Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/00863

 

 

 

 

 

                    2024        02           15  

             101/ШШ2024/00863

 

 

 

 

 

       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* *******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,************** *******,-т холбогдох гэм хорын хохиролд 4,509,642.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайхыг эзгүй байх хойгуур Баянзүрх дүүргийн*******,,,,, тоот хаягаас хариуцагч ийн гэрээс 12 цагийн турш ус алдаж, манай гэрийн хана, тааз, хивс, шал, гэрэл, гар утас гэх мэт эд юмс ихээр гэмтэж, зарим нь дахин ашиглаж болохооргүй болсон.

 

Өөрөөр хэлбэл, 2 жилийн өмнөх үйл явдал. Тэр өдөр манайх өглөө эрт рүү амрах зорилгоор явсан хойгуур гэрт маань дээд айлаас ус алдсан бөгөөд хариуцагч нь бас зуслан руугаа явсан байж таарсан. Тэгээд камерын бичлэгээс ус алдаж байгааг үзээд бид нар ээс ирээд хариуцагчийг дуудсан боловч өдөржингөө маш их ус алдсан байсан.

 

Ингээд миний бие эхнэртэйгээ интернэтээс засвар хийхээр зар мэдээ хайж байгаад хөрөнгийн үнэлгээний компани дуудаж үзүүлэхэд нийт 4,500,000.00 төгрөгийн хохирол гарсан. Энэ талаар хариуцагчид хэлэхэд тэрээр над руу засвар хийдэг гэж нэг хүн явуулсан боловч бид нар түүнтэй ойлголцож чадаагүй тул өөр хүнээр 5,000,000.00 төгрөгөөр орон сууцаа засуулсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс шинжээч томилоод цаг хугацаа нилээн алдсан ба хариуцагч нь шинжээчийн зардлыг төлөөгүй учраас миний бие үүнийг төлсөн. Хариуцагчийн зүгээс надад учирсан хохирлыг барагдуулах талаар сэтгэл гаргахгүй байна гэж харагдаж бодогдож байна. Миний хувьд анхны хөрөнгийн үнэлгээний компанийн тайлангаар тогтоогдсон 4,349,642.00 төгрөг, үйлчилгээний хөлс 160,000.00 төгрөг, нийт 4,509,642.00 төгрөгийг нэхэмжилсэн хэвээр байна.

 

Өөрөөр хэлбэл, орон сууцанд 3,266,642.00 төгрөг, мөн гар утсанд 1,083,000.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн энэхүү үнэлгээний тайлангаа дэмжих болно. Хариуцагч нь намайг гар утас тэр өдөр байгаагүй байхад байсан гэж худал ярьж их хэмжээний мөнгө нэхэмжилж байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тодорхой дурдсан. Иймд, хариуцагчаас 4,509,642.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, тоот айлд учирсан хохирлыг барагдуулахаар мэргэжлийн дотор заслын бригадын ахлахыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн гэрийн хүнтэй яриулаад гэрт нь орж нөхцөл байдлыг үзүүлж, засвар хийлгэхээр явуулсан боловч нэхэмжлэгчийн эхнэр нь мөнгөө авах хүсэлтэй, харин засуулахгүй гэж хэлсэн байсан. Тухайн заслын хүн материал болон ажлын хөлстэй хана, таазыг нийлүүлээд 800,000.00 төгрөг болно гэж байсан.

 

Нэхэмжлэхээр шаардсан хохиролд бодит бус, мэдэгдээгүй, хуучин гэмтэлтэй байсан зэргээр үзэж буй зарим зүйлс байна. Хийгдэх ажлын хувьд том өрѳѳний таазыг бүхэлд нь буюу 29.8 м.кв талбайтай тааз, мөн том өрѳѳний хананы баруун тал /хаалганаас урагш/ болон цонхны дээд, доод талыг засварлах ажлыг хийнэ. Цонхны дээд талын хана 2.5 м.кв, цонхны доод талын хана 2.5 м.кв, зөвхөн том өрөөний зүүн талын ханыг засварлах 13.9 м.кв, бас ванны өрөөний хана, тааз болно. Гэхдээ ванны өрөөний норолт нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гарсан ус алдалтаас үүсээгүй гэдгийг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байгаа шүү дээ.

 

Тодруулж хэлбэл, 2021 оны өвлөөс эхлэн норолт нь үүссэн ба удаа дараа орон сууцны конторыг дуудаж үзүүлсэн ч энэ нь миний өмчлөлийн тоот орон сууцнаас болоогүй гэдгийг мэдэгдсэн. Үүнээс үзвэл орон сууцны дундын сангийн хоолой гэмтсэн байх магадлалтай гэж нэхэмжлэгчид хэлсэн. Эвдэрсэн гэх “лед” гэрэл солихыг зөвшөөрнө, утаа мэдрэгч солих хотхоны энэхүү утаа мэдрэгч огт ажилладаггүй. Паркетин шалны хувьд бүхэлдээ усанд автсан ч ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан. Тааз болон хананы засвараа яаралтай хийгээд өгөөрэй гэж ярилцаад салсан.

 

Зурган дээр тухайн айлын хивсний усыг шавхаагүй, таазны замаск хивсэн дээр унасан байгаа байдлыг харахад паркет солих хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Хивсийг цэвэрлүүлэхэд хөлс болох 136,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр гийн дансанд шилжүүлсэн. “Самсунг S10” утас бол гэмтсэн эсэх дээр маргаантай, тэр өдөр нэхэмжлэгчийн гэрт орж танилцахад утас норсон талаар огт ярьж, харуулаагүй. Мөн тавилгын хавтан солихыг зөвшөөрөхгүй, гал тогооны хэсэг рүү ус бага орсон ба энэхүү хэсгийн гэмтэл нь өмнөх гэмтэл гэж үзэж байна. Миний зүгээс 2,000,000.00 төгрөгийг хохиролд тооцож өгөөд эвлэрэх саналтай байна” гэв.    

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 87,105.00 төгрөг төлсөн баримт,
  2. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
  3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар,
  4. 2021 оны 09 дүгээр 12-ны өдрийн 19/21 тоот техникийн акт,
  5. “” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр 20-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,
  6. “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний  тайлан,
  7. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  2. Хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

        1. Шинжээчийн дүгнэлт,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1. Нэхэмжлэгч гаас хариуцагч т холбогдуулан гэм хорын хохиролд 4,509,642.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

        1. Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа*******,*******,************** апартмент хотхон,, тоот хаягт байрлах орон сууцны дээд давхрын айл болох тоот орон сууцнаас 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ус алдсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч гийн өмчлөлийн тоот хаягт байрлах 82 м.кв талбайтай орон сууцанд хариуцагч ийн эзэмшиж, өмчилдөг тоот орон сууцнаас ус алдаж, хохирол учирсан бөгөөд зохигчид эдгээр орон сууцны өмчлөгч нар ажээ /х.х-ийн 3 хуудас/.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигчдыг ус алдсан гэх үйл баримтын маргаагүй гэж үзнэ.

 

        1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн техникийн актад дурдсаныг үзвэл*******,*******,************** апартмент,, тоот айлын гал тогооны өрөөний тосгуурын уян холигчийг хаалгүй орхиж явснаас улбаалан ус алдаж, тоот хаягт байрлах айлын тааз норж, шохой нурсан байна /х.х-ийн 5 хуудас/.

 

            Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч гийн нэхэмжилсэн 4,509,642.00 төгрөгийг бус, харин 2,000,000.00 төгрөгийг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй.

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч гийн орон сууцанд 3,266,642.00 төгрөг, мөн гар утсанд 1,083,000.00 төгрөг, нийт 4,349,642.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн байна. Гэтэл хариуцагч нь уг хохирлыг үндэслэлгүй хэмээн маргаж, улмаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2022/00002 тоот тогтоолоор хангаж шийдвэрлэсэн /х.х-ийн 7-28 хуудас/.

 

Ингээд шинжээчээр томилогдсон “” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд орон сууцанд 2,543,032.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн бол, “” ТББ-ын тэргүүн ын хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар “Самсунг Эс 10” загварын гар утасны эх хавтан гэмтсэн бөгөөд засварлах зардлыг 250,000.00 төгрөг гэж дүгнэжээ /х.х-ийн 83-98 хуудас/.    

 

        1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч гийн эд хөрөнгө учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ талаар мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан байдаг.

 

Гэтэл хариуцагч нь ус алдах үед нэхэмжлэгчийн гэрт “Самсунг Эс 10” загварын гар утас байсан эсэх нь тодорхойгүй тул уг гар утсанд учирсан хохирлыг төлөхгүй гэж маргаж байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланд авагдсан зургийг үзвэл усанд норж, шохойнд дарагдсан, мөн “” ТББ-ын тэргүүн ын хохирлын үнэлгээний тайланд гар утсыг усанд норсон байна гэж дүгнэсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч гийн тухайн эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

        1. Түүнчлэн нэхэмжлэгч нь “” ХХК-нд хохирлын үнэлгээний тайлан гаргахад ажлын хөлсөнд 160,000.00 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон нь мөн адил нэхэмжлэгч гийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсон тул хариуцагч ийг хариуцлага хүлээх ёстой гэжээ /х.х-ийн 4 хуудас/.  

 

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,703,032.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,806,610.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ээс 2,703,032.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,806,610.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,105.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,198.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч гаас шинжээч “” ХХК-нд төлсөн 264,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхийг хариуцагч т даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                    Б.МАНДАЛБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                   Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                                                                  Т.ЭНХЖАРГАЛ