Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00033/И |
Дугаар | 189/ШШ2024/00026 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 189/ШШ2024/00026
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,792,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч М.гаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,792,361 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч М. нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,792,361 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн.
Нэхэмжлэгч тал “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, М.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, Авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч М.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,792,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,792,361 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,650 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч М.гаас тэмдэгтийн хураамжийн тал хувь 21,825 төгрөгийг, улсын төсвийн данснаас 21,825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч М.д шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,792,361 /нэг сая долоон зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,650 /дөчин гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч М.гаас тэмдэгтийн хураамж 21,825 /хорин нэгэн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 21,825 /хорин нэгэн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч М. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ