх-ийн 174-175 тал/

         Гэрч А.М  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би нөхөр болох А өнгөрдөг жилээс буюу 1 жилийн өмнөөс хамт амьдрах болсон тэр үед л манай хүний гэрт нь найз нь гээд Г амьдардаг байсан тэр үед л анх танилцаж байсан тэрнээс хойш л мэднэ...Г нь зан аашийн хувьд тусархуу, тайван гэрээсээ гараад байдаггүй ажилдаа өглөө яваад орой ирээд л байдаг хүүхэд байгаа юм. Одоогоор зах дээр бараа зөөдөг ажилаа хийж байгаа. Одоо манай гэрийн хажууд найз Т гэрт амьдарч байгаа” гэжээ. /хх-ийн 176-177 тал/

Гэрч  Б.А  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би анх 2 жилийн өмнө пс тоглоомын газар тоглож байгаад танилцаж байсан ба тэр үеэс манайд 1 жил орчим амьдарсан тэгэж л мэддэг болсон...Г нь зан аашийн хувьд дажгүй, дөлгөөхөн, намуухан ааштай хүн...Хамтдаа Нарантуул зах дээр бараа зөөдөг ажил хийдэг байсан ба ажилдаа сайн байсан. Архи уудаггүй, хааяа л тамхи татддаг хүүхэд ер нь бол энгийн дажгүй хүүхэд байгаа юм...Одоо зах дээр бараа зөөдөг ажилаа хийж байгаа. Одоо манай гэрийн хажууд найз М гэрт амьдарч байгаа” гэжээ. /хх-ийн 178-179 дэх тал/

    Б.Г сэжигтнээр тооцох тогтоол , сэжигтнээр байцаасан  тэмдэглэл /хх-н 81-84/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-н 183-192/

   Д.Ч  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан  тэмдэглэл /хх-н 63-71,125,166-167/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-н 193-199/

    Д.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 204,205 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 203/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 206/

    Б.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 208,209, 211-212/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 207/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 210/ зэрэг болно.

Д.Ч нь Н.М бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 122 дугаар цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй  Б.А, Г.Т нарын корекс маркийн 2 ширхэг унадаг дугуйг булааж зугтаан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Ч нь Н.М, Н.А нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 6-н буудалд байх Элбэг хүнсний дэлгүүрийн худалдагчийн анхаарлыг сарниулан лангууны ард байсан бэлэн мөнгө 280.000 төгрөг хулгайлсан,

Д.Ч нь Б.Г, Н.М нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор  Т.Ж гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн,

 Б.Г нь Д.Ч, Н.М нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор  Т.Ж Таке маркийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

           Өсвөр насны  хохирогч Т.Ж   мөрдөн байцаалтад  өгсөн …   ...  найз Э, Д нарын хамт хөлбөмбөг тоглож байхад 16-17 насны нэг нь саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц, нэг нь бор футволктой, нэг нь адидасын цамц өмдтэй 3 хүүхэд ирээд эхлээд гар утас байна уу гэж асуусан. Тэгэхээр нь бид гурав утас байхгүй гэхэд бор футволктой нь манай 7 настай дүүг зодсон 3 хүүхэд мөн байна, итгэхгүй бол очоод хар, дагаад яв нүд нь хөхөрсөн байгаа гэхэд Д очиж харъя гээд дагаж явахад бид гуравыг бутан дунд оруулаад саарал өнгийн юүдэнтэй цамцтай хүүхэд нь хумсны хутга гаргаж ирээд үүнийг юу болохыг мэдэж байна уу гэхэд бор футволктой нь жинхэнэ хутгаа гаргахгүй юм уу гэхэд саарал юүдэнтэй цамцтай нь яахын бэ гэсэн. Тэгээд намайг саарал цамцтай нь нэгжээд миний хар өнгийн Take маркийн гар утсыг авсан. Адидасын хослолтой нь Э, бор Футволктой нь Д нэгжсэн. Э, Д нарт утас байгаагүй. Тэгээд бид гурвын гутлыг тайлуулаад 20 тоолоод яваарай, цагдаад хэлж болохгүй, ээж, аавдаа хэлж болохгүй гээд явсан гэсэн . /хх-н 59-65/

Өсвөр насны гэрч  О.Э   мөрдөн байцаалтад өгсөн .. ... дундаж биетэй хүүхэд нь та нар утасаа гаргаж ир гээд Ж нэгжихэд Ж халааснаас гар утас болон хумсны хутганы хуурай гарч ирсэн. Ингээд дундаж биетэй хүүхэд нь Ж уг хутгаа тулгаад бид нарыг гутлаа тайл гэхээр нь бид нар өмсөж байсан гутлаа тайлахад үдээсээр нь хооронд нь зангидаад бут руу шидээд “та нар хорь тоолсоны дараа явж болно. Утсаа орой 20 цагт ирж аваарай ” гэж хэлэхээр нь бид нар хорь тоолчоод бутнаас гарахад тэр хүүхдүүд байхгүй байсан.гэсэн мэдүүлэг   /хх-н 67/

             Өсвөр насны хохирогч Б.А  мөрдөн байцаалтад  өгсөн … 84-р сургуулийн хашаан дотор дугуйгаа унаад тоглож байсан чиньь 13-16 насны 2 хүүхэд ирээд манай дүүг хоёр хүүхэд зодсон байна, зодсоныг нь манай аав буюу цэцэрлэгийн манаач харсан байна, та 2-г мөн эсэхийг аавтайгаа нүүрэлдүүлнэ, хэрэв та 2 мөн бол аавтай минь учраа олоорой, биш бол явж болно гэж хэлсэн, тэгэхээр нь бид 2 дугуйгаа унаад тэр 2 хүүхдийг дагаад 122-р цэцэрлэгийн баруун талд ирсэн, тэгснээ манай аав дэлгүүр орсон юм шиг байна, түр зуур хүлээчих гэж хэлээд байж байснаа, тэр хавьд нь яг бид нарыг харсан камер байсан ба тэрнээс жоохон холдож байснаа бид 2 та 2-н дугуйг чинь авна, та 2 гутлаа тайл гутлын чинь авахгүй хол шидчихээд явна гэж хэлсэн ба бид 2 гутлаа тайлаад өгсөн чинь гуталнуудыг минь аваад хол шидчихсэн, тэгснээ орой 20 цаг гээд 12-р байрны гадаа уулзъя гэж хэлэхээр нь бид 2 гэрээсээ гарч чадахгүй гэж хэлсэн чинь тэгвэл 18 цагт гэсэн ба бид 2 бас л чадахгүй гэж хэлсэн чинь тэгвэл 1 цагийн дараа хүрээд ирье гээд унадаг дугуйнуудыг минь унаад зугтаагаад яваад өгсөн …Би хар өнгийн “корекс” нэртэй 7 араатай дугуйтай ба 300.000 төгрөгөөр манай өвөө надад худалдаж авч өгсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 109-114/

             Өсвөр насны хохирогч Г.Т  мөрдөн байцаалтад  өгсөн ...тэр хоёр бид нарыг харсан камераас холдож байгаад та хоёр дугуйгаа бидэнд өг гэсэн. Өгөхгүй гэсэн чинь тэгвэл булааж авна шүү гэсэн. Тэгэхээр нь бид хоёр дугуйгаа өгчихсөн. Мөн бид хоёрыг гутлаа тайлаад өг гэсэн. Бид хоёр гутлаа тайлаад өгтөл хол шидчихээд яваад өгсөн. Тэгснээ орой 20.00 цаг гээд 12 дугаар байрны гадаа уулзий гэхээр нь бид хоёр гэрээсээ гарч чадахгүй ш дээ гэхэд тэгвэл 18.00 цагт уулзий гэсэн. Бид хоёр мөн чадахгүй гэхэд тэгвэл 1 цагийн дараа уулзий гээд дугуй унаад яваад өгсөн. Бид хоёр хүлээгээд ирээгүй. Тэгээд гэртээ ороод өвөөд хэлсэн. Миний дугуй цагаан өнгийн корекс нэртэй 7 араатай дугуй юм. Би 320.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Дугуйгаа авмаар байна гэсэн мэдүүлэг   /хх-н 117-122/

          Гэрч Д.Д  мөрдөн байцаалтад  өгсөн … манай хүү А дугуйгаа аваад гарсан. Тэгээд өдөр 14.00 цагт гэртээ орж ирсэн. Манай хүүхэд найзтайгаа тоглож байхад 15-16 орчим насны хоёр хүүхэд ирээд манай дүүг та хоёр зодсон байна та хоёрыг зодсоныг цэцэрлэгийн манаач харсан байна та хоёрыг очиж нүүрэлдүүлнэ гээд 122 дугаар цэцэрлэгрүү дагуулаад явсан байсан. Тэгээд цэцэрлэгийн хойд талд аваачиж сүрдүүлж байгаад бид 2-ын дугуйг аваад явчихлаа гээд орж ирсэн. …камер   шүүлгэтэл 11.16 цагийн орчимд дээрэмдсэн 2 хүүхэдтэй манай 2 хүүхэд явж байсан нь бичигдсэн байсан. Манай хүү А хар өнгийн Корекс нэртэй 7 араатай дугуйтай ба 300.000 төгрөгөөр худалдаж аваад нэг сар болох гэж байна. Хүүхдийнхээ дугуйг 300.000 төгрөгөөр үнэлнэ. Найз Т нь цагаан өнгийн корекс нэртэй 7 араатай дугуйтай байсан ба 320.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг  /хх-н 100/

         Хохирогч  Б.А  мөрдөн байцаалтад өгсөн … 19.47 цагийн орчимд гаднаас үл таних 3 хүн орж ирээд бор өнгөтэй үсний будаг байгаа юу гэж асуугаад байхгүй гэж хэлсэн чинь гурвуулаа гараад явсан. Тэгээд удалгүй дахин орж ирээд шар өнгтэй үсний будаг байна уу гэхээр нь би будгаа үзүүлэх гээд хоёр хүнтэй нь яриад байж байтал нэг залуу нь гадагшаа гараад гүйчихсэн. Гэтэл нөгөө надтай ярьж байсан хоёр залуу мөн араас нь гараад гүйчихсэн. Надад 320.000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг /хх-н 146/

           Гэрч Э.Г мөрдөн байцаалтад өгсөн … манай эхнэрийн дүү Э эхнэр А нь гаднаас их сандарсан байдалтай орж ирээд хайрцагтай мөнгө аваад зугтаачихлаа гэхээр нь хаашаа гэтэл урагшаа гэж хэлсэн тэгэхээр нь би гараад л урагшаа гүйсэн. Тэр үед нэлээн харанхуй байсан болохоор хүмүүсийн царай зүс харагдахааргүй байсан, тэгээд намайг гартал үүдэн дээр баахан хүмүүс тийшээ зугтаачихлаа гээд урагшаа заахаар нь урагшаа гүйж явсан хүний араас нь би хөөж гүйсэн чинь тэр хүн хурдан гүйсээр би хөөж гүйцээгүй юм. Тэгээд би буцаж орж ирээд А юу болсон бэ гэтэл 3 залуу манай дэлгүүрт орж ирээд 2 залуу нь толгой эргүүлээд тэр хооронд нь нэг залуу нь лангуу руу орж хайрцагтай мөнгийг өвөртлөөд гараад гүйсэн тэгээд би сандраад мөнгө байгаа хайрцгаа үзтэл байхгүй байсан, гэхдээ камерийн бичлэгээр бол 3 өөр залуу байсан юм” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 152-153/ /хх-н 157-158/

         Гэрч Б.Э  мөрдөн байцаалтад  өгсөн … тэр орой манай эхнэрийг дэлгүүртээ зогсож байхад нь 3-н залуу гаднаас орж ирээд үсний будаг авъя гэж хэлээд баахан үзэж байгаад гарахдаа нэг нь дэлгүүрийн хайрцагтай орлогын мөнгийг хулгайлаад гарсан байсан, …би өөрөө гадна камераа шүүгээд үзэхэд манай дэлгүүрээс хулгай хийсэн 3 залуу гурвуулаа урагшаа 5-н буудал руу гүйж зугтаж харагдсан байдаг юм. Тэр залуу бол барагцаалбал 18-22 орчим насны 165 см өндөртэй, духруугаа унжсан үстэй, малгайтай болохоор үснийх нь өнгийг хараагүй, малгайных нь завсраар урдуур нь үс нь унжсан байдалтай байсан, энэ залууг би одоо харвал уг нь танина, 7-н буудал орчмоо явдаг байж магадгүй гэж бодож байна. Тэр залуу манайхаар орж ирж хулгай хийхдээ улаан хар өнгийн алаг куртиктэй, хар ноосон малгайтай орж ирсэн нь камерийн бичлэг дээр харагддаг бөгөөд энэ залуу хайрцагтай мөнгийг аваад куртикны дотор талаар хийгээд гардаг юм. Харин нөгөө 2 залууг нь өмнө нь би харж байгаагүй юм шиг санагдаж байна. Тэр улаан куртиктэй залуугаа бодвол илүү өндөр 170 гаруй см орчим өндөр нуруутай ойролцоо насны залуучууд байсан” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 161-162 тал/

           Шүүгдэгч Д.Ч  мөрдөн байцаалтад өгсөн … 129 дүгээр цэцэрлэгийн хашаанд 4, 5 хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглоход М Г 2 “тэр хүүхэд утастай байна дээрэмдчихье” гэхээр нь би “яах гээд байгаа юм лай явъя” гэхэд М надад чи ядахдаа хүн харж бай гэхээр нь би цэцэрлэгийн хашааны хаалганы гадна талд модны хажуу талд хүн хараад зогссон. Ингээд М Г 2 юм үзүүлье гээд 3 билүү 4 хүүхдийг модны араар аваад орсон. Би дунд нь нэг удаа тэд нар дээр очиход М хумсны хутга гартаа барьчихсан энэ хумсны хутгаар хумсаа авч болно. өөр яаж болох вэ? Гэхээр нь би буцаж гараад байж байтал М Г 2 нөгөө хүүхдүүдийн гутлыг нь тайлуулаад мод руу шидсэн…. Намайг 54 дүгээр суруулийн цаахан талд байрладаг 122 дугаар цэцэрлэг дээр очиход Г М нар 2 дугуйтай хүүхэдтэй явж байсан. Би гүйж очоод М мэндлээд байж байтал Г дэлгүүр орлоо гээд салсан. Ингээд бид нар бөөндөө 122 дугаар цэцэрлэг ороод байж байтал Г ирсэн. М надад хэлэхдээ “Г чи энд байж бай хоёулаа уралдаадхъя” гэж хэлээд тэр 2 хүүхдийг аваад уралдаж байгаад буцааж өгсөн. Ингээл М чиний дугуй чинь ёстой гоё юм байна ш дээ талбай орчихоод ирье гэж хэлэхэд нөгөө хүүхэд нь “үгүй үгүй танихгүй юм чинь” гэхэд М Г хоёр 00.00 цаг гэхэд хүрээд ирнэ. чи унуулаад явуулчих тэгэх үү гэж хэлсэн. Надад тусдаа М хэлэхдээ “чи яваад гэрийнхээ тэнд байж бай. Бид 2 дугуйг нь аваад очъё” гэж хэлэхээр нь би салаад цэцэрлэгийн хашаанаас дөнгөж гарахад Г М 2 араас тэр 2 залуугийн унадаг дугуйг унаад хажуу талаар явсан.Тэр 2 дугуй хар ба цагаан өнгийн дугуйнууд байсан”, М, Х бид гурав 6-н буудалд байх нэг дэлгүүрт ороод ширхэгийн тамхи асуугаад байхгүй гээд бид 3 гарсан. Тэгээд зам уруудаад алхаж байтал М энэ дэлгүүрийн орлогыг авчихвал их амархан юм байна гэсэн. Тэгэхээр нь Х бид 2 яах юм бэ гэхэд М та хоёр зүгээр танихгүй юм шиг ороод үсний будаг асуучих гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 танихгүй хүн шиг ороод худалдагч гэх эмэгтэй хүнээс үсний будаг асуусан. Тэгээд тэрийг үзий энийг үзий гэж будагнууд авч үзэж байх үед М лангууных нь араар ороод мөнгийг нь авсан. Тэгсэн чинь худалдагч нь мэдээд цаагуураа гарч ирэх гэсэн тэгэхээр нь бид 3 гарч зугтаагаад буудал дээр ирээд нэг автобусанд суусан. Тэгээд 2 буудал яваад бууж шууд таксинд суусан. Мөнгийг М л мэдэж байсан ба ундаа тамхи аваад ПС тоглоод дуусгасан. Би бэлэн нэг ч төгрөг аваагүй. М авсан мөнгө нь 140.000 төгрөг байсан. 100.000 төгрөгийг нь М аваад үлдсэнийг нь Х авсан. Би тухайн үед шар өнгийн куртик, жинсэн өмд, цагаан пүүзтэй явсан. М хар гуталтай, хажуудаа халаастай ногоон өнгийн өмдтэй, улбар шар өнгийн хар оруулгатай куртиктэй байсан. Х хар куртиктэй, хар өмдтэй, хар Адидас пүүзтэй саравчтай малгайтай байсан гэсэн мэдүүлэг . /хх-ийн 167/

    Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн … Ч М 2-н нэг нь хумсны хутга гаргаж ирээд М хумсны хутгаар сүрдүүлээд нэг хүүхдээс нь хар өнгийн гар утас авсан. Мэдрэгчтэй жижигхэн гар утас байсан. Утсыг нь авчихаад бид 3 тэр 2 хүүхдийн гутлыг нь тайлуулаад модны цаашаагаа шидээд тэгээд тэндээсээ зугтаасан. Шууд Нарантуул зах ороод гар утсыг нь 10.000 төгрөгөөр явуулын хүнд зараад мөнгөөр нь юм авч идээд пс тоглоод дуусгасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 70 тал/ зэрэг болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.

        Д.Ч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн  гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байна. Иймд Д.Ч гэм бурууг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Д.Ч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн  гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүд нь  2015 оны 8 дугаар сарын 11-ний Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан цаг хугацаанаас өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 минутаас өмнө гэмт хэрэг  үйлдсэн хүнд хамаарна гэж заасан байна. Энд заасан цаг хугацаанаас өмнө буюу 2014 оны 8 дугаар сарын 12, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд тус тус үйлдэгдсэн байх тул өршөөлийн хуульд хамрагдах бүрэн үндэслэлтэй байна.

  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны арчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар    оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй. 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх шаардлагагүй, 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байна гэж үзэв.

Д.Ч, Б.Г нарыг өсвөр насны хүүхдүүдийг хумсны хутгаар айлган сүрдүүлж гар утсыг авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул тэдэнд  холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.  Иймд   Д.Ч, Б.Г нарыг бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж авахаар  довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт … оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг журамлан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг төлөөгүй байх тул хохирлыг тэднээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал Д.Ч 40.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 8-43 тоотод оршин суух /РД: УД04270810/ Т.Ж, 300.000 төгрөгийг гаргуулж  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 75Б-16 тоотод оршин суух / РД:УК05062813/ Г.Т, 93.333 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо  Хандгайтын 33-537 тоотод оршин суух /РД: РЭ95100303/ Б.А, Б.Г 40.000 төгрөгийг гаргууулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 8-43 тоотод оршин суух /РД: УД04270810/ Т.Ж тус тус олгохоор шийдвэрлэв. Б.А учруулсан 280.000 төгрөгийн хохирлыг М, Т.А нарт хамтран үйлдсэн тул  тэнцүү хувааж нэг хүнээс 93.333 төгрөг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргах,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгтээ Д.Ч нь 28 хоног цагдан хоригдсон, Б.Г нь цагдан хоригдоогүй байна.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2,36.3,36.4, 36.6,36.7,36.8,36.9,36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Д Ч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн  гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж авахаар  довтолсон гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг, С цагаан овогт Б Г  бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж авахаар  довтолсон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар Д.Ч эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар   Д.Ч 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн анхны Арчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар оногдуулсан  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар    оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4.2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Ч, Б.Г нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар Д.Ч, Б.Г нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч 2015.06.20-ноос 2015 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  15 хоног, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс  2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  13 хоног , нийт 28 хоног цагдан хоригдсоныг  эдлэх ялд нь оруулан тооцох, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ч, Б.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч 40.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 8-43 тоотод оршин суух /РД: УД04270810/ Т.Ж, 300.000 төгрөгийг гаргуулж  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 75Б-16 тоотод оршин суух / РД:УК05062813/ Г.Т, 93.333 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо  Хандгайтын 33-537 тоотод оршин суух /РД: РЭ95100303/ Б.А, Б.Г 40.000 төгрөгийг гаргууулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 8-43 тоотод оршин суух /РД: УД04270810/ Т.Ж тус тус олгосугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

11.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

12. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН