Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/00747

 

 

 

 

 

 

 

 

2024 02 05 101/ШШ2024/00747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Г.Бямбажаргал, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай /Монгол Улсад түр оршин суух үнэмлэхний дугаар /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , , , тоот хаягт оршин суух, овогт ы /РД: /, н /РД: / нарт холбогдох

Шон, цахилгааны утас авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, хохирол 7,648,790 төгрөг, нийт 9,648,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Zhao Qingzai-Жао Чин Цай,

Орчуулагч, хэлмэрч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.цэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай нь 2019 оны 09 сарын 26-ны өдөр тус шүүхэд Д., Ч. нараас 2,000,000 төгрөгт ногдох 8 шон, 250 метр кабелийн утас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2023 оны 01 сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар 17 шон, 500 метр кабелийг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоож өгөх болгон нэхэмжлэлийн шаардлагыг тодотгосон.

Хариуцагч Ч., Д. нарын зүгээс маргааны зүйл 17 шон, 500 метр кабелийн утсыг өөрсдийн өмчлөлийн зүйл гэж маргадаг.

Хариуцагч Ч., түүний нөхөр Д. бид анх 2013 онд өөрсдийн чацарганын тариалангийн талбай руу цахилгаан татах хэрэгцээний улмаас хамтран цахилгаан татахаар тохиролцон Ч.Батжаргалын зөвшөөрлөөр түүний эзэмшлийн трансформатороос эх авч өөрсдөө холбох утас, шонгоо авахаар болсон.

Ингээд бид шаардлагатай шон, цахилгааны утсыг мөнгөө нийлүүлэн авахаар болж би Ч.т мөнгөө бэлнээр өгсөн байсан тул 2013 оны 08 сарын 12-ны өдөр цахилгаан татахад 2,000,000 төгрөг өгсөн баримт үйлдэж бид хоёр гарын үсгээ зуран баталгаажуулсан.

Хариуцагч Ч. бид хоёулаа эрх бүхий байгууллагатай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй бөгөөд өөрсдийн хэрэглэсэн цахилгааны мөнгийг цахилгаан татсанаас хойш өөрсдийн тоолуурын заалтын дагуу трансформатор эзэмшигч Ч.Батжаргалд төлж байсан.

Хариуцагч Ч.ын нөхөр Д. 2016 онд намайг хашаанаасаа гал алдан тэдний 883 ширхэг чацарганын модыг шатаасан гэж гүтгэж 37,920,014 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 2072 дугаар магадлалаар 2,793,000 төгрөгийг бодит хохиролд тооцон надаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Үүнээс хойш Д., Ч. нар надад хувийн өс хонзон санаж надтай таарамжгүй харилцах болсон.

Д. 2017 оны 10 сарын 05-ны өдөр цахилгааныг маань тасалсан. Ингээд би маргааны зүйл 500 метр цахилгааны утас, 17 шон авахад зарцуулсан 2,000,000 төгрөгийг хариуцагч Ч., Д. нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Мөн хариуцагч Д., Ч. нарын дур мэдэн цахилгаан тасалсаны улмаас надад дор дурдсан гэм хорын хохирол учирсаныг нэхэмжилж байна. Үүнд:

-Санаатай, дур мэдэн цахилгаан тасалсны улмаас өөрийн эзэмшиж, ашиглаж буй газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй бөгөөд жил бүр гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байгаа ба газрын төлбөрт нийт 2,458,800 төгрөг төлсөн.

-2017 оны 10 сарын 05-ны өдөр санаатай дур мэдэн цахилгаан тасалсны улмаас миний барьж босгож байсан урт нь 35 метр, өргөн нь 12 метр ногооны хүлэмжийн хашааны бэхэлгээ хийж дуусаагүй байхад 2017 оны 10 сарын 07, 08-ны өдрүүдэд их хэмжээний цас орж цасанд дарагдан ашиглагдах боломжгүй болсон.

Тухайн хүлэмжийн хашааг барихад би 2,000,000 төгрөгийн өртөг бүхий арматурын төмөр, 500,000 төгрөгийн үнэ бүхий панер, нийт 2,500,000 төгрөгийн материал худалдаж авсан байсан ба ашиглагдах боломжгүй болсон хүлэмжийн хашааны материалын зардал 2,500,000 төгрөг,

-2017 оны 10 сарын 05-ны өдөр цахилгаан тасалснаас хойш цахилгаан татуулаагүй байгаа ба би 2019 онд харанхуйд толгойгоороо хана, хаалга мөргөн тархиа гэмтээснээс болоод тархины наалданги үүсч эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээ хийлгэсэн зардал нийт 2,689,990 төгрөг болсон.

Иймд хариуцагч Д., Ч. нараас маргааны зүйл болох 500 метр цахилгааны утас, 17 шон авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, хууль бусаар санаатайгаар цахилгаан тасалсны улмаас учирсан хохирол 7,648,790 төгрөг, нийт 9,648,790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д., Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Жао Чин Цай нь тус шүүхэд 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утасны үнэ 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган Д., Ч. нарыг хариуцагчаар татсан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.аас татгалзаж, 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утасны үнэ 2,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утсыг өөрийн хөрөнгө болгон тогтоолгон цахилгаан татаж ашиглах боломжоор хангуулах, мөн 2,000,000 төгрөгт ногдох 8 шон, 250 метр цахилгааны кабель утсыг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж байсан.

Мөн тэрээр 2023 оны 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлсэнийг хариуцагч Ч., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. би гардан авсан.

500 метр цахилгааны утас, 17 шон авахад зарцуулсан 2,000,000 төгрөгийг хариуцагч Д., Ч. нараас шаардсан тухайд:

БНХАУ-ын иргэн Жао Чин Цай 2018 онд гэрээнээс учирсан гэм хорын хохиролд хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг, чацарганын суулгацын үнэ 1,000,000 төгрөг, 25 кг махны үнэ 112,500 төгрөг, урьд өгсөн 2,000,000 төгрөг, нийт 5,612,500 төгрөгийг Д., Ч. нараас нэхэмжлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00899 дугаар тогтоолоор уг хэргийг эцэслэн шийдвэрлэн 3 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,112,500 төгрөгийг хангаж, үлдэх 4,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн 17 шон, 500 метр цахилгааны утас нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жао Чин Цайд ямар ч хамааралгүй бөгөөд Ч. 2013 онд түүний гуйлтаар өөрийн хэрэглэж байсан цахилгааны эх үүсвэрээс түүнийг ахуй амьдралдаа цаашид хэн нэгэнд дамжуулахгүйгээр ашиглуулахыг зөвшөөрөхөд тэрээр 2,000,000 төгрөг өгсөн.

Хариуцагч Ч., Д. нар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жао Чин Цайг насан туршид нь цахилгаанаар хангах үүрэг хүлээгээгүй ба тэрээр холбогдох төрийн байгууллагад хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй ба үүнийг Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан.

2017 оноос цахилгааны ачаалал нэмэгдэн цахилгаан үе үе тасарч байсан тул ахуйн осол гарахаас сэргийлэн цахилгаан тасалсан нь хууль зөрчөөгүй төдийгүй дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч нь эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Гэм хорын хохиролд 7,648,790 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Газрын төлбөр 2,458,800 төгрөг нэхэмжилсэн байсан ба Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т газар ашиглагч энэ хуулийн 35.3.1-35.3.5-д заасан үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жао Чин Цай өөрийн эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрийг төлөх нь түүний хуулиар хүлээсэн үүрэг болно.

Хашааны бэхэлгээ хийж дуусаагүй байхад их хэмжээний цас орж цасанд дарагдан ашиглах боломжгүй болсон нь мөн тэрээр өөрөө өөрийгөө гэмтээсэн нь хариуцагч Д., Ч. нарт хамааралгүй.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч Д., Ч. нарт холбогдох 9,648,790 төгрөг гаргуулах тухай БНХАУ-ын иргэн Жао Чин Цайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жао Чин Цайн нэхэмжлээд байгаа мөнгийг хариуцагч Д., Ч. нар төлөх ёсгүй. Нэхэмжлэгч Жао Чин Цайгаас өөрөөс нь болсон гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жао Чин Цай нь Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.т 2013 оны 08 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, электрон тоолуурын гэрчилгээ,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 24-ний өдрийн 14769 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 3823 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлал,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 8078 дугаар бүхий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж,

Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 899 дугаар бүхий тогтоол,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 509 дугаар бүхий нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан тухай тогтоол, уг тогтоолын дагуу ирүүлсэн баримтууд,

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 27/107 тоот лавлагаа, иргэн Ч.Батжаргалд олгосон 2010 оны 04 сарын 28-ны өдрийн 539/2010 тоот техникийн нөхцөл, иргэн Ч.Батжаргалд олгосон 2010 оны 10 сарын 07-ны өдрийн шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг,

Иргэн Ч.Батжаргалын Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, гэрээний хавсралтууд,

Жао Чин Цайгаас Танхил хүүхэд ХХК-ийн захирал н.Батжаргалд цахилгааны тоолуурын заалтын дагуу төлбөр төлж байсан гэх баримт,

2023 оны 09 сарын 01-ний өдөр Ли Жин Жи ХХК-д эмчилгээний төлбөр 645,000 төгрөг төлсөн баримт,

2023 оны 08 сарын 22-ны өдөр Интер мэд эмнэлэгт тархины цахилгаан бичлэг хийлгэн 2,044,990 төгрөг төлсөн гэх баримт, тархины цахилгаан бичлэгийн Си Ди,

Иргэн И.Ганзориг газрын төлбөрт 2018 оны 02, 04, 06 саруудад, 2019 оны 05, 06, 12 саруудад, 2022 оны 12 сард газрын төлбөр төлж байсан баримтууд,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 112 дугаар бүхий хүсэлт шийдвэрлэн, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүхийн тогтоол,

/Танхил хүүхэд ХХК-ийн нэхэмжлэлтэй Жао Кинг Зайд холбогдох гэм хорын хохиролд 34,966,800 төгрөг гаргуулах тухай хэргийн/,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 1567 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 2072 дугаар магадлал,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Д., Ч. нар нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбарууд зэргийг баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 20829 дугаар болон 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18595 дугаар шүүгчийн захирамжуудаар *******, Ар гүнтийн задгайд байрлах 17 ширхэг шон бүхий 500 метр цахилгааны утас бодитой хаана байрлалтай болох, үүнээс 8 ширхэг шон, 250 метр урттай цахилгааны утас аль хэсгийг хамарч буй эсэх талаар үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2020 оны 03 сарын 20, 2023 оны 10 сарын 12-ны өдрүүдэд тус тус хийсэн байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 6381 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхийн тамгын газраас 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 3823 дугаар шийдвэрийн тэмдэглэл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалын болон Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 899 дугаар бүхий тогтоолын тэмдэглэлийг тус тус гаргуулахаар,

Хариуцагч талын хүсэлтээр 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 28590 дугаар шүүгчийн захирамжаар Гадаадын иргэн, харьяатын газраас БНХАУ-ын иргэн Жао Чин Цай нь Монгол улсад оршин суух ямар зөвшөөрөлтэй эсэх талаарх баримтыг гаргуулахаар тус тус шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 25569 дугаар захирамжаар тус шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэртэй хэрэгт эх хувиар авагдсан 2013 оны 08 сарын 12-ны өдрийн баримтад үзлэг хийхээр шийдвэрлэн 2022 оны 12 сарын 06-ны өдөр үзлэгийг хийсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай нь хариуцагч Ч., Д. нарт холбогдуулан шон, цахилгааны утас авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, хохирол 7,648,790 төгрөг, нийт 9,648,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/Газрын төлбөрт төлсөн 2,458,800 төгрөг,

Хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг,

Эмчилгээний зардал 2,689,990 төгрөг, нийт 7,648,790 төгрөг,

7,648,790 төгрөг+2,000,000 төгрөг=9,648,790 төгрөг/

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай нь хариуцагч Д., Ч. нарт холбогдуулан 2019 оны 09 сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг шон, 250 метр кабелийн утсыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан байдлаар өөрчилж байжээ.

 

2а. 2022 оны 08 сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр кабелийн утсыг өөрийн хөрөнгө болгон тогтоолгож, цахилгаан татаж ашиглах боломжоор хангуулах гэж,

 

2б. 2023 оны 01 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр кабелийн утсыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж,

 

2в. 2023 оны 12 сарын 08-ны өдөр 17 шон, 500 метр цахилгааны утас авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 2,458,800 төгрөг, хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг, эмчилгээний зардал 2,689,990 төгрөг, нийт 9,648,790 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчлөн, нэмэгдүүлж байсан байна.

 

3. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай нь хариуцагч Д., Ч. нарт холбогдуулан хонины махны үнэ 112,500 төгрөг,

хүлэмжийн үнэ буюу арматур төмрийн төлбөр 2,000,000 төгрөг, панерын үнэ 500,000 төгрөг, хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг,

чацарганы суулгацны төлбөр 1,000,000 төгрөг,

өмнө өгсөн 2,000,000 төгрөг, нийт 5,612,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 3823 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай-н хариуцагч Д., Ч. нарт холбогдуулан гаргасан 5,612,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалаар 25 кг хонины махны үнэ 112,500 төгрөг, чацарганын суулгацын үнэ 1,000,000 төгрөг, нийт 1,112,500 төгрөгийг хариуцагч Д., Ч. нараас гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цайд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргахад Улсын дээд шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 899 дугаар бүхий тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигч маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-12, 16-17, 72-87, 183-195 дугаар тал/

 

4. Дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрүүдээр доорх үйл баримтууд тогтоогджээ.

 

БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай, хариуцагч Д., Ч. нар 2013 оны 08 сарын 12-ны өдөр *******, *******, *******ийн зайдгайд байрлах, иргэн Ч.Батжаргалын эзэмшлийн АТП-8280 диспетчер дугаартай трансформатороос түүний зөвшөөрлөөр хамтран цахилгаан татаж, тус тусын тоолуурыг холбуулж тус тусдаа төлбөрөө төлөхөөр, гарсан зардлыг тэнцүү хэмжээгээр хуваахаар тохиролцон Zhao Qingzai-Жао Чин Цай нь Ч.т 2,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй байна.

 

БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай-н хүлэмжийн үнэ буюу арматур төмрийн төлбөр 2,000,000 төгрөг, панерын үнэ 500,000 төгрөг, хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг түүний барьж байсан ногооны хүлэмж цахилгаан тасарснаас болж эвдэрсэн, дахин сэргээгдэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй хэмээн арматур төмрийн төлбөр 2,000,000 төгрөг, панерын үнэ 500,000 төгрөг, хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээрхи үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-12, 16-17, 72-87, 183-195 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай нь хариуцагч тал 2017 оны 10 сарын 05-ны өдөр дур мэдэн цахилгаан тасалснаас үүдэн түүний барьж байсан хүлэмж цасанд дарагдан ашиглах боломжгүй болсон гэж арматур төмрийн төлбөр 2,000,000 төгрөг, панерын үнэ 500,000 төгрөг, хүлэмжийн үнэд нийт 2,500,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд дээрх үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

6. Мөн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр хариуцагч Д. цахилгааны тасалсаны улмаас 2019 онд харанхуй байхад толгойгоороо хана, хаалга мөргөн гэмтсэнээс тархины наалданги үүсэн 2023 оны 09 сарын 01-ний өдөр Ли Жин Жи ХХК-д үзлэгийн төлбөр 50,000 төгрөг, дусал тарианы үнэ 600,000 төгрөг, бүгд 645,000 төгрөгийг, 2023 оны 08 сарын 22-ны өдөр Интер мэд эмнэлэгт тархины цахилгаан бичлэг хийлгэн 2,044,990 төгрөг, нийт 2,689,990 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан гэж,

Мөн өөрийн эзэмшиж ашиглаж буй газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэж иргэн И.Ганзоригийн 2018 оны 02 сараас 2022 оны 12 саруудад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газрын төлбөрт төлсөн 2,458,800 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

 

Хариуцагч Д.ын 2017 оны 10 сарын 05-ны өдөр цахилгаан тасалсан үйлдэл нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай-н 2023 оны 09 сарын 01, 08 сарын 21, 22-ны өдрүүдэд эмчилгээний төлбөр төлсөн үйлдэлтэй шалтгаант холбоогүйгээс гадна, иргэн И.Ганзориг нь 2018-2022 онуудад холбогдох газрын албанд газар эзэмшиж, ашигласан төлбөрөө төлсөн нь уг цахилгаан тасалсан үйлдэлтэй хамааралгүй болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 113-******* дугаар тал/

 

7. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цай, хариуцагч Ч. нар нь 2013 оны 08 сарын 12-ны өдөр *******, *******, *******ийн задгайд байрлах, иргэн Ч.Батжаргалын эзэмшлийн АТП-8280 диспетчер дугаартай трансформатороос хамтран цахилгаан татахтай холбоотой гарсан зардлыг тэнцүү хуваахаар харилцан тохиролцон Zhao Qingzai-Жао Чин Цай нь Ч.т 2,000,000 төгрөг төлсөн тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 3, 49-58, 161, 224-227, 2 дугаар хавтасны 59-93 дугаар тал/

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б. нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жао Чин Цай-н нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д., Ч. нарт холбогдох 9,648,790 төгрөг гаргуулах тухай БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д., Ч. нарт холбогдох 9,648,790 төгрөг гаргуулах тухай БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Zhao Qingzai-Жао Чин Цайн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 184,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Т.ГАНЧИМЭГ