Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00046/И |
Дугаар | 138/ШШ2017/00072 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2017/00072
Зохигч талуудын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах, ******* *******ны Дорнод салбар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт *******ийн ,
Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух /РД:/, ******* овогт *******ийн нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 7873807 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Иргэн ******* овогтой /РД:*******/, хамтран зээлдэгч ******* овогтой /РД:/ нар нь Дорнод салбарын харъяа Хан-Уул тооцооны төвөөс 2015 оны 1 сарын 28-ны өдөр 11500000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 26/445152 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан.
Зээлдэгч Ц., хамтран зээлдэгч Ц. нар нь зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.8, 3.2.8-р заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 226 хоног хугацаа хэтрээд байгаа бөгөөд нийт үндсэн зээлийн 7205048 төгрөг, хуримтлагдсан хүү 648053 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү 20706 төгрөг, нийт 7873807 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Ц. нь зээл авах үед “1-р тойргийн Тахар”-ын албанд Шүүхийн харуул хуяг албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сард ажлаас гарч ажилгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 12 сараас зээл төлөлтийг удаа дараа хэтрүүлэн төлж, 2016 оны 07 сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлээ дутуу төлөөд байгаа болно. Банкны зүгээс 2016 оны 7 сараас хойш Ц.ын зээл төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан болно. Иймд Ц., Ц. нарын 26/445152 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргээр хүлээсэн зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7873807 төгрөгийг гаргуулан *******ийг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү алдангийг тухайн үед нэмж нэхэмжлэнэ гэжээ.
Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* нь Ц., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 7873807 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ц., Ц. нар нь 3518248 төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний дотор төлөх, үлдэгдэл 4520665 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов. Хэрэв сарын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, нийт төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа /Жич: Шийдвэр гарах өдөр хүртэлх хүү алданги 165106 төгрөг нэмэгдсэн болно/ гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нь хариуцагч Ц., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 7873807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаас татгалзаж, хариуцагч Ц., Ц. нар нь 3518248 төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний дотор төлөх, үлдэгдэл 4520665 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож, сарын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, нийт төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулах талаар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* *******ны Дорнод салбар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаас татгалзаж, хариуцагч Ц., Ц. нар нь 3518248 төгрөгийг 2017 оны 01 сарын 31-ний дотор төлөх, үлдэгдэл 4520665 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож, сарын төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, нийт төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч байгуллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140931 төгрөгөөс 70465.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 70465.5 төгрөг, хариуцагч Ц., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70465.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ