Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02754

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12

182/ШШ2024/02754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б.Б-н хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Баатар овогтой ******* миний бие 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид норомчноор ажиллаж байгаад 1982 онд цэргийн албанд татагдан 1985 оны 8 дугаар сарын 15-нд халагдаж ирээд мөн оныхоо 9 дүгээр сарын 26-нд Барилга цахилгаан сантехникийн засварын ангидаа эргэж ажилдаа орсон. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр халагдах үед тус байгууллага өмч хувьчлалын ягаан тасалбараар хувьчлагдаж Завхан аймгийн барилга засварын Мандах ББХКомпани болж өмчийн хэлбэр болон нэрээ өөрчилсөн байсан. Завхан аймгийн архиваас шүүлгэхэд ажилд орсон болон ажиллах хугацаанд шагнуулж байсан тушаалууд гарч ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдсэн болов ч гарсан тушаал нь хувьчилж авсан компанийн тамгатай бичигдсэн учраас нийгмийн даатгалын байгууллага шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн тул миний 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25, 1985 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилга цахилгаан сантехникийн засварын ангид, хувьчлагдаж нэрээ өөрчилсөн 78972 регистрийн дугаартай барилга эасварын Мандах ББХК-нд 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл норомчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэр хөдөлмөрийн дэвтрийг хаасан гэж байгаа ажлаас чөлөөлсөн гэж бичээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй гэж шүүхэд ханд гэсэн. Иймд миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4221 тоот тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгын 2024 оны 03 дугаар сарын 18-ны А/540 тоот тодорхойлолт, Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар Социалист уралдаан дүгнэх тухай тушаал, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар ажилд авах тухай тушаал, 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 153 дугаар тушаал, 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар хуваарь батлах тухай тушаал, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр Ажилд томилох тухай тушаал, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Болзолт даалгаврын социалист уралдаан зарлах тухай тушаал, түүний хавсралт, гэрч *******,******* нарын тодорхойлолт, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Архивын ерөнхий газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас *******ын ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Сартуул овогт Баатарын ******* /РД:ИЭ64050377/ нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид нормчиноор, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан барилга засварын Мандах компанид нормчиноор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн гэж бичээгүй, ажлаас гарсан тушаал тушаал олдохгүй байгаагаас энэ хугацаанд ажилласан жилийг тооцохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

*******ын хөдөлмөрийн дэвтэрт:

3.1. Ангийн даргын 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тушаалаар Барилга засвар ангид нормчиноор авч ажиллуулав,

3.2. Ангийн даргын 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар Ардын цэргийн албанд дайчлагдсан тул ажлаас чөлөөлөв,

3.3. Ангийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 142 тоот тушаалаар Барилга, цахилгаан сантехник засварын ангид нормчиноор авч ажиллуулав,

3.4. Завхан барилга засварын Мандах компанийн бүх гишүүдийн хурлын 1994 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот протоколоор Үйлдвэрлэл ажлын фронтгүйгээс 1994 оны 01 сарын 01-нээс ажил зогсов гэж ажлын тухай тэмдэглэсэн байна. /хх 64/

 

4. Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр Ажилд томилох тухай тушаалаар *******ыг 7-р сарын 22-ны өдрөөс эхлэн засварын бригадад ажилчнаар томилсон байх ба тус ангийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар хуваарь батлах тухай тушаалаар *******од ээлжийн амралт олгосон байна. /хх 59-62/

 

5. Мөн ангийн даргын 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ардын цэргийн албанд дайчлагдан татагдаж байгаа нормчин *******ыг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна.

 

6. Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар ажилд авах тухай тушаалаар *******ыг 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нормчиноор авч ажиллуулжээ. /хх 58/

 

7. Завхан аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримт болох Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар Социалист уралдаанд түрүүлсэн ажилчин, ажилтныг шагнах тухай тушаал, 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар Шагнал олгох тухай тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар Шагнал олгох тухай тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар Социалист уралдаан дүгнэх тухай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 153 дугаар тушаал, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар Ажлын үр дүнгээр шагнал олгох тухай тушаал зэргээс үзэхэд ******* нь ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан байх бөгөөд энэ нь түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг нотолж байна.

 

8. Мөн Завхан аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримт болох Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Болзолт даалгаварын социалист уралдаан зарлах тухай тушаал, 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаар Бригад зохион байгуулах тухай тушаалуудын хавсралтад *******ын нэр бичигдсэн, Завхан аймгийн Архивын тасгаас Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид нормчин, мужаанаар ажиллаж байсан *******ын 1982, 1985-1991 онуудын цалингийн тодорхойлол, цалингийн цэсийг ирүүлсэн байна. /хх 19-22, 42-45/

9. Мөн Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас Баатарын *******ын ажиллаж байсан Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Барилга засварын Мандах ББХК нь 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 28-нийг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно гэх тодорхойлолтыг ирүүлсэн.

Түүнчлэн *******ын 1988.10.23-ны өдөр мэдүүлсэн БНМАУ-н хүн амын регистрийн картанд ажил эрхлэлтийн байдлын талаар 1985 онд барилга засварын ангид ажилд орсон, мужааны ажил эрхэлдэг гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн гэрч******* ... ******* Барилгын ТМСургуулийг 1980 онд төгсөөд 1980 оноос 1982 он хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид тасралтгүй ажиллаж байгаад 1982 онд цэргийн цэргийн албанд татагдаж, 1985 онд цэргээс халагдсан юм. 1985 оноос 1994 он хүртэл тус байгууллагад ******* тасралтгүй ажиллаж байсан нь үнэн ... гэж, гэрч ******* ... би тус байгууллагад 1980.02 дугаар сараас 1995.04.21-ний өдөр хүртэл ажилласан. ******* энэ хугацаанд тасралтгүй ажилласан нь үнэн. ******* нь 1982 онд цэргийн албанд татагдаж 1985 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаад тус байгууллагад ажилласан. Тус үйлдвэр нь 1990-1991 оны үед өмч хувьчлалаар Мандах захиралтай Завхан барилга засварын Мандах компани болж нэр өөрчилж байсан ... гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Иймд дээрх тогтоогдсон үйд баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагчийн ажилласан байдал нотлогдон тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/614 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/547 дугаар албан бичиг, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/959 дүгээр албан бичиг баримтуудаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд *******ын 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан барилга засварын Мандах компанид тус тус нормчиноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Сартуул овогт Баатарын ******* /РД:ИЭ64050377/-н 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан барилга засварын Мандах компанид тус тус нормчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА