| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/01105/И |
| Дугаар | 138/ШШ2018/00052 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2018/00052
| 28 оны сарын 1******* өдөр | Дугаар 138/ШШ28/000*******2 | Дорнод аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******-******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн сумын дугаар баг, - тоотод оршин суух, *******760616 регистрийн дугаартай, овогт д холбогдох
Хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,
Нэхэмжлэгч Д.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 2000 онд танилцаж, дотноссон бөгөөд оны сарын -нд хүү А.ыг төрүүлсэн. Бид хамтран амьдарч байгаагүй. намайг хүүхдийг нь төрүүлснийг мэдээгүй. 26 оны 07 сард ын гэрт очиж хүүхэдтэй нь уулзуулсан. Хүү А.ыг 16 нас хүрэх хугацаанд нэг ч удаа эцгээс нь тусламж дэмжлэг авч байгаагүй. Миний бие эрхэлсэн ажилгүй бөгөөд хүүгийнхээ цаашдын амьдралд нэмэр болгох үүднээс Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүгийн эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд А.ын эцгээр ыг тогтоож, хүү ыг насанд хүртэл нь аар тэжээн тэтгүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүүхэд маань удахгүй 18 насанд хүрэх гэж байгаа тул хүүхдийн эцгээс тэтгэмж гаргуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Э.д холбогдуулан хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.******* нь хүүхэд маань удахгүй 18 насанд хүрэх гэж байгаа тул хүүхдийн эцгээс тэтгэмж гаргуулах шаардлагагүй гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.*******, 1 дугаар зүйлийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.д холбогдуулан хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН