Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2017/00064

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би С.д холбогдох 2394000 төгрөг гаргуулах тухай Д.*******ийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 22ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2015 оны 4 сарын 28-ны өдөр д 1 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй, 2200000 төгрөг зээлүүлсэн. 2015 оны 5 сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч гэрээнд заагдсан хугацаанд мөнгөө өгөөгүй. Нэг хороонд хамт олон жил амьдарсан, нэг нэгнээ сайн таньж мэдэхийн хувьд нөхөр Энхболд нь өвчтэй, оюутан хүүхэдтэй байсан болохоор харилцан тохиролцож хүүг зогсоож, үндсэн мөнгө 2200000 төгрөгийг өгч болно гэж тохирсон боловч одоог хүртэл үндсэн мөнгөнөөс 870000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1330000 төгрөгийг хүү тооцолгүй 1 жил 8 сар болсон байна. Чирэгдэл учруулсан энэхүү байдлыг харгалзан үзэж үндсэн мөнгө 1330000 төгрөг дээр 8 сарын хүү болох 1064000 төгрөгийг нэмж, нийт 2394000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт мын , нэхэмжлэгч Д.******* нар нь эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2394000 төгрөгөөс 1064000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч С. нь үлдэгдэл 1330000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.д холбогдуулан 2394000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******, хариуцагч С. нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2394000 төгрөгөөс 1064000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч С. нь үлдэгдэл 1330000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нөхцлүүдийг харилцан тохиролцжээ.  

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2394000 төгрөгөөс 1064000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч С. нь үлдэгдэл 1330000 төгрөг/Нэг сая гурван зуун гучин мянга/-ийг нэхэмжлэгчид төлөх тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53254 төгрөгөөс 26627 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 26627 төгрөг, хариуцагч С.гаас 18115 төгрөг /1330000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36230 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН