| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/06590/И |
| Дугаар | 101/ШШ2024/01173 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/01173
| 2024 03 01 | 101/ШШ2024/01173 |
| |
|
| |||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ийн гаргасан,
Хариуцагч: “*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие хариуцагч “*******” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлалтай ******* айлын орон сууцны барилгын 10 давхрын ******* метр квадрат талбай бүхий 58 тоот орон сууцыг м.кв талбайг 1,400,000.00 төгрөг, нийт 51,170,000.00 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон.
Талуудын байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нь орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Би, тухайн гэрээнд зааснаар нийт төлбөр болох 51,170,000.00 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулсан.
Гэтэл ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь уг орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан боловч дээрх хугацаанд ашиглалтад оруулж өгөөгүй. Намайг тус компанитай очиж уулзаж байсан боловч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй, цаашид хэзээ ямар байдлаар барилгыг барьж ашиглалтад оруулах нь тодорхойгүй байна.
Иймд, хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний төлбөр 51,170,000.00 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар алданги болох 4,702,523.00 төгрөг, гэрээ байгуулснаас хойш захиалагч миний бие орон сууц хөлслөх суухад төлсөн 18,139,442.00 төгрөг, нийт 74,011,965.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүнг бүтэн хэмжээгээр зөвшөөрөхгүй харин эсрэгээр 10 хувийг нь суутгаж аваад 40,000,000.00 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэж ярьж байна. Гэвч үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл давагдашгүй хүчин зүйлийн асуудал ярьж байгаа ч Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгсөн гэрчилгээнд тусгагдсан орон сууцыг захиалан бариулах гэрээнд заасан хаяг зөрж байна. Өөрөөр хэлбэл, захиалгын гэрээнд ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлалтай ******* айлын орон сууц гэсэн байхад давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд хотхоны хаяг, нэр зөрүүтэй байна.
Хариуцагч нь “Ковид-19” цар тахал гарчихсан байх үеэр гэрээ байгуулсан тул өөрсдөө эрсдэл хүлээх ёстой, үүнийг мэдэж байсан учир 14 сарын хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж өгнө гэж хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбараар 2022 онд цутгалт хийгээд одоо 8 дугаар давхарт хүрсэн гэж ярьж байна. Гэтэл 2022 оноос 2024 он хүртэл 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад барьж дуусгаагүй хэвээр байна. Мөн тухайн компанийг эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд байна гэж байгаа бол хувь хүн ч гэсэн мөн адил хүнд нөхцөл байдлыг туулсан тул зарчмын хувьд адилхан. Тэгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232,6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хохирол болгож төлбөрүүдээ шаардаж байна” гэв.
Хариуцагчаас шүүхэд өгсөн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Т.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээнд зааснаар ын 10 давхарт ******* м.кв талбайтай 1 өрөө орон сууцны төлбөрийг төлсөн ба тухайн орон сууцыг 2020 оны хавар эхлэх байсан хэдий ч 2020 оны 02 дугаар сараас эхлэн нийтийг хамарсан цар тахал болж, ажил хийлгэхгүй хөл хорио тавигдаж, улмаар 2 жил гаруй хугацаанд ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Талуудын байгуулсан гэрээний 4.3-д “....... засгийн газрын шийдвэр ... гэх мэт шалтгаанаас гэрээний болон зарим үүргээ бүрэн болон зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал үүсч олон жилээр ажил хийх боломжгүй байдал үүснэ гэж хэн ч таамаглан мэдэж чадахгүй давагдашгүй нөхцөл байдал бий болсон.
Нэхэмжлэгчийн өөр хүнээс байр түрээсэлсэнтэй холбоотой зардлыг манай компани хариуцах үндэслэл байхгүй. “Ковид-19” цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалд шалгалт хийж Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бидэнд “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-г өгсөн бөгөөд үүний хавсралт хэсгийн 24-т Т.******* захиалагчаар тэмдэглэгдсэн байдаг.
Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр ажил дээр ирж гэрээ цуцлах хүсэлтээ бичээд явсан. Гэтэл гэрээний 2.7-д “Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалбал нийт төлсөн дүнгийн 20 хувийг алдангид тооцож үлдсэн төлбөрийг захиалагч талд буцаан олгоно” гэж заасан Тэгэхээр бид нэхэмжлэлийн шаардлагаас 40,936,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчийн шүүхэд өгсөн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******ээс хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан 74,011,965.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, нэхэмжлэгч Т.******* нь 1 м.кв талбайг 1,400,000.00 төгрөгөөр тооцож нийт 51,170,000.00 төгрөгөөр ******* м.кв талбайтай 1 /нэг/ өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон энэхүү гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлсөн талаар маргаагүй /х.х-ийн 7-12 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийг гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж, түүнчлэн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Т.*******т хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Энэ талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл хариуцагч буюу ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал гарсан /hard ship-хүнд нөхцөл байдал/-тай холбоотойгоор орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Тайлбарлавал, нөхцөл байдал өөрчлөгдөх гэдэг нь гэрээ байгуулсны дараа тухайн нөхцөл байдал үүссэн, эсхүл талууд энэ талаар хожим мэдсэн, мөн гэрээний талууд урьдчилан таамаглах боломжгүй байсан, уг нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон, эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжгүй тийм хүнд хэцүү байдал /hard ship/-ыг ойлгох ба энэ нь гэрээний талуудаас үл хамаарсан шинжтэй байдаг тул тэдгээрийн гэм буруу шаардахгүй.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцыг барьж гүйцэтгэх барилгын ажлын явцын хувьд барилгыг 8-н давхар хүртэл цутгасан эсэх талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна.
Энэ талаар дээр дурдсан хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заасан.
Гэвч урт хугацаанд үргэлжлэх гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь 51,170,000.00 төгрөгийг буцааж авах эрхтэй.
Тодруулбал, тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.
Гэвч зохигчдын дээрх тохиролцоо нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах тухай анзын шинж чанарыг агуулсан байгаагаас гадна нэхэмжлэгч нь нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээс татгалзаж байгаа тул нөгөө талдаа хохирол төлөх үүрэг үүсэхгүй. Иймд, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч Т.*******т 51,170,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэж тохирсон байхад хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс дээрх хугацаа хүртэл бусдаас орон сууц хөлслөхөд төлсөн төлбөрийг нэхэмжилсэн нь учир дутагдалтай байна.
Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн хөл хорио тогтоосон гэх зэргээр 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтийг хамарсан хөл хорио тогтоосон бол 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тус тус сунгасан.
Үүнтэй холбоотойгоор хил, гааль хаагдсан, тодорхой төрлийн албан байгууллагаас бусад аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бололцоо хязгаарлагдмал байсан зэргээс үзвэл хариуцагч “*******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцлага хүлээхгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 51,170,000.00 төгрөг, нэхэмжлэгчид учирсан хохирол 7,601,273.00 төгрөг, нийт 58,771,273.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,240,692.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР