Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2017/00062

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй одоо ******* сумын ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, овогт ын од холбогдох,

ярианы төлбөрийн үлдэгдэл 103.185 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 11 сарын 10-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90079990 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Г. нь гэрээний үүргээ үл биелүүлж 90079990 дугаарын 2015 оны 12 сарын байдлаар ярианы төлбөр 129.185 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Г.од төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.оос ярианы төлбөрийн үлдэгдэл 129.185 төгрөг, үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 99.185 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 103.185 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Скайтел ХХКомпаниас нэхэмжилж байгаа 103.185 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 1 сард багтаан төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани нь хариуцагч Г.од холбогдуулан ярианы төлбөр 103.185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г. нь Скайтел ХХКомпанид Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтийг гаргаж, гэрээ байгуулан 2015 оны 11 сарын 10-ны өдөр дараа төлбөрт 90079990 дугаарын эзэмшигч болж уг дугаарын ярианы төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, гэрээний өргөдлийн маяг, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Г. нь ярианы төлбөр 103.185 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г. нь ярианы төлбөрийн үлдэгдэл 103.185 /нэг зуун гурван мянга нэг зуун наян таван/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ