Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0345

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Д.Г******** нарын 42 иргэний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт М******* ХХК-д хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус захиргааны хэргийн хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 8/4178 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хавсаргаж ирүүлсэн нотлох баримтаар М******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.0.1 дэх хэсэгт заасны дагууМ******* ХХК-д хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж********* нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж********* нь Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт М****** ХХК-д хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР