Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/00801

 

 

 

 

 

 

 

 

2024 02 07 101/ШШ2024/00801

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, *******ы *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух, ын /РД: /,

Хариуцагч: ,, тоот хаягт оршин суух, ын /РД: /,

Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух, ын /РД: /,

Хариуцагч: ,, тоот хаягт оршин суух, ын /РД: / нарт холбогдох

19,497,092 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мягмартуяа,

Хариуцагч Н., Г., Г.,

Хариуцагч Н., Г. нарын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие8 онд Зоос дэлгэрэх импекс ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ба нь Зоос дэлгэрэх ХХК-ийн гэрчилгээн дээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар хамтран ажиллах санал тавьсан. Энэ саналын дагуу Н., Г., бид хамтран ажиллахаар болж8 оны 01 сарын 23-ны өдрөөс ,,, тоот хаягт байрлах, Метро бизнес үйлчилгээний төвийн 8 давхрын 150 м.кв талбай бүхий 803 тоот өрөөг оффисын зориулалтаар түрээслэн ажиллаж эхэлсэн.

Бид байр худалдан авч дундаас нь ашиг олох замаар ажиллаж байсан ба мөн байрны түрээс болон бусад зардлыг хоорондоо хувааж төлөхөөр амаар тохиролцсон боловч Н., Г. нар нь надаас цалин болон түрээсийн төлбөр төлүүлж байсан нь нотлогдсон.

Би энэ хүмүүст итгэн түрээсийн төлбөр, цалинг өөрийн мөнгөнөөс өгч сүүлдээ гэмт хэрэгт холбогдон хохирч үлдсэн. Эдгээр хүмүүс хэлсэндээ хүрч чадаагүй, миний хувьд би эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон.

Ремаксд ажилладаг Э., Г. нар манай байгууллага дээр ирж байр зуучилж ажиллах санал тавьсаны дагуу орон сууц худалдан борлуулах гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Гэтэл Э., Г. нар нь Ремакс болон манай компанид давхар байр заран дундаас нь ашиг олж залилангийн гэмт хэрэг үйлдэж байсныг нь би мэдээгүй ажиллуулж байсан.

Би8 оноос эхлэн энэ хоёрын хууль бус үйлдлээс болж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж хохирлоо нөхөн барагдуулж шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан. Бид8 оны 01 сараас8 оны 07 сар хүртэл хугацаанд хамтран ажилласан ба ийнхүү ажиллачихаад би хариуцлага хүлээн хохирсон тул эдгээр хүмүүсээс нийт 19,497,092 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Н., Г., нартай анхнаасаа хамтран ажилласан учир8 оны 01 сараас8 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Зоос дэлгэрэх импекс ХХК-иас гарсан зардал 19,502,187 төгрөгийг 4 хуваан нэхэмжилсэн.

надад хувиараа мөнгө өгч байгаа тул түүнийг хариуцагчаар татаагүй.

Э., Г. нар эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж байх хугацаандаа зөвхөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч намайг хуурч мэхэлж цалин авч байсан нь эрүүгийн хэргээр ял шийтгэл хүлээж нотлогдсон тул Э.т Хаан банк дахь 5030469347 тоот дансаар нь8 оны 02 сарын 01-ний өдрөөс8 оны 05 сарын 30-ны хооронд шилжүүлсэн 2,824,800 төгрөг, Г.т Хаан банк дахь 5925245694 тоот дансаар нь8 оны 02 сарын 01-ний өдрөөс8 оны 05 сарын 31-ний хооронд шилжүүлсэн 1,324,800 төгрөгийг тус тус нэхэмжилнэ.

Мөн хамтран ажиллаж байсан Н.д Хаан банк дахь тоот дансанд нь8 оны 01 сараас8 оны 07 сар хүртэл хугацаанд цалинд шилжүүлсэн 2,933,200 төгрөг, Г.д8 оны 01 сараас8 оны 05 сарын хооронд цалинд шилжүүлсэн 2,293,200 төгрөгийг нэхэмжилнэ.

Иймд хариуцагч Н.гээс цалинд олгосон 2,933,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, бүгд 7,808,746 төгрөг, Г.гаас цалинд олгосон 2,293,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, нөүтбүүк 370,000 төгрөг, бүгд 7,538,746 төгрөг, Г.аас ашиг 1,324,800 төгрөг, Э.аас ашиг 2,824,800 төгрөг, нийт 19,497,092 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г. миний бие8 оны 01 сард Ремаксд ажиллаж байхдаа Зоос дэлгэрэх ХХК-ийн байр худалдаж авна гэсэн зарын дагуу очиж уулзсан. 1 хотхоноос 10 байр худалдаж авна гэсэн зар байсан.

Надад танилцуулахдаа манай компанид Солонгосын хөрөнгө оруулалт оруулалт орж ирдэг ба уул уурхайн компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд тэдгээр компанийн ажилчдад байруудаа 5 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлээр худалддаг гэж байсан.

Б.******* надад хамтран ажиллах санал тавьж би зөвшөөрч бидний хамтын ажиллагаа аман хэлбэрээр байсан бөгөөд надад сарын 800,000 төгрөг өгөхөөр болсон, сүүлд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-ийн том захирал нь н.Дариймаа гэж хүн байдаг, Рокмон бьюлдинг төвд байдаг гэж байсан.

Орон сууцны 2 төслөөс 7-8 байр авахаар болсон ба би Б.*******ыг орон сууцны компанитай гэрээ байгуулахад нь зуучилж байсан бөгөөд байранд урьдчилгаа 5,000,000 төгрөг өгч, сар бүр 5,000,000 төгрөг төлөхөөр барилгын компаниудаас байр худалдан авч байсан.

Миний хувьд иргэдэд орон сууц худалдаж байгаагүй. Ами гэж менежер, Б. хоёр иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулдаг байсан. Би8 оны 06 сар өнгөртөл компани дээр очиж байсан ба8 оны 04 сараас Б.******* ажил дээрээ ирэхээ больсон.

Компани дээр Ами гээд менежер, Төвшөө гэж нягтлан бодогч, Н. эгч, Г. эгч бид хэд байсан ба8 оны 06 сард нэг орой Б.******* оффист байсан бүх эд зүйлээ аваад явсан байсан.

Б.******* хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж ажиллах нөхцлөөр хангаагүй, цалин өгөөгүй, сүүлдээ өөрөө ажилдаа ирэхээ байснаас байр худалдсан компани, байр худалдаж авсан иргэд байнга залгадаг байсан. Б.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 онд танил дүү Б.******* үл хөдлөхийн чиглэлээр компани байгуулах гэж байгаа, та барилгын салбарт ажиллаж байсан туршлагатай, наад захын ойлголттой юм чинь дүүдээ туслаад ажиллаад өгөөч гэсэн. Ингээд би түүний байгуулсан компанид туслах ажил хийхээр болсон ба үйлчлэгч хэрэгтэй гэхээр нь найз Г.г санал болгож бид хамт ажилласан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулья гэхэд дараа байгуулна гээд хойшлуулсаар байсан. Би тухайн компанид нийт 6 сар ажилласан ба эхний 3 сард 1 сард 500,000-600,000 төгрөгийн цалин авч байсан, нийт 2,933,200 төгрөгийн цалин авсан.

Би түүнээс 3,500,000 төгрөг зээлж авсан ба үүнийгээ төлсөн. Б.******* дангаараа компанийнхаа санхүү болон бусад бүх үйл ажиллагааг удирддаг байсан ба түүнийг өөрийн дүү шиг санаж санхүү, мөнгөний асуудал нарийн шүү, үр дагавартай, мэддэг чаддаг хүнээр хийлгээрэй гэж зөвлөж байсан, миний үгийг аваагүй. Б.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г. миний бие найз Н.н санал болгосны дагуу8 оны 01 сарын 22-ны өдрөөс Зоос дэлгэрэх ХХК-д үйлчлэгчээр ажиллах болсон ба 100 м.кв талбай цэвэрлэдэг байсан. Өдөр хоол, цай хийж өгдөг байсан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулья гэхэд Б.******* захирал төвхнөж байгаад хийнэ гэсэн бөгөөд гэрээ хийж чадалгүй ажлаас гарсан. Би компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан.

Би8 оны 07 сарын 12, 13-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд захирал Б.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.******* нь иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын Г. нарт холбогдуулан гаргасан 19,497,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 9056 дугаар захирамж,

Түрээсийн талбайн ус, цахилгааны төлбөр төлсөн баримтууд, Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-ийн цалин өгч байсан баримтууд, Фенгшүйн эд зүйл худалдан авсан баримт,

Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-ийн шуудангийн төлбөр, түрээсийн төлбөр, түрээсийн барьцаа, барилгын материал, тасалгааны тавилга төлсөн баримтууд,

Н., Г., Г., Г. нарт цалин өгч байсан тооцоо, түрээс, барьцаа, ус, цахилгаан, дулаан, интернет, фенгшүйн төлбөр болон бусад төлбөр төлж байсан гэх тооцоо,

Зоос дэлгэрэх импекс ХХК-ийн8 оны 03 сарын 01-15-ны хоорондох цалингийн тооцоо,

Б.*******, Э. нарт холбогдох 1809040100392 дугаар бүхий эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 793 дугаар магадлал,

Б.*******ын цагдаагийн байгууллагад9 оны 03 сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг,

Зоос дэлгэрэх ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******ын Эко трейд ХХК*ийн гүйцэтгэх захирал тэй8 оны 01 сарын 23,8 оны 03 сарын 28-ны өдөр байгуулсан ,,, тоот хаягт байрлах, Метро бизнес үйлчилгээний төвийн 8 давхрын 150 м.кв талбай бүхий 803 тоот өрөөг түрээслэх түрээсийн гэрээ,

Б.*******ын Хаан банк дахь тоот дансны хуулга, Зоос дэлгэрэх импекс ХХК-ийн Хаан банк дахь тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч Э. иргэний үнэмлэхний хуулбараа баримтаар ирүүлсэн ба тэрээр 2023 оны 05 сарын 12, 2023 оны 12 сарын 11-ний өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

Хариуцагч Г., Н. нар нь иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбар, хариуцагч Г. нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Зоос дэлгэрэх ХХК-ийн8 оны 02 сарын 19-ний өдрийн тодорхойлолт зэргийг тус тус баримтаар ирүүлсэн болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н., Г., Э., Г. нарт холбогдуулан:

-Н.гээс цалинд олгосон 2,933,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, бүгд 7,808,746 төгрөг,

-Г.гаас цалинд олгосон 2,293,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, нөүтбүүк 370,000 төгрөг, бүгд 7,538,746 төгрөг,

-Г.аас ашиг 1,324,800 төгрөг,

-Э.аас ашиг 2,824,800 төгрөг, нийт 19,497,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь8 оны 01-07 сар хүртэл хугацаанд Н., Г., нартай хамтран Зоос дэлгэрэх импекс ХХК, Зоос дэлгэрэх ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг явуулж ашиг олж байсан ба зардлыг хувааж төлөхөөр тохирсон ч надаар цалин болон бүх зардлыг төлүүлж байсан тул тэднээс цалин болон компаниас гарсан зардлыг тэнцүү хуваан нэхэмжилнэ,

Б., Г. нарын хууль бус үйлдлээс болж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан. Иймд эдгээр хүмүүст холбогдуулан хохирол нэхэмжилсэн гэж тайлбарлалаа.

Нэхэмжлэгч Б.******* хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан ба 2023 оны 11 сарын 13-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж тодруулсаны дагуу хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа дахин хийгдсэн.

2023 оны 11 сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн тул өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж тайлбар гаргасан ба 2024 оны 02 сарын 07-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж тодорхойлсон байна.

3. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоолоор:

Б.*******ыг Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импэкс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, Э. Зоос дэлгэрэх импэкс ХХК-ийн борлуулалтын ажилтанаар тус тус ажиллахдаа нэр бүхий хохирогч нарт худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлбөл үлдэгдэл төлбөрийг 6 жилээс 10 жил, 8 сарын хугацаанд, жилийн 5-7 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж орон сууц худалдана гэж ойлгуулан гэрээ хийж баталгаажуулан улмаар байрны урьдчилгаа мөнгө гэж 30 хувьтай тэнцэх болон сарын төлөлтийн мөнгө гэж бэлнээр, компанийн болон өөрсдийн хувь дансаар шилжүүлэн авсан,

Зоос дэлгэрэх импэкс ХХК нь Цагаан хуаран консалтинг ХХК-иас 10 байр, Гэрэлтжин ХХК-иас 6 байр, Мон гипс ХХК-иас 1 байр тус тус худалдан авах зорилгоор тухайн байруудын 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг 7 сараас 1 жилийн хугацаагаар төлж дуусгахаар гэрээ байгуулсан,

Шүүгдэгч нар тухайн байруудыг хохирогч нарт худалдахдаа урьдчилгаа 30 хувийг аваад үлдэгдэл мөнгийг 6-10 жилийн хугацаанд төлөхөөр тохирсон атлаа Цагаан хуаран консалтинг ХХК, Гэрэлтжин ХХК, Мон гипс ХХК нарт мөнгийг 1 жилийн дотор төлөхөөр гэрээ хийсэн нь Б.*******аас хохирогч болон компаниудад илэрхий худал ойлголт төрүүлж төөрөгдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.*******ын Зоос дэлгэрэх импэкс ХХК нь санхүү, мөнгөний эрсдэлийг даван туулах хөрөнгийн эх үүсвэргүй, бодит боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогч иргэдэд худал ташаа ойлголт төрүүлэн тэдгээрийн орон сууцтай болох гэсэн хүсэл сонирхлыг ашигласан гэж үзэхээр байна.

 

... Шүүгдэгч Б.*******ыг дангаар болон бүлэглэж, шүүгдэгч Э.ыг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцон, Б.*******ыг 2 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар, Э.ыг 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 18,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

 

3а. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.*******, хохирогч Т.Нямтогоо нар давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 тоот магадлалаар:

 

Шүүгдэгч Б.*******ыг иргэн Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Б.*******, Э. нар бүлэглэн иргэн Т.Нямтогоог төөрөгдөлд оруулж орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2,006,225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлүүдийг эрүүгийн 1809040100392 тоот хэргээс тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаан,

Б.*******ыг 2 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн өөрчлөлт оруулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нэхэмжлэгч тал тайлбарлалаа.

3б. Хариуцагч Г. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгч байсан бөгөөд тэрээр уг эрүүгийн хэрэгт ял шийтгүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх талаар талууд маргаагүй.

/ХХ-ийн 22-37, 113-147 дугаар тал/

4. Дээр дурьдсанаар нэхэмжлэгч Б.******* нь эрүүгийн хэрэгт шалгагдан ял шийтгүүлсэний улмаас өөрт гэм хорын хохирол учирсан гэж хариуцагч Н., Г., Э., Г. нараас цалин, түрээсийн төлбөрт төлсөн мөнгө, эд зүйлийн үнэ нэхэмжилсэн байна.

4а. Нэхэмжлэгч Б.******* нь8 оны 01 сараас 07 сар хүртэл хугацаанд Зоос дэлгэрэх импекс ХХК, Зоос дэлгэрэх ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байхдаа дор дурдсан цалинг Н., Г., Э., Г. нарт өгч байжээ.

Цалин:

4б. Н.д Хаан банкны тоот дансанд8.01.26-ны өдөр 190,000 төгрөг бэлнээр,8.02.08-ны өдөр 480,000 төгрөг бэлнээр,8.02.14-ний өдөр 200,000 төгрөг дансаар,8.03.03-ны өдөр 240,000 төгрөг дансаар,8.03.15-ны өдөр 270,000 төгрөг бэлнээр,8.04.04-ний өдөр 5,000 төгрөг дансаар,8.04.07-ны өдөр 150,000 төгрөг дансаар,8.04.16-ны өдөр 144,000 төгрөг дансаар,8.04.30-ны өдөр 159,200 төгрөг дансаар,8.05.30-ны өдөр 500,000 төгрөг дансаар,8.06.07-ны өдөр 50,000 төгрөг дансаар,8.06.28-ны өдөр 50,000 төгрөг дансаар,8.07.12-ны өдөр 200,000 төгрөг дансаар,8.07.16-ны өдөр 150,000 төгрөг дансаар, НИЙТ 2,933,200 төгрөг,

4в. Г.д Хаан банкны 5029994152 тоот дансанд8.01.26-ны өдөр 190,000 төгрөг бэлнээр,8.02.08-ны өдөр 480,000 төгрөг бэлнээр,8.03.03-ны өдөр 240,000 төгрөг дансаар,8.03.15-ны өдөр 360,000 төгрөг дансаар,8.04.04-ний өдөр 200,000 төгрөг,8.04.16-ны өдөр 164,000 төгрөг дансаар,8.04.30-ны өдөр 259,200 төгрөг дансаар,8.05.28-ны өдөр 400,000 төгрөг компанийн дансаар, НИЙТ 2,293,200 төгрөг,

4г. Э.т Хаан банкны 5030469345 тоот дансанд8.02.15-ны өдөр 800,000 төгрөг дансаар,8.03.06-ны өдөр 100,000 төгрөг дансаар,8.03.07-ны өдөр 70,000 төгрөг дансаар,8.03.15-ны өдөр 300,000 төгрөг бэлнээр,8.03.28-ны өдөр 500,000 төгрөг дансаар,8.04.09-ний өдөр 300,000 төгрөг дансаар,8.04.16-ны өдөр 352,000 төгрөг дансаар,8.04.30-ны өдөр 172,800 төгрөг,8.05.01-ний өдөр 100,000 төгрөг дансаар,8.05.04-ний өдөр 80,000 төгрөг дансаар,8.07.01-ний өдөр 50,000 төгрөг дансаар, НИЙТ 2,824,800 төгрөг,

4д. Г.т Хаан банкны 5925245694 тоот дансанд8.03.15-ны өдөр 300,000 төгрөг бэлнээр,8.03.28-ны өдөр 500,000 төгрөг дансаар,8.04.16-ны өдөр 352,000 төгрөг дансаар,8.04.30-ны өдөр 172,800 төгрөг дансаар, НИЙТ 1,324,800 төгрөгийн цалин тус бүр өгч байсан гэжээ.

Хариуцагч Г., Н., Э., Г. нар Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-иас дээр дурдсан хэмжээний цалин авч байсан талаараа маргаагүй.

/ХХ-ийн 7-22, 48-63, 92-102, 104-107 дугаар тал/

5. Зоос дэлгэрэх ХХК-ийн захирал Б.******* нь Эко трейд ХХК-ийн захирал тэй8 оны 01 сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан8 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар ,,, тоот хаягт байрлах, Метро бизнес үйлчилгээний төвийн 8 давхрын 100 м.кв талбай бүхий 803 тоот өрөөг 1 сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр,

Дээрх гэрээний талууд мөн дахин8 оны 03 сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан ,,, тоот хаягт байрлах, Метро бизнес үйлчилгээний төвийн 8 давхрын 150 м.кв талбай бүхий 803 тоот өрөөг 1 сарын 2,000,000 төгрөгөөр Зоос дэлгэрэх импекс ХХК нь9 оны 03 сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслэхээр тус тус тохирсон гэжээ.

/ХХ-ийн 7-17, 38-47 дугаар тал/

6. Ийнхүү түрээсийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК нь түрээс барьцаа болон түрээсийн төлбөрт8.02.25,8.03.28,2018.04.02,8.04.24,8.05.05,8.06.15,8.07.25-ны өдрүүдэд нийт 16,012,800 төгрөг,

Ус, цахилгаан, дулаанд8 оны 02, 03, 04, 05, 06 саруудад нийт 1,373,151 төгрөг,

Фенгшүй 385,036 төгрөг, Бусад зардал 34,300 төгрөг, 660,000 төгрөг, 57,400 төгрөг, 16,500 төгрөг, 23,000 төгрөг, интернетийн төлбөр 90,000 төгрөг, ЗДИ ХХК бичиг баримт 200,000 төгрөг, хар сандал 600,000 төгрөг, цоож 50,000 төгрөг, нийт 1,731,200 төгрөг, БҮГД 19,502,187 төгрөг зарцуулсан гэжээ.

7. Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

... Сүлжээнд явж байхдаа Б.*******тай танилцсан. Н. бид хоёр нэг гудамжинд байдаг, Г. манайд ирдэг байсан. Зоос дэлгэрэх ХХК Метромаллд өрөө түрээслэн байр зуучилдаг гэрээ байгуулдаг байсан ба Б.******* сайн мэднэ. Н., Б.******* хоёр гадуур хамт явдаг байсан, Н. мөнгө тушаах ажлыг нь хийдэг байсан.

Б.******* биднийг цалинжуулдаг байсан. Би Б.*******аас 1,000,000 төгрөгийн цалин авсныгаа буцаан төлж байгаа. 620,000 төгрөг буцаан өгсөн. Өнгөрсөн жил шоронд орсон, хүн амьтнаас мөнгө авч байсан болохоор тэрнээс болсон болов уу гэж бодсон. Хамт ажиллаж байсан тул авсан мөнгөө өгч байгаа.

Би нярав байсан, компанид хэрэгтэй зүйлсийг авчирдаг байсан. Г. өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг байсан. Г. бид нарын зараар ирсэн ба байр зуучилдаг байсан. Тухайн үеийн юмыг ******* л сайн мэднэ, би сайн мэдэхгүй байна.

Зоос дэлгэрэх ХХК-ийн гэрчилгээ миний нэр дээр байсан ба тамга Б.*******т байсан. Б.*******ыг залуу хүн, чи ахлаад яв гэсэн. ... Би тухайн үедээ Зоос дэлгэрэх ХХК гэж компанитай л байсан, гэтэл сүүлдээ Зоос дэлгэрэх импекс ХХК болсон байсан. Би тийм нэртэй болгоогүй. ... гэжээ.

гийн гэрчийн мэдүүлэг болон хариуцагч Н., Г., Э., Г. нарын тайлбараар тэдгээр нь Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-д ажиллаж цалин авч байсан үйл баримт тогтоогдлоо.

 

8. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд иргэн Г., Н., Э., Г. нар нь Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-д тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн компанийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарсан зардал түрээсийн төлбөр, ашиглалтын зардал зэрэг зардлуудыг тухайн компанид ажиллаж байсан ажиллагсадаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Иргэн Г., Н., Э., Г. нар нь Зоос дэлгэрэх ХХК, Зоос дэлгэрэх импекс ХХК-д тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд хариуцагч Г., Н., Э., Г. нарыг иргэн Б.*******т гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч нарт ажиллаж байх үед нь олгосон цалин, хөлс, мөнгийг гэм хорын хохиролд тооцон нэхэмжлэгч Б.*******т буцаан олгох үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.гээс цалинд олгосон 2,933,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, бүгд 7,808,746 төгрөг, Г.гаас цалинд олгосон 2,293,200 төгрөг, үйл ажиллагааны зардал 4,875,546 төгрөг, нөүтбүүкний 370,000 төгрөг, бүгд 7,538,746 төгрөг, Г.аас ашиг 1,324,800 төгрөг, Э.аас ашиг 2,824,800 төгрөг, нийт 19,497,092 төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар тогтоол бүхий эрүүгийн хэргээс Н., Г. нарын гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гаргуулах хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийг 2023 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч 2023 оны 05 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн талуудад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхийг ханган шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулсан,

мөн уг баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй болох нь тогтоогдохгүйгээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нийтлэг эрхийн хүрээнд холбогдох баримтуудыг зохих газраас нь гаргуулан авах эрхээ хэрэгжүүлээгүй нь уг баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй тул уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ,

мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгч болон хариуцагч Э. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н., Г., Г., Э. нарт холбогдох 19,497,092 төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР