Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/00217

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08 101/ШШ2024/00217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Ө.Мын /РД: ./ нэхэмжлэл................тэй

Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Өлзийхутагын Х /РД: .................../, Өлзийн Ма /РД: .................../ нарт холбогдох

*******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Хгийн *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээг Ө.Моос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Ө.Х, Ө.Ма,

Хариуцагч Ө.Хгийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.М нь 2007 оноос 15 жилийн хугацаанд *******,*******,*******,******* тоотод байрлах 369 м.кв талбай бүхий газар болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбайтай хувийн сууцанд амьдарч байсан нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа.

Ө.М уг хаягт оршин суух хугацаандаа 2005-2006 оны 07 сар хүртэл Солонгос улсад ажилласан бөгөөд ийнхүү ажиллахдаа ээж Ө.Х руу мөнгө гуйвуулан уг мөнгөөр ээж Ө.Х нь *******,*******,*******,******* тоотод байрлах 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьсан.

2005 оны 06 сарын 17-ны өдөр 800,000 төгрөг, 2005 оны 07 сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2005 оны 08 сарын 01-ний өдөр 105,400 төгрөг, 2005 оны 08 сарын 03-ны өдөр 500,000 төгрөг тус тус ээж рүүгээ шилжүүлсэн. Нийт 3,000,000 орчим төгрөг гуйвуулсан.

Ө.М 15 жилийн хугацаанд амьдарсан газар болон мөн өөрийн гуйвуулсан мөнгөөр уг газарт баригдсан хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх талаар ээж Ө.Х, дүү Ө.Ма нарт хэлэхэд зөвшөөрөхгүй, гэрээс нь хөөж, гэртээ оруулахгүй цоожны гол солих зэргээр эрхийг нь зөрчиж байна.

Ө.Мыг Солонгос улсад ажиллаж байхад ээж Ө.Х эрхэлсэн ажилгүй, Ө.Ма насанд хүрээгүй, хувийн орон сууц барих санхүүгийн боломжгүй, Ө.Мын гуйвуулж байсан мөнгөөр амьдарч байсан.

Иймд Ө.Мыг *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Х шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Х миний бие 2003 оноос Ц.тай *******,*******, Өлгийн 25-р гудамж,******* тоотод байрлах хашаанд нөхөр, хүү Ө.Мөнхтулгын хамт гурвуулаа амьдарч байсан.

82,5 м.кв талбайтай байшинг 2004 онд барьж эхэлсэн ба 2007 онд дуусган байшиндаа орсон.

Миний охин О.М 2005-2006 оны 7 сарын хооронд Солонгос улсад ажилласан ба нийт 3,000,000 орчим төгрөг явуулсан байх, энэ мөнгөнөөс 82,5 м.кв байшин барихад нэг ч төгрөг аваагүй, нөхөр бид хоёр ажил хийж олсон мөнгөөрөө барьсан.

Тухайн үед би 2001-2004 оны сүүл хүртэл Чандмань текс ХХК-д үйлдвэрийн дарга хийж байсан, 2004-2006 онуудад би ТҮЦ ажиллуулж эхэлсэн. Миний нөхөр Ц. 2002-2006 онуудад Монгол тамхи со ХХК-д тамхи борлуулалт хийж байсан, давхар хувиараа барилгын ажил хийдэг байсан.

Охиноос ирсэн мөнгийг дансанд хийж хадгалж байсан. Охин 2006 оны 07 сард Солонгосоос ирсэн ба ирээд ажилгүй байхаар нь байр түрээслэж амьдар гээд 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн.

Солонгост байхад нь төрсөн аав Өлзий нь нас барсан тул явуулсан мөнгөнөөс нь өөрийнх нь зөвшөөрлөөр 500,000 төгрөг буяны ажилд зарцуулсан. Дүүдээ юм авч өг гэсэн тул дугуйн хэрэгсэл, намайг өөртөө юм аваарай гэсэн тул 100,000 орчим төгрөгөөр зүүлт авсан.

Охин Солонгосоос жирэмсэн ирсэн учраас төрөх хэрэгцээнд нь зориулж байсан, ирсэн цагаасаа ажил хийгээгүй, ажилд ороод удалгүй гарчихдаг байсан.

Охин маань 2012 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд нягтлан бодогчийн ангид суралцсан тул сургалтын төлбөрийг нь төлсөн. Би охиноо өөрийн боломжоор тэжээн өсгөсөн, одоо ямар нэгэн тооцоо хийлгүй хамт амьдарч байна. Гэтэл яагаад, ямар хүний зөвлөмжөөр биднийг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна.

Ө.Мын маань охин 16 настай бөгөөд 2023 оны 01 сараас хойш нөхөр бид хоёртой хамт амьдарч байна.

Үл хөдлөх хөрөнгийн анхны эх үүсвэр нь одоо надтай хамт амьдарч байгаа Ц.ийн хашаа байсан бөгөөд 2008 онд би хүү Ө.Мөнхтулгын хамт өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргуулан авсан.

Ө.М 2016 онд хашаа, байшинг Даян Аривжих хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавьж зээл авсан ба гэрчилгээ нь түүнд байгаа.

Би нөхөр болон зээ охинтойгоо 2023 оны 01 сараас хойш байр түрээслэн амьдарч байгаа ба хүү Ө.Ма маань надад байр түрээслэж өгсөн.

Ө.М намайг зодоод би цагдаад хандаж өргөдөл гарган шалгуулсан. Би 2022 оны 10 сард тархины хүнд хагалгаанд орсон ба эмнэлэгт байхад охин маань 1 ч удаа эргэж ирээгүй, хүү Ө.Ма маань намайг сахьсан. Ээж, охин хоёр атал цагдаа шүүхээр явж байгаа нь хэцүү санагдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Ө.Ма шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Ма миний бие 2003 онд 13 настайдаа *******,*******, Өлгийн 25-313 тоот хашаанд ээж Ө.Хгийн хамт хойд аав Ц.ийн гэрт хамт амьдарсан.

Намайг дунд сургуульд сурдаг байхад бид 3 гэрт амьдардаг байсан, ээж 1-р хороолол руу ажилдаа явдаг байсан ба орон сууц, нийтийн аж ахуйн конторт байцаагч байсан. Аав Ц. Монгол тамхи со компанид борлуулагчаар ажилладаг байсан.

Бид гурав өөрийн гэсэн байшин барихаар болж модыг нь аав бид хоёр Баянчандманиас ачиж ирдэг байсан бөгөөд 2004 онд суурийг нь тавьсан. 2007 он гэхэд дуусгаж бид 3 байшиндаа орсон.

2008 онд эгч Ө.М нь охин М.тай хамт бидэнтэй амьдарсан ба 2022 оноос хашаа, байшинг миний мөнгөөр барьсан, би өөрийн нэрийг оруулна гэж ээж рүү дайрах болсон.

Эгч Ө.М Солонгос улсаас мөнгө гуйвуулсан гэж байгаа ч тухайн мөнгийг өөрийг нь Монголд ирэхээр өөрт нь зарцуулсан. Хамт амьдрахдаа гэрт авч байсан зүйл байхгүй.

Эгчийн охин М. 16 настай ба өөрийнхөө хүсэл сонирхлоор ээж, аав хоёртой маань буюу эмээ, өвөө хоёртойгоо 2023 оны 01 сараас хамт амьдарч байгаа. Би аав, ээж хоёрт байр түрээслэн өгч төлбөрийг нь төлж байгаа.

2016 оны 01 сараас хашаа, байшинг Даян аривжих ХЗХ-д барьцаалан зээл авсан ба одоо гэрчилгээнүүд нь эгч Ө.Мод байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ө.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Х би хүү Ө.Мөнхтулгын хамт *******,*******,*******,******* тоотод Ц.тай 2003 оноос хамтран амьдарсан. Уг газар түүнийх байсан ба уг газарт 2004-2007 онуудад 82,5 м.кв талбай бүхий хувийн сууц барьсан.

Охин Ө.М 2015 оны сүүлээр *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбайтай газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийг Даян арвижих ХЗХ-д барьцаанд тавьсан.

Иймд Ө.Моос уг хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Ма сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг хашаа, байшин эгч Ө.Мод хамааралгүй бөгөөд *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээ Ө.Мод байгаа бөгөөд буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ө.М нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, мөнгөн гуйвуулгын баримтууд,

Ө.М *******,*******,*******,******* тоот хаягт 2007 оноос хойш оршин сууж байгаа тухай Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн тодорхойлолт,

*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 269 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай 82,5 м.кв талбайтай хувийн сууц 2008 оны 09 сарын 04-ний өдөр Ө.Ма, Ө.Х нарын өмчлөлд бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ө.Ма, Ө.Х нар нь хариу тайлбар, Ө.Хгаас д олгосон итгэмжлэл, хариуцагч Ө.Хгийн сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

*******,*******,*******,******* тоот хаяг Ө.Х оршин суудаг тухай Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын 2022 оны 12 сарын 04-ний өдрийн тодорхойлолт,

*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 269 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай 82,5 м.кв талбайтай хувийн сууц 2008 оны 09 сарын 04-ний өдөр Ө.Ма, Ө.Х нарын өмчлөлд бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,

Ө.Мын Даян арвижих ХЗХ-той 2016 оны 01 сарын 11, 2016 оны 02 сарын 29-ний өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээ,

мөн өдрүүдийн *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 269 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай 82,5 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд,

Ө.Хгийн Төрийн банк дахь тоот дансны хуулгууд, Ц., Ө.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ц.ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Ө.Х, Ц.Наранпүрэв нарын 2023 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, Ө.Хгаас орон сууцны түрээсийн төлбөр төлж байсан баримтууд,

Г.Ариунтуяа *******,*******, Өлгий 25-313 тоот хаягт оршин суудаг тухай Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын 2004 оны 09 сарын 01-ний өдрийн тодорхойлолт,

*******,*******, Өлгий 25-313 тоот хаягт оршин суудаг Г.Ариунтуяа ял шийтгэл эдэлж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын 2004 оны 07 сарын 04-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Шүүхийн журмаар:

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 29882 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас Ө.Мын Монгол улсын хилээр гарсан болон орсон эсэх талаарх лавлагааг,

SUVD CARGO-аас Ө.М нь Ө.Хд 2005-2006 онуудад БНСУ-аас мөнгө гуйвуулж байсан эсэх, гуйвуулж байсан бол хэзээ хэдэн төгрөг гуйвуулсан эсэхтэй холбоотой баримтууд,

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс *******,*******, Өлгийн 25-р гудамж,******* тоотын нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хувийн хэргийн хуулбарыг,

Тамхи Со ХХК-иас Ц. уг компанид хэдий хугацаанд ажилласан талаарх лавлагааг,

******* дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс Өлзийн М, Цэрэнжавын нарт холбогдох 2206003296 тоот зөрчлийн хэргийн хуулбар,

2022 оны 10 сарын 24-ний өдрийн 0497467 тоот шийтгэлийн хуудсаар торгуулсан Өлзийн Мод холбогдох зөрчлийн хэргийн хуулбарыг,

Нийслэлийн архивын газраас Өлзийхутагын Х хэдэн онд, хаана, ямар байгууллагад ажиллаж байсан эсэх талаарх лавлагааг,

 

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 7430 дугаар шүүгчийн захирамжаар Хангай карго-гоос Ө.М нь Өлзийхутагын Хд 2005-2006 онуудад БНСУ-аас мөнгө гуйвуулж байсан эсэх, гуйвуулж байсан бол хэзээ хэдэн төгрөг гуйвуулсан эсэхтэй холбоотой баримтуудыг,

 

-Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 14438 дугаар бүхий нотлох баримт албадан гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Хангай карго-гоос Өлзийн М нь Өлзийхутагын Хд 2005-2006 онуудад БНСУ-аас мөнгө гуйвуулж байсан эсэх, гуйвуулж байсан бол хэзээ хэдэн төгрөг гуйвуулсан эсэхтэй холбоотой баримтуудыг 2023 оны 06 сарын 06-ны өдрийн дотор албадан гаргуулахаар,

 

-2022 оны 11 сарын 22-ны өдрийн 27387 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан Хил хамгаалах ерөнхий газраас Ө.Мын /РД: *******/ Монгол улсын хилээр гарсан болон орсон эсэх талаарх лавлагааг,

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Ө.Хд Баянзүрх дүүргийн*******, Өлгийн 25,******* тоот дахь нэгж талбарын дугаартай, 269 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн засаг даргын 2007 оны 259 дугаар бүхий захирамжаар өмчлүүлэн 2007 оны 06 сарын 05-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон гэх ба үүнээс өмнөх хугацаанд уг газар хэний эзэмшил, ашиглалтанд байсан талаарх баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Ө.Х, Ө.Ма нарт холбогдуулан *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Ө.Х нь *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны гэрчилгээг Ө.Моос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ө.М *******,*******,*******,******* тоот хаягт 2007 оноос амьдарсан. 2005-2006 оны 7 сар хүртэл хугацаанд Солонгос улсад ажиллах явцад эх Ө.Хд гуйвуулсан мөнгөөр уг газарт байрлах хувийн сууцыг барьсан. Иймд уг газар болон хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгоно,

Хариуцагч Ө.Х, Ө.Ма нар Уг газар Ө.Мод хамаагүй. Солонгост ажиллаж байхдаа гуйвуулсан мөнгийг өөрт нь зарцуулсан. Хашаа, байшинд огт зарцуулаагүй гэж тус тус маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 04 сарын 12-ны өдрийн 102 дугаар захирамжаар Өлзийхутагын Хд *******,*******, Өлгийн 25 тоот дахь 269 м.кв талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн 2007 оны 04 сарын 14-ний өдөр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь уг газрын газар баталгаажилтын хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 234-246 дугаар тал/

Монгол Улсын Их хурлаас 2002 оны 06 сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2007 оны 06 сарын 05-ны өдрийн 259 дүгээр захирамжаар дээрхи газрын эзэмшигч Ө.Хд уг газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ө.Х нь хүү Ө.Мөнхтулгын хамт *******,*******,*******ны******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар болон уг газар дээр баригдсан 2007 онд ашиглалтанд орсон 1-р давхар нь 48,75 м.кв, 2-р давхар нь 33,75 м.кв, нийт 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг, холбогдох баримтуудын хамт бүртгэлийн байгууллагад 2008 оны 09 сарын 03-ны өдөр гаргажээ.

*******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөгчөөр Ө.Х, Ө.Ма нар 2008 оны 09 сарын 04-ний өдөр бүртгэгдсэн нь уг үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.

*******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч Ө.Х, Ө.Ма нар нь 2005 оны 12 сарын 30-ны өдөр Ө.Мод 6 сарын хугацаатай итгэмжлэл олгон уг итгэмжлэлийн дагуу Ө.Мод тэдний өмчлөлийн газар болон хувийн сууцыг зээлийн барьцаанд бариулах, барьцаалбар хийлгэх, захиран зарцуулах эрхийг олгожээ.

Тухайн хөрөнгийн өмчлөгч Ө.Х, Ө.Ма нараас 2015 оны 12 сарын 30-ны өдөр 6 сарын хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн Ө.М нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр Даян арвижих ХЗХ-той зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй,

мөн дахин 2016 оны 02 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай тус тус зээлэн авч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 01 сарын 11, 2016 оны 02 сарын 29-ний өдрүүдэд тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ө.Х, Ө.Ма нарын өмчлөлийн хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 121-173 дугаар тал/

Ц. 2023 оны 12 сарын 18-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Ө.Х бол миний гэр бүлийн хүн. Ө.Мөнхтулгыг 11 орчим настайд, Ө.Мыг их сургууль төгсч байхад бид гэр бүл болсон. ... Би 1996 онд хотод орж ирсэн ба түүнээс өмнө Төв аймгийн Баянчандмань суманд амьдарч байсан. 1996 он хүртэл сумандаа ногоо тарьж байсан. Хотод орж ирээд Цайз зах дээр түүхий эд авдаг байсан. Цайз зах дээр 10 гаруй жил болсон. Тухайн үед мөнгө олох ажил юу байна хийдэг байсан.

1996 онд *******, 13-р хороо, Районы 6-263 тоотод 3 жил амьдарсан. 1999 онд хөдөөнөөс банзаа авчирч энэ газарт хашаа барьсан. Байшинг 2004-2007 онд барьсан.

Би хоёр гэрээрээ эгчийн хүүхдүүдтэй амьдарч байсан. Одоо эгчийн маань хүүхэд н.Шинэбаяр уг хашаанд гэр бариад нөхөр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Би модны захад ажиллаж байсан болохоор нилээн материал цуглуулсан. Тоосгыг нь нилээн мөнгө цуглуулж байсан.

Ө.Мын Солонгосоос явуулж байсан гэх мөнгийг байшинд зарцуулаагүй. Байр хөлслүүлээд жил гаран явуулсан. Ө.М охинтойгоо хоёулаа амьдарч байсан. Одоо түрээсийн байранд Ө.Мын охин, Ө.Х бид 3 амьдарч байгаа.

... Би 1999 онд энэ газрыг авсан. Газрын зөвшөөрлийг нь авахын тулд хорооноос хаяг авч байж цахилгаан авч байсан. 2003 онд газрын кадастрын зураг хийлгэсэн. Гэрчилгээ 2004-2005 онд гарсан. Ө.Хгийн нэр дээр гаргуулсан.... Ө.Х 2004-2007 онд орон сууцны конторт ажиллаж байсан. ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 230-233 дугаар тал/

Нэхэмжлэгч Ө.М нь 2005 оноос 2006 оны 07 сар хүртэл хугацаанд БНСУ-д ажилласан талаар талууд хэн аль нь маргаагүй болно.

Тэрээр ажиллах хугацаандаа 2005 оны 06 сарын 17-ны өдөр 800,000 төгрөг, 2005 оны 07 сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2005 оны 08 сарын 01-ний өдөр 105,040 төгрөг, 2005 оны 08 сарын 03-ны өдөр 500,000 төгрөг тус тус гуйвуулж байсан, нийт 3,000,000 төгрөгийг гуйвуулсан нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд гагцхүү уг мөнгийг Ө.Мод өөрт нь зарцуулсан хэмээн тайлбарлалаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ө.М нь *******,*******, Өлгий 25-313 тоот хаягт 2007 оноос хойш оршин сууж байгаа болох нь Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 673 тоот тодорхойлолтоор тогтоогдсон ба маргаан бүхий буюу *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөгчөөр Ө.Х, Ө.Ма нар 2008 оны 09 сарын 04-ний өдөр бүртгэгдэх үед тэрээр хашаа, байшинд амьдарч байсан байна.

Мөн тэрээр Ө.Ма, Ө.Х нарын өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгч нараас нь 2015 оны 12 сарын 30-ны өдөр 6 сарын хугацаатай олгосон захиран зарцуулах итгэмжлэлийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалж байжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9, 42-54, 121-173 дугаар тал/

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,

183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Ө.М дээр дурдсан хөрөнгүүд 2008 оны 09 сарын 04-ний өдөр Ө.Ма, Ө.Х нарын өмчлөлд бүртгэлтэй талаар мэдсэнээсээ буюу 2008 оны 09 сарын 04-ний өдрөөс хойш,

Мөн тухайн хөрөнгүүдийг захиран зарцуулах итгэмжлэл олгосон 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд уг бүртгэлтэй холбоотой маргаан гаргаагүй тул бүртгэл үнэн зөв гэж тооцогдоно.

 

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан бөгөөд дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Мын зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж тус тус заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох бөгөөд нэхэмжлэгч Ө.М гадаад улсаас мөнгө гуйвуулж байсан гэх тайлбар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэл болохгүй ба түүний гуйвуулсан гэх мөнгийг орон сууц түрээслэхэд нь болон түүний өөрийн болон хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан тухай хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Ө.Х мөн байх тул нэхэмжлэгч Ө.Моос *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Ө.Хд олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 108 дугаар зүйлийн 108.1-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Х, Ө.Ма нарт холбогдох *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ө.Мын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Моос *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газрын болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан хариуцагч Ө.Хд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Ц., Ө.М нарыг 2022 оны 10 сарын 17-ны орой 20 цагийн орчим байшингийн мансард дээр байгаа орыг гарга гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, насанд хүрээгүй хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн хэмээн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 2022/ЗШ/3163 тоот шийтгэврээр зөрчилд холбогдогч тус бүрийг 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр тус тус торгосон,

Мөн Ө.Х, Б.М нар нь 2022 оны 10 сарын 06-ны өдөр *******,*******, Өлгий 25-313 тоотод хоорондоо харилцан зодолдсон гэх асуудлыг ******* дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнэ шалган шийдвэрлэсэн байх бөгөөд уг баримтууд Ө.Мын нэхэмжлэлтэй Ө.Х, Ө.Ма нарт холбогдох иргэний хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 85-115 дугаар тал/

 

Хариуцагч Ө.Х нь Ц. болон нэхэмжлэгч Ө.Мын охины хамт 2023 оны 01 сараас орон сууц түрээслэн амьдарч байгаа гэж тайлбарласан ба Ө.Х нь Ц.Наранпүрэвтэй 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл *******, 16-р хороо, 16-р хороолол, 33-р байр, 22 тоот орон сууцыг хөлслөх гэрээ байгуулан 2023 оны 02-12 саруудад түрээсийн төлбөр төлж байсан баримтуудыг ирүүлсэн болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 17-28 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 108 дугаар зүйлийн 108.1-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Х, Ө.Ма нарт холбогдох *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газар, уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ө.Мын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Моос *******,*******,*******,******* тоот дахь 269 м.кв талбай бүхий газрын болон уг газарт баригдсан 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан хариуцагч Ө.Хд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,900 төгрөгийг болон хариуцагч Ө.Хгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Моос 257,950 төгрөг гаргуулан хариуцагч Ө.Хд олгосугай.

 

3. Тус шүүхийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 29882 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар хариуцагч Өлзийхутагын Х, Өлзийн Ма нарын өмчлөлийн *******,*******, Өлгийн 25-р гудамж,******* тоотын нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 269 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 82,5 м.кв талбай бүхий хувийн сууцыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 20,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН