Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2018/00050

 

 

 

 

 

20*******8 оны 0******* сарын *******5 өдөр

Дугаар **************8/ШШ20*******8/00050

Дорнод аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, 6606257******* регистрийн дугаартай, овогт д холбогдох,

400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20*******7 оны *******2 сарын *******2-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.******* миний бие 20*******2 оны *******0 сарын *******0-нд Ч.ы буруутай, болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэндээ 79 хувиар алдсан учир Ч.аас группын зөрүүг цалингийн доод хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэсэн. 20*******7 оны 0******* сарын 0*******-нээс цалингийн доод хэмжээ 240000 мянга болсон тул *******2 сарын группын зөрүү сарын *******00000 төгрөг нийт *******200000 төгрөг болсноос миний ХААН банкны 54080467*******9 тоот дансанд 20*******7 оны 04 сарын 07-нд 200000 төгрөг, 20*******7 оны 06 сарын 06-ны өдөр *******00000 төгрөг, 20*******7 оны 08 сарын 02-нд 200000 төгрөг, 20*******7 оны ************** сарын 2*******-нд *******00000 төгрөг нийт 800000 төгрөгийг хасаад үлдэгдэл 400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.******* миний нэхэмжилсэн 400000 төгрөгийг хариуцагч Ч. 20*******8 оны 0******* сарын *******0-ны өдөр миний ХААН банкны 54080467*******9 тоот дансанд хийсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ч.аас 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.аас 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Хариуцагч Ч.д холбогдох 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамжид *******2650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамжид 6*******25 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ