Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0349

 

                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, А******* нарын нэр бүхий 11 компаний нэхэмжлэлтэй, Ул******* ТӨХК-д холбогдох Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч хэрэглэгчийг цахилгаанаар хангахыг Ул******* ТӨХК даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ......А******* ХХК нарын нэр бүхий компаниудын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Ул******* ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгаанаар тасралтгүй найдвартай хангаж ажиллаж байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ул******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж Урт цагаан үйлчилгээний төвийг цахилгаанаар хангасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ул******* ТӨХК нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч Урт цагаан үйлчилгээний төвийг цахилгаанаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ханджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эдлэх эрхэд хамаарч байх бөгөөд уг захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А******* нарын нэр бүхий 11 компаний гаргасан Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч хэрэглэгчийг цахилгаанаар хангахыг Ул******* ТӨХК даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Ул******* ТӨХК хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2021/0330/з/т индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР