Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04801

 

 

 

 

 

 

 

 

2023 11 06 101/ШШ2023/04801

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Г******* б*******ны, Г******* б******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* тауэр ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Эын Э /РД: /, Оы Ц /РД: / нарт холбогдох,

210,914,480.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Ц, Э.Э нар нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр Г******* б*******тай ЗГ11651206 дугаартай зээлийн гэрээ байгуулж 155,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлэн авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 сарын 31-ний өдөр ЗБ11651206 дугаартай ипотекийн гэрээгээр зээлдэгч О.Ц нь өөрийн өмчлөлийн дүүрэг, хороо, гудамж, байр, тоотын 134,9 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-22030666 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг барьцаалсан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлэнд 2,372,558.16 төгрөг, зээлийн хүүнд 60,318,551.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,319.21 төгрөг, даатгалын төлбөрт 856,447.88 төгрөг тус тус төлсөн.

Зээлдэгч нар хамгийн сүүлд 2021 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй ба зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай зээлдэгч О.Ц, Э.Э нарт мэдэгдсэн боловч үр дүн гараагүй.

2023 оны 04 сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээл 152,627,441.84 төгрөг, зээлийн хүү 57,775,855.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981.14 төгрөг, даатгалын төлбөрт 394,202.22 төгрөг, нийт 210,914,480.78 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Тэдгээр нь зээл авах үедээ дүүрэг, хороо, гудамж, байр, тоот хаягт оршин сууж байсан ба уг хаягаар нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч харьяалах хорооны засаг дарга нь зээлдэгч нарыг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэж тодорхойлсон.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж мөн шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03659 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан бөгөөд дүүргийн цагдаагийн газар 2023 оны 03 сарын 30-ны өдрийн албан тоотоор О.Ц, Э.Э нарыг Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* тауэр ******* байр, ******* тоот хаягт оршин сууж байгаа болохыг мэдэгдсэн.

Б******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.4.1, 4.4.10-т тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлдэгч О.Ц, Э.Э нараас үндсэн зээл 152,627,441.84 төгрөг, зээлийн хүү 57,775,855.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981.14 төгрөг, даатгалын төлбөрт 394,202.22 төгрөг, нийт 210,914,480.78 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүрэгт барьцаалсан дүүрэг, хороо, гудамж, байр, тоотын 134,9 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-22030666 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Ц, Э.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г******* б*******ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

О.Ц, Э.Э нар Г******* б*******тай 2018 оны 12 сарын 31-ний өдөр ЗГ11651206 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 155,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай буюу 20 жилийн хугацаатай зээлж авсан.

Дээрх зээлийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд эргэн төлөлтөөс үндсэн зээлэнд 2,372,558.16 төгрөг, хүүгийн төлбөрт 60,318,551.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,319.21 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан. Гэвч 2020 оны намраас буюу ковид-19 өвчний улмаас орлогогүй болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн.

Гэрээний хугацаа 2038 оны 12 сарын 25-ны өдөр дуусах бөгөөд зээл болон хүүгийн төлбөрт дээрх хугацаанд нийт 572,952,798.25 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

Ковид-19 өвчний улмаас орлогогүй болж б*******инд хандан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөх талаар хүсэлтийг мэдэгдэл өгөх үед нь амаар өгч байсан гэсэн.

Цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тавьж хүнсний салбараас бусад олон бизнес дампуурч алдагдал хүлээж б*******ны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, зээлдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг б******* мэдсээр байж ийнхүү тасалдсан хугацааны төлөлтийг хийгээгүй үндэслэлээр гэрээг цуцалж байгаад гомдолтой байна.

Бид сард 2,386,500 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд ковид дууссанаас хойш төлж чадаагүй 2 жилийн хугацааг тооцвол төлбөл зохих төлбөр нь 57,276,000 төгрөг байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч ү дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй, 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн, 225.4.2-т энэ хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын зүгээс ковидын улмаас орлогогүй болж сүүлийн 24 сарын хугацааны төлөлтийг хийж чадаагүй байгаа нь зээлийн гэрээний 240 сарын хугацаатай харьцуулахад мөн нийт эргэн төлөх төлөлтийн 572,952,798.25 төгрөгийн үнийн дүнтэй харьцуулахад үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна.

Иймд О.Ц, Э.Э нар зээлээ хуваарийн дагуу төлж байсан, тасалдсан 24 сарын хугацааны төлөлт нь үүргийг ялимгүй зөрчсөн, хойшлуулах хүсэлт гаргасан, цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах хүсэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2021 оны 08 сарын 26, 2021 оны 09 сарын 20, 2021 оны 11 сарын 19-ний өдрийн зээл төлөх мэдэгдлүүд,

Зээлдэгч О.Цгийн Г******* б*******инд 2021 оны 09 сарын 21-ний өдөр гаргасан зээлийг 09.28-наас өмнө төлөх хүсэлт, зээлдэгч нартай 2022 оны 01 сарын 07-ны өдөр уулзсан уулзалтын тэмдэглэл,

О.Ц, Э.Э нарын оршин суугаа хаягийг олж тогтоосон дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч О.Ц, Э.Э нар итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч Э.Э, О.Ц нарт холбогдуулан 210,914,480.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

/2023 оны 04 сарын 12-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээл 152,627,441.84 төгрөг,

Зээлийн хүү 57,775,855.58 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981.14 төгрөг,

Даатгалын төлбөрт 394,202.22 төгрөг/

 

О.Ц, Э.Э нар нь Г******* б******* ХК-тай 2018 оны 12 сарын 31-ний өдөр ЗГ11651206 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 155,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч О.Ц, Э.Э нар нь зээлдүүлэгч Г******* б******* ХК-тай 2018 оны 12 сарын 31-ний өдөр ЗБ11651206 тоот ипотекийн гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт О.Цгийн өмчлөлийн дүүрэг, хороо, гудамж, 11/2 байр, тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22030666 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2018 оны 12 сарын 31-ний өдрийн ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 12 сарын 31-ний өдрийн ЗБ11651206 тоот ипотекийн гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 6-14 дүгээр тал/

 

дүүрэг, хороо, гудамж, 11/2 байр, тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22030666 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц хариуцагч О.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 14 дүгээр тал/

 

Зээлдүүлэгч Г******* б******* ХК нь зээлдэгч О.Ц, Э.Э нарын нэр дээр 11651206 тоот зээлийн дансыг 2018 оны 12 сарын 31-ний өдөр нээн уг дансанд зээл олгов гүйлгээний утгатай 155,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд зээлдэгч тал уг мөнгийг зээлэн авсан талаараа маргаагүй болно.

/ХХ-ийн 15-18 дугаар тал/

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г******* б******* ХК болон хариуцагч буюу зээлдэгч О.Ц, Э.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Г******* б******* ХК-ийн зээлдэгч О.Ц, Э.Э нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч О.Ц, Э.Э нар нь 2018 оны 12 сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүрэгт:

2019 оны 01 сарын 25-ны өдөр үндсэн зээл 448,491.39 төгрөг, зээлийн хүү 1,910,958.90 төгрөг, даатгалын төлбөр 33,043.87 төгрөг,

2019 оны 02 сарын 01-ний өдөр үндсэн зээл 27,049.71 төгрөг,

2019 оны 02 сарын 25-ны өдөр зээлийн хүү 2,353,546.05 төгрөг, даатгалын төлбөр 33,004.24 төгрөг,

2019 оны 02 сарын 26-ны өдөр үндсэн зээл 21,114.86 төгрөг, зээлийн хүү 8,866.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.68 төгрөг,

2019 оны 03 сарын 12-ны өдөр үндсэн зээл 2,972.63 төгрөг,

2019 оны 03 сарын 27-ны өдөр үндсэн зээл 222,353.94 төгрөг, зээлийн хүү 2,133,407.39 төгрөг, даатгалын төлбөр 33,002.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.48 төгрөг,

2019 оны 03 сарын 28-ны өдөр үндсэн зээл 30,738.67 төгрөг,

2019 оны 04 сарын 29-ний өдөр үндсэн зээл 28,152.69 төгрөг, зээлийн хүү 2,358,346.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59.03 төгрөг, даатгалын төлбөр 32,981.14 төгрөг,

2019 оны 05 сарын 01-ний өдөр үндсэн зээл 0,84 төгрөг,

2019 оны 06 сарын 10-ны өдөр үндсэн зээл 85,367.79 төгрөг, зээлийн хүү 2,281,653.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.02 төгрөг, даатгалын төлбөр 32,978.79 төгрөг,

2019 оны 06 сарын -ны өдөр үндсэн зээл 19,478.65 төгрөг,

2019 оны 06 сарын 26-ны өдөр үндсэн зээл 29,557.05 төгрөг, зээлийн хүү 2,356,942.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230.91 төгрөг, даатгалын төлбөр 32,970.06 төгрөг,

2019 оны 08 сарын 19-ний өдөр үндсэн зээл 106,875.85 төгрөг, зээлийн хүү 2,279,624.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.12 төгрөг, даатгалын төлбөр 32,967.59 төгрөг,

2019 оны 09 сарын 30-ны өдөр үндсэн зээл 31,219.66 төгрөг, зээлийн хүү 2,903,866.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342.79 төгрөг, даатгалын төлбөр 65,9.38 төгрөг,

2019 оны 10 сарын 07-ны өдөр үндсэн зээл 32,537.32 төгрөг, зээлийн хүү 1,805,376.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192.11 төгрөг,

2019 оны 11 сарын -ны өдөр үндсэн зээл 109,145.32 төгрөг, зээлийн хүү 2,277,354.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.75 төгрөг, даатгалын төлбөр 32,953.37 төгрөг,

2019 оны 12 сарын 10-ны өдөр үндсэн зээл 33,942.61 төгрөг, зээлийн хүү 2,352,557.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322.34 төгрөг, даатгалын төлбөр 32,944.28 төгрөг,

2020 оны 01 сарын 10-ны өдөр үндсэн зээл 111,280.68 төгрөг, зээлийн хүү 2,275,219.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98.27 төгрөг, даатгалын төлбөр 32,941.45 төгрөг,

2020 оны 02 сарын 03-ны өдөр даатгалын төлбөр 407 төгрөг,

2020 оны 06 сарын 15-ны өдөр үндсэн зээл 73,923.38 төгрөг, зээлийн хүү 4,827,408.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 437.48 төгрөг, даатгалын төлбөр 98,230.61 төгрөг,

2020 оны 06 сарын 25-ны өдөр үндсэн зээл 377,299.59 төгрөг, зээлийн хүү 9,040,368.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4375.01 төгрөг, даатгалын төлбөр 98,949.31 төгрөг,

2020 оны 12 сарын 30-ны өдөр зээлийн хүү 219.44 төгрөг,

2021 оны 03 сарын 31-ний өдөр үндсэн зээл 581,055.53 төгрөг, зээлийн хүү 19,152,834.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3120.22 төгрөг, даатгалын төлбөр 263,156.56 төгрөг,

Үндсэн зээлийн төлбөрт 2,372,558.16 төгрөг, зээлийн хүү 60,318,551.02 төгөг, даатгалын төлбөрт 856,447.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,319.21 төгрөг, нийт 63,556,876.27 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байх ба зээлдэгч нар энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно.

/ХХ-ийн 19 дүгээр тал/

 

2018 оны 12 сарын 31-ний өдрийн ЗГ11651206 тоот зээлийн гэрээний 2.1.1-т Зээлийн жилийн хүү 18 хувь, 2.6-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов,

2.7-д Зээлдэгч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг зээлийн эрсдэлийн даатгалд, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн эрсдэлийн даатгалд даатгуулна. ...,

2.8-д Зээлийн гэрээний 2.7-д зааснаар даатгуулахтай холбогдуулан даатгагчид төлөх даатгалын хураамжийг Г******* б*******аар дамжуулан урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу хуримтлуулж төлнө. Даатгалын хураамж төлөх хуваарийг гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн графикт бөгөөд даатгалын хураамж төлөх үүргийг зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх үүргээс тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна.

 

Дээр дурдсаны дагуу б******* гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн эрсдэлийн даатгал, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийн эрсдэлийн даатгалын төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Б*******, б******* бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол б*******, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн ба зээлдэгч нар дээрх байдлаар зээлдүүлэгчид хүсэлтээ гаргаж байгаагүй, амаар гаргаж байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй болно.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 8 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,

2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,

2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгажээ.

 

Мөн зээлдэгч нар ковид 19 цар тахлаас үүдэлтэй хүнд нөхцөл байдалд орсон гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба өөрөөр хэлбэл цар тахлаас үүдэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд авсан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтаа ирүүлээгүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний 4.4-т дараах тохиолдолд б******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна,

4.4.1-т Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнл заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар заасан бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх мэдэгдлийг 2021 оны 08 сарын 26, 2021 оны 09 сарын 20-ний өдрүүдэд тус тус хүргүүлэхэд зээлдэгч тал Г******* б*******инд 2021 оны 09 сарын 21-ний өдөр хүсэлт гарган зээлийн төлбөрийг 28-наас өмнө төлнө гэх тайлбарыг гаргаж байжээ.

Үүнээс хойш хугацаанд мөн зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 2021 оны 11 сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлснээс гадна 2022 оны 01 сарын 07-ны өдөр зээл төлүүлэхтэй холбоотой уулзалтын тэмдэглэл үйлдэж байсан ба зээлдэгч О.Ц, Э.Э нар энэ талаар мөн маргаагүй.

/ХХ-ийн 21-24 дүгээр тал/

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/3659 дугаар шийдвэрээр Эын Э, Отгонохины Ц нарын эрэн сурвалжилсан ба дүүргийн цагдаагийн газар 2023 оны 03 сарын 30-ны өдөр тэдгээрийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, Консол тауэр, ******* байрны ******* тоотод оршин суудаг болохыг тогтоосон талаараа тодорхойлолт ирүүлсэн байна.

/ХХ-ийн 25 дугаар тал/

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй тохиолдолд гэрээ цуцлах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээг цуцлах ба зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцалсан нь үндэслэлтэй.

 

Зээлдэгч нар 2018 оны 12 сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийг 2021 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.2-т заасан гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамаарахгүй.

 

Зээлдэгч О.Ц, Э.Э нар 2018 оны 12 сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 152,627,441.84 төгрөг, зээлийн хүү 57,775,855.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,981.14 төгрөг, даатгалын төлбөрт 394,202.22 төгрөг, нийт 210,914,480.78 төгрөг байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч О.Ц, Э.Э нараас 210,914,480.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгож, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хариуцагч О.Ц, Э.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч О.Цгийн өмчлөлийн дүүрэг, хороо, гудамж, 11/2 байр, тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22030666 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч О.Ц, Э.Э нараас 210,914,480.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хариуцагч О.Ц, Э.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч О.Цгийн өмчлөлийн дүүрэг, хороо, гудамж, 11/2 байр, тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22030666 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,282,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Э.Э нараас 1,282,722 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН