Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/00912

 

 

 

 

 

 

 

 

2024 02 19 101/ШШ2024/00912

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, *******ийн ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,, тоот хаягт байрлах ХХК /РД: /-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Янжинлхам,

Нэхэмжлэгчйн өмгөөлөгч М.Цэндпүрэв,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Янжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 05 сарын 31-ний өдөр Б. нь ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцыг захиалсан.

Гэрээний дагуу уг орон сууцны захиалгын төлбөрт 1 м.кв нь 1,300,000 төгрөг, нийт 67,301,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба төлбөрөө бүгдийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

Э.*******гийн хадам аав П. нь Б.оос уг орон сууцыг 2020 онд 88,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцон хэлцэл хийн урьдчилгаа 42,000,000 төгрөгийг шилжүүлэн, үлдсэн төлбөрийг тохиролцсоны дагуу хуваан төлөхөөр болж 88,000,000 төгрөгийг бүрэн төлсөн.

Ингээд 2023 оны 05 сарын 23-ны өдөр Э.******* нь ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Э.******* 2020 онд уг орон сууцыг худалдан авснаасаа хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамтаар амьдарч байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******г Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалуудыг ХХК-иас гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2018 оны 05 сард иргэн Б. *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцыг захиалсан ба 1 м.кв талбайг нь 1,300,000 төгрөг, нийт 67,301,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

Дээр дурдсан орон сууцны төлбөр 67,301,000 төгрөг бүрэн төлөгдсөн. Манай компани 2023 оны 05 сарын 23-ны өдөр Э.*******тай нэр шилжүүлж шинэчилсэн гэрээ байгуулсан.

*******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн тул Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Насанбуян шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК нь манай байгууллагатай 2018 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ08292018 тоот зээлийн гэрээ болон БГ08292018 тоот барьцааны гэрээ, 11-1258022 тоот барьцаалбар байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 03 сарын 05-ны өдөр дууссан.

Мөн 2019 оны 05 сарын 09-ний өдөр дахин тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ, 11-1427047 тоот барьцаалбар тус тус байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн ба уг гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 23-ны өдөр дуусгавар болсон.

Дээрх 2018 оны 08 сарын 29, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн үүрэгт ХХК нь өөрийн өмчлөлийн *******, 2-р хороо, Дарь Эх /13361/, Б.Доржийн гудамж, 4,053,28 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 65/5-р байрыг барьцаалсан.

Зээлдэгч ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 425 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 930 дугаар магадлалаар ХХК-иас 762,458,744 төгрөг гаргуулан манай байгууллагад олгон шийдвэрлэсэн.

Э.*******гийн нэхэмжлэлдээ дурдсан Баянзүрх дүүргийн 2-р хороо, /одоогоор *******/ Хоршоолол хотхон, 65/5-р байрны ******* тоот нь манай компанийн зээлийн барьцаанд байгаа 65/5-р байрны нэг хэсэг бөгөөд ХХК нь зээлээ төлөөгүйн улмаас 3 шатны шүүхийн шийдвэрч гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж байна.

ХХК-иас тодорхой хэмжээний төлбөр орж ирээд хэсэгчлэн барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж байгаа. Орон сууцны 1 м.кв талбайн үнийг 320,000 төгрөгөөр тооцоод, 50 м.кв талбайтай орон сууцанд 15,000,000 төгрөг төлөөд тухайн байраа барьцаанаас чөлөөлөх боломжтой.

Э.*******г өмчлөгчөөр тогтоосон тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг шийдвэртээ тусгаж өгнө үү гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 05 сарын 21, 2023 оны 05 сарын 23-ны өдрүүдийн орон сууц захиалгын гэрээ,

П., Б. нарын 2020 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан хэлцэл, Э.*******, Б. нар мөнгө хүлээлцсэн баримт,

ХХК-ийн бүртгэлийн байгууллагад 2023 оны 05 сарын 23-ны өдөр гаргасан хүсэлт, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл,

П.гийн Хаан банк дахь болон Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга,

Б., Д. нарын Хаан банк дахь депозит дансны хуулга, Э.*******, Т.Дашзэвэг нарын Хаан банк дахь депозит дансны хуулга,

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 15250 дугаар, мөн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 17332 дугаар бүхий шүүгчийн захирамжууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ББСБ ХХК нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, хариу тайлбар,

2018 оны 08 сарын 29-ний өдрийн ЗГ08292018 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 08292018 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

2019 оны 05 сарын 09-ний өдрийн тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн БГ05092019 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

Тус шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 23282 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн179 дугаар шүүгчийн захирамжаар *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байр, 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан болох, үүнтэй холбоотой болон 65/5-р байрны хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Э.*******г Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалуудыг ХХК-иас гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Захиалагч Б. нь ХХК-тай 2018 онд орон сууц захиалгын гэрээ байгуулан Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,300,000 төгрөг, нийт 67,301,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

 

Захиалагч П., Б. нар нь хариуцагч буюу гүйцэтгэгч ХХК-тай 2020 оны 05 сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч ХХК нь *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоот орон сууцыг 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл 15 сарыын хугацаанд барьж гүйцэтгэхээр,

Захиалагч нь гэрээний үнэд нийт 67,301,000 төгрөг төлөхөөс 2018 оны 11 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг,

2018 оны 11 сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг,

2019 оны 02 сарын-ны өдөр 21,000,000 төгрөг,

2019 оны 07 сарын 26-ны өдөр 32,301,000 төгрөг,

2019 оны 08 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг,

2019 оны 09 сарын 14-ний өдөр 1,700,000 төгрөг,

2019 оны 10 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг,

Нийт 67,301,000 төгрөгийг төлсөн болохыг баталгаажуулжээ.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.6-д Захиалагч нь орон сууцыг ашиглалтанд орохоос өмнө захиалгын гэрээг бусдад шилжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд гүйцэтгэгчид заавал мэдэгдэж захиалгын гэрээг шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд үүний дагуу захиалагч тал гэрээг шилжүүлж байгаагаа гүйцэтгэгч ХХК-д мэдэгдэн захиалгын гэрээний нэрийг шилжүүлэн шинэчилсэн гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч Э.******* нь *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцыг иргэн Б.оос 88,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба 2023 оны 05 сарын 23-ны өдрийн байдлаар 84,000,000 төгрөгийг төлсөн, 2023 оны 06 сарын15-ны өдөр 1,000,000 төгрөг, 07 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 08 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч ХХК-тай 2023 оны 05 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын нэр шилжүүлэх, шинэчилсэн гэрээ байгуулжээ.

/ХХ-ийн 5-13, 15-*******, 56-57, 69 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2020 оны 05 сарын 21, 2023 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээнүүдэд захиалагч Б., П., Э.*******, гүйцэтгэгч ХХК нар нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд уг гэрээ бүрийг байгуулсан талаар талууд хэн аль нь маргахгүй байгаа болно.

 

Захиалагч тал нь гүйцэтгэгч ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэгт нийт 67,301,000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар, банкууд дахь дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч ХХК нь захиалагч Э.*******г орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэлгүй, гэрээний үүргээ биелүүлсэн талаар болон уг орон сууцыг тэрээр эзэмшиж ашиглаж байгаа талаар тайлбарлалаа.

/ХХ-ийн 5-13, 15-*******, 56-57, 69, 93-177 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1.6-д Гүйцэтгэгч нь орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх, бусад дэмжлэг туслалцааг үзүүлэх ба түүнтэй холбоотой зардлыг захиалагч хариуцна,

4.5-д Захиалагч нь орон сууц ашиглалтанд ороход төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гүйцэтгэгчээс гаргуулан авах эрхтэй гэж тус тус заасан байна.

 

Иймд орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагч буюу нэхэмжлэгч Э.*******г Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалуудыг нэхэмжлэгч Э.*******д бүрдүүлж өгөхийг хариуцагч ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Тус шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч ХХК-иас 929,566,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч ХХК-ийн өмчлөлийн *******, 2-р хороо, Дарь Эх /13361/, Б.Доржийн гудамж, 65/5 тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204089529 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 930 дугаар магадлалаар  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...929,566,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай гэснийг ...762,458,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, үлдэх 167,120,692 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас ...70 хувийн гүйцэтгэлтэй... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 898 дугаар тогтоолоор зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбараар дор дурдсан үйл баримтууд тогтоогдлоо.

 

ХХК нь ББСБ ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ08292018 тоот зээлийн гэрээ байгуулан барилгын санхүүжилтийн зориулалтаар 500,000,000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй,18 сарын хугацаатай, мөн дахин 2019 оны 05 сарын 09-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулан мөн барилгын санхүүжилтийн зориулалтаар 100,000,000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй,18 сарын хугацаатай тус тус зээлэн,

Зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн *******, 2-р хороо, Дарь Эх /13361/, Б.Доржийн гудамж, 65/5 тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204089529 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

*******, 2-р хороо, зоорьтой 6 давхар, 22 авто машины дулаан зогсоолтой, 555 м.кв үйлчилгээтэй, 50 айлын хүчин чадал бүхий үйлчилгээ, орон сууц, авто машины дулаан зогсоолын зориулалт бүхий барилга байгууламжид Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол, шийдвэрээр байгуулагдсан 28 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс үзлэг, шалгалт хийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 2019/380 дугаар бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргажээ.

/ХХ-ийн 83-177, 179-183 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээр дурьдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй болно.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т .Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, 160 дугаар зүйлийн 160.1-т Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.1.1-т Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан бөгөөд Э.*******г Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч ББСБ ХХК-ийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******г Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Э.*******д бүрдүүлж өгөхийг хариуцагч ХХК-д даалггасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 564,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 564,655 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар Э.*******г Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 6 давхрын 51,77 м.кв талбайтай, ******* тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч ББСБ ХХК-ийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН