Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/00459

 

 

 

 

 

 

 

 

2024 0******* *******8 *******0*******/ШШ2024/00459

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Г.Бямбажаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******, *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх *******, *******3-р хороо, *******27/5-6 тоот хаягт болон *******, , , *******03-6 тоот хаягт оршин суух, ын д /РД: УХ9809*******454/ холбогдох

Гэм хорын хохирол 4,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.******* миний бие 2022 оны 04 сарын 29-ний өдрийн *******0 цагийн орчим тоёота приус маркийн УБН улсын дугаартай суудлын авто машинаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр, Гэсэр сүмийн уулзварын гэрлэн дохион дээр зогсож байхад тоёота приус маркийн 06-3******* УНТ улсын дугаар бүхий суудлын авто машины жолооч П. согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад миний машины хойноос ирж мөргөн их хэмжээний хохирол учруулсан.

П.н буруутай үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэгийн актаар тогтоогдсон ба хохирлын хэмжээ бага учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн мэдэгдэл прокуророос ирсэн.

Уг өдөр нь өөрийн авто машинд учирсан эвдрэлийг хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 4,840,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба П. өөрийн учруулсан хохирлоос 2,665,000 төгрөгийг төлсөн.

Үлдэх 2,*******75,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө гэж тохиролцон 2022 оны 05 сарын 05-ны өдөр баталгаа бичиж нотариатаар гэрчлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Би уг машинаараа таксинд явж гэр бүлээ тэжээдэг байсан.

Иймд П.гаас машинд учруулсан хохирол 2,*******75,000 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,000 төгрөг, осол болсноос хойш хугацаанд олох байсан орлого ******* хоногийн 30,000 төгрөг, нийт 2,305,000 төгрөг, баримт материал нотариатаар баталгаажуулсаны төлбөр 50,000 төгрөг, бүгд 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбартаа:

П. миний бие 2022 оны 05 сарын 05-ны өдөр 9 цагийн орчим приус 40 маркийн авто машины араас мөргөж цагдаагийн байгууллагаар шалгуулж тухайн машины хохирлыг барагдуулахаар шийдэгдсэн.

Тухайн үед ******* дүүргийн замын цагдаагийн хажууд байдаг авто үнэлгээний газар ороход 2,800,000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд маргааш нь хохирлыг нь барагдуулсан.

Приус машины жолооч дахиад үнэлүүлсэн, надаас 2,000,000 төгрөг өг гэсэн ба хариуцаж байсан цагдаад хэлэхэд тийм юм байж болохгүй, нэг л үнэлүүлэх ёстой гэсэн. Миний бие гомдлыг бүрэн барагдуулсан.

Тэр ах машинаа засуулсан байсан. Таксинд явдаг гэж нэхэмжлэл гаргасныг эсэргүүцэж байна. Тухайн үед үнэлүүлсэн газраас анхны үнэлгээг харах хүсэлтэй гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, П.г эрэн сурвалжилсан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *******2 сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр,

П.н хаягийг тогтоосон тухай дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2023 оны 06 сарын *******9-ний өдрийн 28ё2-3/*******948 тоот албан бичиг,

******* дүүргийн *******ны нутаг дэвсгэр Бөмбөгөрийн замд зам тээврийн осол гарсан талаарх гомдлыг мөн ******* дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс 2022 оны 04 сарын 29-ний өдрийн *******0 цаг 30 минутанд хүлээн авсан тухай тэмдэглэл,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, жолооч П.н согтуурлын зэргийг шалгасан баримт, 06-3******* УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулах тухай шийдвэр,

******* ******* дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж. нь П., М.******* нараас 2022 оны 05 сарын 05-ны өдөр авсан тайлбар,

П., М .******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа,

М.*******д 2,635,000 төгрөгийн хохирлоос 800,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөх тухай П.н 2022 оны 04 сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт,

Ашид билгүүн ХХК-ийн авто машинд учирсан хохирлыг үнэлсэн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн үнэлгээ, авто машины эвдрэл гэмтлийн гэрэл зургууд,

Тоёота приус 4******* маркийн УБН улсын дугаар бүхий авто машины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбар, Тоёота приус маркийн 06-3******* УНТ тээврийн хэрэгслийн лавлагаа, М.*******, П. нарын жолоодох эрхийн лавлагаа,

М.*******д хохирол 2,665,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 02-ны өдөр төлсөн, зөрүү 2,*******75,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 06-ны өдөр төлөх тухай 2022 оны 05 сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл,

М.*******д үнэлгээний зөрүү 2,*******75,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх тухай 2022 оны 05 сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах баримт,

2022 оны 04 сарын 29-ний өдөр болсон зам тээврийн ослын талаарх ******* ******* дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн магадлагаа, мөн өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл,

П.г 400 нэгжээр торгон, жолоодох эрхийг ******* жил хасах шийтгэл оногдуулсан 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 0339*******96 дугаартай шийтгэлийн хуудас,

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шийдвэрлэснийг М.*******д 2022 оны 05 сарын 05-ны өдөр мэдэгдсэн баримт,

М.*******ийн Хаан банк дахь депозит дансны 2022 оны 05 сарын 0*******-ний өдрөөс 2022 оны 05 сарын 26-ны өдрийг дуустал хугацааны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч П. нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 07 сарын 06-ны өдөр гардан авч хариу тайлбараа ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч П.д холбогдуулан гэм хорын хохирол 4,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Авто машинд учруулсан хохирлын үлдэгдэл 2,*******75,000 төгрөг,

Эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,000 төгрөг,

Зам тээврийн осол болсноос хойш олох байсан орлого ******* хоног 30,000 төгрөг, нийт 2,305,000 төгрөг,

Баримт материал нотариатаар баталгаажуулсан төлбөр 50,000 төгрөг/

 

2. Тоёота приус 30 маркийн 06-3******* УНТ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явсан П. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2022 оны 04 сарын 29-ний өдрийн *******0:*******7 минутын үед ******* *******, *******ны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн замд М.*******ийн өмчлөлийн тоёота приус 4******* маркийн УБН улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан гэх үйл баримт болжээ.

 

3. 06-3******* УНТ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан явсан жолооч П. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг ******* дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч нь 75*******0 дугаартай драгер багажаар шалгахад *******,73 хувь тоон үзүүлэлт илэрч тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

 

4. Тухайн зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлд ******* дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч, авто инженер хууль сахиулагч мэргэжилтэй, замын цагдаагийн албанд *******2 жил ажиллаж байгаа Ж. ажиллагаа явуулсан бөгөөд түүний 2022 оны 05 сарын 05-ны өдрийн С-*******477 тоот магадлагаанд:

-Тоёота приус 30 маркийн 06-3******* УНТ улсын дугаартай авто машины жолооч П. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, **************.*******4-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан соггож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

-Тоёота приус УБН улсын дугаартай авто машины жолооч М.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үндэслэлгүй байна гэжээ.

 

5. Зөрчлийг шалгасан тус хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Ж. нь Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 3-ийн 3.*******-т заасныг баримтлан зөрчил гаргагч П.г 400 нэгжээр торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь ******* жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан нь 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 0339*******96 дугаартай шийтгэлийн хуудас болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан болохыг П., М.******* нарт мэдэгдсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

 

Мөн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.ы 2022 оны 05 сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэлээр П.н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 7-22, 27-36 дугаар тал/

 

6. Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2022 оны 04 сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын улмаас УБН улсын дугаартай, тоёота приус 4******* маркийн авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар 2022 оны 04 сарын 29-ний өдөр үнэлүүлэхэд:

Үзлэг хийх үеийн байдал: Уг машины баруун хойд гэрлийн сэнж хүрээ хугарч, агаарын сетка хагарч, гэрлийн доод буфер тогтоогч зам хугарч, хойд буфер цуурч зурагдсан.

Багажны хаалга хонхойж чихэгдэж багажны ар тал тунарч, баруун хойд кузовны булан чихэгдэж арын шал тунарч мөн баруун хойд крыло хонхойж тунарч зурагдсан байв.

Үнэлгээ:

-Агаарын сетка, эвдрэл их, үнэлгээ 35,000 төгрөг, солих,

-Буферийн цацруулагч, /баруун хойд/, эвдрэл их, үнэлгээ *******00,000 төгрөг, солих,

-Гэрэл /баруун хойд/, эвдрэл их, үнэлгээ 950,000 төгрөг, солих,

-Багажны хаалга /дан/, эвдрэл их, үнэлгээ 2,200,000 төгрөг, солих,

-Буфер /урд/, эвдрэл дунд, үнэлгээ 40,000 төгрөг, засах,

-Буфер /хойд/, эвдрэл дунд, үнэлгээ 85,000 төгрөг, засах,

-Крыло /баруун хойд/, эвдрэл дунд, үнэлгээ **************5,000 төгрөг, засах,

-Арын шал, эвдрэл дунд, үнэлгээ 90,000 төгрөг, засах,

-Кузовын булан, /баруун хойд/, эвдрэл дунд, үнэлгээ **************0,000 төгрөг,

-Багажны ар тал, эвдрэл дунд, үнэлгээ *******45,000 төгрөг, засах,

-Будах зардал ажлын хөлс 800,000 төгрөг,

Шууд зардлын дүн 4,670,000 төгрөг,

-650 грамм будаг, туслах материал, лак, өнгө гаргах, үнэлгээ *******30,000 төгрөг,

-Эд анги солих, ажлын хөлс 40,000 төгрөг,

-Тэнхлэг тохируулах, 0 төгрөг,

-Шууд бус зардлын дүн *******70,000 төгрөг,

Нийт дүн 4,840,000 төгрөг гэсэн байна.

/ХХ-ийн 25-26, 54 дүгээр тал/

 

7. Тоёота приус 4******* маркийн УБН улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч М.*******ийн хөрөнгө бөгөөд тоёота приус 30 маркийн 06-3******* УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болонг тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 24, 27, 36, 53 дугаар тал/

 

8. Хариуцагч П. нь Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй тоёота приус 30 маркийн 06-3******* УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үед дээрх зам тээврийн осол гарсан талаар тэрээр маргаагүй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 

Хариуцагч П. нь Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй тоёота приус 30 маркийн 06-3******* УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр тоёота приус 4******* маркийн УБН улсын дугаартай авто машины өмчлөгч М.*******д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

*******0. Хариуцагч П. 2022 оны 04 сарын 29-ний өдөр 2,665,000 төгрөг нэхэмжлэгч М.*******ийн Хаан банк дахь 50294803*******8 тоот дансанд шилжүүлсэн ба төлбөрийн зөрүү 2,*******75,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх тохиролцоог 2022 оны 05 сарын 05-ны өдөр үйлдсэн бөгөөд мөн өдөр нь дахин төлбөр барагдуулах хэлцэл байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн гэжээ.

 

М.******* нь П.д холбогдуулан гэм хорын хохирол нэхэмжлэн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч П. нь *******, , , *******03-р *******ны 6 тоот хаягт оршин суудаггүй гэж мөн шүүхийн 2022 оны *******0 сарын 06-ны өдрийн *******63*******7 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

М.******* өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх зорилгоор П.г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2022 оны *******2 сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр ын г эрэн сурвалжлан, түүний хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгасан байна.

Тэрээр улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн боловч 70,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээрхи үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 3-5, 22, 28-29, 55-56 дугаар тал/

 

**************. Нэхэмжлэгч М.******* нь УБН улсын дугаар бүхий авто машинаар такси үйлчилгээ эрхэлдэг байсан хэмээн зам тээврийн осол болсноос хойш 2 сарын хугацаанд олох байсан орлого ******* хоног 30,000 төгрөг, нийт 2,305,000 төгрөг, мөн баримт материал нотариатаар баталгаажуулсан төлбөр 50,000 төгрөг тус тус нэхэмжилсэн хэдий ч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй.

М.******* нь такси үйлчилгээ эрхэлж байсан хэмээн өөрийн Хаан банк дахь 50294803*******8 тоот дансны 2023 оны 05 сарын 0*******-ний өдрөөс 05 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг ирүүлсэнийг зам тээврийн осол болохоос өмнө буюу 2022 оны 04 сарын 29-ний өдрөөс өмнө хугацаанд тухайн үйлчилгээг эрхэлж байсан гэж үзэх боломжгүй.

/ХХ-ийн 57-62 дугаар тал/

*******2. Иймд хариуцагч П.гаас авто машинд учирсан хохирлын үлдэгдэл төлбөр 2,*******75,000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,000 төгрөг, нийт 2,445,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого 2,305,000 төгрөг, баримт материал нотариатаар баталгаажуулсан төлбөр 50,000 төгрөг, нийт 2,355,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч П.н мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан бөгөөд 2024 оны 0******* сарын *******8-ны өдрийн *******3 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хариуцагч П.д 2024 оны 0******* сарын 03, 2024 оны 0******* сарын 08-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн ба мөн томилогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй тул нэхэмжлэгч М.*******ийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3, *******00.8-т заасныг тус тус баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-т заасныг баримтлан хариуцагч П.гаас 2,245,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,355,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гаас 50,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ