Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/00623

 

 

 

 

 

 

2024 01 26

101/ШШ2024/00623

 

 

 

       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ийн гаргасан,

 

Хариуцагч: С-д холох гэм хорын хохиролд 3,250,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.*******, хариуцагч Б.*******, өмгөөлөгч З.*******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2019 оны 05 дугаар сард иргэн хариуцагч Б.*******ад ******* XC 90 маркийн автомашиныхаа кропыг өөр машины кропоор солиулахаар засварт өгч ажлын хөлс 1,500,000.00 төгрөг, мөн шаардлагатай сэлбэг авна гэхээр нь 400,000.00 төгрөг, 45,000.00, 40,000.00 төгрөг, нийт 1,995,000.00 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь автомашиныг маань засах байтугай холох эд ангийг нь тоносон байсан. Би, машинаа хариуцагчийн засварын газраас авах гээд олон удаа очиж уулзсан боловч маргааш, нөгөөдөр гэж хойшлуулсаар бүр сүүлдээ засварын газар нь нүүгээд утас нь холохгүй 2 жил гаруй хугацааг өнгөрөөсөн.

 

Ингээд сүүлдээ арай гэж холсон боловч тэрээр надтай уулзахгүй зугтаагаад байхаар нь гуйж, гуйж уулзаж машинаа авах гэтэл холох эд ангийг дутаачихсан байсныг өөрөөс нь асуухад би мэдэхгүй ээ, өөр газар руу засварын газар нүүсэн нүүхдээ чиний машиныг үлдээсэн тэр хооронд алдагдсан байх гэж хэлж байсан. Би, машинаа хариуцагчийн засварын газраас нь авч өөрөө дахин засвар хийсэн бөгөөд алдагдсан эд анги болох стартер 250,000.00 төгрөг, махвик 150,000.00 төгрөг, ган диск, зөөлөн холбоо, мофтшарикийг 500,000.00 төгрөг, гурван бул 300,000.00, лом 100,000.00 төгрөг, нийт 1,300,000.00 төгрөгийн сэлбэгийг дахин авч машинаа янзалсан. Иймд, хариуцагчаас Б.*******аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1,950,000.00 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол болох 1,200,000.00 төгрөг, нийт 3,250,000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Миний төрсөн эгч н.******* миний эзэмшлийн ******* XC 90 маркийн машиныг унаж яваад эвдэлчхээд засуулахаар өөрийнхөө нөхрийн найзад хүргэж өгсөн байдаг. Тэр найз нь би үүнийг засаж чадахгүй, манай нэг найз бий тэр хүнд өгье гээд хариуцагч Б.*******ад өгсөн. Үүнээс хойш тодорхой хугацаанд манай эгч болон хүргэн ах хоёр хариуцагчтай холож байсан юм. Гэтэл хариуцагч нь машины чинь кроп засах боломжгүй юм байна, орлуулж сэлбэг тавья гээд ажлын хөлсөнд 1,500,000.00 төгрөг авч, тавих сэлбэгийн мөнгийг хамт шилжүүлсэн. Гэтэл үүнээс хойш 2 жил гаруй хугацаанд хариуцагч Б.******* нь машиныг засаагүй, засах гэж оролдсон байсан боловч стандартын бус сэлбэг тавиад засагдах боломжгүй болохоор нь өөрийнхөө хашаандаа хаясан байсан.

 

Тэгээд би, 2 жилийн дараа түүнтэй уулзахад чиний машин засагдаад гэхдээ нэг юм нь болохгүй байна, 7 хоногийн дараа ир тэр үед машиныг чинь бүрэн гүйцэд засаад бэлэн болгоод байж байя гэсэн. Ингээд миний бие 14 хоногийн дараа ирэхэд хэвээрээ л байсан тул бид хоёр ярилцаж тохиролцоод цаасан дээр гарын үсэг зуруулж авсан ба ажлын хөлсөнд авсан 1,500,000.00 төгрөгөөс засвар хийж, янзалж чадаагүй учир 1,000,000.00 төгрөгийг буцааж өгье гэж тохирсон. Бид хоёр ярилцах үед тэрээр бусад сэлбэгүүдийг чинь машин дотор чинь хийгээд явуулъя гээд өгсөн юм. Гэтэл намайг өөрийнхөө машиныг авч яваад очоод үзэхэд хариуцагч нь миний машины сэлбэг биш, өөр машины сэлбэг өгөөд явуулсан байсан. Би, энэ талаар хариуцагчид хэлэхэд манайх Дэнжийн мянгаас ******* рүү нүүхдээ чиний машины сэлбэгүүд дээр, доор орсон байх, би ухаж бүгдийг нь гаргаад чамд өгье гэсэн. Түүнээс хойш ямар ч сураггүй болсон бөгөөд сүүлдээ тэр сэлбэг материал чинь байхгүй юм байна, чаддаг юм бол шүүх, цагдаагаар яваад мөнгөө олоод аваарай гэсэн. Тиймээс миний машины алга болгосон эд ангиудын төлбөрт 1,650,000.00 төгрөг, хариуцагчид өгсөн 1,500,000.00 төгрөгөөс 1,200,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь урьд өмнө ярьж байснаасаа шал өөр юм ярьж байна. Тэрээр анх хэлэхдээ 5-6 жилийн өмнө автомашин нь Баянхонгор аймагт эвдрээд 2 жил гаруй болоод Улаанбаатар хотод авч ирээд 2 жил болоод тэгээд н.******* гэж манай найз дээр очоод засаж чадахгүй болохоор нь надад найзтайгаа хамт чирч ирсэн гэж ярьж байсан. Гэтэл одоо болохоор надад уг автомашиныг өгөөд 2 жил гаруй болсон гэж худал ярьж байна, би өөртөө автомашиныг ийм удаан байлгаагүй, тэр н.******* гэж надад автомашиныг хүлээлгэж хүнтэй ярихад утас нь холоогүй. Би, сүүлдээ хүргэн ахынх нь найз гэдэг хүн рүү яриад нөгөө хүмүүс чинь хэрэгтэй сэлбэгүүдээ цаг тухай бүртээ өгнө гээд өгөхгүй байна гэж хэлж байсан.

 

Хоёрдугаарт, тэр автомашинаас нь тоноод байх зүйл ерөөсөө байхгүй, надтай анх хэлцэл хийсэн хүргэн ах нь явдаг л болгоод өгчих, ямар ч хамаагүй автомашины кроп тааруулаад өг гэсэн. Түүнээс биш хуучин кроп тааруулаад өг гээгүй. Тус автомашины хуучин кроп нь гадна талын арьс нь хага татаад эвдэрсэн, пирда диск махивек бүгд л хий эргэсэн байсан. Надад ийм, тийм эд анги эвдэрсэн шүү гэж гарын үсэг зураад хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Би, анхнаасаа одоо нэхээд байгаа баруун болон зүүн таван булыг тааруулах юм бол үүнийг эвдэж байж тааруулна гэж хэлж байсан. Түүнээс миний бие зүгээр явж байсан эд ангийг нь тоноод байсан зүйл байхгүй. Надад автомашиныг авч ирэх үед бүх трүпнүүд орооцолдоод тоосонд даруулаад хаясан байсан. Гэтэл зүв зүгээр явж байсан автомашины хамаг юмыг нь намайг тоносон гэж худал ярьж байна. Би, хийх юмыг бүгдийг нь хийсэн. Том автомашины үйлдвэрт засаж, янзлаад шалгах гэж хэд, хэдэн удаа тест хийж байж автомашин бүрэн болдог юм. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ ч байхгүй автомашиныг шалгаж байна гээд хотын гудмаар унаад яваад байна гэж огт байхгүй. Тэгээд автомашины эзэн нь ирэхээр нь хамт унаж шалгаж үзээд юу нь болохгүй байна гэдгийг нь олж мэдээд дутуу юмыг нь засаж янзална. Автомашины өөрийнх нь кропыг солиод өг гээд аваад ирсэн бол захын засварын газар 4-5 хоногийн дотор засаад өгнө.

 

Яриад байгаа соната 5, 6 зэрэг автомашинуудын ялгааг харахын тулд европ автомашинтай адилхан нь соната 5 гээд байгаа EF гээд сериал загварын автомашин юм. Тэгэхээр заавал Volvo-ийн кроп тавиад өг гээгүй учир юу тавьж өг гэж санал болгосон бэ гэхээр судлаад үзэхэд санхүү боломжид нь нийцсэн өөрийнх нь сонголтоор ийм сэлбэг эд ангиудыг авах гэж байна гэсэн нь дансны хуулгаар тогтоогддог. Эдгээр баримтаар хэдэн сарын хэдний өдөр ямар сэлбэг авсан бэ гэдэг нь харагдаж байна. Анх автомашиныг авч ирж өгөөд түүний дараа тусгайлан сэлбэгийг судалж байгаад сонголтын хүрээнд нь захиалагчийн хүсэл зоригт үндэслэн худалдаж авсан. Соната 5 EF сериалд суурилсан кропын эд ангиудын зайлшгүй өөрчилсөн зүйл нь маргаан байхгүйгээр нэхэмжлэгч нь өөрөө дурдаад байдаг.

 

Гурван булын шлиц таарахгүй байсан тул дунд булны төмрийг тайрч тааруулж гагнаад төвийг нь олоод хүч дамжуулах эд ангийг өөрчлөөд хийж байгаа юм. Түүнээс цаад таван булыг солиогүй. Энэ өөрөө юуг илэрхийлээд байна гэвэл хариуцагч нь гүйцэтгэгчийн хувьд гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд үүргээ гүйцэтгэсэн гэдгийг илэрхийлж байна. Нэхэмжлэгч нь автомашиныг хэн эвдэлсэн бэ, хэрхэн яаж эвдэлсэн бэ гэдгийг өөрөө ч мэдэхгүй байна. Гэтэл тус автомашин яг хэзээ, а, хэрхэн яаж эвдэлсэн бэ гэдэг нь эргэлзээтэй бөгөөд 2 жилийн хугацаанд а, хэн, яаж задлаад ямар эд ангиуд дутсан бэ гэдгийг хэн ч мэддэггүй, хариуцагчид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй.

 

Шаардах эрхтэй холбоотой асуудал дээр тухайн зүйлийн өмчлөгч хэн бэ гэдгийг нэхэмжлэгч нь нотлох ёстой. Өнөөдөр нэхэмжлэгч Ю.*******, үүнээс өмнө н.*******, түүнээс өмнө н.*******, магадгүй маргааш өөр хэн нэгэн хүн хариуцагчид хологдуулан хууль хяналтын байгууллагад хандвал яах бэ, үүнийг тодруулах ёстой. Нэхэмжлэгч нь бусдаас сонсож, дамжсан яриаг үндэслэн тодорхой биш зүйл ярьж байна. Нэхэмжлэгч нь төлөөлөх эрхтэй байсан уу гэдгийг ярихад эргэлзээтэй. н.******* нь нэхэмжлэгч Ю.*******г төлөөлж хэлцэл байгуулсан уу, эсхүл н.*******гийн өмч хөрөнгө үү, аль эсхүл Ю.*******г хохироосон гэж үзэж байна уу гэх мэт асуудал байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д .........хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэж заасан. Тэгэхээр хуульд нийцсэн нөхцөл байдал дээр хариуцагч нь захиалагчийн хүсэл зорилгод үндэслээд автомашинд өөрчлөлт хийсэн. Түүнээс биш , гэдэг ч юм уу тийм байгууллагын нэрийг барьж засвар үйлчилгээ хийгээгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т ...............гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл дээр түүний буруугаас болоогүй гэж заасныг үндэслэн хариуцагч нь аливаа хэлбэрээр гэм хор учруулсан буруу үйлдэл хийгээгүй. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Улсын тэмдэгтийн хураамжид 66,950.00 төгрөг төлсөн баримт,

2.      Итгэмжлэл,

3.      Фото зураг,

4.      Гар бичмэл,

5.      Хаан ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

6.      Хас ХХК дахь дансны хуулга,

7.      С., Ю.******* нарын 2022.02.24-ний өдрийн тодорхойлолт,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.      Иргэний үнэмлэхийн хуулбар,

2.      Хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.      Гэрч асуусан тухай тэмдэглэл,

2.      Шинжээчийн дүгнэлт,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч Ю.*******гаас хариуцагч Б.*******ад холуулан түүнд автомашиныхаа кроп засуулахаар хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь 3,250,000.00 төгрөгийн эд ангийг гээгдүүлж, эвдэж гэмтээсэн гэсэн үндэслэлээр гэм хорын хохиролд 3,250,000.00 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бусдаас 4,250,000.00 төгрөгийн сэлбэг, эд анги худалдаж авсан бөгөөд үүнээс 2,600,000.00 төгрөгийн үнэтэй кропыг аад үлдэх 1,650,000.00 төгрөгийг хариуцагчид өгсөн ажлын хөлс 1,200,000.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэж өөрчилсөн.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ю.******* нь 2019 оны хариуцагч Б.*******ад өөрийн эзэмшлийн Volvo XC 90 маркийн автомашиныг кропыг нь засварлуулахаар хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэдийгээр нэхэмжлэгч тал уг автомашиныг өөрийн биеэр хариуцагчид хүлээлгэн өгөөгүй боловч гэрч Ю.*******, Ш. нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тухайн автомашиныг гэрч Ш. нь н. гэж хүний хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн байна /х.х-ийн 51-56 хуудас/.

 

Гэтэл хариуцагч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү автомашиныг нэхэмжлэгчийн өмч гэсэн нотлох баримт байхгүй, мөн түүнтэй харилцан тохиролцож кропыг засварлах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч этгээд биш гэж маргаж байна.

 

3.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар гэрч Ю.*******, Ш. нар хариуцагч Б.*******ад автомашины засвар үйлчилгээний хөлсөнд 1,500,000.00 төгрөг, сэлбэг хэрэгсэл худалдан авахад зориулж 485,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Гэвч нэхэмжлэгч Ю.******* нь бусад этгээдээр автомашиныг хариуцагч Б.*******ад хүлээлгэн өгсөн болон мөнгө шилжүүлснийг тэдгээрийн хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрч нараар автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн байхын сацуу засварын ажлын зардлыг шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авахад зориулагдах мөнгийг хамт өгсөн байх тул заавал үүргийг биечлэн гүйцэтгэх ёстой байсан гэж үзэхгүй.

 

Нөгөө талаар гэрч Ю.*******, Ш. нар тухайн автомашиныг нэхэмжлэгч Ю.*******гийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул түүнийг нэхэмжлэгч этгээд мөн гэж дүгнэв.

 

4.            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч Б.******* нь эвдэрсэн кропыг засварлаж, зориулалтын хэвийн ажиллах боломжтой болгох үүрэг хүлээсэн буюу ажлын үр дүнд суурилсан зорилготой байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Б.******* нь эвдэрсэн кропыг засварлаж, зориулалтын хэвийн ажиллах боломжтой болгож нэхэмжлэгч Ю.*******д хүлээлгэн өгөх, захиалагч болох нэхэмжлэгч нь төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

 

5.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар гэрээний талууд үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэтэл хариуцагч Б.*******ын шүүх хуралдаанд гаргасан ...........хамгийн гол нь үр дүн нь өөр өөр байдаг, ...........тэгшхэн газар хүч орно, харин өөд газар явахад ачаалал үүснэ.............энэ хүнд хүлээлгэж өгөхөд хөдөлдөг болсон байсан, огцом өөд үзэхэд нэг юм нь болохгүй байсан гэсэн тайлбараас үзвэл тэрээр эвдэрсэн кропыг бүрэн засварлаж, зориулалтын хэвийн ажиллах боломжтой болгож чадаагүй байна. Тодруулбал, хариуцагч нь Volvo XC 90 маркийн автомашинд түүнд зориулагдсан кропыг бус, өөр төрлийн буюу маркийн автомашины кропыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр тохируулан суурилуулсан боловч зохих ёсоор ажиллаагүй байна.

 

Тийм ч учраас зохигчид хожим ажлын үр дүнг доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Ю.*******д автомашины засварын ажлын хөлсөнд авсан 1,500,000.00 төгрөгөөс 1,000,000.00 төгрөгийг буцааж өгнө гэж харилцан тохирсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг 500,000.00 төгрөг болохыг зөвшөөрч, харин үлдэх 1,000,000.00 төгрөгийг бүрэн хийж дуусгаагүй ажлын хэмжээнд хувь тэнцүүлж буцаан авахаар тохирчээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардах эрхтэй гэж зааснаар 1,200,000.00 төгрөгийг бус 1,000,000.00 төгрөгийг шаардах эрхтэй байна /х.х-ийн 6 хуудас/.

 

6.            Харин нэхэмжлэлийн шаардлагаас эд ангийг гээгдүүлж, эвдэж гэмтээж гэм хор учруулсан гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн 1,650,000.00 төгрөгийг хангах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Хэдийгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч хариуцагч Б.*******ыг энэхүү гэрээнээс давсан буюу нэхэмжлэгч Ю.*******гийн автомашины эд анги болох маховик араа, стартер, зүүн болон баруун талын хагас гол, ган диск, перда диск, мүфьт шарик зэргийг гээгдүүлсэн, эвдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ю.*******гийн мэдүүлгээр тэрээр нэхэмжлэгч Ю.*******гийн автомашиныг 2017 онд унаж явж байгаад хөдөө эвдэрсэн тул Баянхонгор аймагт айлын хашаанд орхисон, үүний дараа 2019 онд Улаанбаатар хотод авч ирж н. гэж хүний хашаанд засварлахаар задалсан боловч чадаагүй учир хариуцагч Б.*******ад хүлээлгэн өгчээ.

 

Гэтэл эдгээр хугацаанд дээр нэр дурдсан эд ангиуд бүрэн бүтэн байсан эсэх, зөөвөрлөх, задлах, хариуцагчид хүлээлгэн өгөх гэх зэрэг үед бүгд байсан бөгөөд хэвийн ажилладаг байсныг нэхэмжлэгч нь баримтаар нотлохгүй байна.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд зохигчид өөрт ашигтай тайлбараа баримтаар нотлох ёстой бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Ю.******* хариуцагч Б.*******ад ердийн хэвийн ажиллаж байсан маховик араа, статер, зүүн болон баруун талын хагас гол, ган диск, перда диск, мүфьт шарик зэргийг хүлээлгэж өгсөн талаар нотлохгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,850,000.00 төгрөгт холох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.*******аас 1,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,850,000.00 төгрөгт холох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР