Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2017/00038/И |
Дугаар | 138/ШШ2017/00054 |
Огноо | 2017-01-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2017/00054
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Н.*******т холбогдох саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
*******ын ******* нь 2016 оны 12 сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2016 оны 12 сарын 22-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг “******* *******” гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Би саатуулах байранд 7 хоног баривчлагдсан нь үнэн. Саатуулах байрны төлбөр 42700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Н.*******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.******* нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөг /Дөчин зургаан мянга найман зуун тавь/-ийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /46850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН