Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2018/00051

 

 

 

 

 

*******018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 1*******8/ШШ*******018/00051

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******/РД:**************/-ийн Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг *******017 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн

Нэхэмжлэгч Т.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн *******-р бригадад ажилд орсон бөгөөд тус нэгдэл тартал буюу 1991 оны 1******* сарын *******1-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. 1989 онд тус нэгдлийнхээ ******* шилжин очиж ажиллаж байсан бөгөөд нэгдэлд ажиллаж байснаас өөр газарт ажиллаагүй юм. Ингээд өндөр насны тэтгэвэртээ гарах болж материалаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдсэн, мөн ажилд орсон тушаал маань архиваас гарч ирэхгүй байсан учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай боллоо.

Иймд миний энэ байдлыг харгалзан намайг Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 1******* сарын *******1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 1******* сарын *******1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд 1. Дорнод аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын Тэтгэмж олгох тухай 1984 оны 11 сарын *******9-ний өдрийн №**************6, 1985 оны 9 сарын 17-ны өдрийн №17*******, Тэтгэмжтэй чөлөө олгох тухай 1987 оны 4 сарын 10-ны өдрийн №, Ээлжийн амралт олгох тухай 1988 оны 11 сарын 19-ний өдрийн №б/, Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 1989 оны ******* сарын 15-ны өдрийн №б/1*******,...ээлжийн амралт олгох тухай 1990 оны 1******* сарын 06-ны өдрийн №б/8*******, Ажлаас чөлөөлөх тухай 1991 оны 1******* сарын *******0-ны өдрийн №Б/ тоот тушаалууд, тэдгээрийн хавсралтын хуулбарууд,

*******. Нэхэмжлэгчийн тус нэгдлээс 198******* оны 01 сараас 1988 оны 1******* сар дуусталх хугацаанд авч байсан цалингийн түүвэр, уг цалинг ******* нэгдлийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн тухай архивын хадгаламжийн нэгж, фондыг бичиж ирүүлсэн ******* сумын Засаг даргын тамгын газрын *******017 оны 9 сарын *******6-ны өдрийн №*******/4*******8 тоот албан бичиг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэхэмжлэгчийн ******* сумын ******* нэгдэлд 198******* оны ажилд орсон тухай тушаал Дорнод аймгийн Архивын тасаг болон ******* сумын архивт, мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр өөрт нь тус тус хадгалагдаж үлдээгүй болох нь Дорнод аймгийн Архивын тасгийн *******017 оны 4 сарын *******6-ны өдрийн №8******* тоот албан бичгээр тогтоогдож байх тул шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иймд шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Т.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 1******* сарын *******1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******/РД:**************/ нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 1******* сарын *******1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН