Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01657

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01657

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ..... тоотод оршин суух, рд:, Б.Э-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч ирүүлсэн хүсэлттэй,

 

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Э-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б хөтлөв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг хариуцагчаар оролцох Сэлэнгэ аймгийн ... хаягтай ... регистиртэй Э-ээс гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлд хариуцагчаар оролцох Э.Э бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон байх тул улсын хэмжээнд эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгөхийг хүсье ... гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ... шүүх хуралдаанд оролцохгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Э-с иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Эыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

  Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасны дагуу Б.Э иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

 

Э-ээс Э.Эт холбогдуулан Сэлэнгэ аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ... хариуцагчийн хаяг тодорхойгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 11 дүгээр тал/

 

Ийнхүү хүсэлт гаргагч Б.Э иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Эыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Эыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. /хэргийн 5,16 дугаар тал/ 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сэлэнгэ аймаг, .... хаягтай, рд:, Э.Э-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт заасныг баримтлан Э.Эыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Б.Эт /утас:/ мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ